“35. Цуглааны байрыг арчлах ба ашиглах,” Ерөнхий гарын авлага: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмд үйлчлэх нь (2024).
“35. Цуглааны байрыг арчлах ба ашиглах,” Ерөнхий гарын авлага.
35.
Цуглааны байрыг арчлах ба ашиглах
35.1
Зорилго
Дараах зүйлсийг хийх бүх хүнд хүртээмжтэй байх үүднээс Сүм цуглааны байруудаар хангадаг. Үүнд:
-
Ариун нандин ёслолуудаар дамжуулан гэрээнүүд байгуулах, шинэчлэх (Сургаал ба Гэрээ 20:75; 59:9–12-ыг үзнэ үү)
-
Хамтдаа цуглах (3 Нифай 18:22–23-ыг үзнэ үү)
-
Хамтдаа залбирч, шүтэн бишрэх (Moзая 18:25; Моронай 6:9-ийг үзнэ үү)
-
Бие биедээ зааж, тохинуулах (Моронай 6:4–5-ыг үзнэ үү)
-
Энэ бүлэгт дүрсэлсний дагуу, зөвшөөрөгдсөн бусад үйл ажиллагаанд оролцох
Орон нутгийн нөхцөл байдал, хэрэгцээнээс шалтгаалан цуглааны байр олон янз байж болно. Энэ нь Сүмийн барьсан эсвэл худалдан авсан газар, гишүүний гэр орон, орон нутгийн сургууль эсвэл соёлын төв, түрээсийн газар, мөн өөр зөвшөөрөгдсөн хувилбар байж болно.
35.2
Үүрэг ба хариуцлага
35.2.1
Цуглааны барилгын алба
Сүмийн удирдах газар дахь Цуглааны барилга байгууламжийн алба шүтэн бишрэх газраар хангаж, арчлан хамгаалах талаарх зарчим болон удирдамжийг гаргадаг. Энэхүү алба нь Тэргүүлэх бишопын зөвлөлийн удирдлага доор ажилладаг.
Цуглааны байр, барилгын албаны ажилчид цуглааны байр, Сүмийн бусад барилга байгууламжаар хангах, тэдгээрийг арчлах үүрэг хариуцлага хүлээдэг. Үүнийг Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөл, ажлын албаны бүсийн захирлын удирдлага доор гүйцэтгэдэг.
35.2.2
Сүмийн барилгын албаны менежер
Сүмд ажилладаг барилгын албаны менежер цуглааны байруудыг ашиглахад нь гадас болгонд тусалдаг. Тэрээр том хэмжээний засвар, их цэвэрлэгээг мөн барилгын урсгал засварыг хариуцдаг.
Шаардлага гарах бүрд барилгын албаны менежер гадас, тойргийн барилга хариуцсан төлөөлөгчдөд байрыг хэрхэн цэвэрлэх, бусад ажлыг хэрхэн гүйцэтгэх талаар зааварчлахад тусалдаг. Тэрээр зааварчилга, материал, тоног төхөөрөмжөөр хангадаг.
Барилгын менежер гадасны барилга хариуцсан төлөөлөгчтэй эдгээр үйлчилгээг зохицуулж, барилгыг ерөнхийд нь харж хандахад хамтран ажиллана. Тэрээр түүнчлэн барилгатай холбоотой зардлуудыг бишопын зөвлөлүүдтэй хамт хянаж болно.
35.2.3
Бүсийн дал
Томилогдсон Бүсийн дал гадасны ерөнхийлөгчидтэй ерөнхий төлөвлөгөө гаргахад нягт хамтран ажилладаг (35.3-ыг үзнэ үү).
35.2.4
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл
Гадасны ерөнхийлөгчийн зөвлөл цуглааны байрны ашиглалт, арчлалт, харуул хамгаалалтын тал дээр бишопуудад зааварчилдаг. Тэд дээд зөвлөлийн нэг гишүүнийг гадасны барилгын төлөөлөгчөөр томилно (35.2.5-ыг үзнэ үү). Тэд түүнтэй холбогдох хэрэгцээний болон төслүүдийн талаар зөвлөлддөг.
Хэрэв гишүүдэд шүтэн бишрэх нэмэлт газар хэрэгтэй байгаа бол энэ талаар гадасны ерөнхийлөгчийн зөвлөл Бүсийн далд мэдэгдэнэ. Үүнийг ерөнхий төлөвлөлтийн үйл явцаар гүйцэтгэдэг (35.3-ыг үзнэ үү).
