Семинар
1 Коринт 6


1 Коринт 6

“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм”

Парагвай Парагвайн Асунсион ариун сүмийн талбайн гадна буй залуу эмэгтэй, эрэгтэйчүүд

Заримдаа өргөн тархсан ёс бус байдал, бэлгийн харьцааны нүглүүд зөвхөн өнөө цаг үед болж буй асуудал мэт бодогддог. Гэтэл Паул бараг 2000 гаруй жилийн өмнө бичсэн захидалдаа, үүнтэй ижил нүглийн талаар зааж, сэрэмжлүүлсэн байдаг. Паулын хүчирхэг сургаал Коринтын гэгээнтнүүдийг хүчирхэгжүүлж, зөв замд нь оруулан, гэрээний зам руу эргүүлэн авчирсан юм. Энэ хичээл нь бие махбодын болон бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын ач холбогдлыг ойлгоход танд туслах зорилготой.

Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал

Бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын талаарх дараах мэдэгдлүүдийг уншина уу. 1-ээс 5 хүртэлх хэмжүүрээр мэдэгдэл тус бүрийг үнэл (1=огт санал нийлэхгүй, 2=санал нийлэхгүй, 3=санал байхгүй, 4=санал нийлж байна, 5=бүрэн санал нийлж байна).

  • Бэлгийн харьцааны ямар хандлага, мөн үйлдлийг хүлээн зөвшөөрч болох талаар хүмүүс янз бүрийн үзэл бодолтой байдаг дэлхийд бид амьдарч байна.

  • Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх (мөн ариун явдлын хууль гэдэг) Их Эзэний жишгийг би ойлгодог.

  • Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийн дагуу амьдрахыг би хүсдэг.

  • Би бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишиг миний амьдралыг хэрхэн адисалдгийг мэддэг.

  • Надад бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийн талаар асуух зүйл байгаа.

Та бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийн талаар мэддэг, итгэдэг зүйлсээ мөн энэ талаар асуумаар байгаа аливаа асуултаа судлах тэмдэглэлдээ бичих талаар бодож үзээрэй. Энэ хичээлийг судлахдаа Ариун Сүнсээр дамжуулан таныг удирдан залах Тэнгэрлэг Эцэгт ханд. Бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийг илүү сайн ойлгож, үүний дагуу амьдрах хүсэлтэй болоход мөн таны асуулт, асуудлуудад хариулахад туслах үнэнүүдийг танин мэдэж, судлахыг хичээ.

Паул Их Эзэний ариун явдлын хуулийг заасан

Коринт нь том, баян чинээлэг, олон үндэстэн ястны хүмүүсээс бүрдсэн хот байсан бөгөөд энд бэлгийн харьцааны гэм нүгэл зонхилж байжээ. Паул садар самуун явдал (гэр бүлээс гадуурх бэлгийн харьцаа), шалиг завхай байх, ижил хүйсийн хүнтэй явалдах зэрэг гэм нүглүүд коринтчуудын дунд түгээмэл байсан хэмээн дурджээ (1 Коринт 6:9–10-ыг үзнэ үү).

1 Коринт 6:18–20 дахь Паулын сургаалыг уншаад, бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх, хүний бие махбодын ариун нандин мөн чанарын талаарх Бурханы сургаалыг агуулсан үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.

Төгс эзэмших сургаалын шигтгээ зураг (цэнхэр). Нээлттэй номын зураг. 1 Коринт 6:19–20 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэж болно. Та төгс эзэмших сургаалын судрын энэ хэсгийн талаар дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй үзэх болно.

  • Их Эзэн танаас эдгээр шүлгээс ямар үнэнийг ойлгоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ? Их Эзэн яагаад таныг эдгээр үнэнийг ойлгоосой хэмээн хүсдэг гэж та бодож байна вэ?

