Семинар
Ром 6


Ром 6

“Шинэ амийн дотор явах”

Мадагаскар дахь Сүмийн байрны баптисмын усан санд баптисм хүртэж буй залуу эрэгтэй.

Бурханд өөрийгөө зориулах амаргүй. Гэхдээ Есүс Христ биднийг өөрсдийн хуучин, нүгэлт талаа үхүүлбэл бидэнд шинэ амийг өгч, мөн чанарыг маань өөрчилж, Өөртэйгөө илүү адилхан болгоно хэмээн амладаг. Биднийг баптисмын ёслолоор дамжуулан “шинэ амийн дотор явах[ад]” (Ром 6:4) бидэнд туслах Аврагчийн өөрчлөгч хүчийг хүлээн авах боломжтой гэж Паул заажээ. Энэ хичээл танд Есүс Христээр дамжуулан өөрчлөгдөхийг эрэлхийлж, эдгээр өөрчлөлт явагдаж байгааг илүү сайн таньж мэдэхэд тусална.

  • Та нар баптисмынхаа талаар юуг санаж байна вэ?

  • Та баптисм хүртсэнээсээ хойш сүнслэг байдлын хувьд өөрчлөгдсөн үү?

Сүнслэг өсөлт хөгжлийнхөө талаар цаг гарган тунгаан бод. Та өөрөөсөө “Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэх итгэл, Тэдэнтэй харилцах харилцаа маань сайжирч байна уу?” эсвэл “Аврагчийнхаа талаар олж мэдсэн зүйлс маань миний хандлага, үйлдэлд хэрхэн нөлөөлж байна вэ?” гэх мэтчилэн асууж болох юм. Ром 6-г судлахдаа, Аврагчтай илүү адилхан болж байгаа эсэхээ мөн Тэрээр танд Өөртэй нь илүү адилхан болж, өсөж хөгжихөд хэрхэн тусалж чадах талаар тунгаан бод.

Усанд умбуулах баптисм нь үхэл, амилуулалтыг бэлгэддэг.

Судар дээрх бэлгэдлүүдийг таньж мэдэн, ойлгож сурах нь чухал чадвар юм. Паул Есүс Христэд биднийг өөрчлөх, Цагаатгалаараа дамжуулан шинэ амь өгөх боломжийг олгохын тулд өөрсдийн хуучин, нүгэлт амьдралыг ардаа орхих ёстой гэдгийг ойлгоход нь Ромын гэгээнтнүүдэд туслахын тулд усанд умбуулах баптисмын бэлгэдлүүдийг ашиглажээ.

Ром 6:3–8-ыг уншаад, Аврагчийн талаар танд илүү гүн гүнзгий заах бэлгэдлүүдийг хайж ол. 7-р шүлгийн Иосеф Смитийн Орчуулгад “Учир нь нүглийн хувьд үхсэн тэрээр нүглээс чөлөөлөгдсөн” (Ром 6:7, зүүлт тайлбарa дээр) гэсэн байдгийг мэдэх нь тустай байж болох юм.

  • Ром 6:3–8-д цэдэглэснээр, гүнд буух, доор оршуулагдах, баптисмаар уснаас гарч ирэх зэрэг нь бидний хувьд юуг төлөөлж байна вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны 2018 оны 1-р сард авхуулсан албан ёсны хөрөг зураг.

Сайн мэдээний амин чухал ёслолууд Цагаатгалыг бэлгэддэг. Усанд умбуулах баптисм нь үхэл, оршуулга, Гэтэлгэгчийн Амилалтыг бэлгэддэг.

(Russell M. Nelson, “The Atonement,” Ensign, Nov. 1996, 35)

  • Та Ром 6:4-ийг үнэний талаарх мэдэгдэл гэдэг үүднээс хэрхэн нэгтгэн дүгнэх вэ?

Ром 6:4-ийг нэгтгэн дүгнэх нэг арга зам бол Есүс Христээр дамжуулан бид өөрчлөгдөж, “шинэ амийн дотор явах” боломжтой гэдэг нь юм.

  • Та “Шинэ амийн дотор явах” гэдгийг ямар утгатай гэж бодож байна вэ? (Ром 6:4).

  • Аврагчаар дамжуулан бид шинэ амийн дотор явах боломжтой болохыг та хэзээ мэдэрч байсан бэ?

  • Та Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг яагаад биднийг шинэ амийн дотор яваасай хэмээн хүсдэг гэж бодож байна вэ?

5–6-р шүлэгт цэдэглэснээр, гэрээ болон баптисмын ёслолоор дамжуулан “бидний хуучин хүн” буюу “нүглийн бие” “[Есүс Христтэй] хамт цовдлогдож,” “хойшид биднийг нүгэлд боолчлуулалгүй, … хүчингүй болгосон” болохыг Паул заасан.

Цаг гарган амьдралаасаа авч хаяхыг хүсэж буй нүгэл эсвэл сул талынхаа талаар тунгаан бод. Энэ хичээлийн сүүлээр эдгээр бодол санаа тань хэрэг болно.

Би ямар өөрчлөлт гаргаж чадах вэ?