35.2.5
Гадасны барилга хариуцсан төлөөлөгч
Гадасны барилга хариуцсан төлөөлөгч гадасны ерөнхийлөгчийн зөвлөлд цуглааны байрыг ашиглаж, арчилж, харуул хамгаалалттай байлгахад дараах байдлаар тусалдаг. Үүнд:
-
Тойргийн барилга хариуцсан төлөөлөгчдөд үүрэгт ажлыг нь зааж өгөх (35.2.9-ийг үзнэ үү)
-
Нэгжийн удирдагчдад түлхүүр тарааж өгөх
-
Сүмийн барилгын албаны менежертэй барилгын засвар үйлчилгээ болон ашиглалтын хэрэгцээнүүдийн талаар харилцах
35.2.6
Гадас, тойргийн техникийн мэргэжилтнүүд
Гадас, тойргийн техникийн мэргэжилтнүүд байруудад техник технологи суурилуулж, арчлан хамгаалахад тусалдаг. Шинэ тоног төхөөрөмж суурилуулах шаардлага гарахад тэд барилгын албаны менежертэй ажлаа төлөвлөдөг. Эдгээр дуудлагын тухай нэмэлт мэдээллийг 33.10-аас үзнэ үү (түүнчлэн mhtech.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).
35.2.7
Бишопын зөвлөл
Бишопын зөвлөл (эсвэл тойргийн барилга хариуцсан төлөөлөгч) гишүүдэд барилгыг хэрхэн ашиглах, арчлах, цоожлохыг зааж өгнө. Түүнчлэн бишопын зөвлөл түлхүүрүүдийг тойргийн удирдагчдад тараадаг.
Тэд барилгын дотор, гадна явагдаж байгаа үйл ажиллагаанууд аюулгүй явагдахад анхаарна (20.7-г үзнэ үү).
Тэд Сүмийн барилгын албаны менежертэй барилгын засвар үйлчилгээ болон ашиглалтын хэрэгцээний талаар харилцана. Түүнчлэн тэд холбогдох зардлуудыг барилгын албаны менежертэй хамт хянана.
35.2.8
Хариуцагч бишоп
Хэрэв нэгээс олон тойрог Сүмийн нэг байранд цугладаг бол гадасны ерөнхийлөгчийн зөвлөл нэг бишопыг нь хариуцагч бишопоор сонгож, түүгээр дамжуулан үүрэг даалгаврыг бусад бишопт хариуцуулна. Эдгээр даалгаварт төлөвлөн хуваарилах, цэвэрлэх, цоожилж түгжих зэрэг орно. Энэхүү үүрэг хариуцлагыг гадасны ерөнхийлөгчийн зөвлөл барилгыг ашигладаг тойргуудын бишопуудын дунд үе үе ээлжлэн оноодог.
35.2.9
Тойргийн барилга хариуцсан төлөөлөгч
Бишопын зөвлөл тойргийн барилга хариуцсан төлөөлөгчийг дуудах эсэхийг шийднэ. Хэрэв энэ дуудлагыг өгөхөөр шийдвэл бишопын зөвлөл насанд хүрсэн эрэгтэй эсвэл эмэгтэй хүнийг дуудаж болно. Хэрэв тойргийн барилга хариуцсан төлөөлөгчийг дуудаагүй бол энэ үүрэг хариуцлагыг бишоп аль нэг зөвлөх, тойргийн бичиг хэргийн ажилтанд юм уу тойргийн туслах бичиг хэргийн ажилтанд эсвэл гүйцэтгэх нарийн бичигт оноож болно.
Тойргийн барилга хариуцсан төлөөлөгч нь гишүүдийг болон сайн дурын хүмүүсийг зохион байгуулж, барилгыг цэвэрлэж, арчилдаг. Тэрээр байгаа материал, тоног төхөөрөмжийг ашиглан ажил бүрийг хэрхэн хийхийг тэдэнд зааж өгнө.
Шаардлагатай бол тэрээр дууны систем, халаалт, агааржуулалт, барилгын бусад системийн талаар гадасны барилгын төлөөлөгчөөс заавар авна.
35.2.10
Гишүүд
Бишопын удирдлага доор насанд хүрэгчдийн болон өсвөр үеийнхний удирдагчид гишүүдэд барилгыг арчилж, засвар үйлчилгээнд тусалж байхыг уриалдаг. Бишопын зөвлөл болон тойргийн барилга хариуцсан төлөөлөгч хийгдэх ажлуудыг ажил хийж байгаа хүмүүсийн чадвар, боломжид тааруулан өөрчилнө. Гишүүд тогтмол арчилсны үр дүнд Сүмийн барилга, эд хөрөнгө урт хугацаанд ашиглагдах боломжтой болдог.
