Семинар
Ром 2–3


Ром 2–3

Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан зөвтгөх

2019 оны ComeUntoChrist.org видеоны скрийншот

Паул Ромын гэгээнтнүүдэд хайртай байсан бөгөөд тэдэнд Есүс Христэд итгэх итгэлээрээ дамжуулан нэгдмэл байхад нь туслахыг хүссэн. Иудейн болон харийн хөрвөгчдийн аль алинд нь Есүс Христийн хүчинд тулгуурлах болон Түүний Цагаатгалын адислалаас хэрхэн хүртэх талаар ойлголттой болоход нь тусламж хэрэгтэй байв. Энэ хичээл нь Есүс Христээр дамжуулан гэм нүглээсээ өршөөгдөх эсвэл зөвтгөгдөх хэрэгцээ шаардлагын талаар илүү сайн ойлголттой болоход тусална.

Есүс Христ бүх хүнд хэрэгтэй

тэмдэглэл хөтлөх дүрс Судлах тэмдэглэлдээ дараах үзэгдлийг дүрслэн зурах талаар бодож үз.

Та очихыг ихэд хүсэж байсан газар луугаа явж байна гэж төсөөл. Явах замд тань замыг хаасан хашлага буюу хана байв. Хашлага цааш явах замыг хааж, та өөрийн чадлаар давж гарах боломжгүй байлаа.

Очихоор зорьж буй газраа Бурханы оршихуй гэж нэрлэ.

  • Яагаад та Бурханы оршихуйд эргэж очихыг хүсдэг вэ?

Паулын амьдарч байсан цаг үеийн Сүмийн гишүүд янз бүрийн соёл, үндэс гаралтай хүмүүс байжээ. Тэдэнд нийтлэг нэг зүйл байсан нь тэд бүгд гэм нүгэл үйлдсэн бөгөөд Бурханы оршихуйд орох зохисгүй байлаа. Та Ром 2–3-ыг судлахдаа Тэнгэрлэг Эцэг, Түүний Хайртай Хүү хоёр бүх хүнд Бурханы оршихуйд эргэж очиход саад болдог бэрхшээлийг даван гарахад туслахын тулд юу хийснийг нь ойлгохыг эрэлхийл.

Ромчуудад зориулсан Паулын сургаалыг илүү сайн ойлгоход дараах тодорхойлолтууд тус болж болох юм.

  • Зөвтгөл, зөвтгөх, зөвтгөсөн: “Нүглийн төлөөх шийтгэлээс уучлагдаж мөн гэмгүй хэмээн мэдэгдэх. Аврагчид итгэх итгэлээр дамжуулан, Түүний нигүүлслээр хүн зөвтгөгддөг. Энэхүү итгэл нь наманчлалаар, түүнчлэн сайн мэдээний хуулиуд болон ёслолуудад дуулгавартай байснаар харагддаг. Есүс Христийн Цагаатгал наманчлах эсвээс тэдний хүлээн авч болох шийтгэлээс чөлөөлөгдөх буюу уучлагдах боломжийг хүн төрөлхтөнд олгодог” (Судруудын удирдамж, “Зөвтгөл, зөвтгөх,” scriptures.ChurchofJesusChrist.org).

  • Итгэл: “Есүс Христэд итгэх итгэл бол итгэл найдвар бөгөөд энэ нь Түүнийг дуулгавартай дагахад удирддаг” (Судруудын удирдамж, “Итгэл, итгэх,” scriptures.ChurchofJesusChrist.org).

  • Хууль: Энэ нэр томьёо нь Мосегийн хуулийг болон үүнтэй холбоотой гадагш чиглэсэн үйлдлүүд буюу “үйл хэргийг” хэлж байгаа болно (“8-р сарын 7–13. Ром 1–6: ‘Аврах Бурханы хүч’”-ийг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2023-аас; мөн Судруудын удирдамж дахь “Мосегийн хууль”-ийг scriptures.ChurchofJesusChrist.org-оос үзнэ үү).

  • Ач ивээл: Есүс Христийн Цагаатгалын ачаар бидэнд ирдэг адислал, өршөөл, тусламж, хүч.