  • Эдгээр үнэн нь Их Эзэний ариун явдлын хуулийг харах өнцөгт тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Эдгээр шүлгээс бидний олж мэдэж болох нэг үнэн бол бидний бие бол Сүнс оршин байх боломжтой Бурханы сүм юм.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

Судлах тэмдэглэлийнхээ нэг хуудасны голд ариун сүмийн хажууд зогсож буй хүний энгийн зураг зур. Уг зургийг тойруулан бие махбод, ариун сүм хоёртой ижил төстэй зүйлсийг жагсаан бич. Ийн харьцуулах нь ариун явдлын хуулийг ойлгоход танд тусалж болох шалтгаануудыг тодорхойл. Дараах асуултууд ийн харьцуулахад тань тусална.

  • Бие махбодоо ариун сүм гэж бодох нь бие махбоддоо ханддаг хандлагад маань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Бие махбодоо ариун сүмтэй зүйрлэх нь бэлгийн харьцааны цэвэр ариун байдалтай холбоотой бидний бодол санаа, үйлдэлд хэрхэн нөлөөлөх вэ?

  • Судрын энэ хэсэгт Ариун Сүнсний талаар ойлговол зохих ямар ямар үнэн байна вэ? Яагаад?

  • Та ямар ямар шалтгаанаар Ариун Сүнсийг өөртэйгөө хамт оршин байлгахын тулд хүчин чармайлт гаргах хэрэгтэй гэж бодож байна вэ?

Ариун явдлын хуулийг хэн нэгэн зөрчвөл юу болох вэ? Паул коринтчуудад зааж байхдаа, Коринтын зарим гишүүн урьд өмнө бэлгийн харьцааны гэм нүгэл үйлдэж байсныг онцолсон байна (1 Коринт 6:9–11-ийг үзнэ үү). Гэсэн ч тэд наманчилж, баптисм хүртсэнээр Есүс Христийн Цагаатгалаар ариусгагдсан ажээ.

1 Коринт 6:11-ийг уншаад, бүх хүн хүртэх боломжтой Есүс Христийн Цагаатгалын ариусгагч хүчийг ойлгоход нь коринтчуудад туслахын тулд Паулын ашигласан үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.

  • Есүс Христ биднийг бэлгийн харьцааны гэм нүглээс ариусгадаг гэдгийг мэдэх нь яагаад амин чухал вэ?

“Бэлгийн хүчирхийллийн хохирогчид нүгэл үйлдсэнд тооцогдохгүй мөн наманчлах шаардлагагүй байдаг. Хэрэв та хүчирхийллийн хохирогч болсон бол өөрийгөө гэмгүй, Бурхан таныг хайрладаг гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Эцэг эхтэйгээ эсвэл насанд хүрсэн итгэдэг хүнтэйгээ энэ талаар ярилцаж, бишопоосоо даруй тусламж хүс. Тэд таныг сүнслэг байдлын хувьд дэмжиж, шаардлагатай тусламж хамгаалалтыг авахад танд туслах болно” гэдгийг сана (“Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө [товхимол, 2011], 36).

1 Коринт 6:19–20-ийг дахин уншаад, Есүс Христийн тухай мөн Түүний Цагаатгалын талаар Паулын өөр юу заасныг олж мэд.

  • Паул “та нар өөрсдөө өөрсдийнх бус” бөгөөд “та нарыг үнэтэйгээр худалдан авсан” гэж хэлэхдээ ямар утгыг илэрхийлсэн гэж та бодож байна вэ?

  • Аврагчийн золиос бие махбодынхоо талаар бодох бодол, хандах хандлагад тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Есүс Христийн золиос, ариун явдал хоёрын хоорондын уялдаа холбоог онцолсон.

Ахлагч Жэффри Р.Холландын албан ёсны хөрөг. 2018 оны 1-р сард авсан.

