Үйлс 22–26
Паулын гэрчлэл
Хилсээр гүтгэж, бие махбодыг нь тамласан ч Паул дуугүй байгаагүй. Гавлуулж гинжлүүлэн, удирдагч, хаадын өмнө баригдан ирж байхдаа ч Паул Есүс Христийн тухай мөн Түүний сайн мэдээний талаарх хүчирхэг гэрчлэлээ үнэнчээр хуваалцаж байсан. Энэ хичээл нь Есүс Христийг болон Түүний сайн мэдээг өдөр тутмын амьдралдаа гэрчлэхдээ Паулын үлгэр жишээг дагах хүслийг тань нэмэгдүүлэхэд туслах зорилготой.
Гэрчлэлээ хуваалцах
Шашны эсвэл сүнслэг ойлголтын хувьд гэрчлэх эсвэл гэрчлэл хуваалцах гэдэг нь ихэвчлэн Ариун Сүнсний өгсөн сүнслэг мэдлэгийн талаарх хувийн итгэл үнэмшлээ хуваалцахыг хэлнэ (Судруудын удирдамж, “Гэрчлэх” ба “Гэрчлэл”-ийг үзнэ үү).
-
Та өөрийн гэрчлэлийг хуваалцахын хүч эсвэл өөр хүний гэрчлэлийг сонсохын хүчийг хэзээ мэдэрсэн бэ? Энэ нь танд хэрхэн нөлөөлсөн бэ?
-
Та бусадтай гэрчлэлээ хуваалцах дуртай юу? Яагаад зарим хүн гэрчлэлээ хуваалцах дургүй байж болох вэ?
-
Бусдад итгэл үнэмшлээ гэрчлэх талаар танд ямар асуулт, асуудлууд байдаг вэ?
Энэ хичээлээр та Паулын Аврагчийн тухай мөн Аврагч амьдралд нь хэрхэн нөлөөлсөн талаарх гэрчлэлийг судална. Та мөн бусад хүн Паулын гэрчлэлд хэрхэн хандаж байсан талаар олж мэдэх болно. Судлахдаа таны гэрчлэл хэр хүчирхэг гэдгээс үл хамааран Түүний тухай мөн Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ дуртайяа хуваалцах үед Аврагч таны амьдралыг хэрхэн адислах тухай бодож үз.
Төлөөлөгч Паулын гэрчлэл
Зодуулж, чулуу шидүүлж, хилсээр шоронд хоригдсон ч гэсэн Паул Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх гэрчлэлээ ахин давтан хуваалцсан. Паулын түүхийг уншихдаа, уг түүхэд өрнөж буй үйл явдлыг төсөөлөн бодох дадлага хий.
Дараах судрын хэсгүүдэд Паулын гэрчлэл, мөн түүнийг сонссон хүмүүсийн үзүүлсэн хариу үйлдлийн зарим хэсэг багтсан. Судрын нэг хэсгийг сонгон уншаад, хэрэв та тэнд байсан бол түүний гэрчлэл танд хэрхэн нөлөөлөх байсан тухай бодож үз.
Паулын гэрчлэл |
Хүмүүсийн хариу үйлдэл |
---|---|
Паулын гэрчлэл Паул Иерусалимд баривчлагдсаныхаа дараа гавлуулж гинжлүүлсэн байв. Түүнд Антониа цайзын гадна зогсож байхдаа хүмүүст хандан үг хэлэхийг зөвшөөрчээ. Үйлс 22:6–16-г уншина уу. | Хүмүүсийн хариу үйлдэл |
Паулын гэрчлэл Паулыг Иерусалим дахь ариун сүмийн гадаа баривчилсан бөгөөд дараа нь Иудейн удирдагчдын өмнө авчирчээ. Эдгээр Иудейн удирдагч түүнийг байцааж, шоронд хорив. Паулыг баривчилсан Ромын жанжин Паулыг алахаар хуйвалдсан Иудейн бүлэглэлийн талаар олж мэдээд, түүнийг Кайсари руу илгээсэн байна. Кайсарид Паулд Ромын захирагч Феликийн өмнө өөрийгөө өмгөөлөн үгээ хэлэхийг нь зөвшөөрчээ. Үйлс 24:10–16-г уншина уу. | Хүмүүсийн хариу үйлдэл |
Паулын гэрчлэл Хоёр жил шоронд хоригдсоныхоо дараа Паул шинэ захирагчийн өмнө ирэн, Цезарийн өмнө гэрчлэх боломж олгохыг шаардав. Агрийп хаан Ром руу явахаасаа өмнө Паулын гэрчлэлийг сонсохыг зөвшөөрчээ. Үйлс 26:1–3, 13–23-ыг уншина уу. | Хүмүүсийн хариу үйлдэл |
Дараах мэдэгдлийг уншаад, энэ нь Паултай адил гэрчлэх зоригтой болоход хэрхэн танд туслахыг тунгаан бод.
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф гэрчлэлээ бусадтай хуваалцахад төгс байх шаардлагагүй ч дадлага хэрэгтэй байдгийг онцлоод, дараах зүйлийг хуваалцсан:
Өөрийнхөө хувьд хамгийн энгийн, эвтэйхэн гэсэн байдлаар Есүс Христ ба Түүний Сүм яагаад таны хувьд чухал болохыг хүмүүстэй хуваалц.
Хүмүүсийг хөрвүүлэх ажил бол таны ажил биш гэдгийг ойлго. Энэ нь Ариун Сүнсний үүрэг юм. Харин та зүрх сэтгэл доторхоо хуваалцаж, итгэл үнэмшлийнхээ дагуу амьдрах үүрэгтэй.
(Дийтр Ф.Угдорф, “Номлолын ажил бол зүрх сэтгэл доторхоо хуваалцах явдал юм,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 17.)
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Гэрчлэл гэж юу вэ мөн гэрчлэлээ хэрхэн хүчирхэгжүүлэх талаар би хаанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл олж авах боломжтой вэ?
Өөрийнхөө гэрчлэлд нэн хүчтэй байх нь яагаад чухал вэ?
Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн заасан.
“Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй” [Сургаал ба Гэрээ 76:79] байх нь селестиел хаант улсын адислалыг өвлөн авах тэдний болон арай доогуур террестриел хаант улсад байх тэдний хоорондох энгийн бөгөөд чухал шалгалт гэдгийг тодорхой харуулдаг. …
Бидний хувьд Есүсийн тухай нэн хүчтэй гэрчилдэг байх нь Аврагчийн нигүүлсэл, селестиел хаант улсад бэлтгэхэд туслах хэрэгсэл юм.
(Квинтин Л.Күк, “Есүсийн тухай гэрчлэлд нэн хүчтэй байх нь,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 31)
Би гэрчлэлээ хэрхэн энгийнээр, өөрийнхөөрөө хуваалцах вэ?