“Ариун сүмийн бэлтгэл: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Ариун сүмийн бэлтгэл,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Ариун сүмийн бэлтгэл
Ариун сүмийн бэлтгэл
Тойм
Цаг хугацааны туршид Их Эзэн Өөрийн хүмүүст ариун сүм барихыг зарлигласан. Бид ариун сүмд Есүс Христийн тухай сурч мэдэж, ариун гэрээнүүд байгуулдаг. Бидний байгуулдаг гэрээнүүдийн нэг нь бүхнээ зориулах хуулийн дагуу амьдрах явдал юм. Бид ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцсоноор амьдралынхаа туршид Их Эзэнд үйлчилж, түүнийг шүтэн биширч чадна.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг багшид өгнө.
Есүс Христ бүх ариун сүмийн шүтлэгийн төвд байдаг
Хичээлийн зорилго: Есүс Христийг Өөрийнх нь өргөөнд шүтэн бишрэх агуу хүслийг мэдрэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Ариун сүм бүр дээр байдаг “Их Эзэнд ариун,” “Их Эзэний өргөө” гэсэн хоёр бичвэрийн ач холбогдлыг бодож үзэхэд суралцагчдыг урамшуулан дэмж.
-
Үзүүлэх зураг: Ариун ёслолоос хүртэж буй өсвөр үеийнхэн; сүмд явж буй өсвөр үеийнхэн; бүрэн цагийн номлогчид; Мосегийн үеийн асар; Соломоны ариун сүм; Өгөөмөр нутаг дахь нифайчуудын ариун сүм
-
Видео: “The Temple and Your Spiritual Foundation” (18:59; цагийн код 4:27-оос 5:03 хүртэл үзнэ үү); “In That Holy Place” (4:36)
Ариун сүмийн шүтлэгийг насан туршдаа мөрдөх
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь амьдралынхаа туршид ариун сүмд Их Эзэнийг шүтэн бишрэхийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: Та гэр бүлийн гишүүн эсвэл Сүмийн удирдагчаас ариун сүмд орсноор хэрхэн адислагдсаныг нь асуухад суралцагчдыг урьж болно.
-
Видео: “Gathering the Family of God” (18:01; цагийн код 15:16-аас 15:44 хүртэл үзнэ үү)
Ариун сүмд бид бүхнээ зориулах хуулийг сахихаар гэрээлдэг
Хичээлийн зорилго: Ариун сүмд дуулгавартай дагана хэмээн бидний Бурхантай гэрээ байгуулсан, бүхнээ зориулах ариун хуулийг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Их Эзэний Сүмд болон хаант улсад хувь нэмрээ оруулахын тулд цаг зав, авьяас чадвар, нөөц бололцоогоо хэрхэн ашигладгаа бичихэд суралцагчдыг урь.
-
Үзүүлэх зураг: Дээрээ чимэглэлтэй бялуу
-
Тараах материал: “Их Эзэний бүхнээ зориулах хууль”
Гэр бүлийн түүх ба ариун сүмийн үйлчлэл
Хичээлийн зорилго: Нас барсан өвөг дээдсийнхээ нэрсийг олж, Их Эзэний ариун сүмд тэдний төлөө ёслолуудыг гүйцэтгэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: FamilySearch рүү нэвтрэн орох мэдээллээ бэлтгэхэд суралцагчдыг урь. Тэднийг FamilySearch-өөс овог нэр бүхий ёслолын картыг хэвлэж авчрахад урамшуулан дэмж.
-
Видео: “Improve Your Temple Experience; Change Your Life” (3:21; цагийн код 1:42-оос 3:21 хүртэл үзнэ үү); “Focus on the Temple” (7:18; цагийн код 3:50-аас 4:36 хүртэл үзнэ үү); “Spiritual Dynamite” (2:40); “Gathering the Family of God” (4:18)