Семинар
207-р хичээл—Гэр бүлийн түүх ба ариун сүмийн үйлчлэл: Бид нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг Их Эзэний өргөөнд гүйцэтгэх боломжтой


“207-р хичээл—Гэр бүлийн түүх ба ариун сүмийн үйлчлэл: Бид нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг Их Эзэний өргөөнд гүйцэтгэх боломжтой,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Гэр бүлийн түүх ба ариун сүмийн үйлчлэл,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

207-р хичээл: Ариун сүмийн бэлтгэл

Гэр бүлийн түүх ба ариун сүмийн үйлчлэл

Бид нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ёслолуудыг Их Эзэний өргөөнд гүйцэтгэх боломжтой

Ариун сүмийн ёслолын карт барьсан өсвөр үеийнхэн

Тэнгэрлэг Эцэгийн нигүүлсэнгүй төлөвлөгөөнд Есүс Христийн сайн мэдээний авралын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан хүмүүс үүрд алдагдахгүй. Бид нас барсан өвөг дээдэстээ гэр бүлийн түүх болон ариун сүмийн үйлчлэлээр дамжуулан хэрэгтэй тусламжийг нь үзүүлж чадна. Энэ хичээл нь нас барсан өвөг дээдсийнхээ нэрсийг олж, Их Эзэний ариун сүмүүдэд тэдний төлөө ёслолуудыг гүйцэтгэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Гэр бүлийн түүх, ариун сүмийн үйлчлэлээс ирэх адислал

Гэр бүлийн түүх болон ариун сүмийн ажлаар дамжуулан хүлээн авах боломжтой адислалуудын талаар тунгаан бодоход нь суралцагчдад тусал. Хэрэв суралцагчид энэ тал дээр хувьдаа туршлагатай бол та тэднийг өөрсдийн хүлээн авсан адислалуудаа хуваалцахад урьж болно.

Хэрэв шаардлагатай бол ChurchofJesusChrist.org дээрх “Improve Your Temple Experience; Change Your Life” (3:21) видеог цагийн код 1:42-оос 3:21 хүртэл үзүүлж болно.

2:3

Improve Your Temple Experience; Change Your Life

Elder Scott speaks of youth doing family history and how the youth in Kansas City embraced and succeeded in the work.

Өөр нэг сонголт бол дараах гэрчлэлийг хуваалцах явдал юм.

Францад амьдардаг 17 настай Пиэр-Албан ариун сүмд очсон туршлагынхаа талаар гэрчлэлээ хуваалцсан юм.

Швейцарын Бэрн ариун сүм рүү анх удаа очихдоо би гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт явсан юм. Энэ явдал надад агуу баяр баясгаланг авчирсан. Бид бүгдээрээ Сүнсийг мэдэрсэн. Миний хийж байгаа зүйл сайн гэдгийг, Бурхан бидний ажлаар бахархдагийг би мэдэж байлаа. Ариун сүм бидэнд олон адислал авчирдгийг би мэднэ. Өвөг дээдсийнхээ төлөө цаг гарган ариун сүмийн ажлыг нь хийвэл Тэнгэрлэг Эцэг биднийг адисалдаг. Түүний өргөөнд хүүхдүүдийнх нь төлөө бидний хийсэн зүйлд Тэр баярлах болно. (Pierre-Alban C., For the Strength of Youth, Apr. 2022, inside front cover)

  • Гэр бүлийн түүх болон ариун сүмийн үйлчлэлээр дамжуулан хүлээн авах боломжтой ямар адислалуудыг та нар мэдэх вэ?

  • Та нар ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцохыг хүсдэг боловч хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа хэн нэгэнд хэрхэн тусалж эхэлж болох вэ?

Нас барсан хүмүүст зориулан ёслолуудыг гүйцэтгэх

Нас барагсдын төлөөх баптисмын тухай энэ эрин үед анх заалгасан хүмүүсийн Сүмийн түүхэд гардаг зарим туршлагаас хуваалц. Та Гэгээнтнүүд, 1-р боть, Үнэний жишиг номоос авсан дараах хэсгүүдийг уншаад, юу сурснаа хамтрагчтайгаа ярилцахад суралцагчдыг урьж болно.

1840 оны 10-р сарын Ерөнхий чуулганд оролцохоор гэгээнтнүүд Наувуд цугларчээ. Иосеф нас барагсдын төлөөх баптисмын талаар тэдэнд илүү дэлгэрэнгүй зааж, нас барагсдын сүнснүүд амьд төрөл төрөгсөд нь өөрсдийнх нь өмнөөс авралын ёслолыг нь хүлээн авахыг хүлээж байгааг тайлбарлав.

Чуулганы хуралдаануудын дундуур гэгээнтнүүд Миссиссиппи мөрөн рүү яаран очиж, хэдэн ахлагч усанд бэлхүүс хүртлээ орж зогсон, нас барсан өвөө, эмээ, аав, ээж, ах, эгч, хүүхдүүдийнхээ төлөө баптисм хүртэхэд уриалжээ. Удалгүй Хайрум ах Алвиныхаа өмнөөс баптисм хүртэв.

