Ариун сүмийн бэлтгэл
3-р хичээл: Ариун сүмийн ажил бидний амьдралд агуу адислал авчирдаг


“3-р хичээл: Ариун сүмийн ажил бидний амьдралд агуу адислалуудыг авчирдаг,” Тэнгэрээс хишиг хүртэх нь: Ариун сүмд ороход бэлтгэх семинарын багшийн гарын авлага (2003), 12–15

“3-р хичээл,” Тэнгэрээс хишиг хүртэх нь, 12–15

3-р хичээл

Ариун сүмийн ажил бидний амьдралд агуу адислал авчирдаг

Зорилго

Ариун сүмд зохистойгоор ордог хүмүүс Их Эзэнээс агуу адислалуудыг хүлээн авдаг гэдгийг ойлгоход нь ангийн гишүүдэд туслах.

Бэлтгэл

  1. Та энэ хичээлд ашиглах судруудыг анхааралтай судалснаар тэдгээрийн талаарх ангийн ярилцлагыг удирдан явуулахад бэлтгэгдэнэ.

  2. Та ангийн гишүүдээр ариун сүмийн ажлын тухай дуулал “We Love Thy House, O God” (Hymns, no. 247), эсвэл үнэний мөнхийн мөн чанарын тухай “Хэлээч үнэнийг” (Сүмийн дуулал болон хүүхдийн дуу х. 31) дууллыг дуулуулахаар бэлтгэж болно.

  3. Хэрэв Family Home Evening Video Supplement (International) (53277) байгаа бол “Temples Are for Eternal Covenants” гэдэг зургаан минутын бичлэгийг үзүүлж болно.

Хичээлийн толилуулга

Нээлтийн залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.

Ангийн гишүүдэд асуух зүйл байгаа эсэхийг лавла. Их Эзэний Сүнсээр удирдуулан, тэдний тавьсан асуултуудад чадах чинээгээрээ цаг гарган хариул. Ариун сүмийн ажлын зарим зүйлийг ариун сүмээс гадуур ярьдаггүй гэдгийг санаарай.

Ариун сүмийн ажил эрт дээр үеэс байсан

Та ариун сүмийн ажлын тухай эсвэл үнэний мөнхийн мөн чанарын тухай дууллаас дуулан хичээлээ эхэлж болох юм.

Их Эзэн ариун сүмүүдийг барихыг Өөрийн хүмүүст үргэлж зарлигласаар ирсэн гэдгийг тайлбарлан хэл. Ариун сүмд хийгдэх ажлыг Их Эзэн илчилсэн юм.

  • Судруудад ямар ариун сүм эсвэл табернаклын талаар дурдсан байдаг вэ?

Ангийн гишүүдийг судрын лавлахыг судлан, ариун сүм, табернаклын талаар дурдсан хэсгүүдийг олохыг хүс. Ангийн гишүүдийн хариултуудыг та самбар дээр жагсаан бичиж болох юм. Мөн та ангийн гишүүдээс дараах судруудыг судлахыг хүсэж болно.

Moсегийн табернакл: Гэтлэл 40:1–2, 34–38

Соломоны ариун сүм: 2 Шастир 3:1–2; 2 Шастир 5:1

Херодын ариун сүм: Maтай 21:12–15

Нифайчуудын ариун сүмүүд: 2 Нифай 5:16; Moзая 1:18; 3 Нифай 11:1

Эдгээр бүх ариун сүм нь урвалтаас болж эцэстээ үнэн зорилгоосоо хазайж мөн устгагдсан гэдгийг тайлбарла. Ариун сүмийн ажил нь бидний үед бошиглогч Иосеф Смитээр бүрэн дүүрэн сэргээгдсэн бөгөөд бидний амьдралд агуу адислал авчирдаг.