35.3
Цуглааны байраар хангах
Цуглааны байр нь орон нутгийн хэрэгцээ, нөхцөл байдалд үндэслэн янз бүрийн хэмжээ, төрөлтэй байдаг. Цуглааны байр нь Сүмийн барьсан эсвэл худалдаж авсан газар, гишүүний гэр орон, орон нутгийн сургууль эсвэл соёлын төв, түрээсийн газар, мөн өөр зөвшөөрөгдсөн хувилбар байж болно.
Бүс, орон нутгийн удирдагчид одоо байгаа цуглааны байрыг бүрэн дүүрэн ашиглаж, нэмэлт байрны санал дэвшүүлэхдээ ухаалаг байхыг хичээдэг. Тэд “Цуглааны байраар хангах зарчим ба удирдамж”-ийг дагадаг (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар).
Цуглааны байрын хүрэлцээг хангалттай түвшинд байлгахын тулд удирдагчид жил бүр Цуглааны байрын ерөнхий төлөвлөгөө гаргах удирдамж-ийг ашиглан ерөнхий төлөвлөгөө гаргадаг. Түүнчлэн удирдагчид ерөнхий төлөвлөгөөг ашиглан цуглааны байрыг ирээдүйд томруулах эсвэл багасгах, тухайлбал зарах юм уу өөр зорилгоор хэрэглэх зөвшөөрлийг олгох хэрэгцээг дүгнэхдээ ерөнхий төлөвлөгөөг хэрэглэнэ.
Нэмэлт мэдээллийг “Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах” (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар)-аас үзнэ үү.
35.3.1
Газар хөндөх ёслол ба барилгыг онцгойлон адислах
Барилгын ажил эхлэхээс өмнө газар хөндөх ёслол үйлдэж болно. Барилгын ажил дууссаны дараа шинэ барилгыг болон том хэмжээний өргөтгөлийг даруй онцгойлон адислах хэрэгтэй. Түрээсэлсэн талбайг мөн онцгойлон адисалж болно.
Нэмэлт мэдээллийг “Цуглааны байр болон шүтэн бишрэх бусад газраар хангах” (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар) дээрх “Газар хөндөх ёслол” ба “Барилгыг онцгойлон адислах” хэсгээс үзнэ үү.
35.4
Цуглааны байруудыг арчлах
35.4.1
Цуглааны байруудыг цэвэрлэх ба арчлах
Орон нутгийн удирдагчид, гишүүд, өсвөр үеийнхэн барилга байшин бүрийг цэвэрхэн, эвдрэл гэмтэлгүй байлгахад туслах үүрэг хариуцлагатай. Ингэснээр:
-
Барилга нь Ариун Сүнсийг мэдрэхүйц байлгаж чадах ариун нандин байдлыг хадгална.
-
Бишрэл хүндэтгэлтэй байдлыг урамшуулна.
-
Хүндэтгэлтэй байдлын дүр зургийг бүрдүүлнэ.
-
Барилгын ашиглалтын хугацааг уртасгана.
Байр цэвэрлэх хуваарь гишүүдэд дарамт болох ёсгүй. Жишээлбэл, хэрэв байр луу очиход төвөгтэй байдаг бол гишүүд долоо хоног бүрийн үйл ажиллагааны нэг хэсэг болгон цэвэрлэгээ хийж болно.
Нэмэлт мэдээллийг “Цуглааны байруудыг арчлах” (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар)-аас үзнэ үү.
35.4.2
Засварын хүсэлт илгээх
Гадас, тойргийн зөвлөлийн гишүүд барилгад хийгдэх шаардлагатай байгаа засварыг мэдээлж болно. Үүнийг Facility Issue Reporting (FIR) хэрэгслийг ашиглан гүйцэтгэж болно. FIR нь удирдагчдад засварын болон бусад хүсэлтийг илгээх, явцыг хянах, дууссан ажилд санал хүсэлт гаргах зэрэг боломжийг олгодог. Түүнчлэн зөвлөлийн гишүүд барилгын албаны менежертэй холбогдож туслалцаа хүсэж болно.
FIR нь мөн аппликэйшн хэлбэрээр Google Play болон Apple App Store дээр байдаг. FIR-ыг ашиглах зааврыг ChurchofJesusChrist.org дээрх Help Center-ээс үзэж болно.