Вилэйт Кимбалл гол руу орсон ахлагчдыг хараад, 10 гаруй жилийн өмнө нас барсан ээжийнхээ өмнөөс баптисм хүртэхийг маш ихээр хүсэв. Хибэрийг уг ёслолыг гүйцэтгэхээр Англиас буцаж ирсэн байсан ч болоосой гэж бодож байсан ч Иосеф гэгээнтнүүдийг нас барагсдыг аль болох хурдан гэтэлгэхийг уриалсан учраас тэр даруй ээжийнхээ өмнөөс баптисм хүртэхээр шийдсэн аж.

Эмма Смит ч бас гэр бүлийнхээ талаар бодож байлаа. Түүний эцэг Исаак Хэйл 1839 оны нэгдүгээр сард өөд болжээ. …

… Эмма аавдаа хайртай байсан бөгөөд голын усанд түүний өмнөөс баптисм хүртэв. Түүний аав энэ амьдралдаа сэргээгдсэн сайн мэдээг хүлээж аваагүй ч үүрд тэр хэвээр үлдэхгүй гэж найдаж байлаа. (Гэгээнтнүүд, 1:423–24)

  • Эдгээр үйл явдлын юу нь та нарт онцгой санагдсан бэ?

Дээр дурдсан бусад зүйлээс гадна та тэдгээр баптисмыг ариун сүмд биш харин Миссиссиппи мөрөнд гүйцэтгэсэн гэдгийг онцолж болох юм. Тухайн үед Наувуд ариун сүм болон баптисмын усан сан байсангүй. Суралцагчид Эмма Смитийг аавынхаа төлөө баптисм хүртсэн гэдгийг мөн анзаарч болох юм. Их Эзэн эмэгтэй хүн эмэгтэй хүний төлөө, эрэгтэй хүн эрэгтэй хүний төлөө ёслолуудыг гүйцэтгэх загварыг хожим нь илчилсэн гэдгийг тайлбарлаж болно (Гэгээнтнүүд, 1:578–579-ийг үзнэ үү).

Сургаал ба Гэрээнүүд 124:29–36-г уншаад, Наувуд гэгээнтнүүдийн нас барагсдын төлөө гүйцэтгэж байсан баптисмын талаар Их Эзэн Иосеф Смитэд юу илчилснийг олж мэд.

  • Их Эзэн юу илчилсэн бэ?

  • Эдгээр шүлэг Түүний тухай бидэнд юу зааж байна вэ?

    Суралцагчид Их Эзэн ариун сүмд ач холбогдол өгдгийг онцолсон Түүний тухай өөр өөр үнэнийг тодорхойлж болох юм. Их Эзэн Өөрийн ариун сүмд бидний нас барсан өвөг дээдсийнхээ төлөө гүйцэтгэдэг ёслолуудыг хүлээн авдаг гэдэг нь үүний нэг жишээ юм.

    Суралцагчид мөн Их Эзэний зан чанарын тухай үнэнүүдийг дурдаж магад. Есүс Христ ариун сүм барихад гэгээнтнүүдэд “хангалттай цаг” (3133-р шүлэг) амласан учраас Түүнийг тэвчээртэй, шударга гэдгийг тэд тодорхойлж болно. Энэ хичээлийн үлдсэн хэсэг нь, онцгойлон өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмд ёслолуудыг гүйцэтгэх дээр төвлөрөх ч суралцагчид хүсвэл Есүс Христийн зан чанаруудын талаар ярилцах цаг гарган өгч болно.

  • Их Эзэний “та нарын нас барагсдын төлөөх баптисмууд” гэсэн үгсээс бид юу мэдэж авч болох вэ? (Сургаал ба Гэрээнүүд 124:32–33; 127:5-ыг үзнэ үү).

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк бидний өвөг дээдсийн талаар ийн хэлсэн.

Ахлагч Квинтин Л.Күк

Их Эзэн эхэн үеийн илчлэлээр өгсөн заавартаа “өөрсдийн нас барагсдын төлөөх баптисм[ын]” тухай дурдсан байдаг [Сургаал ба Гэрээнүүд 127:5; тодотгол нэмэгдсэн]. Бид сургаалын үүрэг хариуцлагаа өвөг дээдсийнхээ өмнө хүлээнэ. Учир нь тэнгэр дэх селестиел байгууллага нь гэр бүл дээр үндэслэгдсэн байдаг. (Ахлагч Квинтин Л.Күк, “Үндэс ба мөчрүүд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)

  • Өвөг дээдсийнхээ тухай мэдэх нь та нарт хэрхэн нөлөөлсөн бэ? Эсвэл хэрхэн нөлөөлж болох вэ?

  • Нас барсан өвөг дээдсийнхээ төлөө ариун сүмийн ёслолуудыг гүйцэтгэх нь Тэнгэрлэг Эцэгтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлнө гэж та нар бодож байна вэ?