Ахлагч Брүс Р.Макконки хэлэхдээ: “Сүнслэгээр өдөөх барилга байгууламж болон зохистой хэрэглээ нь Их Эзэний ажлын бурханлаг байдлын агуу баталгааны нэг юм. … Ариун сүм байгаа газарт үйлчилдэг хүмүүст илчлэлтийн сүнс байдаг бөгөөд тэнд Их Эзэний хүмүүс олдох болно. Харин ариун сүм байхгүй газар Сүм ба хаант улс мөн үнэний тэнгэр үгүй болой” гэжээ (Mormon Doctrine, 2nd ed. 1966, 781).

Ариун сүмд зохистой ордог хүмүүст агуу адислал амлагдсан байдаг

Ариун сүм буюу Их Эзэний өргөө нь бидний селестиел хаант улсын өргөмжлөлийг хүлээн авахад бэлтгэхээр очдог газар юм. Тэнд бид Тэнгэрлэг Эцэгийн талаар болон Есүс Христийн тухай илүү ихээр мэдэж авдаг. Бид Тэдэнтэй гэрээ байгуулж, Тэд бидэнд гайхалтай адислалуудыг амладаг.

Ариун сүмд орж, байгуулсан гэрээнүүдээ сахин амьдардаг хүмүүст ирдэг зарим адислалын талаар Сургаал ба Гэрээнд Их Эзэн дүрслэн өгүүлсэн байдаг. Эдгээр адислалын заримыг 109-р хэсэгт дүрсэлсэн байдаг бөгөөд энэ нь Көртландын ариун сүмийг онцгойлон адислахад хэлсэн залбирал юм. Энэ адислалын үгсийг Иосеф Смитэд илчлэлтээр өгчээ.

Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын энэ залбиралд хэлсэнчлэн “Түүний ариун сүмүүдэд ашиглах Их Эзэний бидэнд өгсөн санваарын хүчээр хувь хүн бүр болоод гэр бүлүүдийн мөн үндэстэн хүмүүсийн дээр адислалуудаар хариулагдсаар байна” (“The Great Symbol of Our Membership,” Ensign, Oct. 1994, 4).

Тэгээд ерөнхийлөгч Хантэр 109-р хэсгийн зарим шүлгээс эш татсан байдаг. Сургаал ба Гэрээ 109:10–12, 22–23, 59, 67, 72, 75-р шүлгүүдийг уншихыг ангийн гишүүдээс хүс. Их Эзэний дурдсан адислалуудыг олохыг тэднээс хүс.

Уншсаны дараа ангийн гишүүдийг олсон адислалуудаа жагсаан бичихийг хүс. Хэлсэн зүйлсийг нь самбар дээр бич. Дурдсан адислалуудад дараах зүйлс орж болох юм. Үүнд:

  1. Их Эзэний алдар суу Түүний хүмүүсийн дээр байх болно.

  2. Ариун сүмээс Их Эзэний үйлчлэгчид Их Эзэний хүч чадал, нэр, алдар сууг авах бөгөөд тэнгэр элч тэднийг захирах болно.

  3. Их Эзэний үйлчлэгчид сайн мэдээний үнэнийг ариун сүмээс дэлхийн хязгааруудад хүргэх болно.

  4. Их Эзэний хүмүүс цугларч болохын тулд гадаснууд байгуулагдана.

  5. Тараагдсан бүх Израилын үлдэгдлүүд үнэнийг мэдэж, баясах болно.

  6. Гэгээнтнүүдийн гэр бүлийнхэн мөн тэдний өвчтэй болон зовсон хүмүүс Их Эзэний өмнө дурсагдах болно.

  7. Их Эзэний хаант улс бүх дэлхийг дүүргэнэ.

  8. Хэзээ нэгэн өдөр Их Эзэний үйлчлэгчид Их Эзэнтэй уулзах ба үүрд хамт байх болно.

  • Ариун сүмд зохистойгоор ордог, гэрээнүүдээ хүндэлдэг хүмүүст амлагдсан эдгээр гайхалтай адислалын талаар бодоход та нарт ямар санагдаж байна вэ?

