Семинар
201-р хичээл—Номлолд үйлчлэхийг сонгох: Номлогчийн үйлчлэлийн адислал


“201-р хичээл—Номлолд үйлчлэхийг сонгох: Номлогчийн үйлчлэлийн адислал,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага (2025)

“Номлолд үйлчлэхийг сонгох,” Сургаал ба Гэрээнүүдийн семинарын багшийн гарын авлага

201-р хичээл: Номлогчийн бэлтгэл

Номлолд үйлчлэхийг сонгох

Номлогчийн үйлчлэлийн адислал

Зураг
Судраас уншиж буй номлогчид

Тэнгэрлэг Эцэгийн Өөрийн хүүхдүүдийг адисалдаг нэг арга зам бол номлогчийн ажлаар дамжуулан адислах явдал юм. Тэрээр номлогчдыг орон нутагтаа болон дэлхий даяарх хүмүүст үйлчилж, заах үед нь адисалдаг. Тэр мөн сайн мэдээний захиасыг хүлээн зөвшөөрч, номлогчдын санал болгодог үйлчлэлийг хүлээн авдаг хүмүүсийг адисалдаг. Энэ хичээл Их Эзэнд Түүний номлогчоор үйлчлэх хүсэлтэй болоход нь суралцагчдад тусална.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Номлогчоор үйлчлэх бидний үүрэг хариуцлага

Номлогчийн ажлын талаарх энэ хичээлийн үеэр суралцагчид хамтрагчид болон ажиллах болно гэдгийг тайлбарла. Хамтрагчдыг хуваарилах нэг арга бол номлолын томилолтуудыг цаасан дээр бичээд, сагсанд хийн бэлтгэх явдал юм. Номлогчдын заахаар томилогдож болох Гватемала, Унгар зэрэг газрууд үүнд багтаж болно. Мөн ариун сүмийн ёслолын ажилтнууд, орон нутгийн хүнс түгээх цэг зэрэг боломжит үйлчлэлийн номлолын томилолтуудыг багтааж болно. Сагсанд даалгавар болгоныг хоёр хувь хийсэн байхад анхаар. Суралцагч бүрийг сагснаас нэг цаас авч, дараа нь ижил томилолт авсан ангийнхаа суралцагчтай хамт суухад урь.

Хамтрагч бүрд дараах мэдэгдлийн хувийг өгөөд, дагаж гүйцэтгэх доорх гурван зааврыг үзүүл.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон номлогчоор үйлчлэх Их Эзэний дуудлагыг дахин баталсан юм.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Өнөөдөр Их Эзэн зохистой, боломжтой залуу эрэгтэй бүрийг номлолд бэлтгэж, үйлчлээсэй хэмээн хүссэн гэдгийг би шийдвэр төгс батлан хэлье. Хожмын үеийн гэгээнтэн залуу эрэгтэйчүүдийн хувьд номлогчийн үйлчлэл бол санваарын үүрэг хариуцлага юм. Залуу эрэгтэйчүүд та нарыг Израилын амласан цугларалт тохиож байгаа энэ цаг үед ирүүлэхээр нөөцлөн үлдээсэн. Та нар номлолд үйлчилснээрээ урьд өмнө болж байгаагүй энэ чухал үйл явдалд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ!

Номлолд үйлчлэх боломжтой залуу эгч та нарын хувьд номлол мөн адил хүчирхэг боловч үйлчлэх эсэхээ сонгож болох боломж юм. Бид номлогч эгч нартаа хайртай, тэднийг чин сэтгэлээсээ угтан авдаг. Энэ ажилд та нарын оруулдаг хувь нэмэр үнэхээр агуу! Их Эзэн таныг номлолд үйлчлээсэй хэмээн хүсэж буй эсэхийг мэдэхийн тулд залбираарай. Тэгвэл Ариун Сүнс таны зүрх сэтгэл, оюунд хариулах болно. (Рассэлл М.Нэлсон, “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 6)

  1. Мэдэгдлийг хамтрагчтайгаа хамт унш.

  2. Энэ мэдэгдлээс юу нь та нарт сэтгэгдэл төрүүлснийг ярилц.

  3. Ангийнхантайгаа ойлголтоо хуваалцахад бэлтгэ.

