Семинар
204-р хичээл—Есүс Христ ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн төвд байдаг: “Есүс Христ бол бидний ариун сүм барьдаг шалтгаан юм”


“204-р хичээл—Есүс Христ ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн төвд байдаг: ‘Есүс Христ бол бидний ариун сүм барьдаг шалтгаан юм,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Есүс Христ ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн төвд байдаг,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

204-р хичээл: Ариун сүмийн бэлтгэл

Есүс Христ ариун сүмийн бүх шүтлэг бишрэлийн төвд байдаг

“Есүс Христ бол бидний ариун сүм барьдаг шалтгаан юм”

Аврагчийн баримлыг харж буй эмэгтэй

Үеийн үед Их Эзэн Өөрийн хүмүүст ариун сүм барихыг зарлиглаж байсан. Өнөө үед ариун сүмийн барилгын ажил асар ихээр нэмэгдэж байгааг бид харж байна. Есүс Христ ариун сүмд бидний хийдэг бүх зүйлийн төвд байдаг. Энэ хичээл нь Есүс Христийг Өөрийнх нь өргөөнд шүтэн бишрэх хүсэл эрмэлзлээ нэмэгдүүлэхэд нь суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Аврагч бидний шүтлэг бишрэлийн төвд байдаг

Ариун ёслолоос хүртэж буй хүмүүс, сүмд явж буй өсвөр үеийнхэн, бүрэн цагийн номлогчоор үйлчилж буй залуусын зургийг үзүүл.

Ариун ёслолоос хүртэж байгаа нь
Хүндэтгэлийн өдөр сүм рүү орж байгаа нь
Нэгэн гэр бүлд зааж байгаа номлогчид
  • Ариун ёслолоос хүртэх, Сүмд явах эсвэл бүрэн цагийн номлолд үйлчлэхийн төвд Есүс Христ яагаад байдаг гэж та нар бодож байна вэ?

  • Эдгээр үйл ажиллагаанд оролцохдоо Аврагчид төвлөрөхгүй байх нь уг хүний туршлагад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрхон байрлах ариун сүмийн зургийг Аврагчийн зургийн хамт суралцагчдад үзүүл. Дараах асуултуудыг эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Хариултаа судлах тэмдэглэлдээ бичих нь тэдэнд тустай байж магад.

Ариун сүмд байсан үеэ эсвэл ариун сүмд бэлтгэж байсан туршлагаа эргэцүүлэн бод.

  • Та нарын ариун сүмд оролцох бэлтгэл болон тэнд байхдаа олж авсан туршлагын төвд Аврагч ямар орон зай эзэлж байсан бэ?

  • Аврагчид илүү их төвлөрөх нь та нарын ариун сүмээс олж авах туршлагад хэрхэн нөлөөлж болох вэ?

Аврагч хэрхэн ариун сүмийн шүтлэг бишрэлийн төвд байдаг талаар илүү ихийг сурч мэдэхийг эрэлхийлэхдээ тэднийг удирдан чиглүүлэх Сүнсийг урин авчрахад суралцагчдыг урамшуулан дэмж.

Их Эзэн Өөрийн хүмүүст ариун сүм барихыг зарлигладаг

Дараах зургууд нь Их Эзэний Өөрийн хүмүүст эрт дээр үед барихыг зарлигласан зарим ариун газар болон ариун сүмүүдийн зураг юм. Тэдгээрийг үзүүлээд, суралцагчдаас дүрслэгдсэн барилга байгууламжуудыг тодорхойлж чадах эсэхийг нь асуу (Мосегийн цөлд барьсан асар [Гэтлэл 25:8-ыг үзнэ үү], Иерусалим дахь Соломоны ариун сүм [1 Хаад 6:12–13-ыг үзнэ үү], Өгөөмөр хот дахь нифайчуудын ариун сүм [3 Нифай 11:1-ийг үзнэ үү]).

Мосегийн асар
Соломон хааны ариун сүм
Өгөөмөр нутаг дахь нифайчуудын ариун сүм

Сургаал ба Гэрээнүүдэд Их Эзэн ариун сүм барихыг гэгээнтнүүдэд зарлигласан (Сургаал ба Гэрээнүүд 57:3; 109:2; 115:7–8; 124:26–27-г үзнэ үү). Энэ зарлиг нь Их Эзэний эрт дээр үед тогтоосон загварын дагуу юм.

Тэргүүн зөвлөл ийн тунхагласан.

Их Эзэн дэлхий дээр үгийг нь дуулгавартай дагах хүмүүстэй болмогцоо тэдэнд ариун сүм барихыг зарлигладаг байсан. (“First Presidency Releases Statement on Temples,” Jan. 2, 2019, ChurchofJesusChrist.org)

Сургаал ба Гэрээнүүд 109:2, 5, 12–13-ыг уншаад, Их Эзэн ариун сүмийн талаар юу заасныг олж мэд.

  • Та нар юу олж мэдсэн бэ?

  • Та нар  13-р шүлгийг өөрийн үгээр хэрхэн хураангуйлан хэлэх вэ?

    Суралцагчид ариун сүм бол Их Эзэний өргөө бөгөөд Түүний ариун газар юм гэсэн үнэнийг тодорхойлж болох юм.

  • Энэ үнэнийг өөрсдөө мэдэх нь бидэнд ямар ямар адислал авчрах вэ?

