“195-р хичээл—Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах: ‘Бибээр чамтай хамт байна,’” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидний амьдралын бүхий л талбарт, тэр дундаа сурч боловсрох, албан ёсны боловсрол эзэмшихийн төлөө хичээж зүтгэхэд маань туслахыг хүсдэг. Энэ хичээл нь судлахаар мөн итгэлээр суралцахыг эрэлхийлэхдээ Их Эзэнийг сурч боловсрох бүх үйл явцад оролцуулахад нь суралцагчдад тусалж чадна.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дараах нөхцөл байдлуудын нэг юм уу хэд хэд дээр нь өөрийгөө тавьж төсөөл.
-
Та хичээлдээ шантарч, бууж өгөхийг хүсэв.
-
Залуу насандаа боловсролоо дээшлүүлэх эсэх талаар та эргэлзэж байгаа. Та хаана үргэлжлүүлж сурахаа эсвэл бүр сурах ёстой эсэхээ мэдэхгүй байна.
-
Ажилд орсон эхний долоо хоногт танд ажил, үүрэгтээ өөрийгөө хангалтгүй байна гэсэн мэдрэмж төрж байгаа.
Хэрэв та эдгээр нөхцөл байдлын аль нэгд орсон байсан бол юу хийх байсан бэ? Та хэнээс тусламж хүсэх байсан бэ?
Дараах мэдэгдлүүдийг 1-ээс (хэзээ ч үгүй) 5 (ихэнхдээ) хүртэлх оноог ашиглан эргэцүүлэн бодох цаг гарга.
-
Би судлах юм уу ангийн төслийн ажлыг хийж эхлэхээсээ өмнө Тэнгэрлэг Эцэгээс тусламж хүсэн залбирдаг.
-
Би хувийн залбирлаараа Тэнгэрлэг Эцэгтээ хандан, суралцах явцад минь Сүнсийг надтай хамт байлгаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлдэг.
-
Би Есүс Христийн тусламжийг хүлээн авч суралцахын тулд байнга илүү их хичээл зүтгэл гаргахыг хичээдэг.
-
Би суралцаж, боловсрол эзэмшихэд минь тусалдаг Сүнсний тусламжид найдаж, үүнийг таньж мэддэг.
Судар дээрх суралцагчдаас суралцах
Хүнд хэцүү, тодорхой бус нөхцөл байдалтай тулгарсан хүмүүсийн талаарх дараах судруудыг судал. Энэ хүмүүс ойлгохыг эрэлхийлэхдээ Их Эзэнийг хэрхэн оролцуулсан талаарх жишээг олж мэд.
-
Энэ хүмүүс суралцахуйдаа Их Эзэнийг хэрхэн оролцуулсан бэ?
-
Ямар арга замаар Их Эзэн тэдэнд тусалсан бэ?
-
Та нар сурсан зүйл дээрээ үндэслэн дараах мэдэгдлийг хэрхэн гүйцээж бичих вэ? Биднийг суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулахад Тэрээр бидэнд … чадна
-
Их Эзэн боловсролд тань тусална гэсэн итгэлийг төрүүлэх, Их Эзэний тухай юуг та мэдэх вэ?
Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах арга зам
Би … хийснээр суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулж чадна гэсэн өгүүлбэрийг судлах тэмдэглэл дээрээ бич. Таны тодорхойлсон хичээл сургуультай холбоотой үйл ажиллагаанд Их Эзэнийг оролцуулж болох аль болох олон санааг жагсаан бич.
Үнэнийг эргэцүүлэн бодож, үүний дагуу үйлдэх
-
Өөрийг тань Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах хүсэлтэй болгодог Түүний талаар та юу сурч, мэдэрсэн бэ?
-
Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулахын тулд та нэг юм уу хоёр ямар үйлдлийг хийж болох вэ?