35.4.3
Цуглааны байран дахь үзлэг шалгалт
Барилгын албаны менежер байр бүрд жил бүр үзлэг шалгалт явуулна. Үзлэг нь барилгад хойшид удаан хугацаанд хийгдэх шаардлагатай байгаа урсгал засвар, хэрэгцээг тодорхойлох зорилготой. Барилгын албаны менежер үзлэгийн үр дүн, хийгдэх шаардлагатай зүйлсийн талаар гадасны барилгын төлөөлөгчтэй эсвэл хариуцагч бишоптой ярилцана.
35.4.4
Эрчим хүч ба усны хэмнэлт
Сүм ус, эрчим хүч, бусад эх үүсвэрийг хэмнэхийг хичээдэг. Удирдагчид гишүүдэд ус, цахилгааныг хэмнэлттэй ашиглахыг уриалдаг. Жишээлбэл: Гишүүд өрөөнөөс гарахдаа гэрлээ унтрааж, усаа хаан, үйл ажиллагааны үед ашигласан халаах, хөргөх төхөөрөмжийг унтрааж байх нь зүйтэй. Дэмий зардал гаргаж байгаа нөхцөл байдлын талаар гишүүд удирдагчдадаа мэдэгдэнэ.
Түүнчлэн гишүүд орон нутагт хэрэгжиж байгаа эрчим хүч, усны хэрэглээг бууруулах төслийг дэмжин оролцож болно. Эдгээр хүчин чармайлтаар барилгын хэрэглээний зардлыг бууруулж чадна.
Удирдагчид болон гишүүд ус, цахилгааны хэрэглээ, тэдгээрийг хэрхэн хэмнэх талаар барилгын албаны менежертэй холбогдож болно.
35.4.5
Аюулгүй байдал ба харуул хамгаалалт
Удирдагчид ба гишүүд дараах зүйлсийг анхаарч байх хэрэгтэй. Үүнд:
-
Хонгил, шат, гарц, техникийн өрөөнд эд зүйлс таглаж тавилгүй, орж гарахад аюулгүй байлгах
-
Аюултай эсвэл шатамхай материалыг барилга дотор хэрэглэхгүй, хадгалахгүй байх
-
Барилгыг түгжих аргачлалыг гаргаж, дагаж мөрдөх
-
Сүмийн эзэмшдэг эд хөрөнгийг хулгайгаас хамгаалж, хадгалах
-
Ус, цахилгаан, хий, түлш зэрэг хэрэглээг хэрхэн хаахыг мэдэж байх
Барилгын менежер хэрэгцээний дагуу барилга доторх гал унтраагуур, анхны тусламжийн хайрцаг мөн хэрэглээний эх үүсвэрийн хаалтын байрлалуудыг тэмдэглэсэн талбайн зураг гаргаж өгч болно. Аюулгүй байдлын талаарх нэмэлт мэдээлэл “Цуглааны байрыг арчлах нь” дээр Харуул хамгаалалт ба түгжих аргачлал хэсэгт бий (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар). Мөн 20.7-г үзнэ үү.
35.5
Сүмийн цуглааны байрыг ашиглах бодлого журам
Сүмийн цуглааны байр нь Бурханы хүүхдүүдэд Христтэй ойртоход туслах зорилгоор ашигладаг ариун нандин хөрөнгө юм. Цуглааны байранд бидэнтэй хамт үйл ажиллагаанд оролцоход хүмүүсийг урих, олон түмнийг адислахын тулд байраа ашиглах нь “хүмүүс [бидний] сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг чинь алдаршуулахын тулд [бидний] гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэл[тэх]” (Матай 5:16) арга зам юм.
Энэ хэсэгт цуглааны байрыг ашиглах ерөнхий бодлого журам багтсан. Эдгээр бодлого журам нь цуглааны байрыг тойрсон Сүмийн бүх үл хөдлөх хөрөнгө, байгууламжид мөн хамаарна. Дэлгэрэнгүй мэдээллийг энэ хэсэгт дурдсан эх сурвалжуудаас авч болно.
35.5.1
Сүмийн цуглааны байрыг ашиглах үндсэн зарчим, шаардлага
Сүмийн цуглааны байр нь шүтэн бишрэх, сайн мэдээнээс суралцах, нөхөрлөх, хүмүүсийг Христ рүү авчрахад туслах үйл ажиллагаанд зориулсан шашны байгууллагын хувийн өмч. Сүмийн цуглааны байрыг ашиглах нь онцгой эрх юм.
