Семинар
203-р хичээл—Номлогчийн ажилд хичээнгүйлэн зүтгэх нь: Хичээнгүй номлогч болоход бэлтгэх


“203-р хичээл—Номлогчийн ажилд хичээнгүйлэн зүтгэх нь: Хичээнгүй номлогч болоход бэлтгэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Номлогчийн ажилд хичээнгүйлэн зүтгэх нь,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

203-р хичээл: Номлогчийн бэлтгэл

Номлогчийн ажилд хичээнгүйлэн зүтгэх нь

Хичээнгүй номлогч болоход бэлтгэх

Номлогчид хичээл зааж байгаа нь

Есүс Христ бидэнд бусдад үйлчлэхдээ үлгэрлэн дуурайхыг хичээх ёстой хичээнгүй байдлын төгс жишээг үзүүлсэн. Энэ хичээл нь амьдралдаа илүү хичээнгүй болж, Түүний номлогчоор үйлчлэхээр бэлтгэхдээ Их Эзэнээс тусламж эрэлхийлэхэд суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга

Номлогчийн ажилд хичээнгүйлэн зүтгэхийн ач холбогдлыг тунгаан бодоход нь суралцагчдад тусалснаар хичээлээ эхлүүл. Та дараах зургийг үзүүлээд, доорх түүхийг хуваалцаж болно. Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрх “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга” видеог цагийн код 14:17-оос 17:27 хүртэл үзүүлж болно. Та видеог цагийн код 16:03 дээр түр зогсоож, энэ үед ямар хариу үйлдэл үзүүлэх байсан талаар бодох боломжийг суралцагчдад олгож болно. Дараа нь видеоны үлдсэн хэсгийг үзүүл.

21:33
Орон сууцны барилга

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф дөрвөн давхар орон сууцны оршин суугчидтай сайн мэдээг хуваалц гэсэн мэдрэмж хүлээн авсан Европ дахь номлогчдод тохиолдсон үйл явдлын талаар хуваалцсан юм.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Тэд нэг давхраас эхлээд хаалга бүрийг тогшиж, Есүс Христийн болон Түүний Сүмийн Сэргээлтийн талаарх авралын захиасаа танилцуулж эхлэв.

Нэгдүгээр давхраас хэн ч тэдний үгийг сонссонгүй. …

… тэр хоёр хоёрдугаар давхрын хаалга бүрийг тогшив.

Бас л хэн ч тэдний үгийг сонссонгүй.

Гуравдугаар давхарт ч гэсэн. (Дийтр Ф.Угдорф, “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139)

  • Тэр үед номлогчдод ямар бодол төрсөн байж болох вэ?

Ахлагч Угдорф ийн үргэлжлүүлсэн.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Дөрөвдүгээр давхрын хамгийн сүүлчийн хаалгыг тогших хүртэл дөрөвдүгээр давхарт ч гэсэн тэдний үгийг хэн ч сонссонгүй.

Харин сүүлчийн хаалга нээгдэхэд нэгэн залуу бүсгүй тэдэн рүү инээмсэглээд, ээжтэйгээ ярилцаж байх хооронд түр зуур хүлээхийг тэднээс хүссэн байна. …

… Номлогчид захиасаа хуваалцаад, Мормоны Номыг уншина уу хэмээн ээжид нь өгөв.

Тэднийг явсны дараа ээж нь ядаж хэдэн хуудас ч гэсэн уншаад үзье гэж шийджээ.

Харин ээж нь хэдхэн хоногийн дотор номыг бүхэлд нь уншиж дууссан байна.

Удалгүй энэхүү гайхалтай ээж, гэр бүлийнхээ хамт баптисм хүртсэн юм. (Дийтр Ф.Угдорф, “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 139)

  • Та нар энэ номлогчдоос Христийн адил ямар зан чанаруудыг олж харсан бэ?

Номлогчдын Христийн адил зан чанар

Ангийн хагаст Сургаал ба Гэрээнүүд 4-р хэсэг дэх доорх шүлгүүдийг, нөгөө хагаст 75-р хэсэг дэх шүлгүүдийг уншуулахаар оноож өг. Уншсаныхаа дараа суралцагчид дараах асуултуудын хариултаа нөгөө эшлэлийг уншсан хүнтэй хуваалцаж болно.