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр “Ийм сэтгэл хөдөлгөм гайхалтай амлалтуудыг хүлээн авсан хүмүүс ер нь байсан гэж үү! Их Эзэн дагалдагчдаа Өөрийн үлгэр жишээ болон Өөрийн ариун сүм рүү хөтлөхийг хүсдэгт гайхах хэрэггүй” гэж хэлжээ (Ensign, Oct.1994, 5).

Түүнчлэн Сургаал ба Гэрээ 97-р хэсэгт Их Эзэн ариун сүмтэй холбоотой амлалтуудыг өгсөн байдаг. Сургаал ба Гэрээ 97:15–21-ийг уншихыг ангийн гишүүдээс хүс.

  • 15–17-р шүлэг нь Их Эзэний хүмүүс Түүний адислалуудыг хүлээн авахын тулд ариун сүмүүдэд юу хийх ёстой хэмээн заадаг вэ? (Зүрх сэтгэлдээ цэвэр ариун байж, ариун сүмд цэвэр ариун бус юуг ч бүү оруул.)

Зүрх сэтгэлдээ ариун тэднийг Сион хэмээн дууддаг болохыг тайлбарла. 15–21-р шүлэг нь бид ариун сүмд зохистойгоор орж, зүрх сэтгэлдээ цэвэр ариун байхыг хичээн, хилэнцээс ангид байснаар Сионыг байгуулахад тусалж чадах тухай заадаг.

  • Эдгээр шүлэгт Сион хэмээн дуудагдах зохистой хүмүүст ямар ямар адислал амлагдсан бэ?

Эрт үед Сион гэдэг хот байсан гэдгийг тайлбарла. Энэ хотыг бошиглогч Енох болон түүний хүмүүс барьсан юм. Хүмүүс нь зөв шударга байсан тул энэ хот тэнгэрт аваачигдсан (С ба Г 38:4; Moсе 7:18–21, 69-ийг үзнэ үү).

Хожмын өдрүүдэд Сион мөн байгуулагдах болно. Итгэлийн тунхгийн аравдугаарт Сион хэмээн нэрлэгдэх хот Америк тивд байгуулагдах болно гэж Их Эзэн амладаг. Ангийн гишүүдээр Итгэлийн тунхгийн энэ хэсгийг уншуул. Израилын тараагдсан хүмүүс энэ агуу хотод цуглах болно гэдгийг тайлбарла (С ба Г 103:11–13-ыг үзнэ үү).

Өнөө үед Сүмийн гишүүдэд ариун сүмд орох зохистой байж, дэлхийн хаана ч амьдарч байсан Сионыг барь хэмээн зөвлөдөг. Бид гэр орноо ариун сүм шиг цэвэр ариун, хайраар дүүрэн, хувийн илчлэлт хүлээн авдаг газар болгох ёстой.

  • Бид цэвэр ариун зүрх сэтгэлтэй болохын тулд юу хийж чадах вэ?

  • Зүрх сэтгэлдээ цэвэр ариун байхад дэлхий заримдаа ямар арга замаар саад болдог вэ?

  • Та нар ямар арга замаар гэр бүлийн гишүүд, тойрог, салбараа цэвэр ариун зүрх сэтгэлтэй болоход нь тусалж чадах вэ?

Ариун сүмийн гэрээнүүдээ байгуулж, сахидаг мөн амьдралынхаа туршид зүрх сэтгэлээ цэвэр байлгахыг чармайдаг хүмүүс Сионыг байгуулахад тусалж чадна гэдгийг тайлбарла.

Дүгнэлт

Ариун сүмд зохистой ордог хүмүүс агуу адислалуудыг, үүний дотор Сионы хүмүүс байх адислалуудыг Их Эзэнээс хүлээн авах болно гэдэг талаар гэрчлэлээ хуваалц. Эдгээр адислалыг авахуйц зохистой байж, цэвэр ариун зүрх сэтгэлтэй болохын тулд бид чадах бүхнээ хийх ёстой.

“Temples Are for Eternal Covenants” видео толилуулгыг та үзүүлж болно.

Хаалтын залбирал хэлэхэд хэн нэгнийг урь.