Сүмийн цуглааны байрын бүх хэрэглээ дараах үндсэн шаардлагуудыг хангасан байх ёстой. Үүнд:
-
Сүмийн цуглааны байрын ариун нандин чанар, зорилго зэрэг Сүмийн сургаал, бодлого журам, зан үйлтэй нийцсэн байх;
-
Хуулийн хүрээнд байх;
-
Шаардлагатай тохиолдолд Сүмийн татвараас чөлөөлөгдсөн статустай нийцсэн байх;
-
Хүүхэд, өсвөр үеийнхнийг хамгаалахад чиглэсэн Сүмийн удирдамж, бодлого журам зэрэг аюулгүй байдлын эрсдэлээс зайлсхийх, бууруулах, зохицуулах арга хэмжээ авах (12.5.1, 20.7.1-ийг үзнэ үү);
-
Гадасны ерөнхийлөгч болон бишопын тавьсан бусад нөхцөл, хязгаарлалтыг дагаж мөрдөх зэрэг юм.
35.5.2
Сүмийн цуглааны байрыг ашиглах
Цуглааны байранд үйл ажиллагаа давхардсан тохиолдолд Сүмийн цуглаан, хөтөлбөр, үйл ажиллагаа давуу эрхтэй. Сүмийн ашиглалтад дараах зүйлс орно. Үүнд:
-
Шүтэн бишрэх цуглаан болон Хүндэтгэлийн өдрийн цуглаан
-
Удирдлагын хурал цуглаан
-
Халамжийн нийгэмлэгийн хурал цуглаан, үйл ажиллагаа
-
Санваартнуудын цуглаан, үйл ажиллагаа
-
Хүүхдийн хэсэг, Аароны санваар, Залуу эмэгтэйчүүдийн хурал цуглаан, үйл ажиллагаа
-
Семинар, институт, ганц бие залуучууд, ганц бие насанд хүрэгчдийн хурал цуглаан, үйл ажиллагаа
-
Гэр бүлийн түүхийн ажил
-
Номлогчийн хурал цуглаан, арга хэмжээ
-
Онцгой байдалд бэлэн байхад туслах үйл ажиллагаа
Тойрог, гадас нь гишүүдэд болон нийгэмд тустай Сүмийн бусад хөтөлбөрийг хэрэгжүүлж болно. Үүнд:
Гадасны ерөнхийлөгч орон нутгийн хууль тогтоомжийг дагаж мөрдөхөд анхааран, бүсийн албанаас удирдамж заавар авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг A Leader’s Guide to Sharing Church Resources-оос авна уу.
Сүмийн гишүүд илүү их төвлөрсөн зарим газарт цуглааны байрыг нэгээс олон гадас ашиглаж болно. Ийм тохиолдолд гадасны ерөнхийлөгчийн зөвлөл байрыг ашиглах, төлөвлөх талаар хамтдаа зөвлөлдөнө. Шаардлагатай бол тэд чиглэл авахын тулд Далын бүстэй холбогдож болно.
Стандартын бус нэмэлт тоног төхөөрөмж, эх сурвалж шаардагдах ганц бие залуучуудад зориулсан цуглааны газрыг байгуулахад цуглааны байрыг ашиглахын өмнө ажлын албаны захирал болон Бүсийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс зөвшөөрөл авсан байх шаардлагатай. Зөвшөөрөл авахын тулд гадасны ерөнхийлөгч барилгын албаны зохицуулагчтай холбогдоно.
Цуглааны байрыг ашигладаг бүх хүн бусдыг боддог байх ёстой. Бусдын хэрэгцээнд тааруулахын тулд бүх хүчин чармайлтаа зориулах ёстой. Ийм хүчин чармайлтад орон зайг ашиглах хуваарь, дуу чимээг хянах, төлөвлөсөн хугацаандаа ашиглах гэх мэт зүйлс багтдаг.
Сүмийн үйл ажиллагааны тухай нэмэлт мэдээллийг 20-р бүлгээс авна уу.
35.5.3
Гишүүд цуглааны байрыг ашиглах—Хувь хүн ба гэр бүл
Гишүүд гадасныхаа цуглааны байрыг хувийн болон гэр бүлийн үйл ажиллагаандаа ашиглах хүсэлт гаргаж болно. Зөвшөөрөл авахын тулд тэд тухайн цуглааны байранд цуглардаг тойргийн бишопын зөвлөлийн гишүүнтэй (эсвэл түүний томилсон хүнтэй) холбогдоно. Үүний тулд дараах нөхцөлүүдийг дагах ёстой.
