“199-р хичээл—Сайн мэдээг Христийнхтэй адил хайраар хуваалцах: Бурханыг болон бусдыг хайрлах хайр,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Сайн мэдээг Христийнхтэй адил хайраар хуваалцах,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Есүс Христийн сайн мэдээг бусадтай хуваалцах олон шалтгаан байдаг. Бид Бурханыг болон эргэн тойрныхоо хүмүүсийг хайрлаж сурснаар сайн мэдээг хуваалцах хүсэл маань өсдөг. Энэ хичээл Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг болон бусад хүнийг хайрлах хайр нь тэдэнд хэрхэн сайн мэдээг хуваалцах сэдэл төрүүлж чадахыг ойлгоход суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
-
Хэн нэгний найзтайгаа сайн мэдээг хуваалцах эсвэл бүр бүрэн цагийн номлолд үйлчлэхээр сонгож болох зарим шалтгаан юу вэ?
-
Ямар ямар шалтгаан бусдыг Бурханд авчрах ажилд үр дүнтэй байхад нь тэдэнд туслах хамгийн их магадлалтай вэ?
Дараах судрын хэсгүүдээс нэг эсвэл хоёрыг уншиж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу зааж байгааг олж мэд.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын та нарыг гэх хайрыг мэдрэхэд та нарт ямар туршлага тусалсан бэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр яагаад бидэнд үйлчилдгийг ойлгох нь бусадтай сайн мэдээг хуваалцах та нарын хүсэлд хэрхэн нөлөөлөх вэ?
Хайр бидэнд сайн мэдээг хуваалцах сэдэл төрүүлж чадна
Есүс Христийг цовдлуулсны дараахан Түүний хэд хэдэн шавь загасчлахаар явав. Тэднийг загасчилж байх үед эрэг дээр байсан нэг хүн тэднийг завиныхаа баруун талд тороо шидэхийг хүсжээ. Шавь нар хэлсэн ёсоор нь үйлдэж, олон загас барьсныхаа дараа тэр хүн бол амилсан Аврагч байжээ гэдгийг ойлгов. Тэднийг эрэгт ирэхэд Есүс тэдэнд хоол өгч, зааж сургах замаар тэдэнд үйлчилжээ.
5:45
Бошиглогч Иосеф Смитийн (1805–1844) дараах мэдэгдлийг уншаад, энэ нь Иохан 21 дэх Есүсийн урилгын талаарх та нарын ойлголт дээр юу нэмж байгааг олж мэд.
Хайр бол Бурханы гол шинж чанаруудын нэг бөгөөд Бурханы хүүхдүүд байхыг хүсдэг хүмүүс хайрыг харуулах ёстой. Бурханы хайраар дүүрэн хүн зөвхөн өөрийнх нь гэр бүл адислагдсанд сэтгэл ханадаггүй, харин бүх хүн төрөлхтнийг адислахад санаа тавин дэлхий даяар явдаг. (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 426)
-
Иосеф Смитийн мэдэгдлээс та нарт юу нь онцгой санагдаж байна вэ?
-
Та нар Иохан 21 болон Иосеф Смитийн мэдэгдлээс сайн мэдээг хуваалцах эсвэл номлолд үйлчлэх сэдэл төрүүлж болох юуг сурч мэдсэн бэ?
-
Ямар ямар арга зам Бурханыг хайрлах хайраа мөн бусдыг хайрлах хайраа гүнзгийрүүлэхэд үр дүнтэй гэж та нар бодож байна вэ?
Сайн мэдээг хуваалцах эргэлзээг даван туулах
-
Бүрэн цагийн номлолд үйлчлэхдээ эргэлзэж буй залуу эрэгтэйн эсвэл найзтайгаа сайн мэдээг хуваалцахдаа эргэлзэж буй өсвөр насны хүүхдийн жишээг бүлгээрээ зохио. Жишээгээ цаасан дээр бичих бичээчийг сонго. Жишээн дээрх хүний эргэлзэж байгаа шалтгааныг заавал оруулаарай.
-
Өнөөдөр сурч, мэдэрсэн зүйлсээ ашиглан танай бүлэг тухайн жишээн дээрх хүнд туслахын тулд хуваалцахыг хүссэн зүйлээ бичихийг бичээчээс хүс. Тухайн хүн Аврагчийг болон бусдыг улам их хайрладаг болохын тулд юу хийж болох тухай зөвлөмжийг багтаа. Та нар Аврагчийн хайрыг мэдрэх нь уг хүний үйлчлэх хүсэл эрмэлзлийг нэмэгдүүлэхэд хэрхэн тусалж болох талаар ямар нэг зүйлийг оруулж болно.