Семинар
1 Коринт 2


1 Коринт 2

Сүнслэг зүйлсийг ойлгох

БЯИС зургийн агшин Ярилцаж буй хоёр эмэгтэй

Үнэнийг ялган танихыг заримдаа хүндрүүлдэг дэлхийн ямар ямар үзэл санаа таныг хүрээлж байна вэ? Коринтын гэгээнтнүүд дэлхийн үзэл санаанд төөрөлдсөн байсан тул төлөөлөгч Паул тэдэнд үүрд үргэлжлэх сүнслэг үнэнүүдийг хэрхэн сурч мэдэхийг олж харахад нь туслахыг оролдсон. Энэ хичээл нь танд сүнслэг зүйлсийг сурч мэдэхдээ Ариун Сүнсний тусламжийг урин авчрахад тусална.

Хэрхэн мэддэгээ надад хэлчих”

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч Боид К.Пакэр (1924–2015) дараах түүхийг хуваалцсан юм:

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч, ахлагч Боид К.Пакэрын хамгийн сүүлд авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2000 он. Тэрээр 2015 оны 7-р сарын 3-нд таалал төгссөн.

Нэг удаа би онгоцонд, өөрийгөө Бурханд итгэдэггүй хэмээн хэлсэн нэгэн хүний дэргэд суусан юм. Тэр уг үзлээ надад шахаж тулгасан явдал нь намайг гэрчлэлээ хуваалцахад хүргэсэн. Намайг “Та буруу бодож байна. Бурхан байдаг. Би Түүнийг амьд гэдгийг мэднэ!” гэж хэлэхэд

тэр “Та мэдэхгүй шүү дээ. Хэн ч үүнийг мэдэхгүй! Та мэдэж чадахгүй!” гэж эсэргүүцэв. Намайг бууж өгөөгүйд, өмгөөлөгч байсан тэрхүү Бурханд итгэдэггүй хүн гэрчлэлийн талаарх хүн болгоны асуудаг нэгэн зүйлийг асуусан юм. Тэрээр ёжтой гэгч тохуурхсан өнгөөр “За яахав, та мэднэ гэж хэллээ. Хэрхэн мэддэгээ надад хэлчих” гэв.

(Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 51)

  • Та өнөөгийн дэлхийд ийм төрлийн асуулттай хэр олон таарч байсан бэ?

  • Та энэ хүний асуултад хэрхэн хариулах байсан бэ?

Суралцаж байхдаа, сүнслэг үнэнүүдийг хэрхэн сурч мэдэх талаар хэр сайн ойлгодгоо тунгаан бодоод, илүү сайн сурч мэдэхэд туслах ойлголтыг хайж ол.

Сүнслэг үнэнүүдийг олж мэдэх

Коринтын гэгээнтнүүд дэлхийн үзэл санаа, зан үйлийг сайн мэдээний дагуу амьдрахтай андуурч байв. Үүний үр дүнд тэд олон алдаа гаргасан юм. Паул сүнслэг үнэнүүдийг хэрхэн сурч мэдэж болохыг ойлгоход нь туслахын тулд тэдэнд хандан захидал бичжээ.

1 Коринт 2:9–14-ийг уншаад, сүнслэг үнэнүүдийг олж мэдэхэд бидэнд туслах ойлголтуудыг хайж ол.

14-р шүлэг дээрх “төрөлх хүн” буюу эгэл хүн нь “Ариун Сүнсний удирдамжаар биш, харин маханбодын хүсэл эрмэлзэл хийгээд дур таашаал, мэдрэмжээр нөлөөлөгдөхөөр сонгодог хүн” (Судруудын удирдамж, “Эгэл хүн,” scriptures.ChurchofJesusChrist.org) юм гэдгийг анхаарна уу.

  • Ямар үг, хэллэг танд онцгой санагдсан бэ? Танд тэдгээрийн юу нь таалагдсан бэ?

  • Та Тэнгэрлэг Эцэгийн тухай мөн Түүний таныг гэх хайрын талаар 9-р шүлгээс юу сурч мэдсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүдэд мэдлэгийг хэрхэн илчилдэг талаар та ямар ямар үнэнийг олж мэдсэн бэ?

Эдгээр шүлэгт бид Бурханы зүйлсийг зөвхөн Түүний Сүнсээр дамжуулан мэдэж, ойлгох боломжтой гэх үнэнийг заасан болно.

