Семинар
2 Tимот 3


2 Tимот 3

Ариун судрууд

Испани хэл дээрх Мормоны Ном

Өнөөгийн дэлхийн сүнслэг нөхцөл байдал дааж давшгүй мэт санагдаж, сандарч тэвдэж байсан үе танд байгаа юу? Паул Тимотод бичсэн захидалдаа, эцсийн өдрүүдэд “хэцүү цаг” (2 Тимот 3:1) ирнэ гэж бошиглосон ч Их Эзэн хэцүү цаг үед (2 Тимот 3:14–17-г үзнэ үү) танд туслах ариун судруудыг бэлэг болгож өгнө хэмээн заасан. Энэ хичээл танд судраас судлах хүслийг мэдрэхэд туслах зорилготой бөгөөд энэ нь таныг өнөө үеийн муу муухайгаас хамгаалахад тусална.

Эцсийн өдрүүд

Арван хоёрын чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны дараах мэдэгдлийг уншаад, энэ цаг үед амьдарч байгаадаа та яагаад талархаж эсвэл сандарч тэвдэж байгаагаа, аль эсвэл аль алиныг нь мэдэрч байгаагаа эргэцүүлэн бод.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны 2010 оны 8-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Бид маш сонирхолтой боловч гайхамшигтай цаг үед амьдарч байна. …

Аврагчийн Хоёр дахь ирэлт ойртох тусам дэлхий ертөнц үймээн самуун, төөрөгдлөөр дүүрэн байх болно гэдгийг бид мэднэ. Нийгэмд олон хүн Бурханы зарлигуудыг үл тоомсорлох болно. Би ерөнхийлөгч Томас С.Монсоны “Нэгэнтээ Сүмийн болон нийгмийн жишиг хоорондоо харьцуулахуйц байдаг байсан бол, одоо тэдгээрийн дунд өргөн ангал гарч, энэ ангал нь улам өргөссөөр байна” гэж хэлснийг үе үе эш татдаг.

(Neil L. Andersen, “A Compensatory Spiritual Power for the Righteous” [Brigham Young University Education Week devotional, Aug. 18, 2015], speeches.byu.edu)

  • Бидний амьдарч буй энэ цаг үе ямар байдлаараа гайхамшигт вэ?

  • Ахлагч Андэрсэны дүрсэлсэн ертөнцөд амьдрахад юу нь таныг сандарч тэвдэхэд хүргэх вэ?

Энэ хичээлийг судлахдаа, дэлхийн нөхцөл байдлын улмаас болж танд мэдрэгдэж байж болох төөрөгдөл, сүнслэг аюул эсвэл сэтгэлийн түгшүүрт туслах ямар ямар арга замыг Бурхан хайраар өгсөн болохыг олж мэд.

2 Тимот 3:1–7, 12–13; 4:3–4-ийг уншаад, эцсийн өдрүүдэд тохиох аюулыг Паул хэрхэн дүрсэлснийг олж мэд. Та аль нэгэн хүнд хэцүү үгийг ойлгоход нь туслахын тулд зүүлт тайлбарыг ашиглаж болох юм.

  • Та Паулын дүрсэлсэн ямар ямар нөхцөл байдлын жишээг өнөөгийн дэлхийгээс олж харж байна вэ?

Бурханы өгсөн бэлэг

Тэнгэрлэг Эцэг эцсийн өдрүүдэд тохиох аюултай ганцаар нүүр тул гэж биднийг орхиогүй. Тэрээр Өөрийн нигүүлсэл, хайраар олон гайхамшигт бэлгийг бидэнд өгсөн.

Ахлагч Андэрсэн цааш нь ийн хэлсэн.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэны 2010 оны 8-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Бурханы зарлигуудад анхаарлаа хандуулахаа больсон дэлхийд өөрийн зам мөрийг олсноор илүү их залбирах нь гарцаагүй ч хэтэрхий айж сандрах шаардлагагүй. Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдийг бидний амьдарч буй өнөөгийн цаг үеийн сорилт бэрхшээлийг даван гарахад шаардлагатай нэмэлт сүнслэг хүчээр адислах болно.

