Семинар
Ром 4–5


Ром 4–5

Итгэл үнэмшил, үйлс, ач ивээл

Библийн видеонууд дээр Есүс Христийн дүрд тоглосон жүжигчний гэрэл зураг

Ромчуудад бичсэн захидалдаа Паул Ромын гэгээнтнүүдэд Христийн ач ивээл нь итгэл, үйлс хоёртой хэрхэн холбогддог талаар заах замаар үүнийг ойлгуулахад туслахыг эрэлхийлсэн. Паулын сургаалууд бидэнд Есүс Христийн ач ивээлээр дамжуулан өршөөл, авралын хэрэгцээний талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд тусална. Энэ хичээл танд Есүс Христийн ач ивээлийн талаарх ойлголт, ач холбогдлыг өсгөн нэмэгдүүлэхэд туслах болно.

Таныг юу аврах вэ?

Та өөрийгөө цөлд ангаж үхэх гэж байгаагаар мөн ойролцоох толгодын оройд савтай ус байна гэж төсөөл. Дараах зүйлс таны авралд хэр чухал вэ?

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Дараах бичвэрийг бичээд, үүнтэй төстэй зургийг судлах тэмдэглэлдээ зур.

  1. Ус таныг аварна гэдэгт итгэх таны итгэл

  2. Усанд хүрэхийн тулд гаргах таны хүчин чармайлт

  3. Ус өөрөө

Усанд хүрэхээр цөлд мөлхөж буй савхан дүрстэй хүний зураасан зураг Зурганд нар, кактус хоёр байна.
  • Яагаад ус дангаараа таныг ангаж үхэхээс аврах вэ?

  • Усанд найдах итгэл, усанд хүрэхийн тулд гаргах хүчин чармайлт яагаад хангалтгүй вэ?

  • Таны итгэл, хүчин чармайлт, ус гурав гурвуулаа хэрхэн нэгдэж байж ажиллах вэ?

Энэ жишээ нь итгэл, үйлс, ач ивээл гурав зөвтгөлтэй хэрхэн холбогддог талаарх Паулын сургаалыг ойлгоход танд тусална.

  • Та итгэл, үйлс, ач ивээл гэсэн үгийг хэрхэн тодорхойлох вэ?

Эдгээр үгийн тодорхойлолтыг Ром 2–3-ыг судлах хичээл эсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org) дээрээс эргэж харах нь тустай байж болох юм.

Паулын амьдарч байсан цаг үед, Христэд итгэдэг зарим иудей хүн Мосегийн хуулийн дагуу үйлдсэн зүйлсийнхээ ачаар аврагдсан гэдэгт итгэдэг байжээ. Паул энэ буруу ойлголтыг залруулахыг хичээсэн. Ром 4:16-ийн Иосеф Смитийн Орчуулгыг уншина уу [Ром 4:16, зүүлт тайлбарa-д].

  • Бид хэрхэн зөвтгөгдөх буюу гэм нүглээсээ өршөөгдөх талаар энэ шүлэгт юу гэж заасан байна вэ?

Энэ шүлэгт Паул бид Есүс Христийн ач ивээлээр дамжуулан итгэл, үйлсээрээ зөвтгөгдөнө гэж заасан.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Зурсан зургаа дараах маягаар нэрлээд, зургийн доор дараах хоёр асуултад хариулж бич.

Итгэл, үйлс, ач ивээл гэсэн үгсийг зургийнхаа хажууд байгаа тохирох үг хэллэг бүрийн дэргэд бич.

  • Та итгэл, үйлсийн талаар энэ зүйрлэлээс юу сурч мэдэж болох вэ?

  • Та Аврагчийн ач ивээлийн талаар энэ зүйрлэлээс юу мэдэж авч болох вэ?

Есүс Христийн ач ивээлийн талаар илүү гүн гүнзгий ойлголттой болох

Есүс Христийн ач ивээл нь бидэнд зөвтгөгдөж, гэм нүглээсээ өршөөгдөх боломжийг олгодог бөгөөд өөр олон арга замаар биднийг адисалдаг. Есүс Христ амийг аврах усыг өгөхөөс гадна усыг олж авах итгэл, хүчин чармайлтыг маань хүчирхэгжүүлдэг. Бид Түүнд итгэх итгэлээ хэрэгжүүлж, сайныг үйлдэхээсээ өмнө мөн үйлдэх явцдаа болон үйлдсэнийхээ дараа ч Түүний ач ивээлээр адислагдаж болно.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Амьдралын маань туршид Бурханы ач ивээл бидний чадварыг өсгөж, амьдралыг маань баяжуулах материаллаг, сүнслэг бэлгүүдийг өгдөг. Түүний ач ивээл биднийг цэвэршүүлдэг. Түүний ач ивээл бидэнд хамгийн сайнаараа байхад тусалдаг.

(Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98.)

  • Аврагчийн ач ивээл таныг өөрийн болж чадах хамгийн сайн хүн болоход хэрхэн тусалж чадах вэ?

Дараах судрын хэсгүүдийг уншаад, Аврагчийн ач ивээлтэй холбоотой бусад адислалыг хайж ол.

  • Есүс Христийн ач ивээлээр дамжуулан Түүнээс ямар нэмэлт адислалуудыг хүлээн авч чадах вэ?

  • Хэзээ та Аврагчийн ач ивээлийг амьдралдаа мэдэрч байсан бэ?

  • Энэ нь Аврагчийн тухай таны бодол санаанд хэрхэн нөлөөлсөн бэ?

Аврагчийн ач ивээлийг амьдралдаа урин авчрах

Ерөнхийлөгч Угдорф Есүс Христийн ач ивээлийг хэрхэн илүү бүрэн дүүрэн хүлээн авч болох тухай дараах ойлголтыг өгсөн.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Ач ивээл нь Бурханы бэлэг бөгөөд Түүний зарлиг бүрд дуулгавартай байх хүсэлтэй байх нь Тэнгэрлэг Эцэгээсээ энэхүү ариун нандин бэлгийг хүлээн авахаар мөнх бус гараа сунгаж буй хэрэг юм.

(Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98.)

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 3. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

  • Амьдралд тань Есүс Христийн ач ивээлийн үзүүлсэн нөлөөний талаар бодоход танд ямар бодол, мэдрэмж төрж байна вэ?

  • Та Есүс Христийн ач ивээлийг өөрийн амьдралд илүү бүрэн дүүрэн урин авчрахын тулд юу хийж болох вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Бид өөрсдөд маань ач ивээл хэрэгтэй байгааг хэрхэн мэдэх вэ?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч байхдаа Дийтр Ф.Угдорф ач ивээлийн талаарх бидний хэрэгцээ шаардлагын талаар дараах асуултуудыг тавьжээ:

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Бид Тэнгэрлэг Эцэгийнхээ өмнө хүлээсэн үүргээ ухамсарлан, Бурханы ач ивээлийг хүртэхийн тулд сэтгэл зүрхнийхээ угаас гуйн залбирдаг уу?

Бид өвдөг сөгдөн залбирахдаа, өөрсдийн зөв шударга байдлын тухай магтаалаа дахин дахин уншдаг уу эсвэл өөрийн бурууг хүлээн зөвшөөрч, Бурханы өршөөлийг хүсэмжлэн, гэтэлгэлийн агуу төлөвлөгөөнд талархан, нулимс унаган залбирдаг уу?

(Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98.)

Хэн нэгний амьдралд ач ивээл үйлчилж буй ямар жишээ байна вэ?

 

3:5

Faith Journey: When Parents Get Divorced

When Natalie’s parents were married, everything made sense. They were going to live together forever as a family. And then her parents got divorced, and Natalie’s testimony crumbled. She questioned everything about her religion.

Ром 4:16. Яагаад Абрахамыг зөвтгөгдөхийн жишээ болгон ашигласан бэ?

Паул зөвхөн хөвч хөндүүлж, Мосегийн хуулийг сахиж буй хүмүүс аврагдах боломжтой гэсэн санааг залруулахын тулд, Абрахам нь хөвчөө хөндүүлэхээсээ өмнө буюу Мосегийн хууль гарч ирэхээс хэдэн зууны өмнө адислалуудаа хүлээн авсан тухай заажээ. Абрахам Бурхантай гэрээ байгуулж, хөвч хөндүүлснийхээ дараа ч итгэлдээ үнэнч хэвээр байсан. Ийнхүү Паул хүмүүс Мосегийн хуульд дуулгавартай байснаар биш, харин Есүс Христийн ач ивээлээр дамжуулан итгэл, үйлсээрээ зөвтгөгддөг гэдгийг харуулж чаджээ.

Бурханы ач ивээл Адамын уналттай хэрхэн холбогддог вэ?

Паул Ром 5:12–21-д Есүс Христ Уналтын үр дагаврыг ялан дийлэхэд бидэнд тусалдаг гэж заасан. Адамын алдаанаас болж нүгэл болон үхэл дэлхийд гарч иржээ. Гэхдээ “Есүс Христ хэмээх ганц Хүний нигүүлслээр ирсэн бэл[гийн]” (Ром 5:15) ачаар бүх хүн нүгэл, үхлийн үр дагаврыг ялан дийлж, мөнх амийг хүлээн авах боломжтой. Уналтын талаарх Паулын эшлэл нь бүхнийг ялан дийлж чадах Аврагчийн ач ивээлийн бүхнийг хамрах хүчийг ойлгоход тусалдаг.