“202-р хичээл—Мормоны Ном бол хөрвүүлэх хэрэгсэл: Сайн мэдээг хуваалцахад бэлтгэхдээ Мормоны Номыг ашиглах,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Мормоны Ном бол хөрвүүлэх хэрэгсэл,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Мормоны Ном бол хожмын үед Израилыг Есүс Христэд цуглуулахад туслах Бурханы бидэнд өгсөн бэлэг юм. Суралцагчид бусдыг цуглуулахад энэ бэлгийг ашиглахдаа энэ нь үнэн гэсэн хувийн гэрчлэлээ Бурханаас хүлээн авах нь чухал. Энэ хичээл Аврагчийн сайн мэдээг хуваалцахад бэлтгэхдээ Мормоны Номын тухай гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн ач холбогдлыг мэдрэхэд суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Израилыг цуглуулах зэмсэг
-
Та нар хамгийн сүүлд хэзээ эдгээр хэрэгслийг ашигласан бэ? Үүнийг хэрхэн ашигласан бэ?
-
Үүнтэй ижил үүрэг гүйцэтгэхийн тулд өөр хэрэгслүүд хэрхэн ажиллаж болох вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр хүмүүсийг цуглуулах ямар ямар хэрэгслийг өгсөн бэ?
Далын ахлагч Шэйн М.Бөүэн ийн заасан.
Бид Израилыг хамгийн сүүлчийн удаа цуглуулж байгаа бөгөөд үүнийг Их Эзэний Сүнстэй нэгдсэн, хөрвөлтийн хамгийн хүчтэй зэмсгүүдийн нэг болох Мормоны Номын хамт гүйцэтгэж байна. (Шэйн М.Бөүэн, “Мормоны Номын хөрвөлтөд гүйцэтгэдэг үүрэг,” 2018 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 83)
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Хэнри Б.Айринг ийн заасан.
Мормоны Ном үнэн гэдгийг мэдэхийн тулд бид үүнийг уншиж, энэ ном үнэн гэдгийг мэдэхийн тулд залбир гэсэн Моронайн номд заасанчлан сонгох ёстой. Ингэснээр бид хувийн туршлагаа найзууддаа гэрчилж, тэд ийнхүү сонгож, мөнхүү үнэнийг мэдэж чадна. (Henry B. Eyring, “A Voice of Warning,” Ensign, Nov. 1998, 34)
Нэгээс тав хүртэлх оноог ашиглан, нэг нь “миний хувьд огт үгүй,” тав нь “миний хувьд үнэхээр тийм” гэх байдлаар дараах мэдэгдлүүдийг үнэл.
-
Би найздаа Мормоны Ном гэж юу болох, энэ ном хүмүүсийг Христэд хэрхэн авчирч чадах талаар тайлбарлаж чадна.
-
Би Есүс Христэд хөрвөх хувийн хөрвөлтөө гүнзгийрүүлэх замаар Мормоны Номыг судалж байгаа.
-
Мормоны Ном үнэн гэдгийг бусдад гэрчлэх боломжийг олгодог туршлага надад бий.
Мормоны Ном гэх Бурханы бэлгийн үнэ цэнийг ойлгох
Иосеф Смитэд өгсөн илчлэлдээ Их Эзэн Мормоны Номд хүмүүс хэт хөнгөн хуумгай хандахад ямар санагддагаа хуваалцсанаар уг номын ач холбогдлыг онцолсон юм.
Сургаал ба Гэрээнүүд 84:54–57-г уншаад, эдгээр шүлэг нь Түүний сайн мэдээг хуваалцахаар бэлтгэж байгаа Их Эзэний Сүмийн гишүүдэд хэрхэн хамаатай талаар бод.
Мормоны Номын тухай хувийн мэдлэг ба гэрч
Анни дөнгөж сая номлогчид бэлтгэх хичээлд суужээ. Тэрээр саяхан буцаж ирсэн номлогч багш нараас сайн мэдээг хуваалцахад хэрхэн бэлтгэх талаар зөвлөгөө хүсэв. Хоёр багш хоёулаа түүнд Мормоны Номын тухай мэдлэг, гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийг зөвлөжээ. Тэдний өгч болох байсан олон хариултын нэг нь Мормоны Номыг судлах байсан нь Аннигийн хүсэн хүлээж байсан хариулт байсангүй.
-
Та нар Мормоны Номоор дамжуулан Есүс Христтэй харилцах харилцаагаа гүнзгийрүүлэхийн тулд юу хийж болох вэ?
-
Бичсэн зүйлийнхээ дагуу үйлдэх нь хэрхэн өдөр тутмын амьдралдаа эсвэл бүрэн цагийн номлогчийн хувиар Мормоны Номыг хуваалцахад бэлтгэж болох вэ?