  • Ямар өөрчлөлтүүдийг гаргах нь амар хялбар гэж та бодож байна вэ? Ямар нь хэцүү байх вэ?

Паул бид бас Аврагчаар дамжуулан гэм нүглээ ялан дийлэх боломжтой гэдгийг заахын тулд Түүний үхэл болон нүглийг ялан дийлсэн жишээг ашигласан. Ром 6:9–14-ийг уншаад, Паул Христийн үхэл болон Амилалтыг бидний гэм нүглийг хэрхэн ялан дийлж болохтой харьцуулсныг олж мэд.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Дараах асуултууд шүлгүүдийг ойлгоход танд тусална. Дараах асуултуудын хоёрт нь эсвэл хэд хэдэд нь судлах тэмдэглэлдээ хариулж бич.

  • Есүс Христ “нэг удаа нүгэлд үхсэн” (10-р шүлэг) шиг бид гэм нүглээсээ ангижрах баптисмыг нэг л удаа хүртдэг. Гэхдээ бид долоо хоног бүр ариун ёслолоос хүртэх замаар “шинэ амийн дотор яв[ж]” (4-р шүлэг) амлалтаа шинэчлэх боломжтой. Долоо хоног тутмын энэ ёслол нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт хайраа харуулахад танд хэрхэн тусалдаг вэ?

  • Паул “түүнчлэн та нар өөрсдийгөө нүгэлд үхсэн бөгөөд Бурханд Есүс Христээр амьд байгаа гэж тооц” (11-р шүлэг) гэж хэлснээр юуг илэрхийлэх гэсэн гэж та бодож байна вэ?

  • Залуу хүн яагаад 12-р шүлэгт цэдэглэсэн Паулын зөвлөгөөг дагахыг сонгож болох вэ? Ийн амьдарснаар ямар ямар адислал хүлээн авах вэ?

  • 13-р шүлэг дээрх эрхтнүүд гэдэг үг нь бидний биеийн хэсгүүдийг хэлж байгаа болно. Та гар, хөл, толгой, зүрхээ “зөвт байдлын зэвсэг болгон Бурханд өргөхөд” (13-р шүлэг) хэрхэн ашиглаж болох вэ?

  • 14-р шүлгийн эхний хэсгийн Иосеф Смитийн Орчуулга “Ингэснээр нүгэл та нарыг захирахгүй” (Ром 6:14, зүүлт тайлбар a) гэсэн байдаг. 11–13-р шүлэгт цэдэглэсэн сургаалуудыг дагах нь 14-р шүлэгт өгсөн амлалтыг хэрхэн боломжтой болгодог вэ?

Та гэм нүглээс чөлөөлөгдөж чадна

Ром 6:16–18, 22–23-ыг уншаад, шинэ амийн дотор явахын адислалуудыг хайж ол.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 2. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Паул шинэ амийн дотор явахын адислалыг хэрхэн дүрсэлсэн бэ?

  • Есүс Христээр дамжуулан гэм нүглийг ялан дийлэхийг үргэлжлүүлэн хичээх үед Есүс Христ доторх шинэ амь ямар байх болно гэж та бодож байна вэ?

  • Та өнөөдрөөс эхлэн шинэ амийн дотор явахын тулд юу хийж чадах вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би ямар ямар байдлаар өөрчлөгдөж болох вэ?

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн 2-р зөвлөх Бэки Крэйвэн эгч ийн заасан.

9:37

Keep the Change

Sister Craven teaches that through Jesus Christ, we can make lasting changes and become more like Him.

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Рэбэкка Л.Крэйвэн Албан ёсны хөрөг зураг, 2018 оны 10-р сар.

Их Эзэн бидний төлөө төлсөн хязгааргүй төлөөснийхөө хариуд биднээс зүрх сэтгэлээ өөрчлөхийг хүсдэг. Түүний биднээс хүсдэг өөрчлөлт нь Түүний төлөө бус зөвхөн бидний сайн сайхны төлөө юм.

Бенжамин хааны хэлсэн үгсийг сонсоод, түүний хүмүүс “Бидэнд хилэнцийг үйлдэх хүслийг үгүй болгох, харин үргэлж сайныг хийх болгон, бидэнд, … хүчирхэг өөрчлөлтийг үйлдсэн Төгс Хүчит Их Эзэний Сүнсний учир” [Мозая 5:2] хэмээн зүрх сэтгэл нь өөрчлөгдсөнийг нэгэн дуугаар хашхиран тунхагласан байдаг. Судрууд тэднийг тэр даруй төгс болсон гэж хэлдэггүй, харин өөрчлөгдөх хүсэл нь тэднийг үйлдэл хийхэд хүргэсэн гэсэн байдаг. Тэдний зүрх сэтгэлийн өөрчлөлт эгэл эрэгтэй, эмэгтэй хүмүүст байдаг чанарыг орхиж, Есүс Христтэй илүү адилхан болохын тулд Сүнсэнд дуулгавартай байх явдал байсан юм.

(Бэки Крэйвэн, “Хариултыг өөртөө үлдээ” (2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 64–66)