Ойлголтоо ангийнхантайгаа хуваалцахад цөөн хамтрагчийг урь. Хэрэв суралцагчдад уг мэдэгдлийн талаар асуух зүйл байвал хариулт олоход нь тусал эсвэл Их Эзэн, эцэг эх, Сүмийн удирдагчидтай асуултаа ярилцахад нь тэднийг чиглүүл. Их Эзэн номлолын үйлчлэлийн талаар залуу эрэгтэй, эмэгтэйчүүдээс юу хүсэн хүлээдгийг суралцагчдад ойлгуулахад анхаар.

Хувийн эргэцүүлэл

Дараах мэдэгдэл, асуултуудыг үзүүлээд, номлолын үйлчлэлийн талаарх хувьдаа төрсөн мэдрэмжээ эргэцүүлэн бодоход суралцагчдыг урь. Суралцагчдад асуултуудын талаар тунгаан бодож, хариулах цаг гаргаж өгөх нь Ариун Сүнсийг урьж, тэднийг судлах үед оюун ухаан, зүрх сэтгэлийг нь сүнслэгээр өдөөхөд бэлтгэж чадна.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Хайрт залуу найзууд минь, та нарын хүн нэг бүр Их Эзэнд амин чухал билээ. Тэрээр Израилыг цуглуулахад туслуулахаар та нарыг өнөөг хүртэл нөөцлөн хадгалсан. Сургаал заах номлол, үйлчлэлийн номлолын аль нь ч бай, та нарын номлолд үйлчлэх шийдвэр та нарыг болон бусад олон хүнийг адислах болно. (Рассэлл М.Нэлсон, “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” Лиахона, 2022 оны 4-р сар, 6–7)

Дараах асуултуудын хариултыг тунгаан бодож, судлах тэмдэглэлдээ бич.

  • Энэ мэдэгдлийн аль хэсэг нь та нарт хамгийн утга учиртай байна вэ? Яагаад?

  • Ерөнхийлөгч Нэлсон номлолд үйлчлэх хүсэлд тань нөлөөлөх юуг заасан бэ?

Цөөн суралцагчийг хариултаа сайн дураараа хуваалцахад урь. Суралцагчдыг хуваалцах явцад зарим суралцагч дараах үнэнийг өөрийн үгээр илэрхийлж болно. Биднийг Их Эзэний номлогчоор үйлчлэхээр сонговол Тэрээр биднийг болон бусад олон хүнийг адислах болно. Энэ үнэнийг самбар дээр бичиж болно. Тэнгэрлэг Эцэг суралцагчдыг энэ үнэнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлээсэй гэж хүсдэгийг мэдэхийн тулд Ариун Сүнснээс тусламж эрэлхийлэхэд тэднийг урамшуул.

Хэрэв та үйлчлэлийн номлолын талаар илүү ихийг мэдэх нь суралцагчдад ашиг тустай гэж үзвэл “Нэмэлт суралцах үйл ажиллагаа” дээрх материалыг ашигла.

Номлогчийн үйлчлэлийн адислал

Дараах үйл ажиллагаа нь номлолд үйлчлэхээр сонгосноор Их Эзэний өөрсдөд нь болон бусдад өгч чадах адислалуудыг илүү сайн ойлгоход нь суралцагчдад тусална.

Хамтрагчийн хувьд судрууд, Ерөнхий чуулганы үгс, дуулал эсвэл Gospel Library зэргээс хайлт хийж дараах зүйлсийг олж мэд.

  1. Бидний номлолын хүчин чармайлтаар дамжуулан Их Эзэний бусдад өгч болох адислал

  2. Номлолд үйлчилсний төлөө Их Эзэний бидэнд өгч болох адислал

Хэрэв суралцагчид илүү тодорхой удирдамж ашиглаж чадна гэж бодож байвал хамтрагч бүрд “Номлогчийн үйлчлэлийн адислал” нэртэй тараах материалыг өг.

Номлогчийн үйлчлэлийн адислал

Дараах судрын хэсгүүд болон мэдэгдлүүдийг судал. Судалж байхдаа дараах зүйлсийг олж мэд. Үүнд:

  1. Бидний номлолын хүчин чармайлтаар дамжуулан Их Эзэний бусдад өгч болох адислал.