(Neil L. Andersen, “A Compensatory Spiritual Power for the Righteous” [Brigham Young University Education Week devotional, Aug. 18, 2015], speeches.byu.edu)

2 Тимот 3:14–17-г уншаад, өнөө цаг үед тулгарч буй аюулыг давж гарахад туслахын тулд бидэнд өгсөн Бурханы бэлгүүдийн аль нэгийг олж мэд.

Төгс эзэмших сургаалын шигтгээ зураг (цэнхэр). Нээлттэй номын зураг. 2 Тимот 3:15–17 бол төгс эзэмших сургаалын судрын хэсэг юм. Төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг дараа нь амархан олохын тулд онцгойлон тэмдэглэх талаар бодож үз. Та энэ төгс эзэмших сургаалын судрын хэсгийн тухай дараагийн хичээлээр илүү дэлгэрэнгүй авч үзнэ.

  • Судар судалснаар хүлээн авах боломжтой гэдгийг мэдэж авсан ямар ямар адислалыг та эдгээр шүлгээс олж харсан бэ?

Судраас судлах нь танд дараах байдлаар тусална. Үүнд:

  1. Есүс Христэд итгэх итгэлээ гүнзгийрүүлнэ.

  2. Өөрт тулгарсан нөхцөл байдалд мэргэн ухаан, зааварчилгаа хүлээн авна.

  3. Сайн мэдээний сургаал эсвэл үнэнийг ойлгоно.

  4. Буруу үзэл бодол эсвэл муу дадал хэвшлээ засна.

  5. Есүс Христтэй илүү адилхан болно.

  • Судар судлах талаар Паул юу гэж заасныг та хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Паулын дүрсэлсэн аль нэгэн арга замаар судрууд танд тус болж байсан үеийн талаар судлах тэмдэглэлдээ бич. Хэрэв ийм үйл явдал санаанд тань орж ирэхгүй бол судруудыг яагаад Паулын дүрсэлсэн аль нэгэн арга замаар танд тусална гэж бодож байгаагаа бич.

  • Судраас судлах үед тань Их Эзэн таныг өөр ямар ямар арга замаар адисалж чадах вэ?

  • Их Эзэн эцсийн өдрүүдэд танд туслахын тулд судруудыг бэлэг болгон өгсөн. Энэ нь танд Түүний талаар юу зааж байна вэ?

Судруудыг ашиглах

Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд судруудыг ашиглах дадлага хийхийн тулд 2 Тимот 3:1–7, 12–13; 4:3–4-т Паулын бошиглосон, хожмын үед тулгарах хоёр сорилт бэрхшээлийг сонго эсвэл өөрийн амьдралд хамааралтай өөр сорилт бэрхшээлүүдийг сонго. Эдгээр сорилт бэрхшээл тулгарсан хэн нэгэнд тус болж болох судрын хэсгүүдийг хайж ол. ChurchofJesusChrist.org дээр байгаа Судруудын удирдамжаас түлхүүр үг хэллэгүүдийг хайж олох нь тустай байж болох юм. Эсвэл та хэдэн дуртай судраа сонгоод, хожмын үеийн аль сорилт бэрхшээлийн үед тэдгээр нь тус болж болохыг шийд.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та тодорхой сорилт бэрхшээлтэй тулгарч байгаа хэн нэгэнд туслах судрын ямар хэсгүүдийг олсон бэ? Тэдгээр нь хэрхэн тус болж болохыг тайлбарла.

Таны судраас судлах зорилго

Паул Тимотод хүүхэд байхаасаа судруудыг мэдэх боломжоор адислагдсан гэдгийг нь сануулжээ (2 Тимот 3:15-ыг үзнэ үү). Үүний нэгэн адил Тэнгэрлэг Эцэг бага залуугаасаа судар судалсны тань хариуд таныг адислах болно. Залбирч байгаад зорилго тавих эсвэл хувиараа өдөр бүр судар судлахын тулд одоогийн тавьсан зорилгоо бодож үзэхэд хэдэн минут зарцуул. Дараах асуултуудыг тунгаан бод.

