“208-р хичээл—Ерөнхий чуулганд бэлтгэх: Ерөнхий чуулганаар дамжуулан Аврагчийн үгсийг сонсох нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Ерөнхий чуулганд бэлтгэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Ерөнхий чуулганд зорилготойгоор бэлдэж, оролцох нь бидэнд хувийн илчлэлт хүлээн авах боломжийг олгодог. Их Эзэн сонгосон удирдагчдаараа дамжуулан Ерөнхий чуулган дээр сүнслэг өдөөлт, удирдамжийн захиаснуудыг өгдөг. Энэ хичээл нь Ерөнхий чуулган дээр Аврагчаас хувийн захиас сонсохоор бэлдэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
1831 оны 2-р сард Иосеф Смит, Сидней Ригдон хоёр тухайн жилийн 6-р сард болсон чуулганд ахлагчдыг цуглуулахыг зааварласан илчлэлтийг Их Эзэнээс хүлээн авчээ.
Сургаал ба Гэрээнүүд 44:2-ыг уншаад, Их Эзэн энэ чуулган дээр юу хийхийг амласан талаар олж мэд.
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны дараах мэдэгдлийг уншаад, Ерөнхий чуулганы зорилгыг олж мэд.
Энэ болон бүх цаг үеийн Ерөнхий чуулганы зорилго бол бидэнд Түүнийг сонсоход туслах явдал юм. (Рассэлл М.Нэлсон, “Нээлтийн захиас,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 4)
Ерөнхий чуулганд зориулсан миний бэлтгэл
-
Надад ямар асуулт байна вэ? Надад тулгарч буй сорилт бэрхшээлүүдэд ямар ямар удирдамж, заавар хэрэгтэй вэ?
-
Ерөнхий чуулганаар надад зориулсан Их Эзэний зааврыг сонсоход бэлтгэхийн тулд би ямар тодорхой зүйл хийх вэ? (Тараах материал дээр жагсааж бичсэн нэг эсвэл хоёр арга замыг сонго.)
Суралцагчдад Ерөнхий чуулганы туршлагаа тайлагнахад тусална уу.