“200-р хичээл—Хайрла, хуваалц, урь: Бусдыг Есүс Христэд цуглуулах,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага (2025)
“Хайрла, хуваалц, урь,” Сургаал ба Гэрээний семинарын багшийн гарын авлага
Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүдийн хувьд Аврагчийн сайн мэдээг “дэлхийн хязгааруудад хүртэл” хуваалцах нь бидний гэрээний үүрэг юм (Сургаал ба Гэрээ 1:23). Бид бусдыг хайрлаж, Есүс Христийн захиасыг хуваалцаж, бидэнтэй нэгдэн Аврагчид ирэхэд урих замаар энэхүү гайхамшигт ажилд оролцож чадна. Энэ хичээл нь хайрлах, хуваалцах, урих зарчмаар Есүс Христийн сайн мэдээг түгээх төлөвлөгөө гаргахад суралцагчдад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Сайн мэдээний гэрлээ нуух хэрэггүй
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк өөрсдийнхөө нууцлахыг хүсдэггүй зүйлийн талаар ийн хуваалцсан.
Энэхүү номлогчийн ажлын нэг чухал хэсэг бол гишүүд чиглүүлэгч гэрлийн жишээ болж амьдрах явдал юм. Бид нуугдаж болохгүй. …
… Их Эзэн Өөрийнх нь сайн мэдээг хүлээн авсан хүмүүс бусдад Бурхан руу ирэхэд нь туслах чиглүүлэгч гэрлийн жишээ болохоор яаравчлан зүтгэнэ хэмээн найддаг. Үүний ачаар дэлхий даяарх ах, эгч, дүүс маань Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний тэнгэрлэг адислал, ёслолуудыг хүртэж, гэртээ аюулгүй цуглуулагдана. (Квинтин Л.Күк, “Гэртээ аюулгүй цуглах нь,” Лиахона, 2023 оны 5-р сар, 20–24)
Аврагчийн номлогчийн бүрэн эрх
Ахлагч Күк мөн ийн заасан.
Аврагч биднийг Өөрийнх нь дуу хоолой мөн мутар байхад найрсгаар урьдаг. Аврагчийн хайр бидний чиглүүлэгч гэрэл байх болно. Аврагч шавь нартаа “Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун” [Матай 28:19] хэмээн заасан. …
Сайн мэдээг хуваалцах Аврагчийн өгсөн эрхийг өөрсдийн нэгэн хэсэг болгохын тулд, … бид хөршүүдээ хайрлаж, Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээг хуваалцаж, бүгдийг ирж үзэхэд урих ёстой. (Квинтин Л.Күк, “Бурханы таалалд хөрвөгдөх нь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 55)
-
Та ахлагч Күкийн захиасыг өөрийн үгээр хэрхэн тайлбарлах вэ?
-
Бусад хүн Есүс Христийн сайн мэдээг ямар үр дүнтэй аргуудаар хуваалцахыг та харж байсан бэ?
-
Аврагчийн сайн мэдээг бусадтай хуваалцаж байсан ямар туршлага танд байдаг вэ?
-
Та сайн мэдээг хуваалцах талаар ямар ойлголттой болсон бэ?
-
Аврагч бусадтай харилцахдаа энэ зарчмыг хэрхэн харуулсан бэ?
-
Өсвөр үеийнхэн Аврагчийн сайн мэдээг хуваалцахыг хичээхдээ ямар ямар арга замаар энэ зарчмын дагуу ажиллах болох вэ?
Хайрлах, хуваалцах, урих үр дүнтэй арга замууд
Сурч мэдсэн зүйлсээ амьдралд хэрэгжүүлэх
Судлах тэмдэглэлдээ дараах санааны нэгийг эсвэл нэгээс олныг сонгон гүйцээж бич. Үүнд:
-
Би хэн нэгэнд замаар хайраа харуулах болно.
-
Би Аврагчийн сайн мэдээний талаар мэддэг эсвэл боддог зүйлээ замаар хуваалцах болно.
-
Би (хэн нэгний нэр)-ийг -д/т урина.
Хариулахаар сонгосон санаануудын хувьд та дараахыг судлах тэмдэглэлдээ гүйцээж бич.