“Сургуульд амжилттай сурах: Тойм,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)
“Сургуульд амжилттай сурах,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага
Сургуульд амжилттай сурах
Сургуульд амжилттай сурах
Тойм
Бид суралцахуйдаа Их Эзэнийг оролцуулбал Тэрээр бидэнд амжилттай боловсрол эзэмшихэд тусалж чадна. Бид хичээл номдоо үнэнч шударга хандсанаар Есүс Христийн үлгэр жишээг дагаж чадна. Их Эзэнийг мөн Түүний бидний төлөө юу хийж чадахыг санах нь боловсрол эзэмшихэд тулгарах бэрхшээл сорилтыг даван туулах итгэлийг бидэнд өгдөг.
Заахад бэлтгэ
Дараах мэдээлэл хичээл бүрд урьдчилан бэлтгэх шаардлагатай зүйлсийн талаарх санаануудыг танд өгнө.
Их Эзэнийг суралцахуйдаа оролцуулах
Хичээлийн зорилго: Судлахаар мөн итгэлээр суралцахыг эрэлхийлэх үедээ Их Эзэнийг боловсролын бүх талбартаа оролцуулахад суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Шинэ эсвэл хэцүү зүйл сурах шаардлагатай болсон тодорхой нэгэн цаг үеэ бодоход суралцагчдыг урь. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг суралцах үйл явцдаа хэрхэн оролцуулснаа хуваалцахаар бэлдэж ирэхийг тэднээс хүс.
-
Үзүүлэх контент: Хичээлийн эхэнд өөрийгөө үнэлэхэд зориулсан дөрвөн өгүүлбэр
-
Видео: “Христ дотор нэг болох нь: Налуу шугамын сургаалт зүйрлэл” (10:01; цагийн код 0:00-ээс 1:05 хүртэл үзнэ үү)
Бидний боловсролдоо хандах үнэнч шударга байдал
Хичээлийн зорилго: Сурч боловсроход үнэнч, шударга хандахад нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Хичээл дээрээ хууран мэхлэх эсвэл үнэнч биш үйлдэл гаргах сонголттой тулгарсан үедээ ийн үйлдэхгүй гэж шийдсэн үеэ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Энэ нь яагаад үнэ цэнтэй байсан, ийн сонгох хүч чадлыг тэдэнд юу өгсөн талаар тунгаан бодоход тэднийг урь.
-
Видео: “Honesty: You Better Believe It!” (4:46)
Шалгалтад болон чадавх сорьсон төсөлд бэлтгэх
Хичээлийн зорилго: Шалгалтад болон чадавх сорьсон төслийн ажилд амжилттай бэлтгэх арга замыг ойлгоход суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Чадавх сорьсон хүнд шалгалт, ангийн төслийн ажилд Аврагчийн тусалж байгааг мэдэрсэн үеэ бодоход суралцагчдыг урих талаар бодож үз. Түүний туслалцааг хүлээн авахад ямар санагдсан талаар тунгаан бодож, хуваалцахад бэлдэж ирэхэд тэднийг урамшуул.
-
Үзүүлэх контент: “Зөвлөгөө өгөх нь” гарчиг доорх суралцагчдын бодож үзэх асуултууд
Өсөж хөгжих сэтгэлгээ
Хичээлийн зорилго: Суралцахад саад болж байгаа зүйлсийг даван туулахад туслахын тулд өсөж хөгжих сэтгэлгээг хөгжүүлэхэд нь суралцагчдад туслах.
-
Суралцагчийн бэлтгэл: Сурч боловсрох явцад тулгарч буй саад бэрхшээлийнхээ талаар бодоход суралцагчдыг урь. Эдгээр саад бэрхшээлтэй тулгарах үед үзүүлэх хариу үйлдлийн талаар эргэцүүлэн бодоход тэднийг урамшуул.
-
Үзүүлэх контент: Өсөж хөгжих сэтгэлгээ, хэвшмэл сэтгэлгээ хоёрын тодорхойлолт; хэвшмэл болон өсөж хөгжих сэтгэлгээг харуулсан бүдүүвч зураг