Сүнслэг үнэнүүдийг хэрхэн сурч мэдэхээ ойлгохгүй байхын нэгэн жишээ болгож, ерөнхийлөгч Пакэр онгоцонд хамт сууж явсан, Бурханд итгэдэггүй хүнд Бурхан бодитой байдаг гэдгийг хэрхэн мэдсэнээ тайлбарлах гэж оролдоход юу болсон талаар уншина уу.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч, ахлагч Боид К.Пакэрын хамгийн сүүлд авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2000 он. Тэрээр 2015 оны 7-р сарын 3-нд таалал төгссөн.

Намайг Сүнс, гэрч зэрэг үгсийг ашиглах үед Бурханд итгэдэггүй тэр хүн “Би таны юу гээд байгааг мэдэхгүй байна” гэж хариулсан. Залбирал, ялган таних чадвар, итгэл зэрэг үгс нь түүний хувьд мөн л ямар ч утга учиргүй зүйл байсан юм.

(Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 51)

Сүнсээр суралцах

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Дараах догол мөрд зааварласны дагуу судлах тэмдэглэлдээ үнэнүүдийг жагсааж бич. Дараа нь дагалдах хоёр асуултад хариулна уу.

Судлах тэмдэглэлдээ Ариун Сүнсээр дамжуулан сурч мэдсэн зарим сүнслэг үнэнээ жагсаан бич. Мөн гэрчлэлтэй болохыг хүсэж байгаа зарим үнэнээ жагсаан бич. Зарим жишээнд дараах зүйлсийг багтааж болно. Тэнгэрлэг Эцэг бодит бөгөөд намайг хайрладаг, Есүс Христ бол миний Аврагч, Иосеф Смит бол Бурханы бошиглогч байсан.

Тодорхойлсон үнэнүүдээсээ нэгийг сонгоод, дараах асуултуудад хариул.

  • Энэ сэдвийн талаарх үнэнийг хэрхэн олж мэдэх вэ гэсэн асуултад дэлхий юу гэж хариулах байсан бэ?

  • Та Ариун Сүнсээр дамжуулан энэ үнэнийг мэдэхийн тулд юу хийсэн бэ эсвэл юу хийж чадах вэ?

Хэрэв та Ариун Сүнсээр дамжуулан үнэнийг сурч мэдэх талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл, дараах эх сурвалжуудын заримыг судлах талаар бодож үз.

Сүнсээр суралцахад бусдад туслах

Дараахыг уншиж, ерөнхийлөгч Пакэрын түүхийг гүйцээн унш. Онгоцонд хамт сууж явсан хүн тайлбарыг нь хүлээж аваагүй үед ерөнхийлөгч Пакэр уг хүнээс давсны амтыг дүрслэн хэлэхийг хүс гэсэн сүнслэг өдөөлтийг мэдэрчээ.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч, ахлагч Боид К.Пакэрын хамгийн сүүлд авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2000 он. Тэрээр 2015 оны 7-р сарын 3-нд таалал төгссөн.

Хэдэн удаа оролдсон боловч мэдээж тэр дүрсэлж чадсангүй. Тэр давсны амт гэх мэт энгийн зүйлийг үгээр илэрхийлж чадахгүй байлаа. Би түүнд дахин нэг удаа гэрчлэлээ хуваалцаад, “Би Бурхан байдаг гэдгийг мэднэ. Та гэрчлэлээр минь тохуурхаж, бас хэрэв би үнэхээр мэддэг байсан бол яг яаж мэдсэнээ хэлж чадна гэж хэлсэн. Найз минь, өөрөөр хэлбэл би сүнслэг байдлын хувьд давсыг амталж байсан. Та надад давс ямар амттайг хэлж чадахгүй байсан шиг би энэ мэдлэгийг хэрхэн олж авснаа үгээр илэрхийлж чадахгүй. Гэвч би танд Бурхан байдаг, Тэр амьд гэдгийг дахин хэлье! Та өөрөө мэдэхгүй байлаа гээд, намайг мэдэхгүй гэж хэлэх хэрэггүй. Учир нь би мэднэ!” гэж хэлж билээ!” …

Энэ явдлаас хойш би сүнслэг байдлын хувьд мэддэг зүйлээ үгээр илэрхийлж чадахгүй байгаадаа хэзээ ч ичиж, санаа зовохоо больсон юм.

(Boyd K. Packer, “The Candle of the Lord,” Ensign, Jan. 1983, 52)

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

  • Яагаад Ариун Сүнс дэлхийн мэргэн ухаан, учир шалтгаанаас илүү сайн мэдлэгийн эх сурвалж вэ?

  • Та Тэнгэрлэг Эцэгээс мэдлэг хүлээн авахыг эрэлхийлэхийн тулд юу хийж болох вэ?