Их Эзэний авралын ажилд та нарын гүйцэтгэж чадах зүйл

Дараах мэдэгдэл тэдэнд хэр нийцэж байгааг эргэцүүлэн бодож, гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлын талаарх туршлагаа эргэцүүлэн бодоход суралцагчдыг урьж болно.

1-ээс 5 хүртэлх (1 = хэзээ ч үгүй, 5 = үргэлж) оноогоор эдгээр мэдэгдэл та нарыг хэр сайн дүрсэлж байгааг тодорхойл.

Би өвөг дээдсийнхээ нэрсийг хэрхэн олохоо мэднэ.

Би өвөг дээдсийнхээ нэрсийг ариун сүмд хэрхэн оруулахаа мэднэ.

Би өвөг дээдсийнхээ нэрсийг олж, ариун сүмд тэдний төлөө ёслолууд гүйцэтгэхийг хүсдэг.

Би нас барсан төрөл төрөгсдийнхөө төлөө ажил хийх нь чухал гэж боддог.

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилтай холбоотой ойлголт, туршлагаасаа хуваалцахад суралцагчдыг урамшуулан дэмж. Юу сурч мэдэхийг хүсэж байгааг нь мөн ямар тусламж хэрэгтэй байгааг нь тэднээс асуу. Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажлаас ирдэг адислалуудын талаар ярилцаж, бие биеэсээ болон Ариун Сүнснээс суралцахад тэднийг урь.

Шаардлагатай бол дараах видеонуудаас аль нэгийг үзүүл.

Focus on the Temple” (7:18; цагийн код 3:50-аас 4:36 хүртэл үзнэ үү)

7:19

Ариун сүмд анхаарлаа төвлөрүүл

Ерөнхийлөгч Нэлсон ариун сүмүүдийг дахин нээх талаар ярьж мөн шинэ ариун сүмүүдийг барих төлөвлөгөөг зарлав.

Spiritual Dynamite” (2:40)

2:40

Spiritual Dynamite

Family history and temple service combine to create a spiritual power that will enable you to become the person God wants you to be. You can read Elder Renlund's talk from Family Discovery Day here.Read about Alfred Nobel - Man of Peace.

Бурханы гэр бүлийг цуглуулах нь” (4:18)

4:18

Gathering the Family of God

Family History enthusiasts share touching experiences they had while finding their ancestors’ stories.

Таны хийж чадах алхам

Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд оролцоход нь суралцагчдад туслах дараах алхмуудыг үзүүл. Өмнө нь эдгээр алхмын дагуу үйлдэж байсан суралцагчдыг бусад суралцагчид чадахынхаа хэрээр туслахад урамшуулан дэмж.

  • 1-р алхам. Сүмийн аккаунт үүсгэ.

  • 2-р алхам. Миний гэр бүл: Биднийг нэгтгэдэг түүхүүд товхимол, FamilySearch эсвэл Family Tree аппликэйшныг судал.

  • 3-р алхам. Ёслолууд нь бэлэн гэх үйлдлийг ашигла.

  • 4-р алхам. Цаг товлож, ариун сүмд оч.

Ёслолууд нь бэлэн гэх үйлдлийг хэрхэн ашиглахыг харуулахад нэг суралцагчийг урь. Family Tree аппликэйшныг татаж аваад, ашиглаж сурахад суралцагчдыг урамшуулан дэмж. Аппликэйшн дээр тэд ариун сүмийн дүрс зураг болон Ёслолууд нь бэлэн холбоосыг дарж, ёслолуудыг нь гүйцэтгэх боломжтой гэр бүлийнхээ гишүүдийн нэрсийг олж болно. Ариун сүм рүү авч явах нэрийн картаа авах хүсэлтийг хэрхэн гаргах, хэвлэж сурахад нь суралцагчдад тусал. Өвөг дээдсийнхээ зарим нэрийг олсных нь дараа, тэд хоорондоо төрөл садны ямар холбоотойг болон тэдний хувийн мэдээллийг олж авахад суралцагчдыг урамшуулан дэмж. Ариун сүмийн зөвшөөрлийн бичигтэй суралцагчдыг ариун сүмд орох цаг товлоход урь.

Шаардлагатай бол дараах мэдээллүүд нэмэлт удирдамж заавар өгч болох юм.

Суралцагчдыг ариун сүм рүү авч явах нэрсээ олоход нь бие биедээ тусалсны дараа та авсан ойлголт, сургамжаа хуваалцахад тэднийг урьж болно. Аврагчийн тухай мөн өвөг дээдэст маань туслах Түүний хүслийн талаар бодоход тэднийг урамшуулан дэмж. Та доорх асуултуудыг тавьж болно.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд одоо оролцох нь Бурханы ариун сүмд Түүнтэй гэрээ байгуулж, гэрээгээ сахихад та нарыг хэрхэн бэлтгэн тусалж чадах вэ?

  • Гэр бүлийн түүх, ариун сүмийн үйлчлэлийг хийх нь Аврагчийг хайрлах та нарын хайрыг хэрхэн гүнзгийрүүлж болох вэ?