  • Та зорилгоо хэр биелүүлж байгаа вэ?

  • Таны тавьсан зорилго Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд мөн өнөөгийн сорилт бэрхшээлүүдийг даван гарахад хэрхэн тусалж байна вэ?

  • Та тавьсан зорилгодоо ямар ямар өөрчлөлт оруулах ёстой гэж бодож байна вэ?

Багш, эцэг эх эсвэл өөрийн итгэдэг өөр хэн нэгэнд судраас судлах зорилгынхоо талаар хэлж, тэднийг зорилгодоо хүрч байгаа эсэхийг асууж лавладаг байхад урих тухай бодож үз.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би 2 Тимот 3:1–7-д тоочсон аюулуудыг хэрхэн ойлгох вэ?

Дараах тодорхойлолтууд тус болж болох юм.

  • “Сэтгэлгүй” (2 Тимот 3:3) гэдэгт мэдрэмжгүй, хайр халамж дутах, үзэн ядах, жигшин зэвүүцэх эсвэл бэлгийн харьцааны ёс бус байдал руу хөтөлдөг шунал тачаалд автах зэрэгтэй холбоотой зан байдал ордог

  • “Биеэ хянадаггүй” (2 Тимот 3:3) гэдэг нь өөрийгөө хянах чадваргүй гэсэн утгатай

  • “Бодлогогүй” (2 Тимот 3:4) гэдэг нь яаруу тэвдүү, болчимгүй гэсэн утгатай

  • “Биеэ тоодог” (2 Тимот 3:4) гэдэг нь ихэмсэг, өөрийгөө дээгүүрт үздэг гэсэн утгатай

Би 2 Тимот 3:16–17-г хэрхэн илүү сайн ойлгож болох вэ?

 

Судраас судлах нь миний амьдралд хэрхэн тусалдаг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт (1928–2015) ийн хэлсэн.

15:5

Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь

Ахлагч Ричард Г.Скоттын 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган дээр хэлэх үг

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хамгийн сүүлд авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2004 он. Тэрээр 2015 оны 9-р сарын 22-нд таалал төгссөн.

Бид Бурхантай залбирлаар дамжуулан ярьдаг. Тэрээр ихэнхдээ Өөрийн бичсэн үгсээр дамжуулан бидэнтэй харилцдаг. Тэнгэрлэг дуу хоолой хэрхэн дуугарч мэдрэгддэгийг мэдэхийг хүсвэл судруудыг судалж, тунгаан бод. Тэдгээрийг өдөр тутмынхаа амьдралын салшгүй хэсэг болгоорой. …

Та нар судруудыг өдөр бүр, тогтмол судалснаар өөрсдийн эргэн тойрон дахь хямрал бухимдал дундаас амар амгаланг олж, уруу таталтыг эсэргүүцэх хүч чадлыг олох болно. Та нар Бурханы ач ивээлээр хүчирхэг итгэлийг хөгжүүлснээр, Есүс Христийн Цагаатгалаар дамжин бүх зүйл Бурханы цаг хугацааны дагуу зөв болгогдоно гэдгийг мэднэ.

(Ричард Г.Скотт, “Итгэлээ ашиглахыг эн тэргүүнд тавь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 107)

Нийгмийн чиг хандлага Бурханы зарлигуудын эсрэг байгаа мэт санагдах болсон энэ цаг үед би ирээдүйгээ хэрхэн өөдрөгөөр харж болох вэ?

 

2:3

On Zion’s Hill

Every soul who willingly affiliates with The Church of Jesus Christ of Latter-day Saints and seeks to abide by its principles and ordinances is standing “on Zion’s hill.”

Би ямар ямар арга замаар судраас илүү үр дүнтэй судлах боломжтой вэ?

 

2:3

Advice for Studying the Scriptures

Abigail asks Elder David A. Bednar, "Do you have any advice for us as we study our scriptures by ourselves and personally?"