Ариун Сүнсний хүчээр үргэлжлүүлэн үнэнийг олж мэдэхийн тулд хийхийг хүсэж байгаа зүйлээ судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үз.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би сүнслэг зүйлсийн талаар сурч мэдэхийн тулд юу хийж чадах вэ?

Далын ахлагч Пол В.Жонсон ийн хэлсэн:

Далын чуулгын ахлагч Пол В.Жонсоны албан ёсны хөрөг, 2021 он.

Сүнслэг асуултын хариултыг зүрх сэтгэлээ хатууруулдаггүй, хүлээн авна гэдэгтээ итгэж итгэлээр асуудаг, зарлигуудыг хичээнгүйлэн сахидаг хүмүүст өгдөг.

(Paul V. Johnson, “A Pattern for Learning Spiritual Things” [Seminaries and Institutes of Religion satellite broadcast, Aug. 7, 2012], broadcasts.ChurchofJesusChrist.org)

Сайн мэдээний үнэнүүдийг ойлгохын тулд шинжлэх ухааны арга барил, логик сэтгэлгээг дангаар нь ашиглах боломжтой юу?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн хэлсэн.

2:3

Үнэн ба төлөвлөгөө

Ерөнхийлөгч Өүкс бид үнэнийг баталгаатай эх сурвалжаас эрэлхийлэх ёстой талаар зааж, хожмын үеийн гэгээнтнүүд бид яагаад ийнхүү амьдардаг болохыг тайлбарладаг зарим үндсэн үнэнийг хуваалцсан.

Ерөнхийлөгч Даллин Х.Өүксийн 2018 оны 3-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Бид шашин шүтлэгийн талаар үнэнийг эрэлхийлэхдээ залбирал, Ариун Сүнсний гэрч, судраас болон орчин үеийн бошиглогчдын үгсээс суралцах гэх мэт тухайн судалгаанд тохирсон сүнслэг арга барилыг ашиглах ёстой. Дэлхийн сургаалаас болж шашинд итгэх итгэлээ алдсан хүний тухай сонсох бүрдээ би гунигладаг. Сүнслэг байдлын хувьд өмнө нь хараатай байсан хүмүүс өөрсдөөсөө болж сүнслэг байдлын хувьд харалган болж болно. Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэнчлэн “Асуудлын шалтгаан нь тэдний олж харж байгаа гэж боддог зүйлд биш, харин олж харж чадахгүй байгаа зүйлд байдаг юм” [Henry B. Eyring, To Draw Closer to God: A Collection of Discourses (1997), 143].

Шинжлэх ухааны арга барил нь бидний нэрлэдгээр шинжлэх ухаанаар батлагдсан үнэнд хүргэдэг. Гэвч “шинжлэх ухаанаар батлагдсан үнэн” нь амьдралын бүх үнэнийг багтаадаггүй. “Судлахаар мөн тэрчлэн итгэлээр, суралцдаггүй” (Сургаал ба Гэрээ 88:118) хүмүүс үнэний талаарх өөрсдийн ойлголтыг шинжлэх ухааны арга барилаар баталж болох зүйлээр хязгаарладаг. Харин энэ нь үнэнийг эрэлхийлэхэд зохиомол хязгаарлалтыг үүсгэдэг юм.

(Даллин Х.Өүкс, “Үнэн ба төлөвлөгөө,” 2018 оны 10-р сарын ерөнхий чуулган, 28)

Ариун Сүнс надад үнэнийг хэрхэн хэлж чадах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн хэлсэн:

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хамгийн сүүлд авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2004 он. Тэрээр 2015 оны 9-р сарын 22-нд таалал төгссөн.

Та амин чухал зүйлсийг сонсож мөн харж, бүр цаашилбал Ариун Сүнсний өдөөлтөөр мэдрэх замаар сурч мэддэг. Олон хүн зөвхөн сонсох эсвэл унших замаар сурч боловсрохоо хязгаарладаг. Ухаалаг бай. Түүнчлэн харж, нэн ялангуяа Ариун Сүнсний өдөөлтийн дагуу мэдрэх замаар сурч мэдэх ур чадвараа хөгжүүл. Мэдэрч байгаа зүйлээрээ дамжуулан сурч мэдэхийг ухамсартайгаар, тасралтгүй эрэлхийл. Ахин дахин давтсанаар, ийн үйлдэх таны чадавх өргөжин тэлэх болно. Сүнсээр дамжуулан мэдэрсэн зүйлээрээ дамжуулан суралцахад асар их итгэл, хүчин чармайлт гаргах шаардлагатай. Ийм тусламж авахын тулд итгэлээр асуу. Ийм удирдамж заавар авахуйц зохистой амьдраарай.

(Richard G. Scott, “How to Learn by the Spirit,” New Era, Sept. 2014, 48)