Семинар
Суралцахуйн үнэлгээ 7


Суралцахуйн үнэлгээ 7

Үйлс 1–28

Гана дахь залуу эмэгтэйчүүд

Энэ хичээл нь Шинэ Гэрээг судлах явцад тавьсан зорилго, суралцах үйл явц, өсөлт хөгжлөө үнэлэхэд тань туслах зорилготой.

Хүмүүс өөрчлөгдөх боломжтой юу?

Найз тань танд өөрт нь өөрчлөхийг хүсдэг зүйл байгаа боловч түүнийгээ өөрчилж чадна гэж бодохгүй байна гэж хэлсэн гэж төсөөл.

  • Та юу гэж хариулах байсан бэ?

  • Та Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан өөрчлөгдөх боломжтой гэдгийг мэдэж авах нь амьдралд тань хэрхэн нөлөөлж байна вэ?

Хүмүүс Христ рүү очиж, Түүний шавь болсноор хэрхэн илүү сайн болж өөрчлөгдөх боломжтой болохыг харуулсан Үйлс ном дээрх түүхүүдийн талаар тунгаан бод.

Шаардлагатай бол дараах жишээнүүдийн аль нэгийг эсвэл хэд хэдийг авч үзэхийг бодож үз.

  1. Сүмд нэгдсэн хүмүүс: Үйлс 2:14, 36–47

  2. Этиопын тайган: Үйлс 8:26–40

  3. Саул (сүүлд Паул болсон): Үйлс 9:1–22

  4. Корнел: Үйлс 10:1–8, 24–25, 44–48

  5. Паул, Силас хоёрыг манаж байсан хуяг: Үйлс 16:25–36

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараахыг хийж гүйцэтгэ.

Эдгээр жишээний нэгийг эсвэл Үйлс номын өөр нэг жишээг ашиглаад, өөрчлөгдөж чадна гэдэгтээ итгэхгүй байгаа найздаа өгөх хариултаа бэлд. Дараах зүйлсийг оруулна уу. Үүнд:

  • Аврагчийн тусламжтайгаар өөрчлөгдөж буй хүн эсвэл хүмүүсийн нотолгоо

  • Аврагч болон Түүний илгээсэн үйлчлэгчид хөрвөлтөд хэрхэн тусалсан

  • Тухайн хүн эсвэл хүмүүс Их Эзэнд болон Түүний үйлчлэгчдэд итгэхийн тулд юу хийсэн гэх мэт.

Таны Есүс Христэд хөрвөгдсөн түүх

Есүс Христэд хөрвөгдсөн түүхээ тунгаан бод. Үйлс номыг судлах явцад өөрчлөх эсвэл сайжруулах талаар мэдэрсэн Их Эзэний урилгын тухай бодоорой. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул.

  • Та Есүс Христийн талаар, тухайлбал Түүнийг илүү бүрэн дүүрэн хайрлаж, дагах сэдэл төрүүлдэг ямар зүйлийг мэдэх вэ?

  • Сүүлийн хэдэн сарын турш та Ариун Сүнснээс ямар өөрчлөлтийг хий гэсэн мэдрэмж хүлээн авсан бэ? Та үүнд хэрхэн хариулсан бэ?

  • Тэнгэрлэг Эцэг хичээл зүтгэлийг тань хэрхэн адисалсан бэ? Та томоохон өөрчлөлт авчирсан ямар зүйл хийсэн бэ?

  • Хэрэв тэгсэн бол, өөрчлөгдөж, сайжрах урилгыг хүлээн авахад юу танд хамгийн их хүндрэл учруулсан бэ? Та Тэнгэрлэг Эцэгээс хэрхэн нэмэлт тусламж эрэлхийлж болох вэ?

Энэ хичээлийг судлахдаа Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгээс сүнслэг өдөөлт авахыг эрэлхийл. Тэр таныг өөрчлөгдөж, Өөрт нь илүү хөрвөгдөхийн тулд юуг хийгээсэй гэж хүсэж байгааг тодорхойлохыг хичээ. Есүс Христэд хэрхэн ойртох талаар тунгаан бодохдоо дараах үйл ажиллагаануудаас аль нэгийг сонгон гүйцэтгэ.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ A эсвэл Б үйл ажиллагааны аль нэгийг хийж гүйцэтгэ.

А үйл ажиллагаа: Есүс Христийн сайн мэдээний анхдагч зарчим ба ёслолууд

Үйлс номд олон хүн сайн мэдээний анхдагч зарчим, ёслолуудыг хүлээн авснаар өөрчлөгдөж, Есүс Христэд илүү сайн хөрвөгдөхөд туслах тэнгэрлэг тусламжийг хүлээн авсан тухай өгүүлсэн байдаг.

