Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 17


Төгс эзэмших сургаалын давтлага 17

Ойлгох ба тайлбарлах

Судруудыг уншиж буй залуу эрэгтэйчүүд

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүд дэх Аврагчийн сургаалыг ойлгож, өөрийн үгээр тайлбарлаж чаддаг болоход тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын нэг эсвэл хэд хэдэн хэсгийн талаарх ойлголтоо гүнзгийрүүлж, үнэнийг тайлбарлах боломжийг танд олгоно.

Судруудыг ойлгох

  • Өмнө нь нэг юм уу хэд хэдэн удаа судрыг уншихад утга агуулгынх нь талаар эргэлзэж байсан тохиолдол танд гарч байсан уу?

  • Судраас судалж байхад танд ийм зүйл байнга тохиолддог уу?

  • Ийм зүйл тохиолдоход та асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг вэ?

Аврагч биднээс үгийг нь ойлгоосой хэмээн хүсдэг бөгөөд үүнд Ариун Сүнсээр дамжуулан бидэнд тусална. Энэ нь бидний зүгээс маш их хүчин чармайлт гаргахыг шаарддаг. Энэ хичээлээр танд янз бүрийн төгс эзэмших сургаалын судрын хэсгийг ойлгоход туслах судраас судлах ур чадварыг эзэмших боломж олгоно.

Судраас судлах ур чадвар

Дараах төгс эзэмших сургаалын судрын хэсэг, түлхүүр үг хэллэгүүдийг товчхон давт.

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг

Судрын түлхүүр үг хэллэг

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг

Ефес 1:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг

Ефес 2:19–20

Судрын түлхүүр үг хэллэг

Сүм бол “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг

2 Тесалоник 2:1–3

Судрын түлхүүр үг хэллэг

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг

2 Тимот 3:15–17

Судрын түлхүүр үг хэллэг

“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.”

Илүү сайн ойлгохыг хүсэж байгаа судрын нэг хэсгийг сонго. Дараа нь тухайн хэсгийг илүү сайн ойлгоход туслах судраас судлах дараах ур чадваруудын аль нэгийг эсвэл хэд хэдийг сонго. Судраа бусдад тайлбарлахад бэлэн бай.

Цаг гарвал, судрын өөр хэсэг дээр өөр ур чадварыг ашиглахыг хичээ.

A, Б эсвэл В үйл ажиллагаа.

А үйл ажиллагаа: Холбогдох эшлэл

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх ойлголтыг тань нэмэгдүүлэхэд туслах судрын бусад хэсгийг хайж олохын тулд боломжтой эх сурвалжуудыг ашигла. Ийм эх сурвалжуудад судрын зүүлт тайлбар, Судруудын удирдамж эсвэл Topical Guide орж болно. Эдгээр эх сурвалж дээрх судрын хэсгүүдийг тэмдэглээд, таны сонгосон төгс эзэмших сургаалын судрын хэсгийн ойлголтыг тань нэмэгдүүлэхэд тэдгээр нь хэрхэн тусалж байгааг судлах тэмдэглэлдээ эсвэл Gospel Library дээр бичиж тэмдэглэ.

Б үйл ажиллагаа: Үг, хэллэгүүдийг тодорхойлох

Төгс эзэмших сургаалын судрын хэсэг дээр ойлгохгүй үгээ ол. Тэдгээр үг эсвэл хэллэгийн тодорхойлолтыг Судруудын удирдамж, Bible Dictionary эсвэл ерөнхий толь бичиг зэрэг байгаа эх сурвалжаасаа хайж ол. Олсон тодорхойлолтоо аливаа шинэ ойлголтын хамт судлах тэмдэглэл, судрын хуудсан дээрх зай эсвэл Gospel Library аппликэйшн дээр бичиж тэмдэглэ.

В үйл ажиллагаа: Хам сэдэв, агуулгыг ойлгох

Төгс эзэмших сургаалын судрын хэсэгт тань туслах дараах нэг эсвэл хэд хэдэн үйл ажиллагааг хийж гүйцэтгэ.

  • Судруудын удирдамж эсвэл Bible Dictionary дээрх “Паулын захидал” дотроос судрын энэ хэсэг байдаг захидлын талаар унш.

  • Бүлгийн гарчиг эсвэл эргэн тойрны шүлгүүд нь хэрхэн төгс эзэмших сургаалын судрын хэсгийн талаарх таны ойлголтыг нэмэгдүүлдэг вэ?

  • Сүнслэгээр өдөөгдсөн зохиогч хэнд хандан, ямар учраас ярьж байна вэ?

  • Энэ судрын хэсгийн гол захиас юу вэ?

Та тунгаан бодож, судрын энэ хэсгийн талаар юу ойлгосноо бичиж тэмдэглэ.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Дараах үйл ажиллагааг хийж гүйцэтгэ:

Судраас судлах ашигласан ур чадвар тань Аврагчийн болон төгс эзэмших сургаалын судрын хэсэгт заасан сургаалын талаарх ойлголтоо гүнзгийрүүлэхэд нь тэдэнд хэрхэн тусалсныг тайлбарла. Гэр бүлийн гишүүнтэйгээ эсвэл найзтайгаа судрынхаа хэсгийг хуваалцах талаар бодож үз.