-
35.5.1-д заасан үндсэн зарчим, шаардлагыг ханган ашиглах ёстой.
-
Ашиглалтыг нь цуглааны байранд цуглардаг тойргийн насанд хүрсэн хариуцлагатай гишүүн биечлэн хянах ёстой.
-
Сүмийн товлосон үйл ажиллагаатай давхцуулахгүйгээр ашиглавал зохино.
-
Хэрэглэгчид байрыг ашиглах үед учруулсан аливаа эвдрэл, гэмтэл, хариуцлагыг бүрэн хариуцна.
-
Хэрэглэгчид байрыг цэвэрлэж, ашиглахын өмнөх байдалд нь эргүүлэн оруулах ёстой.
-
Хэрэглэгчид орон нутгийн удирдагчдын удирдамж заавар, хүсэлт, тэр дундаа ашиглалтыг хянаж буй удирдагчдын тавьсан шаардлагыг дагаж мөрдөх ёстой.
-
Аливаа хувь хүн эсвэл бүлэг нь удирдамж зааврыг дагаж мөрдөөгүй тохиолдолд Сүмийн удирдагчид тэдний байр ашиглахыг зогсоож болно.
-
Зөвшөөрөгдсөн үйл ажиллагаануудын хувьд тойрог, гадасны удирдагчид цуглааны байр луу орох асуудлыг зохицуулах ёстой. Байрны түлхүүрийг зөвхөн томилогдсон тойрог, гадасны гишүүдэд өгвөл зохино.
Хурим болон хуримын хүлээн авалтад зориулан цуглааны байрыг ашиглах талаарх мэдээллийг 38.3.4-өөс үзнэ үү.
Талийгаачийн оршуулга болон бусад ёслолд цуглааны байрыг ашиглах талаарх мэдээллийг 29.5-аас үзнэ үү.
35.5.4
Сүмийн цуглааны байрыг ашгийн бус байгууллага эсвэл өөр бусад бүлэг, хувь хүмүүс ашиглах
Бүсийн удирдлага нь 35.5.3-т дурдаагүй ашгийн бус байгууллага, олон нийтийн болон бусад бүлэгт (спортын баг гэх мэт), эсвэл хувь хүмүүст Сүмийн цуглааны байрыг үр ашигтай үйл ажиллагаа, үйлчлэлд ашиглахыг зөвшөөрч болно. Ийн ашиглахад 35.5.3-т заасан нөхцөлүүд хамаарна.
Гадасны ерөнхийлөгч ашиглах зөвшөөрлийг бүсийн удирдлагаас авахаар барилгын албаны зохицуулагчтай холбогдоно.
Хэрэв бүсийн удирдлага ашгийн бус байгууллагад ашиглах зөвшөөрлийг өгвөл “Түр ашиглах гэрээ” байгуулах шаардлагатай. Энэ гэрээг бүсийн албанаас авах боломжтой. Ажлын албаны захирал Сүмийн эрсдэлийн менежментийн хэлтэс онцгой зөвшөөрөл олгосон гэдгийг батлахаас бусад тохиолдолд даатгуулсан байхыг ашгийн бус байгууллагаас шаардах ёстой.
Ашгийн бус байгууллага биш олон нийтийн бүлгүүд, мөн 35.5.3-т дурдаагүй хувь хүмүүс барилгын албаны зохицуулагчаар дамжуулан холбогдож, аливаа шаардлагыг хангасан байх ёстой.
35.5.5
Онцгой нөхцөл байдал
Сүмийн цуглааны байрыг онцгой байдлын үед нэн шаардлагатай олон нийтийг хамарсан ажилд ашиглаж болно. Жишээлбэл: Гадасны ерөнхийлөгч гадасныхаа цуглааны байрыг гамшгаас хамгаалах албад болон бусдад холбогдох ажлуудад ашиглахыг зөвшөөрч болно (35.5.4-ийг үзнэ үү). Ийм нөхцөлд тэрээр барилгын албаны зохицуулагч, бие даах чадвар хөгжүүлэх хөтөлбөрийн менежерээс гадна шаардлагатай бол Сүмийн бусад төлөөлөгчтэй хамтран ажиллана (22.9.1.3-ыг үзнэ үү).
Хэрэв цуглааны байрыг яаралтай тусламж үзүүлэх зорилгоор ашиглах бол гадасны удирдагчид олон нийтийг төлөөлсөн удирдагчидтай хамтран ажиллахыг зөвлөнө.