Ром 3:10–12, 20–23-ыг уншаад, Бурхан болон бидний хоорондох саад бэрхшээлийг Паул хэрхэн дүрсэлснийг олж мэд.

  • Паулын сургаалын ямар үг хэллэг саад бэрхшээл гэж юу болохыг ойлгоход бидэнд тусалдаг вэ?

Зургийнхаа саад бэрхшээл дээр эдгээр үг хэллэгийг бич. Тэргүүн Зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорфын дараах мэдэгдлийг уншаад, хашлагаар юуг төлөөлүүлж байгаа талаар нэмэлт ойлголт олж ав.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

“Бид бүгд ‘нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй’ [Ром 3:23] бөгөөд өчүүхэн ч ‘цэвэр бус зүйл Бурханы хаант улсад орж чадахгүй’ [1 Нифай 15:34] учраас бидний хүн нэг бүр Түүний оршихуйд буцаж очихуйц зохистой биш юм.

Хэдийгээр бид Бурханд өөрсдийн бүхий л бие сэтгэлээр үйлчилсэн ч энэ нь хангалтгүй бөгөөд бид “ашиггүй зарц нар” [Мозая 2:21] хэвээр байх бөлгөө. Бид өөрсдийн хүч чадлаар тэнгэрт очиж чадахгүй. Учир нь бидний хооронд шударга ёсны шаардлага байдаг ба бид үүнийг зөвхөн өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй юм.

(Дийтр Ф.Угдорф, “Ач ивээлийн бэлэг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 98.)

Өөрийнхөө шаардлага хангахгүй байгаа хэсэг эсвэл даван туулахаар хичээж байгаа гэм нүглийнхээ талаар бодож үз.

Ром 3:24–28-ыг уншаад (24-р шүлгийн зүүлт тайлбар a дээрх Иосеф Смитийн Орчуулгыг ажигла), Паул бидний зөвтгөгдөх эсвэл гэм нүглээсээ өршөөгдөх цорын ганц арга замын талаар юу гэж заасан болохыг олж мэд.

Таны эдгээр шүлгээс мэдэж авч болох нэг үнэн бол Есүс Христийг итгэл үнэмшилтэйгээр хүлээн зөвшөөрөх замаар бүх хүн төрөлхтөн Түүний ач ивээлээр дамжин зөвтгөгдөж болно гэсэн үнэн юм.

  • Энэ үнэний талаар эргэцүүлэх үед танд ямар бодол, мэдрэмж төрсөн бэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорф Есүс Христийн Цагаатгал гэм нүгэл, төгс бус байдлаа хэрхэн хардгийг маань хэрхэн өөрчилж болохыг заасан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Аврагчийн хязгааргүй Цагаатгал гэм нүгэл, төгс бус байдлаа харж болох арга замыг маань эгнэгт өөрчилдөг. Гэм нүгэл, төгс бус байдлаа үргэлж бодож, гэтэлгэгдэх аргагүй эсвэл найдваргүй гэж бодохын оронд бид тэдгээрээс сургамж авч, найдварыг мэдэрч болно. Наманчлалын ариусгах бэлэг нь бидэнд гэм нүглээ орхин, шинэ бүтээл болох боломжийг олгодог билээ.

Есүс Христийн ачаар, алдаа дутагдал маань биднийг тодорхойлох ёсгүй. Харин энэ нь биднийг цэвэршүүлж чадна.

(Дийтр Ф.Угдорф, “Бурхан бидний дунд,” 2021 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5–8)

  • Өөрийн алдаа, төгс бус байдлыг харах байдал тань ахлагч Угдорфын дүрсэлсэнтэй хэрхэн нийцэж байна вэ?

Есүс Христ бидэнд саад бэрхшээлээ даван туулахад хэрхэн тусалдаг болохыг дүрсэлсэн зургийг зургууддаа нэм.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Бид бүгд гэм нүгэл үйлддэг бөгөөд авралын болзлыг хангадаггүй гэдгийг ойлгох нь Есүс Христийг харах өнцгийг тань хэрхэн өөрчилж болох вэ?

