Семинар
Ром 1


Ром 1

“Би Христийн сайн мэдээнээс ичихгүй”

Нүдний шил зүүгээд, гадаа судар уншаад сууж буй залуу эрэгтэй.

Бидний хүн нэг бүрд ямар нэгэн байдлаар итгэлийнхээ төлөө зогсох цаг ирэх нь гарцаагүй. Паул Ромд амьдардаг гэгээнтнүүдэд хандан үг хэлэхдээ, “[Христийн] сайн мэдээнээс ичихгүй” (Ром 1:16) гэдгээ тунхаглажээ. Сайн мэдээний захиасыг хуваалцах гэсэн түүний хүсэл эрмэлзэл үүний нотолгоо байв. Энэ хичээл танд Есүс Христийн шавь гэдгээ бусдад мэдэгдэхээс ичихгүй байхад тусална.

Та юуг аль хэдийн мэдэх вэ?

Та Христийн өөр шашин шүтлэгтэй нэг найздаа семинараар Шинэ Гэрээг судалж байгаагаа хэлж байна гэж төсөөл. Тэр танд Шинэ Гэрээнд дуртай боловч заримдаа захидлуудыг ойлгодоггүй гэдгээ хэлжээ. Тэр танаас тэдгээрийн талаар юу мэдэх вэ гэж асуув. Түүнд хэр сайн хариулж чадахаа харахын тулд дараах шалгалтыг өг.

тэмдэглэл хөтлөх дүрсСудлах тэмдэглэлдээ шалгалтынхаа хариултыг бич. Зөв хариултууд нь энэ хичээлийн төгсгөлд байгаа.

  1. Захидлууд гэж юу вэ?

    1. Бошиглогчдын гаргасан Сүмийн албан мэдэгдлүүд

    2. Олон жилийн турш цуглуулсан Сүмийн удирдагчдын хэлсэн үгс

    3. Сүмийн удирдагчдын гэгээнтнүүдэд бичсэн янз бүрийн захидал

  2. Шинэ Гэрээнд багтсан 21 захидлын 14-ийг хэн бичсэн бэ?

    1. Петр

    2. Паул

    3. Лук

  3. Эхний 13 захидлыг ямар зохион байгуулалтаар байрлуулсан бэ?

    1. Он цагийн дарааллаар (хэзээ бичигдсэнээр нь)

    2. Ач холбогдлоор нь

    3. Уртаар нь

  4. Захидлыг өөр ямар ямар зохиогч бичсэн бэ?

    1. Иаков, Петр, Иохан ба Иуда

    2. Иаков, Петр, Иохан ба Стефан

    3. Иаков, Петр, Иохан ба Тимот

Ромчуудад зориулсан захидал

Ром ном нь Ром дахь гэгээнтнүүдэд хандан, Паулын номлолын аяллуудынхаа төгсгөл үед бичсэн захидал юм. Ромын эзэнт гүрний нийслэл Ром нь дэлхийн гүн ухаанд нэвчсэн байсан бөгөөд Есүс Христийн сайн мэдээг тунхаглаж, үүний дагуу амьдрахад бэрх газар байв. Паул Ромын гэгээнтнүүдийн итгэлийг бэхжүүлж, өөрийнхөө айлчлалд тэднийг бэлдэх, сургаалаа тодотгож, хамгаалж мөн иудей ба харь үндэстэн Сүмийн гишүүдийн хоорондын эв нэгдлийг хөхиүлэн дэмжихийн тулд тэдэнд хандан бичжээ.

Та Ром 1-ийг судлахдаа Есүс Христийн шавь болохыг хичээх үед танд урам зориг өгөх үнэнүүдийг олж мэд.

Би ичихгүй

   

2:3

Preparation of Joseph F. Smith: True Blue, Through and Through

Joseph F. Smith faces an unruly mob and declares fearlessly his membership in the Church.

Ром 1:15–17-г уншаад, ерөнхийлөгч Жөүсэф Ф.Смит, Паул хоёрын нийтлэг зүйл юу байсныг олж мэд. Эдгээр шүлэг дээрх өөрт тань утга учиртай санагдсан үг, хэллэгүүдийг тэмдэглэх талаар бодож үз.

Та Ром 1:16 дээрх “Би сайн мэдээнээс ичихгүй” гэсэн үгийг тэмдэглэсэн байж болох юм.

  • Үйлс номоос Паулын талаар сурч мэдсэн зүйл дээрээ үндэслэхэд, тэр Христэд итгэгч гэдгээр бусдад танигдахаас ичихгүй байгаагаа хэрхэн харуулсан бэ?

  • Өнөөгийн өсвөр үеийнхэн Христийн сайн мэдээг хамгаалж, ичихгүй байх хэрэгтэй ямар ямар нөхцөл байдалтай тулгарч болох вэ?

Ром бол сайн мэдээний дагуу амьдарч, номлоход бэрх газар гэдгийг Паул мэдэж байв. Тэр мөн сургаалыг нь ойлгоогүй эсвэл хүлээж аваагүй хүмүүсийн эсэргүүцэлтэй тулгарсан. Гэсэн ч Паул хурдхан шиг Ромд очиж номлон, бусдыг Христэд авчрахыг хүсэж байв (Ром 1:15-ыг үзнэ үү).

