“Номлогчийг бэлтгэх: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Номлогчийг бэлтгэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Номлогчийг бэлтгэх
Номлогчийг бэлтгэх
Тойм
Бид бусдыг хайрлаж, сайн мэдээг түгээж, тэднийг Аврагчид ирэхэд урьснаар Израилыг цуглуулахад тусалж чадна. Нийгэмд болон дэлхий даяарх хүмүүст хичээнгүйлэн үйлчилж, зааж сургадаг номлогчдыг Бурхан адисалдаг. Бурхан хожмын өдрүүдийн цугларалтад зориулан Мормоны Номыг өгсөн.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл нь багшид хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг өгнө.
Христийнхтэй адил хайраар сайн мэдээг хуваалцах
Хичээлийн зорилго: Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг мөн бусдыг хайрлах хайр нь тэдэнд сайн мэдээг хуваалцах урам зоригийг хэрхэн төрүүлдэг тухай ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчдын бэлтгэл: Энэ хичээлээс Иосеф Смитийн хэлсэн үгийг суралцагчдад өг. Энэ үг нь хэн нэгнийг сайн мэдээг бусадтай хуваалцах, бүрэн цагийн номлолд үйлчлэхэд бэлтгэх зэрэгт хэрхэн түлхэц болж өгдөг талаар хуваалцахаар бэлтгэхэд тэднийг урь.
-
Харуулах зураг: Өөр өөр нөхцөл байдалд үйлчилж буй өсвөр үеийнхэн; сайн мэдээг хуваалцаж буй хэн нэгэн
-
Видео: “Хоньдыг минь тэжээгтүн” (цагийн код 5:47; 2:46-аас 4:29 хүртэл үзнэ үү)
-
Ашиглах материал: Жижиг бүлгүүдэд ашиглах хоосон цаас
Хайрла, хуваалц, урь
Хичээлийн зорилго: Хайрлах, хуваалцах, урих зарчмуудыг ашиглан Есүс Христийн сайн мэдээг хуваалцах төлөвлөгөө гаргахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Өөрийн хөрвөлтийн түүх, гэр бүлийн гишүүн эсвэл найзынхаа Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд нэгдсэн тухай түүхийг хуваалцахаар бэлтгэн ирэхэд суралцагчдыг урь.
-
Харуулах зураг: Өнгөлөн далдлагдсан амьтан
-
Тараах материал: “Хайрла, хуваалц, урь”
-
Видео: “Хайрлах, хуваалцах, урих энгийн арга” (2:45); “2021 оны нэвтрүүлэг: Хайрлах, хуваалцах, урих зарчмууд” (54:06; цагийн код 0:00-ээс 1:35 хүртэл үзнэ үү)
Номлолд үйлчлэхийг сонгох
Хичээлийн зорилго: Их Эзэнд Түүний номлогчийн хувьд үйлчлэх хүслээ ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Сургаал заах номлол эсвэл үйлчлэлийн номлолд үйлчилсэн хэн нэгэнтэй ярилцахад суралцагчдыг урь. Суралцагчид тухайн хүнээс номлолын үйлчлэлээрээ дамжуулан Их Эзэн өөрийг нь болон бусдыг адисалсан янз бүрийн арга замуудыг хуваалцахыг хүсэж болно.
-
Ашиглах материал: Сагсан доторх жижиг цааснууд дээр бичсэн номлолын үүрэг даалгаврын жишээнүүд; ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хамтрагч хоорондын хэлэлцүүлэгт зориулсан анхны захиасны хуулбарууд
-
Тараах материал: “Номлолын үйлчлэлийн адислалууд”
-
Видео: “Бүрэн цагийн номлолын үнэ цэн” (5:22)
Мормоны Ном бол хөрвөлтийн зэмсэг
Хичээлийн зорилго: Аврагчийн сайн мэдээг хуваалцахад бэлтгэхийн тулд Мормоны Номын талаарх гэрчлэлээ бэхжүүлэхийн чухлыг ойлгоход нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Гэр бүлийн гишүүн, итгэлт найзаасаа Мормоны Номын талаарх гэрчлэлийг анх хэрхэн хүлээн авсан тухайгаа хуваалцахыг хүсэхэд суралцагчдыг урь. Хуваалцах хүсэлтэй байгаа суралцагчдыг Мормоны Номын тухай гэрчлэл хүлээн авсан туршлагаа хуваалцахад урамшуул.
-
Ашиглах материал: Янз бүрийн энгийн хэрэгслүүдийг (эсвэл тэдгээрийн зургийг) харуулах
-
Видео: “Мормоны Номын түүх” (5:15); “Мормоны Ном” (2:10)
Номлогчийн ажилд хичээнгүй байх
Хичээлийн зорилго: Амьдралдаа илүү хичээнгүйлэн зүтгэж, Түүний номлогчоор үйлчлэхэд бэлтгэгдэхийн тулд Их Эзэний тусламжийг эрэлхийлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Дараах хичээл зүтгэлийн талаарх тодорхойлолтод Есүс Христийг хэрхэн дүрсэлсэн талаар эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Түүний хичээл зүтгэлийг харуулсан түүхүүдийг Түүний амьдралаас тэд тодорхойлж болно.
Хичээл зүтгэл гэдэг бол “ялангуяа Их Эзэнд үйлчилж мөн Түүний үгийг дагахад гаргах байнгын, эрс шийдмэг хүчин чармайлт” юм (Судруудын удирдамж, “Хичээнгүй зүтгэл,” scriptures.ChurchofJesusChrist.org).
-
Харуулах зураг: Орон сууцны барилга; номлогчоор заалгаж буй гэр бүл
-
Видео: “Дөрөвдүгээр давхрын сүүлчийн хаалга” (цагийн код 21:33; 14:17-оос 17:27; 18:27-оос 18:57 хүртэл үзнэ үү); “Гордон Б.Хинклигийн бэлтгэл: Өөрийгөө мартаад ажлаа хий” (2:03)
-
Ашиглах материал: Бүлгийн үйл ажиллагаанд зориулсан зааварчилгааны хуулбарууд