Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 16


Төгс эзэмших сургаалын давтлага 16

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх

Шинэ Зеландад залуу эмэгтэй, ээжийнхээ хамт суугаад судраа уншиж байна. Мөн тунгаан бодож байгаа эмэгтэйн зургууд

Судрын хэсгүүдийг мөн тэдгээрт заасан зүйлсийг санаж явах нь танд олон арга замаар тусална. Энэ хичээл нь танд Шинэ Гэрээний төгс эзэмших сургаалын судрын зарим эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд туслах зорилготой.

  • Та дууны үг, хуваарь болон тамирчид, урлагийнхны талаарх мэдээллийг яагаад цээжилж тогтоодог вэ?

  • Таны цээжилж тогтоосон зүйлсийн өөр ямар жишээнүүд байгаа вэ? Та яагаад тэдгээрийг тогтоодог вэ?

  • Ямар ямар шалтгаанаар судруудыг цээжилдэг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) дараах мэдэгдлийг уншина уу. Цээжилсэн судруудын бидэнд өгч болох дор хаяж гурван адислалыг олж мэд.

17:0

He Lives

He [Jesus Christ] has given His life that even in our weakness, we may overcome our mistakes through repentance and obedience to His gospel.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын хамгийн сүүлд авхуулсан албан ёсны хөрөг зураг, 2004 он. Тэрээр 2015 оны 9-р сарын 22-нд таалал төгссөн.

Би зүрх сэтгэлийг тань хөндөж, сүнслэг ойлголтоор дүүргэдэг судруудыг цээжлэхийг танд зөвлөж байна. Судруудыг Их Эзэний зарлигаар цэдэглэгдсэнээр ашиглах үед өөрийн үгээр илэрхийлэх боломжгүй дотоод хүч чадал өгөгддөг. Заримдаа амьдралд томоохон асуудал тулгарах үед надад хүч чадал өгсөн судруудыг би дотроо уншдаг. Судруудаас, нэн ялангуяа Их Эзэний үгсээс асар их тайтгарал, удирдамж заавар, хүч чадал ундран гардаг билээ.

(Richard G. Scott, “He Lives,” Ensign, Nov. 1999, 87–88)

  • Та судруудыг эсвэл судрын түлхүүр үг хэллэгийг цээжилснээр ямар ямар адислал хүлээн авч байсан бэ?

  • Судруудад цэдэглэгдсэн Их Эзэний үгийг цээжлэх нь танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт илүү ойртоход хэрхэн тусалсан бэ?

Цээжлэхэд туслах карт

Судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэх нэг арга бол цээжлэхэд туслах картыг ашиглах явдал юм. Цээжлэхэд туслах карт бүтээхийн тулд цэвэрхэн цаасыг дундуур нь нугалаад, нугалсан хэсгээ дахин нугалж дөрвөн хэсэгт хуваа. Цаасаа тэнийлгээд, нугалсан шугамын дагуу хайчлан, дөрвөн карт хий.

Дараах эшлэлүүдийг карт бүрийн нэг тал дээр бич. Нөгөө тал дээр нь судрын түлхүүр үг хэллэгийг бич.

Эшлэл

Судрын түлхүүр үг хэллэг

Эшлэл

Ефес 1:10

Судрын түлхүүр үг хэллэг

“Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Эшлэл

Ефес 2:19–20

Судрын түлхүүр үг хэллэг

Сүм бол “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

Эшлэл

2 Тесалоник 2:1–3

Судрын түлхүүр үг хэллэг

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”

Эшлэл

2 Тимот 3:15–17

Судрын түлхүүр үг хэллэг

“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.”

Цээжлэхдээ туслалцаа авахын тулд бүтээлч бай. Дараах санаануудын нэгийг сонго эсвэл өөрөө нэг санаа бодож ол.

  • Өөрийгөө шалгах: Цээжлэхэд туслах картыг зөвхөн судрын эшлэл эсвэл түлхүүр үг хэллэг нь харагдаж байхуйцаар барь. Холбогдох судрын түлхүүр үг хэллэг эсвэл эшлэлийг цээжээр хэлэхийг хичээ. Үүнийг эшлэл, холбогдох үг хэллэг бүрээр хэд хэдэн удаа давт.

  • Зурвас илгээж давтах: Семинарын ангийн найзууддаа эшлэлийг зурвасаар илгээгээд, хэн нь зөв түлхүүр үг хэллэгийг эргүүлэн илгээхийг хараарай.

  • Тохируулах үйл ажиллагаа: Ангийнхаа өөр нэг суралцагч эсвэл гэр бүлийн гишүүнтэй хамтар. Нэг нь картынхаа эшлэл бүхий талыг, нөгөө нь түлхүүр үг хэллэг бүхий талыг тус тус дээш харуулна. Судрын түлхүүр үг хэллэг бүхий картаа эшлэл бүхий картын дээр байрлуулах замаар судрын түлхүүр үг хэллэгийг холбогдох эшлэлтэй нь тохируул.

  • Аппликэйшн ашиглах: Цээжлэхэд туслах Doctrinal Mastery аппликэйшныг ашигла.

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Цээжлэхэд туслах картуудаа долоо хоног бүрийн ангид орох хичээл дээр авчран, багштайгаа хуваалц. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

Төгс эзэмших сургаалын хэсгүүдээс аль нэгийг сонго.

  • Яагаад та судрын тухайн хэсэг эсвэл түлхүүр үг хэллэгийг цээжлэхийг хүсэж байна вэ?

  • Энэ нь Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээний талаарх таны ойлголтыг гүнзгийрүүлэхэд хэрхэн туслах вэ?