Тохиромжтой бол ариун сүмд Их Эзэнтэй ойр байгаагаа эсвэл ариун сүм бол ариун газар гэдгийг мэдэрсэн туршлагаасаа хуваалцахад суралцагчдыг урамшуул. Өөрийн туршлагыг хуваалцах нь суралцагчдад ч бас туршлагаа хуваалцахад тусална.

Аврагч ариун сүмийн төвд байдаг

Дараах мэдэгдлүүд нь Аврагч хэрхэн ариун сүмийн төвд байдгийг ойлгоход суралцагчдад тусална. Суралцагчдыг мэдэгдлүүдийг унших явцад ариун сүмийн гол зорилгыг олж мэдэхэд тэднийг урь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

18:59
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Биднийг итгэл, сүнслэг хүч чадлаа бэхжүүлэхэд ариун сүм голлох байр суурьтай байдгийн учир нь ариун сүмийн амин зүрх бол Аврагч, Түүний сургаал юм. Сүнс болоод удирдамжаар дамжуулан ариун сүмд заагддаг бүх зүйл Есүс Христийн талаарх бидний ойлголтыг нэмэгдүүлдэг. Түүний амин чухал ёслолууд ариун нандин санваарын гэрээгээр дамжуулан биднийг Түүнтэй холбодог. (Рассэлл М.Нэлсон, “Ариун сүм ба таны сүнслэг байдлын суурь,” Лиахона, 2021 оны 11-р сар, 94)

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар ийн гэрчилсэн.

Ахлагч Дэвид А.Бэднар

Ариун сүмд сурч, гүйцэтгэдэг бүх зүйл Есүс Христийн тэнгэрлэг байдал болон Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх Түүний үүргийг чухалчилдаг. (Дэвид А.Бэднар, “Энэ Өргөө Миний нэрэнд баригдаг,” 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 106)

  • Эдгээр мэдэгдлийн юу нь чухал гэж та нар бодож байна вэ?

  • Ариун сүм нь бидэнд Есүс Христийг илүү сайн ойлгож, түүнийг таньж мэдэхэд тусалдаг гэдгийг мэдэх нь яагаад чухал гэж та нар бодож байна вэ?

Боломжтой бол temples.ChurchofJesusChrist.org дээрээс ариун сүмийн зургуудыг хайж олон, зарим зураг хэрхэн тэдэнд Есүс Христийг сануулж байгааг тайлбарлахад суралцагчдыг урь. Та мөн ариун сүм бүр дээр байдаг “Их Эзэнд ариун,” “Их Эзэний өргөө” зэрэг бичвэрүүдийн ач холбогдлыг ярилцаж болно.

Дараах өгүүлбэрүүд нь ариун сүмийн туршлагынхаа төвд Аврагчийг байлгаж болох арга замуудын талаар ярилцахад суралцагчдад туслах зорилготой. Дараах өгүүлбэрүүдийг жижиг бүлгүүд болон хамтдаа гүйцээхэд суралцагчдыг урь. Бүлэг бүр дараах өгүүлбэрүүдийг нэг цаасан дээр хамтдаа гүйцээж болно.

Дараах өгүүлбэрүүдийг гүйцээж бичихдээ ариун сүм хэрхэн та нарт Есүс Христийг сануулдаг тухай бод.

  1. Ариун сүмд өмсдөг цагаан хувцас маань бидэнд Есүс Христийг санагдуулдаг. Учир нь …

  2. Ариун сүмд харж байгаа зүйлс маань бидэнд Есүс Христийг санагдуулдаг. Учир нь …

  3. Ариун сүмд хийдэг зүйлс маань бидэнд Есүс Христийг санагдуулдаг. Учир нь …

  4. Ариун сүм рүү ороход хэрхэн бэлтгэж байгаа маань надад Есүс Христийг санагдуулдаг. Учир нь …

Бүлгүүдийг гүйцэтгэж дууссаны дараа та тэднийг бичсэн зүйлээ анги дахь өөр бүлэгтэй хуваалцахад урьж болно. Сурч мэдсэн зүйлээ хуваалцсанаар тэд Аврагчийн тухай ойлголтоо гүнзгийрүүлж, гэрчлэлээ хүчирхэгжүүлнэ.

Ариун сүмд Есүс Христтэй хамт байх хүсэл

Дараах асуултуудад судлах тэмдэглэлдээ хариулахад суралцагчдыг урь. Боломжтой бол намуухан хөгжим тоглуулж ариун сүмийн тухай бодоход суралцагчдад тусал. Хөгжим нь сайн мэдээнээс суралцах үед Сүнсийг урин авчрахад тусалдаг. Та ариун сүмийн тухай дууллын аяыг тоглуулж болно. Эсвэл та ChurchofJesusChrist.org дээрх “In That Holy Place”-ийг дуулж буй залуу эмэгтэйчүүдийн найрал дууны видеог үзүүлж болно.

4:36
  • Та нар Аврагч ариун сүмийн шүтлэг бишрэлийн төвд байдаг талаар өнөөдөр юу олж мэдсэн эсвэл мэдэрсэн бэ?

  • Та нарын сурч мэдсэн эсвэл мэдэрсэн зүйл Их Эзэнийг өргөөнд нь шүтэн бишрэхэд бэлтгэх арга замд хэрхэн нөлөөлж болох вэ?

Суралцагчдыг хүсвэл бодол санаагаа хуваалцахад урихын өмнө тэдэнд хариулах хангалттай цаг гаргаж өгсөн байхад анхаар. Та бас Аврагчийг ариун сүмийн туршлагынхаа төвд байлгах арга замуудынхаа талаар хуваалцаж болно.