Семинар
Суралцахуйн үнэлгээ 8


Суралцахуйн үнэлгээ 8

Ром 1–16; 1 Коринт 1–7

Суралцагчид семинарын ангидаа ярилцаж байгаа нь

Энэ хичээл танд Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, олж авсан хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд туслах зорилготой.

Есүс Христийн шавь болох

  • Та хаа нэг шинэ газар аялах боломжтой байсан бол хаашаа явахыг хүсэх байсан бэ?

  • Аялахдаа зөв зам дээрээ явж буй эсэхээ үнэлж дүгнэх нь яагаад чухал байх вэ? Хэрэв тэгээгүй байсан бол юу тохиолдох байсан бэ?

Өөрсдийнхөө сүнслэг аяллыг үнэлж дүгнэх нь мөн чухал юм. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллард сүнслэг зорилтуудаа биелүүлэхийн төлөө ажиллахын ач холбогдлыг заасан бөгөөд дараах зүйлсийг нэмжээ.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ерөнхийлөгч М.Рассэлл Баллардын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2004 он.

Төвлөрсөн хэвээрээ байхын тулд би өөрөөсөө “Би хэр сайн байна вэ?” гэж асуух цаг гаргах хэрэгтэйг олж мэдсэн.

Энэ нь өөрөө өөртэйгөө ганцаарчлан ярилцахтай төстэй юм. …

Ирж буй долоо хоногуудад амьдралын зорилго, төлөвлөгөөгөө дүгнэж цэгнэх цаг гаргаж мөн тэдгээр нь бидний аз жаргалын төлөөх Тэнгэрлэг Эцэгийн агуу төлөвлөгөөтэй нийцэж байгаа эсэхийг нягтлан үз. Хэрэв та нар наманчилж, өөрчлөгдөх хэрэгтэй бол үүнийг хийх талаар бодож үзээрэй. …

Тэнгэрлэг Эцэг, Эхтэйгээ болон хайрт Аврагч, Их Эзэн Есүс Христтэй үүрд хамт амьдрахаас илүү эрхэм зорилго мөнх бус амьдралд байхгүй гэдгийг би гэрчилж байна. Гэхдээ энэ нь зөвхөн бидний зорилго төдийгүй бас Тэдний зорилго юм. Тэд биднийг төгс хайрладаг бөгөөд энэ нь бидний ухаарч чадахаас илүү хүчирхэг хайр юм. Тэдний сэтгэл бүхэлдээ үүрд бидний төлөө байдаг. Бид бол Тэдний ажил мөн. Бидний алдар суу бол Тэдний алдар суу юм. Тэд биднийг гэртээ эргэн очоосой хэмээн юу юунаас ч илүү хүсдэг.

(M.Рассэлл Баллард, “Эргэж очоод, хүлээн ав,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51.)

Та өөртэйгөө хувийн, ганцаарчилсан ярилцлага хийж буй мэтээр дараах асуултуудыг өөрөөсөө асуухад цөөн хэдэн минутыг зарцуул. Хариултуудаа судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үз.

  • Би Ариун Сүнсээр дамжуулан аль нэг үнэний гэрчлэл олж авахын тулд саяхан юу хийсэн бэ? Ариун Сүнсээр дамжуулан илчлэл хүлээн авах талаар бид юу олж мэдэж байна вэ? (Та 1 Коринт 2-ыг судлах үедээ энэ талаар авч үзэхэд цаг гаргасан байх ёстой.)

  • Би Аврагчид илүү ойртож очиж, Түүний шавь болохын тулд ямар ямар зорилго тавьсан бэ? Би ямар амжилт гаргаж байна вэ? Би ямар саад бэрхшээлтэй нүүр тулж байна вэ? Их Эзэний тусламжийг эрэлхийлж, сүнслэг аялалдаа үргэлжлүүлэн ахиц дэвшил гаргахын тулд би юу хийх ёстой вэ?