35.5.6
Цуглааны байранд явуулж болохгүй үйл ажиллагаа
35.5.6.1
Ашгийн зорилго
Сүмийн барилга байгууламжуудыг ашиг олох зорилгоор ашиглаж болохгүй. Жишээлбэл: Цуглааны байрыг ямар нэг төрлийн бизнесийг дэмжихэд ашиглаж болохгүй. Мэдээллийн самбар гэх мэт цуглааны байран дахь эх сурвалжийг аливаа бизнесийг дэмжихэд ашиглаж болохгүй (38.8.5-ыг үзнэ үү). Энэ зорилгоор ашиглах нь Сүмийн байрыг ашиглах зорилготой нийцдэггүй. Энэ нь түүнчлэн Сүмийн үл хөдлөх хөрөнгөд татвар ногдуулахгүй байх орон нутгийн эсвэл улсын хуультай зөрчилдөж болно (34.8.1-ийг үзнэ үү).
Сүмийн өмчийг ашиглахыг зөвшөөрдөггүй, ашгийн зорилгоор ашиглах тохиолдлуудын жишээг доор харуулав. Үүнд:
-
Бизнес эсвэл хөрөнгө оруулалтыг сурталчлах эсвэл дэмжих
-
Бүтээгдэхүүн, үйлчилгээ, хэвлэл нийтлэлийн болон уран бүтээлийг зарах, худалдан авах эсвэл сурталчлах
-
Зөвшөөрөлгүй хандив цуглуулах үйл ажиллагаа зохион байгуулах (20.6.5-ыг үзнэ үү)
-
Семинар, хичээл (хувийн төгөлдөр хуур, бадралт баг бишгүүр хөгжмийн хичээлээс бусад; 19.7.2-ыг үзнэ үү), анги болон бусад үйл ажиллагааг явуулахдаа төлбөр авдаг найрал дуучид, илтгэгчид, багш нар, боловсролын бүлгүүд болон бусад үйлчилгээ үзүүлэгчдийг хүлээн авах эсвэл орон байраар хангах
-
Хурим болон хуримын арга хэмжээнд зориулж байр түрээслүүлэх зэрэг багтана.
35.5.6.2
Гэрээр боловсрол олгох, хүүхэд асрахад ашиглах
Сүм боловсрол, гэр бүлийг ихээхэн дэмждэг. Гэхдээ цуглааны байрыг гэрээр боловсрол олгоход болон хүүхэд асрах газар болгон ашигладаггүй.
Энэхүү бодлого журмыг дагаж мөрдөх нь аюулгүй байдлыг дэмжиж, Сүмийг татварын өр төлбөрт оруулахаас сэргийлдэг.
35.5.6.3
Улс төрийн зорилго
Сүм улс төрийн хувьд төвийг сахисан байр суурийг баримталдаг. Сүмийн эзэмшлийн газрыг улс төрийн болон нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажилд ашиглаж болохгүй. Хориотой үйл ажиллагаанд улс төрийн уулзалт, улс төрийн кампанит ажил, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах бүлгүүдийн үйл ажиллагаанд ашиглах зэрэг орно. Улс төрийн зорилготой зарлалыг мэдээллийн самбар гэх мэт Сүмийн эзэмшлийн газарт тавьж болохгүй.
Гэхдээ байгууламжийг сонгогчийн бүртгэл, санал хураалтад ашиглахыг онцгой тохиолдолд зөвшөөрч болно (38.8.30-ыг үзнэ үү). Гадасны ерөнхийлөгч ийм онцгой зөвшөөрлийг барилгын албаны зохицуулагчаар дамжуулан авч болно (35.5.4-ийг үзнэ үү).
35.5.6.4
Бусад хэрэглээ
Сүмийн цуглааны байрыг дараах байдлаар ашиглахыг ихэвчлэн зөвшөөрдөггүй.
-
Шөнө хоноглох (онцгой байдлаас бусад үед; 35.5.5-ыг үзнэ үү)
-
Зугаалга
-
Сүмийн барилгыг болон эзэмшил газрыг түрээслүүлэх
Эдгээр удирдамж заавар нь цуглааны байрнаас гадна цуглааны байрыг тойрсон Сүмийн бүх үл хөдлөх хөрөнгө, байгууламжид хамаарна. Хэрэв гадасны ерөнхийлөгч онцгой тохиолдол гэж үзвэл, барилгын албаны зохицуулагчаар дамжуулан хүсэлт гаргаж болно. Жишээлбэл: Ариун сүмийн аяллаар холоос ирсэн гишүүдэд туслах зорилгоор цуглааны байрыг ашиглах онцгой нөхцөл байдал үүсэж болно.