  • Энэ хичээлээр сурч мэдсэн зүйлийнхээ ачаар та ямар ойлголттой болсон бэ? Мөн танд ямар мэдрэмж эсвэл сэтгэгдэл төрсөн бэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Би зөвтгөлийг хэрхэн илүү сайн ойлгож болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон зөвтгөл гэсэн үгийн утгын талаар ийн заасан:

Ахлагч Д.Тодд Кристоффэрсоны хөрөг. Хөрөг зургийг 2020 оны 3-р сард авсан болно.

Есүс Христ “Өөрийнхөө агуу цагаатгагч золиосны төгсгөлгүй сайн үйлээр” бидний төлөө “хуулийн шаардлагуудыг хангаж,” эдгээрт хариулсан юм. Зовлон шаналлаараа шударга ёсны шаардлагыг хангасан Түүний ач ивээлээр өршөөл ирдэг. … Тэрээр хуулийг үгүйсгэлгүйгээр бидний буруутгалыг арилгасан юм. Бид өршөөгдөж, Түүнтэй хамт зөв шударга байдлын нөхцөлд тавигддаг. Бид Түүнтэй адил, нүгэлгүй болдог. Бид хууль, шударга ёсоор дэмжүүлж, хамгаалуулдаг. Нэг үгээр хэлбэл, бид зөвтгөгддөг.

Иймээс бид зөвтгөгдсөн хэн нэгнийг өршөөгдсөн, нүгэлгүй эсвэл буруугүй гэж зохих ёсоор хэлдэг.

(D. Todd Christofferson, “Justification and Sanctification,” Ensign, June 2001, 20)

Дэлхийд яагаад Есүс Христ хэрэгтэй вэ?

 

2:15

Why We Need a Savior

What would life be like without a Savior? There would be no joy, no forgiveness, no hope for the future. This Christmas, learn more about the hope, peace and happiness our Savior Jesus Christ can bring into our lives at christmas.mormon.org.

Гэм нүгэл Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд саад болж байсан уу?

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дийтр Ф.Угдорфын авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2006 он. 2008 оны 2-р сарын 3-нд Тэргүүн зөвлөлийн хоёрдугаар зөвлөхөөр дуудагдсан. 2008 онд албан ёсны хөрөг зураг авхуулж, улмаар 2004 оны хөрөг зургийг сольжээ.

Тэнгэрлэг Эцэг биднийг энэхүү мөнх бус оршихуйд ирэхийн өмнө сөрөг хүчнүүд биднийг замаас гаргахаар уруу татах болно гэдгийг мэдэж байсан. Учир нь “бүгд нүгэл үйлдсэн тул Бурханы алдар сууд хүрдэггүй” [Ром 3:23]. Тиймээс Тэрээр бидэнд засаж залруулах арга замыг бэлдэж өгсөн. Жинхэнэ наманчлалын өршөөнгүй үйл явц болон Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан бидний гэм нүгэл өршөөгдөж, бид “мөхөхгүй харин мөнх амьтай байх болно” [Иохан 3:16].

(Dieter F. Uchtdorf, “A Matter of a Few Degrees,” Liahona, May 2008, 60)

Паул “Харийнхан … хуулийн шаарддаг зүйлсийг зөнгөөрөө үйлдвэл” гэж хэлэхдээ юу хэлэх гэсэн бэ? (Ром 2:14)

“Паул зарим харийнхан зөн совингоороо ёс зүйтэй амьдарч байсныг олж харсан. … Эдгээр харийнхан ‘хүн бүрийг гэгээрүүлдэг (Иохан 1:9; Сургаал ба Гэрээ 84:46–47)’ Христийн Гэрлийг дагаж байв [Судруудын удирдамж, “Гэрэл, Христийн гэрэл,” scriptures.ChurchofJesusChrist.org]. Хэдийгээр тэдэнд Мосегийн хууль байгаагүй ч Паул тэдэнд ‘хуулийн шаарддаг зүйлс зүрхэнд нь бичигдсэн’ (Ром 2:15) болохыг хэлжээ (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага [2018], “Ром 1–3,” 337).