Судруудын удирдамжид эдгээр зарчим, ёслол Есүс Христэд хөрвөгдөхөд бидэнд хэрхэн тусалдаг талаар тайлбарласан.

Нүглээс ангижрахын тулд наманчилж, баптисм хүртэж, гар тавилгаар Ариун Сүнсийг хүлээн авч, Их Эзэн Есүс Христэд үргэлжлүүлэн итгэх нь хөрвөлтийг бүрэн дүүрэн болгодог. Эгэл хүн ариусгагдаж, цэвэр ариун болж, Христ Есүс дотор дахин төрсөн шинэ хүн болж өөрчлөгдөх болно (2 Кор. 5:17; Мозая 3:19).

(Судруудын удирдамж, “ Хөрвөлт, хөрвөх,” scriptures.ChurchofJesusChrist.org)

Их Эзэний тусламжтайгаар өөрчлөгдөж байгаа хүнийг дүрслэн харуулсан сонгосон түүхээ эргэцүүлэн бод.

Дараах асуултуудад өгөх хариултаа бод.

  • Тэдний хөрвөлтөд сайн мэдээний анхдагч зарчим, ёслолууд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

  • Сайн мэдээний анхдагч зарчим, ёслолууд танд эсвэл бусдад Аврагчид илүү сайн хөрвөгдөхөд хэрхэн тусалсан бэ?

Орон нутгийн номлогчид өөрсдийн зааж буй хүнд туслахыг танаас хүссэн гэж төсөөл. Тэд таныг сайн мэдээний анхдагч зарчим, ёслолууд нь Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтийг хэрхэн бэхжүүлж, бидний амьдралд шаардлагатай өөрчлөлтүүдийг гаргахад Түүний тусламжийг хэрхэн урин авчирдаг талаар хуваалцахыг хүсжээ. Та тэдэнтэй шууд ярьж байгаа байдлаар энэ хүнд зориулан тайлбараа бич. Үйлс номоос болон тус болно гэж үзэж байгаа аливаа хувийн туршлагаасаа дор хаяж нэг жишээ ашигла.

Б үйл ажиллагаа: Судар судлахуй ба хөрвөлт

Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхийн тулд хийж болох нэг чухал алхам бол судраас тасралтгүй судлах явдал юм. Үйлс номон дээрх дараах түүхүүд нь судраас судлах нь хөрвөгдөхөд ямар чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг хэрхэн харуулж байгааг бод.

Судраас судлах нь Аврагчид хөрвөгдөхөд танд хэрхэн тусалсан талаар тунгаан бод.

Танай Залуу эмэгтэйчүүд, Залуу эрэгтэйчүүдийн удирдагч тойрог, салбарынхаа өсвөр үеийнхэнд судраас судлах, Есүс Христэд хөрвөгдөх хөрвөлтөө гүнзгийрүүлэхэд туслахыг танаас хүссэн гэж төсөөл. Та тэдэнд сэдэл өгөхийн тулд ямар ямар эх сурвалжийг бий болгож чадах вэ? Эх сурвалжаа судлах тэмдэглэлдээ тоймлоход хэдэн минут зарцуул. Энэ нь видео, нийтлэл, илтгэл, вэбсайт эсвэл өөр эх сурвалж байж болно.

Таны эх сурвалжид дараахын аль нэг нь орсон байж болно. Үүнд:

  • Судар судлахын ач холбогдлыг харуулсан Үйлс болон судрын өөр номон дээрх жишээ

  • Танд тус болдог бөгөөд таны ашигладаг судар судлах чадварын жишээ, загвар юм уу хэрхэн суралцдаг талаараа өгсөн тайлбар

  • Судраас судлах нь танд эсвэл таны таньдаг хүнд Аврагчид илүү сайн хөрвөгдөхөд тусалсан туршлагын тайлбар

  • Судар судлахын хүчний талаарх хувийн гэрчлэл гэх зэрэг.

Та Есүс Христэд илүү сайн хөрвөгдөхийн тулд хийх хэрэгтэй гэж үзэж байгаа алхмуудаа жагсаан бичихдээ, Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл. Аврагч танд хүлээн авсан тэдгээр өдөөлтөө дагахыг хичээхэд туслах болно. Төрсөн сэтгэгдлээ эцэг эхтэйгээ эсвэл итгэл даах Сүмийн удирдагчтайгаа хуваалцахыг бодож үз. Хүлээн авсан өдөөлтүүдээ дагахад туслахыг тэднээс хүс.