Танд Паулын адил Есүс Христэд итгэх итгэлээ хамгаалж эсвэл хуваалцах боломж гарч байсан туршлагуудаа бодож үз. Тэмдэглэлдээ товч жагсаалт гарга. Тэдгээр нөхцөл байдалд итгэлээ хуваалцахыг хэр их хүсэж байсан талаарх бодол санаа, мэдрэмжээ багтаа.

  • Залуу хүн яагаад Христэд итгэгч гэдгээсээ ичдэг вэ? Тэдэнд ийм бодол эсвэл мэдрэмж төрдөг бол тэд юу хийж болох вэ?

Судрын болон орчин үеийн жишээ

Их Эзэнд итгэх итгэлээ бусдад хэлэхээс ичээгүй хүмүүсийн дараах жишээнээс хоёрыг үзнэ үү. Тэдний нөхцөл байдлын талаар бодож, тэдний болон өөрсдийн амьдралын ижил төстэй зүйлсийг хайж ол.

  • Өөр хүмүүс таныг шүүх үед: Нулимсаараа Есүсийн хөлийг угаасан эмэгтэй (Лук 7:36–50)

  • Нөхдийнхөө өмнө үзэл санаагаа хамгаалах хэрэгтэй бол: Абинадай ба Алма (Мозая 13:1–9; 17:1–4; 18:1–3)

    25:30

    Abinadi Testifies of Jesus Christ | Mosiah 11–18

    The prophet Abinadi rebukes King Noah and his priests for their wickedness. Abinadi teaches the Ten Commandments and prophesies that the Lord will come to earth to redeem His people.

  •  

    5:1

    Same Jersey

    It’s Friday night—the big rivalry game between two Arizona high school football teams. The quarterbacks are opponents tonight, and tomorrow one of them will baptize the other into the Church of Jesus Christ.

  • Эдгээр жишээнээс юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ?

  • Энэ хүмүүс Христийн сайн мэдээнээс ичихгүй байгаагаа хэрхэн харуулсан бэ?

  • Хэн таны амьдралд Есүс Христийн сайн мэдээнээс ичихгүй байгаагаа харуулж, үлгэр жишээ үзүүлсэн бэ? Тэд итгэлээ хэрхэн харуулсан бэ?

Ром 1:15–17 нь нэг талдаа Паулын Христийн сайн мэдээг түгээх хүсэл тэмүүлэл “[сайн мэдээ] бол [Бурханы бүх хүүхдийг] аврах Бурханы хүч” гэдгийг ойлгодог байснаас үүдэлтэй байсныг бидэнд хэлж өгдөг. Өөрөөр хэлбэл, хэн ч Есүс Христийн сайн мэдээг сонсохгүйгээр аврагдаж чадахгүй гэдгийг Паул мэдэж байсан тул үүнийг хүн бүртэй хуваалцахыг хүсэж байв.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Дараах асуултуудын дор хаяж хоёрт нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Аврагчийн таны төлөө юу хийснийг санах нь Түүнээс болон Түүний сайн мэдээнээс ичихгүй байхад танд хэрхэн тусалдаг вэ?

  • Бидэнд итгэлээ томоор эсвэл эрс шийдэмгий байдлаар хамгаалах хэрэгтэй цаг үе гарч ирж болох ч ихэнх үед итгэлээ жижиг, энгийн арга замаар харуулах нь хамгийн үр дүнтэй байдаг (Алма 37:6–7-г үзнэ үү). “Христийн сайн мэдээнээс ичихгүй байх” нь таны өдөр тутмын амьдралд хэрхэн харагдаж, сонсогдож эсвэл мэдрэгдэж болох вэ?

  • Би Есүс Христийн сайн мэдээнээс ичихгүй. Учир нь … гэсэн өгүүлбэрийг гүйцээж бич.

Шалгалтын хариулт: (1) в; (2) б; (3) в; (4) a.

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би гэрчлэлээ хэрхэн энгийнээр, өөрийнхөөрөө хуваалцах вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Бидний зарим нь бусдаас илүү нийтэч гэдгийг би мэднэ. Тийм байж болно. Их Эзэн бидний хүн нэг бүрд бусдыг ирээд, харах болон ирээд, туслахад өөрийн арга замаар урих боломжийг олгодог. Дараа нь Бурхан авралын ажлаа хийх бөгөөд тэд ирээд, хамт байх болно.

Израилыг цуглуулахад туслах Аврагчийн хүлээсэн агуу үүрэгт оролцохын тулд хүн бүрийн хийж чадах таван зүйлийг санал болгохыг зөвшөөрнө үү.

  1. Бурханд ойрт. …

  2. Зүрх сэтгэлээ бусдыг хайрлах хайраар дүүргэ. …

  3. Шавийн замаар алхахыг хичээ. …

  4. Зүрх сэтгэл доторхоо хуваалц. …

  5. Их Эзэн гайхамшгуудаа үйлдэнэ гэдэгт итгэж найд.