Бие махбод бол бидний бодгалийн амин чухал хэсэг юм. Хожмын үеийн гэгээнтний энэхүү өвөрмөц, маш чухал сургаал нь бэлгийн харьцааны гэм нүгэл яагаад ийм ноцтой байдаг болохыг онцлон авч үздэг. … Өөр хэн нэгний бие махбодыг ашиглах нь тухайн хүний бодгалийг ашиглаж байна гэсэн үг бөгөөд энэ нь тухайн бодгалийг аварч, мөнх амийн бэлгийг хүртэх боломжтой болгосон Есүс Христийн Цагаатгалыг гутаан доромжилж буй хэрэг юм. …

“Энэ хэнд гай болох юм бэ? Яагаад жаахан ч гэсэн эрх чөлөөтэй байж болохгүй гэж вэ? Би одоо нүгэл үйлдвэл, дараа нь наманчилж болно шүү дээ” гэж хэзээ ч бүү хэлээрэй. Хэзээ ч ийм тэнэг, балмад байж болохгүй. Та шийтгэл хүлээлгүйгээр “Христийг дахиад цовдолж” чадахгүй [Еврей 6:6-г үзнэ үү]. Паул “садар самуунаас зугт” [1 Коринт 6:18] буюу “энэ мэт ямар ч зүйлээс” [Сургаал ба Гэрээ 59:6; онцлон тэмдэглэл нэмэгдсэн] зугтах ёстой гэж хашхирсан билээ. Сургаал ба Гэрээ нэмэгдсэн. Яагаад гэж үү? Бидэнд зугтах боломж олгохын тулд дэлхийн Аврагчийн бие, сүнсний аль алинаар нь тэвчсэн, дүрслэхийн аргагүй зовлон шаналал нь нэг шалтгаан юм [ялангуяа C ба Г 19:15–20-ийг үзнэ үү]. Бид үүнийх нь төлөө Түүнд өртэй. Үнэндээ, бид үүнийх нь төлөө Түүнд бүх зүйлээр өртэй.”

(Jeffrey R. Holland, “Personal Purity,” Ensign, Nov. 1998, 76)

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Аврагч таны төлөө цусаа урсган зовж шаналсныг мэдэх нь Түүний талаар ойлгоход танд хэрхэн туслах вэ? Үүнийг таньж мэдэх нь Түүнийг дагах хүсэл, чадварыг тань хэрхэн нэмэгдүүлэх вэ?

Паул Коринтын гэгээнтнүүдэд хандаж хэлсэнтэй адил, бидний цаг үеийн Их Эзэний үйлчлэгчид бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишиг, биднийг өршөөн, цэвэршүүлэх Аврагчийн хүч чадлын талаар холбогдох зөвлөгөөг өгсөн. ChurchofJesusChrist.org-оос эсвэл Gospel Library аппликэйшн дээрх “Бэлгийн харьцааны цэвэр ариун байдал” сэдвийг Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө (товхимол, 2011) х. 35–37-оос уншаад, таныг хүчирхэгжүүлж, асуултад тань хариулах үнэнүүдийг хайж ол.

 

4:19

I Choose to be Pure

Six interfaith youth speak candidly on why they have chosen to be sexually pure.

3:59

Chastity: What Are the Limits?

Latter-day Saint teens are counseled to stay sexually pure, but what exactly are the limits? Using teachings of modern prophets, this presentation shows how we can find happiness and peace through staying chaste.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 3. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • 1 Коринт 6-аас болон орчин үеийн бошиглогчдын хэлсэн үгээс бэлгийн харьцааны хувьд цэвэр ариун байх Их Эзэний жишгийг илүү сайн ойлгоход танд тусалсан ямар ямар зарчмыг та олж мэдсэн бэ?

  • Хэрэв танд энэ хичээлээс хариултаа аваагүй, бэлгийн харьцааны цэвэр ариун байдлын талаар ямар нэг асуулт эсвэл асуудал байвал та хаана хандаж болох вэ?

Өнөөдөр олж авсан туршлага дээрээ үндэслэхэд, Их Эзэн танаар ямар үйлдэл хийлгүүлэхийг хүсэж байгаа талаар та Ариун Сүнснээс хүлээн авсан аливаа өдөөлтөө хэдэн хором тунгаан бод.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

1 Коринт 6:19. Яагаад өөрийн бие махбодыг “Ариун Сүнсний сүм” гэж харах нь чухал вэ?