Эсвэл та 2023 оны Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамжийн 132–133-р хуудсан дээрх “Хичээнгүй байдал” хэсгийг, түүний дотор “Судраас судлах” санаануудыг судлахад хамтрагчдыг урьж болно.

Сургаал ба Гэрээнүүд 4:2–6; 75:2–5, 29-ийг уншаад, Их Эзэний Түүнд үйлчлэхийг хүсдэг хүмүүсийг, тэр дундаа Түүний номлогчдыг дүрслэхдээ ашигласан үг, хэллэгийг олж мэд.

  • Өөрт нь бүрэн цагийн номлогчийн хувиар үйлчлэхийг хүсдэг хүмүүсээс Аврагч юу хүсэн хүлээдэг вэ? Яагаад?

  • Тэдгээр зан чанар, үйлдэл нь бидэнд тулгарч болох хүнд хэцүү нөхцөл байдалд хэрхэн тус болж болох вэ?

Суралцагчид Их Эзэн номлогчид нь Өөрийнх нь сайн мэдээг хуваалцахын тулд хичээнгүйлэн ажиллахыг хүсдэг гэсэн үнэнийг тодорхойлж болох юм.

Хичээнгүй байдал гэж юу вэ?

Дараах өгүүлбэрийг самбарт бичээд, үүнийг гүйцээж бичихэд суралцагчдыг урь.

Хичээнгүй байдал бол …

Хэрэв суралцагчдад хичээнгүй байдлыг тодорхойлоход тусламж хэрэгтэй бол та “тууштай, чин сэтгэлийн хичээл зүтгэл” гэж тодорхойлж болно гэдгийг хуваалцаж болно (Миний сайн мэдээг номло: Есүс Христийн сайн мэдээг хуваалцах удирдамж [2023], 132).

  • Та нар эсвэл та нарын насны өөр хүмүүс хичээнгүй байх шаардлагатай ямар нөхцөл байдалтай тулгарч болох вэ?

Та суралцагчдын хариултыг самбарт жагсаан бичиж болох юм. Суралцагчдын хэдэн санааг нэгтгэсний дараа, хичээнгүй байдлыг амьдралдаа хэрхэн харуулдаг талаар илүү анхааралтай бодох боломжийг тэдэнд олго.

Дараах өөрийгөө үнэлэх үнэлгээг үзүүлээд, хэрхэн хариулахаа дотроо тунгаан бодох цагийг суралцагчдад гаргаж өгөх замаар үүнийг хийж болно. Өөрийгөө үнэлж дуусах үед Ариун Сүнс тэдэнд юуг сайн хийж байгааг нь мөн хэрхэн сайжирч чадахыг нь таньж мэдэхэд тусална гэдгийг суралцагчдад тайлбарла. Бодол санаагаа судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэх нь суралцагчдад тустай байж болно. (Жич: Та эдгээр мэдэгдлийг хичээлийн төгсгөлд дахин үзүүлж болно.)

Дараах мэдэгдэл бүр нь та нарыг хэр сайн дүрсэлж байгааг дотроо эргэцүүлэн бод.

  • Хэцүү байсан ч гэлээ би ажлаа сайн хийж дуустал шаргуу ажилладаг.

  • Дарга харахгүй байсан ч би бүтээмж сайтай ажилладаг.

  • Ямар нэгэн ажлыг хийж гүйцэтгэхэд хүмүүс надад болон миний хичээл зүтгэлд найдаж болно.

  • Хамгийн сайнаараа хичээх нь надад баяр баясгалан авчирдаг.

Дараах заавруудыг үзүүлээд, суралцагчдыг жижиг бүлэг болон хамтарч ажиллах замаар дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэхэд урь. Бүлгүүдийг үйл ажиллагааг хийж гүйцэтгэсний дараа, сурсан зүйлээ бусад бүлэгтэйгээ хуваалцахад урь.

  1. Хичээнгүй байхын ач холбогдлыг харуулсан судрын эшлэл эсвэл бошиглолын мэдэгдлийг ол.

  2. Есүс Христ хэрхэн хичээнгүй байхын үлгэр жишээ талаар ярилц.