35.5.7
Ашиглах бүх хүнд хамаатай өөр бусад бодлого журам ба жишиг
35.5.7.1
Ариун ёслолын байр, танхим
Ариун ёслолын байр, танхим нь гишүүдийн шүтэн биширч, ариун ёслолоос хүртдэг өрөө юм. Ариун ёслолын байр, танхимд зохион байгуулж буй хурал цуглаан, үйл ажиллагаа эдгээр зорилготой нийцсэн байх ёстой. Соёл урлагийн арга хэмжээ, концерт болон өөр бусад арга хэмжээг ариун ёслолын байр, танхимд зохион байгуулах удирдамжийг 19.3.5-аас үзнэ үү.
35.5.7.2
Галт зэвсэг ба бусад зэвсэг
Галт зэвсэг ба амь насанд халтай бусад зэвсгийг Сүмийн эзэмшил газарт оруулж болохгүй. Энэ нь далдалсан зэвсэгт мөн хамаатай. Энэ нь албан үүргээ биелүүлж байгаа хууль сахиулах албаныханд хамаарахгүй.
35.5.7.3
Гал тогоо ба үйлчилгээ үзүүлэх талбай
Гал тогоо, үйлчилгээ үзүүлэх талбайг хоол, ундаагаар үйлчлэх, хоолыг халуун эсвэл хүйтэн байлгахад ашиглаж болно.
Зарим газарт гал тогооны өрөөнд хоол унд бэлтгэхийг зөвшөөрдөг. Харин АНУ, Канад болон зарим оронд хүнсний бүтээгдэхүүнтэй харьцах журмын дагуу зөвшөөрөл авах, үйлчилгээний зориулалттай тоног төхөөрөмжтэй байх эсвэл мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулахыг шаарддаг. Ийм бүсүүдэд хоолыг өөр газарт бэлтгэж болгоод, цуглааны байранд авчирч болно. Хоол хэрхэн хийхийг үзүүлэх үйл ажиллагааны хувьд дээрх шаардлагууд тавигддаг байсан ч зөвшөөрдөг. Барилгын албаны зохицуулагчид бүс бүрд удирдамж заавар өгнө.
Нэмэлт мэдээллийг safety.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү.
35.5.7.4
Автомашины зогсоол
Сүмийн байрны автомашины зогсоолыг ашиглахдаа энэ бүлэг дэх удирдамж зааврыг мөрдөнө. Түүнчлэн автомашины зогсоолыг бүсийн ажлын албаны захирлын зөвшөөрөлгүйгээр гаднын хүмүүст машинаа түр тавихад болон үүнтэй ижил төстэй өөр зорилгоор ашиглуулж болохгүй. Удирдагчид барилгын албаны менежертэй холбоо барьж, хүсэлт тавьж болно. Хувийн автомашин, бусад тоног төхөөрөмжийг Сүмийн эзэмшлийн газарт хадгалж болохгүй.
Автомашины зогсоол ба тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан зогсоолын талаарх нэмэлт мэдээллийг “Цуглааны байрны автомашины зогсоол” хэсгээс үзнэ үү (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар).
35.5.7.5
Агуулах
Барилгад зөвхөн засвар үйлчилгээний болон зөвшөөрөгдсөн материалуудыг хадгалж болно. Халамжийн зүйлсийг онцгой байдлын үед цуглааны байранд хадгалж болно (35.5.5-ыг үзнэ үү). Удирдагчид барилгын албаны менежертэй холбоо барин, асуулт тавьж болно.
35.5.7.6
Нэмэлт мэдээлэл
Сүмийн эзэмшлийн газрыг ашиглахтай холбоотой нэмэлт мэдээллийг “Цуглааны байрны барилга байгууламжтай холбоотой бусад мэдээлэл”-ээс авна уу (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар). Энэ эх сурвалжид урлагийн бүтээл, засал чимэглэл, тоног төхөөрөмж, туг, төлбөр, тэмдэг, Сүмийн ашиглагдахгүй байгаа эзэмшлийн газрыг ашиглах болон өөр олон сэдвийн талаарх мэдээлэл, удирдамж заавар багтсан.
Амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх аяллын газрыг ашиглах талаарх мэдээллийг “Амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх газрууд”-аас үзнэ үү (Цуглааны барилга байгууламжийн талаарх удирдамж заавар).