“210-р хичээл—Загвар: Сүмийн удирдагчдын заавар: Их Эзэний үйлчлэгчдийн зааврыг судалж, хэрэгжүүлэх,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Загвар: Сүмийн удирдагчдын заавар,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
210-р хичээл: Сүмийн удирдагчдын заавар
Загвар: Сүмийн удирдагчдын заавар
Их Эзэний үйлчлэгчдийн зааврыг судалж, хэрэгжүүлэх
Жилийн турш суралцагчдад Сүмийн удирдагчдын захиаснуудыг судлах хэд хэдэн боломж тохиох болно. Энэ загвар нь Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн удирдагчдын зааврыг судлахад суралцагчдад хэрхэн туслах талаарх санаануудыг танд өгнө.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Хичээлийг эхлүүлэх
-
Тухайн захиаснаас бодууштай асуултыг хуваалцаад, энэ талаараа товчхон ярилцах эсвэл анх өгсөн хариултаа тэмдэглэлдээ бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урь.
-
Захиасны нэг хэсэг болгон ашигласан зураг эсвэл үзүүлэнт хичээлийг хуваалцаж, эдгээрийг яагаад ашигласан талаар товчхон ярилц.
-
Үг хэлэгчийн захиас дээрх түүхийг хуваалц. Хичээлийн эхэнд түүхийг бүтнээр нь хуваалцахгүй байх нь дээр байж болно. Зөвхөн суралцагчдын сонирхлыг татах хэмжээнд багахан хэсгийг хуваалцахад хангалттай. Хичээлийн сүүл хэсэгт үг хэлэгчийн өгсөн захиасны зорилгыг харуулахын тулд тухайн түүхийг дүгнэж болно.
-
Захиастай холбоотой сэдвийг хуваалцаж, сэдэвтэй холбоотой байж болох зарим асуултаа бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урьж болно. Хичээлийн үеэр хариулт эрэлхийлэхэд тэднийг урамшуулан дэмж.
Захиасыг судлах
-
Хайж ол. Ангийнхаа хэрэгцээ шаардлагыг залбиран байж бодолцож үзээд, захиасыг судлах үед суралцагчдын ашиглаж болох “Хайж ол” хэсгийг тодорхойл. “Хайж ол” хэсгийн жишээнд мөнхийн үнэн, урилга, амлагдсан адислалууд багтаж болно. Суралцагчид мөн амьдралд тулгарсан асуудал, асуултынхаа хариултыг хайж олж болно.
Тухайн захиаснаас хайж олохыг хүсэж буй ямар нэг зүйлийг сонгох боломжийг суралцагчдад олгох нь тохиромжтой байж магадгүй. Та захиас дээрх сэдвийг хуваалцаж, тухайн сэдвийн талаарх хэд хэдэн асуултыг самбар дээр бичих боломжийг суралцагчдад олгож болно. Судалж дууссаны дараа суралцагчид ямар асуултуудад хэрхэн хариулт хүлээн авсныг тодорхойлж болно.
-
Догол мөрүүдийг дугаарлаад, захиасыг ээлжлэн унш. Захиасны хуулбар хувь дээр догол мөрийн дугаарыг бич эсвэл шивж оруул. Суралцагч нэг бүрд хуулбарыг өгөөд, хайж олох ямар нэг зүйл сонгоход суралцагчдыг урь. Суралцагчид нэг эсвэл хэд хэдэн догол мөрийг уншиж, тэмдэглээд, хажуу талд нь тэмдэглэл хөтөлж болно. Уг цаасыг дараагийн суралцагчид шилжүүлж, ижил загвараар үргэлжлүүлнэ. Бүх догол мөрийг судалж дууссаны дараа цаасыг анхны суралцагчид эргүүлэн өгөөд, ангийн бусад гишүүний хуваалцсан санал бодлыг харахыг тэднээс хүс.
-
Холбогдох жишээ. Судалсан захиасыг өнөө үеийн өсвөр насныхны хувьд эсвэл өсвөр насныханд тохиолдож болох сорилт бэрхшээлд хэрхэн ашиглаж болох тухай бодоход суралцагчдыг урь. Хичээлийн эхэнд нэг жишээ бэлтгэж, танилцуул. Эсвэл суралцагчид ямар нэг асуулт, нөхцөл байдалдаа хариулт олж чадахгүй байгаа өсвөр насны хүүхдийн тухай жишээ зохиож болно. Суралцагчид бүс нутгийнхаа өсвөр насныхны хэрэгцээ шаардлагад нийцcэн зохих дэлгэрэнгүй мэдээллийг тухайн жишээн дээр нэмж оруулж болно.