  3. Хичээнгүй байдлаар дамжуулан адислагдсан өөрсдийн эсвэл өөрсдийн мэддэг хэн нэгний туршлагыг хуваалц.

  4. Яагаад номлогчид хичээнгүй байх нь чухал гэж бодож байгаагаа ярилц.

  5. Хичээнгүй байх шаадлагатай байж болох амьдралынхаа бусад хэсгийн талаар ярилц.

Ариун Сүнс суралцагчдын зүрх сэтгэлд үнэнийг гүн суулгаж, тэдгээр үнэнийг амьдралдаа хэрэгжүүлэхэд нь суралцагчдыг бэлтгэдэг. Аврагч болон бусад хүн хэрхэн хичээнгүй байдлаа харуулсныг олж харах боломжийг олгох нь Ариун Сүнсийг урин авчрахад нь суралцагчдад туслах нэг арга зам юм. Аврагч хэрхэн хичээнгүй байдлаа харуулсан жишээнүүдийг харахын тулд суралцагчид Сургаал ба Гэрээнүүд 19:16–19 эсвэл Лук 22:39–44-ийг уншиж болно. Өөр хэн нэгний хичээнгүй байдлаа харуулсан жишээг харахын тулд ChurchofJesusChrist.org дээрх “Preparation of Gordon B. Hinckley: Forget Yourself and Go to Work” (2:03) видеог үзүүл.

2:3

Хичээнгүй байхын адислал

Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалгыг тогшсон Европ дахь хоёр номлогчийн тухай ахлагч Дийтр Ф.Угдорфын түүхийг суралцагчдад сануул. Тэдний хичээнгүй байдал ахлагч Угдорфыг адисалсан гэдгийг тайлбарла. Номлогчид болон байрны дөрөвдүгээр давхрын хамгийн сүүлчийн хаалганы цаана амьдарч байсан гэр бүлийн дараах зургийг үзүүл. Хоёр охины нэг нь ахлагч Угдорфын эхнэр Харриет гэдгийг онцолно уу.

Гэр бүл нэг өрөөнд цугларсан байгаа нь

Ахлагч Дийтр Ф.Угдорф энэ хоёр номлогчийн талаарх өөрийн бодлыг ийн хуваалцжээ.

21:33
Ахлагч Дийтр Ф.Угдорф

Эхний хаалганаас буцаагүй тэр хоёр номлогчид би зүрх сэтгэлийнхээ угаас ямар олон удаа баярладаг гээч! Миний зүрх сэтгэл тэдний итгэл, хөдөлмөрт ямар их талархалтай байдаг гээч. Тэд дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга хүртэл цуцалтгүй явсанд нь би хэчнээн их талархдаг гээч! (Дийтр Ф.Угдорф, “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 140)

  • Хэрэв тэд номлогчид хичээнгүй байх талаар манай ангийнхантай ямар нэг зүйл хуваалцах байсан бол тэд юу гэж хэлэх байсан гэж та нар бодож байна вэ?

Миний амьдрал дахь хичээнгүй байдал

Хичээлийн эхэнд суралцагчдын эргэцүүлэн бодсон хувийн хичээнгүй байдлын талаарх мэдэгдлүүдийг үзүүл. Нэг мэдэгдэлд бусдаас илүү анхаарах хэрэгтэй гэсэн Сүнсний удирдамжийг суралцагчид хүлээн авсан байж болох юм. Дараах асуултуудад судлах тэмдэглэлдээ хариулж бичихдээ уг мэдэгдлээ бодоход суралцагчдыг урь.

  • Би илүү хичээнгүй болохын тулд юу юун дээр өөрчлөлт гаргаж болох вэ?

  • Хичээнгүй байх нь бүрэн цагийн номлогчийн хувьд болон өдөр тутмын амьдралдаа Есүс Христийн сайн мэдээг хуваалцахад намайг хэрхэн илүү сайн бэлтгэх вэ?

  • Хичээнгүй байх нь хэрхэн надад Аврагчтай илүү адилхан болоход туслах вэ?

Суралцагчдыг хариултуудаа бичиж байх үед өөрсдийг нь сорьсон мөн байнга шаргуу хөдөлмөрлөж, хичээнгүй байхыг шаардах ямар нэгэн зүйл хийх төлөвлөгөө гаргахаас бүү цааргал хэмээн урамшуул.