  2. Номлолд үйлчилсний төлөө Их Эзэний бидэнд өгч болох адислал.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Зураг
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон

Ах, эгч нар аа, Есүс Христийн сайн мэдээ урьд өмнөхөөс ч илүү хэрэгтэй байна. Зөрчилдөөн Аврагчийн төлөөлж, зааж байсан бүхэнтэй харшилдаг. Би Их Эзэн Есүс Христэд хайртай бөгөөд Түүний сайн мэдээ бол амар амгаланд хүргэх цорын ганц найдвартай шийдэл гэдгийг гэрчилж байна. Түүний сайн мэдээ бол амар амгалангийн сайн мэдээ юм [Сургаал ба Гэрээнүүд 27:16-г үзнэ үү]. …

Бүх номлогч Аврагчийн тухай зааж, гэрчилдэг. Дэлхий дээр сүнслэг харанхуй нэмэгдэх тусам Есүс Христийн гэрэл бүр илүү шаардлагатай болж байна. Хүн бүр Есүс Христийн сэргээгдсэн сайн мэдээний талаар мэдэж авах боломжийг хүртэх эрхтэй. Хүн бүр “бүх оюун ухааныг [давах]” [Филиппой 4:7] найдвар, амар амгаланг хаанаас олж болохыг мэдэх эрхтэй. (Рассэлл М.Нэлсон, “Амар амгалангийн сайн мэдээг номлох нь,” Лиахона, 2022 оны 5-р сар, 6–7)

Далын ахлагч Маркус Б.Нэш ийн заасан.

Зураг
Ахлагч Маркус Б.Нэш

Сайн мэдээг хуваалцах нь хуваалцаж байгаа, хүлээн авч байгаа хоёр хүний аль алинд баяр хөөр, итгэл найдвар төрүүлдэг. Сайн мэдээг хуваалцахад үнэхээр “та нарын баяр хөөр хэчнээн агуу байх билээ!” [Сургаал ба Гэрээ 18:15]. Сайн мэдээг хуваалцах нь баяр хөөрийн дээд баяр хөөр, найдварын дээд найдвар юм. …

Сайн мэдээний гэрлийг өргөхгүй байхыг сонгох нь биднийг сүүдэр лүү хөтөлдөг бөгөөд тэнд бид уруу татагддаг. Чухамдаа эсрэгээрээ, сайн мэдээний гэрлийг өргөхийг сонгох нь биднийг тэрхүү гэрэлд мөн уруу таталтаас хамгаалах хамгаалалтад илүү бүрэн дүүрэн оруулдаг нь чухал шүү. Өнөөгийн дэлхийд энэ нь ямар агуу адислал вэ! (Маркус Б.Нэш, “Гэрлээ өргө,” Лиахона, 2021 оны 11-р сар, 6–7)

Суралцагчдыг судалж дууссаны дараа номлогчийн ажлын адислалаас дор хаяж нэгийг самбар дээрх үнэний эргэн тойронд бичихэд хамтрагч бүрийг урь. Хэд хэдэн адислалыг жагсаан бичсэний дараа суралцагчдад сурсан зүйлээ хуваалцах эсвэл гэрчлэх боломж олгохын тулд дараахтай адил асуултуудыг тавь.

  • Та нар эсвэл та нарын мэдэх бусад хүн номлогчийн ажлаар дамжуулан ямар адислал хүлээн авсан бэ?

  • Та нар Их Эзэнд номлогчийн хувиар үйлчлэх хүслийг тань нэмэгдүүлэхэд тусалсан ямар судар эсвэл мэдэгдэл уншсан бэ?

  • Номлолын ажил Их Эзэнтэй харилцах та нарын харилцаанд хэрхэн нөлөөлж чадна гэж та нар бодож байна вэ? Яагаад?

Өөрийнхөө туршлагыг эсвэл номлолын ажлын тухай гэрчлэлээ хуваалц. Та мөн ChurchofJesusChrist.org дээрх “Value of a Full-Time Mission” (5:22) видеог үзүүлж, хэн нэгний номлолд үйлчлэхийг сонгох шалтгааныг олж мэдэхэд суралцагчдыг урь.

Хичээлийн эхэнд гарсан ерөнхийлөгч Нэлсоны мэдэгдэл рүү суралцагчдыг эргэн чиглүүл. Их Эзэнийг тэдний бүрэн цагийн номлолд үйлчлэх хүсэл, чадварыг нэмэгдүүлэх болно хэмээн байнга залбирахад залуу эрэгтэйчүүдийг урь. Их Эзэн тэднийг бүрэн цагийн номлолд үйлчлээсэй гэж хүсэж байгаа эсэхийг мэдэхийн тулд залбирахад залуу эмэгтэйчүүдийг урь.

Хэвлэх