-
Эш татсан эсвэл холбогдох судрууд. Суралцагчид тухайн захиас дээрх эсвэл төгсгөлийн тайлбарт эш татсан судруудыг хайж олж болно. Суралцагчид шүлгүүдийг унших болон тухайн захиас эш татсан судруудыг илүү сайн ойлгоход тэдэнд хэрхэн тусалж буй талаар эсвэл эш татсан судрууд захиасыг илүү сайн ойлгоход тэдэнд хэрхэн тусалж буй талаар ярилцаж болно. Gospel Library аппликэйшн дээр суралцагчид тухайн захиас дээрх эш татсан судруудыг холбох юм уу цаасан судрууд дээрээ тэмдэглэж болно.
Ойлголтоо гүнзгийрүүлэх
-
Есүс Христэд төвлөр. Аврагчийн зургийг самбар дээр байрлуулахыг бод. Захиаснаас олсон сүнслэг үг, хэллэгүүдийг зургийн эргэн тойронд бичихэд суралцагчдыг урь. Бичсэн зүйлсээ болон тухайн үг, хэллэг нь Есүс Христийн онцгой шинж, зан чанар, үүргийн талаар мэдэж авахад хэрхэн тусалсан талаар ангийнхантайгаа хуваалцахад цөөн суралцагчийг урь. Суралцагчид Аврагчийг дагаж, Түүнтэй харилцаагаа гүнзгийрүүлэхэд зааврууд хэрхэн тусалсан талаар хуваалцаж болно.
-
Бие биедээ заа. Та судалсан захиасаа заах гурваас таван минутын захиас эсвэл хичээл бэлдэхэд суралцагчдыг урьж болно. Суралцагчид тухайн захиасыг дэмжих хувийн туршлага эсвэл судрууд дахь нэмэлт эшлэлүүдийг багтааж болно. Суралцагчид захиасаа хамтрагчтайгаа, жижиг бүлгээр эсвэл ангийнхантайгаа хуваалцах дадлага хийж болно.
-
Мэдрэмжүүдээ бичиж тэмдэглэ. Тухайн захиасыг судлах явцад төрсөн бодол санаа, мэдрэмжээ бичиж тэмдэглэхэд суралцагчдыг урих талаар бодож үз. Суралцагчид ямар нэг зүйлийг хийхээр Сүнсээр өдөөгдөж байсан тухайгаа бичиж тэмдэглэж болно. Зохистой бол бичсэн зүйлээ хуваалцах хүсэлтэй байгаа цөөн суралцагчийг урьж болно.
-
Ямар нэг зүйл бүтээ. Захиаснаас суралцсан зүйлсээ ашиглан зураг зурах, зурагт хуудас, мийм бүтээх, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд нийтлэл оруулах эсвэл эдгээртэй төстэй ямар нэг зүйл хийх цагийг суралцагчдад олгож болно. Энэ нь сануулга эсвэл бусдад урам зориг төрүүлэх өөр ямар нэг зүйл байж болно. Суралцагчид бүтээсэн зүйлээ бүлгийнхэнтэйгээ эсвэл ангийнхантайгаа хуваалцаж болно.
-
Бусадтай хуваалц. Хэлсэн үгээс сурсан захиасаа гэр бүл, найз нөхөдтэйгөө эсвэл олон нийтийн сүлжээгээр хуваалцахад (жишээ нь, нийтлэл, видео эсвэл мийм зэрэг) суралцагчдыг урамшуулж болно. Хуваалцаж байхдаа суралцагчид илүү ихийг судлахад урьсан урилга болон энгийн гэрчлэлийг оролцуулж болно.
Сурсан зүйлээ хэрэгжүүлэх
-
Сүнслэг өдөөлтийн дагуу үйлд. Захиасыг судлах явцад төрсөн сүнслэг өдөөлтийн дагуу үйлдэхэд суралцагчдыг уриал. Тэд амьдралдаа тодорхой нэг өөрчлөлт гаргах, хувьдаа тавьсан ямар нэг зорилгынхоо дагуу ажиллах юм уу тухайн захиасыг өөр хэн нэгэнтэй хуваалцахыг хүсэж болно.
-
Төлөвлөгөө гарга. Суралцагчид сурсан зүйлсээ хэрэгжүүлэхэд туслуулахаар дараах өгүүлбэрийг гүйцээж болно. Зарим суралцагч төлөвлөгөөгөө биелүүлэхдээ тусламж авахын тулд үүнийгээ гэр бүлийнхээ гишүүнтэй эсвэл найзтайгаа хуваалцаж болно.
-
Энэ захиасны ачаар би болно.
-
Төлөвлөгөөгөө гүйцэтгэж дуусгахад авах дараагийн алхам бол .
-
Би үүнийг (огноо) гэхэд хийж дуусгахаар хичээх болно.
-
Би арга замаар өөртөө төлөвлөгөөнийхөө талаар сануулах болно.