Өөрийн бие махбодыг Бурханы ариун сүм гэж харах нь бидний амьдралд хэрхэн нөлөөлөх талаар ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Бурханы мөнхийн төлөвлөгөөнд бие махбод ийм чухал байр суурь эзэлдэг учир бидний биеийг төлөөлөгч Паул “Бурханы ариун сүм” гэж нэрлэсэнд гайхаад байх зүйлгүй юм [1 Коринт 3:16; мөн 6:19-ийг үзнэ үү]. Толинд харах болгондоо өөрийн биеийг ариун сүм гэж харж бай. Өдөр бүр талархаж байх ёстой энэхүү үнэн нь таныг биеэ хэрхэн арчилж, ашиглах талаар зөв шийдвэр гаргахад туслах болно.

(Рассэлл М.Нэлсон, “Мөнхийн ач холбогдолтой шийдвэрүүд,” 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107–109)

Сатан хэрхэн биднийг бие махбодоо буруу ашиглахад уруу татдаг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Сатаны гуйвуулалт, бие махбодын ач холбогдлын талаар ийн заасан.

15:47

Бид ариун явдалд итгэдэг

Ариун явдлын хуулийг дуулгавартай дагаснаар зуурдын амьдралд бидний аз жаргал нэмэгдэж мөнх амьдралд өсч хөгжих боломжтой болдог.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын албан ёсны хөрөг, 2020.

Бие махбод нь Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөний болон бидний сүнслэг өсөлтийн гол төв учраас Люсифер биднийг биеэ зохисгүй байдлаар буруугаар ашиглахад уруу татаж, бидний өсөлт хөгжлийг хясахыг эрэлхийлдэг.

Ариун явдлын хуулийг зөрчих нь ноцтой нүгэл бөгөөд бие махбодоо буруугаар ашиглаж байгаа явдал мөн. Авралын төлөвлөгөөг ойлгож мэддэг хүмүүсийн хувьд биеэ бузарлах нь Бурханыг эсэргүүцэж байгаа хэрэг (Мозая 2:36–37; [Сургаал ба Гэрээ] 64:34–35-ыг үзнэ үү) бөгөөд Түүний охид, хөвгүүд хэмээх жинхэнэ мөн чанараас ухарч байгаа явдал юм. Зуурдын амьдралын дараах мөнх амьдралын талаар бодох үед дайсны санал болгодог хуурамч нөхөрлөл нь түр зуурын бөгөөд хоосон гэдгийг ойлгоход амархан болдог.

(Дэвид A.Бэднар, “Бид ариун явдалд итгэдэг,” 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 50.)

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч асан Сюзан В.Таннэр биднийг бие махбодоо буруу ашиглахад уруу татдаг дайснуудын зарим арга замын талаар ийн хэлсэн.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгч Сюзан В.Таннэрын хуучин албан ёсны хөрөг, 2003. 2008 оны 4-р сард чөлөөлөгдсөн.

[Сатан] олон хүнийг ариун бус явдал, зохисгүй байдал, дур зоргоороо байх, донтолт зэргээр дамжуулан агуу бэлэг болох бие махбодоо бохирдуулахад уруу татдаг. Тэр зарим хүнийг бие махбодоо үзэн ядахад уруу татдаг бол заримыг нь бие махбодоо тахин шүтэхэд уруу татдаг. Аль ч тохиолдолд тэр бие махбодыг зүгээр нэг эд зүйл мэт ханд гэсэн өгөөшийг дэлхийд өгдөг. Бие махбодын талаарх ийм олон чөтгөрийн худал мэдээлэлтэй тулгарч байгаагийн хувьд өнөөдөр би бие махбодоо ариун нандин байлгах явдлыг дэмжихэд дуу хоолойгоо өргөхийг хүсэж байна. Бие махбод бол талархаж, хүндэтгэлтэй хандах ёстой бэлэг гэдгийг би гэрчилж байна.

(Susan W. Tanner, “The Sanctity of the Body,” Ensign эсвэл Liahona, Nov. 2005, 13)