Есүс Христийн ач ивээлийг тайлбарлах

Саяхан судалсан сайн мэдээний чухал үнэний талаарх ойлголтдоо хандахдаа туслалцаа авахын тулд дараах үйл ажиллагааг гүйцэтгэ.

Номлогчид тантай холбогдсон гэж төсөөл. Тэд Христийн ач ивээлийг ойлгоход бэрхшээлтэй байгаа таны насны хэн нэгэн хүнд хичээл зааж байгаа ажээ. Номлогчид танаас дараагийн товлосон хичээлийн цаг дээр тэднийг дагалдаж очоод, Аврагчийн ач ивээлийн талаар мэддэг зүйлсээ болон Есүс Христийг дагах нь таны амьдралыг хэрхэн адисалсан талаар хуваалцахыг хүссэн байна.

Тус болж болох шүлэг, үнэнүүдийг хайж олохын тулд судруудыг хайхад хэсэг хором зарцуул. Дараах шүлгүүдийн заримыг унших нь тустай байж болно:

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

  1. Та Аврагчийн ач ивээлийг өөрийн үгээр хэрхэн тайлбарлахаа жагсаан бич.

  2. Ромоос нэг судар ашиглаад, Аврагчийн ач ивээлийн талаарх нэг үнэнийг болон бид үүнийг өөрсдийн амьдралдаа хэрхэн хүлээн авч болох талаар хуваалц. Эдгээр үнэнийг мэдэж байх нь таныг Аврагч руу хэрхэн ойртуулсан талаар багтаах талаар бодож үз.

Христ дотор нэгдмэл байх хүслээ нэмэгдүүлэх

Паулын ромчуудад болон коринтчуудад бичсэн захидлуудын өөр нэг чухал ойлголт бол эв нэгдэл байв.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

  1. Христ дотор бусадтай нэгдэх талаар утга учиртай үнэнийг танд заасан ямар шүлгийг Ром эсвэл 1 Коринт дээр олж болохоо мэд. Зарим жишээг Ром 12:10–21; 14:10–13, 19; 15:1–7 ба 1 Коринт 1:10–13; 3:3–9 дээрээс олж болно. Таны сонгосон шүлэг ямар үнэнийг зааж байна вэ?

  2. Таны сонгосон хэсэг дээрх Паулын зааж буй зүйлийг туулж өнгөрүүлсөн үеийнхээ талаар бод. Христ дотор нэгдэх хүчин чармайлтад тань юу хамгийн их хувь нэмэр оруулсан гэж та бодож байна вэ?

  3. Дараах асуултуудын хоёрт нь хариул.

    • Хамтдаа сайн ажиллаж, Есүс Христээр болон Түүний сайн мэдээгээр дамжуулан нэгдсэн байхын хооронд ямар ялгаа байна вэ?

    • a хэсэг дээр сонгосон үнэн таны хувьд яагаад утга учиртай вэ?

    • Өнгөрсөн сард та бусадтай эвлэлдэн нэгдэх хүслээ мөн энэ талаарх ойлголтыг хэрхэн илүү нэмэгдүүлсэн бэ?

    • Та Христ дотор бусадтай илүү эвлэлдэн нэгдсэн байхын тулд юу хийсэн бэ?

    • Та бусадтай илүү эвлэлдэн нэгдсэн байхаар хичээхдээ ямар сорилтуудтай нүүр тулж байна вэ?

Их Эзэн таныг Христ дотор бусадтай илүү эвлэлдэн нэгдсэн байхыг хүсэж буй арга замуудыг мэдэж авахдаа туслалцаа авахын тулд Ариун Сүнсний зааварчилгааг эрэлхийл. Мөн өөрт тулгарч буй аливаа сорилтыг хэрхэн даван туулах талаар илчлэлт эрэлхийл.

Сүнслэг аяллаа үргэлжлүүлэн урагшлуулж, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртож оч. Тэд таныг хайрладаг бөгөөд таны хүчин чармайлтад туслахад бэлэн буйг мэдэж аваарай.