Семинар
Төгс эзэмших сургаалын давтлага 15

Төгс эзэмших сургаалын давтлага 15

Төгс эзэмших сургаалын судрын хэсгийг амьдралд хэрэгжүүлэх

Олон өсвөр үеийнхэн хамтдаа цугларсан байна. Тэд Сүм дээр Ням гаргийн ангидаа сууж байгаа харагдана.  Тэд судраа дэлгээд, инээмсэглэжээ. Энэ бол Самоад авсан зураг юм.

Төгс эзэмших сургаалын нэг зорилго бол Есүс Христийн сайн мэдээг бусдад заахдаа төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийг зохих ёсоор ашиглаж сурахад тань туслах явдал юм. Энэхүү хичээл нь төгс эзэмших сургаалын судрын зарим хэсгийг янз бүрийн сургалтын нөхцөл байдалд ашиглах дадлага хийх боломжийг танд олгоно.  

Жишиг бүтээлүүдэд судар ашиглан бусдад заасан хүмүүсийн олон түүх байдаг. Зарим жишээнд Есүс Христ Еммау орох замд хоёр шавьдаа заасан (Лук 24:27), Нифай гуулин ялтаснуудыг авахад ах нараа уриалсан (1 Нифай 4:2) мөн Моронай залуухан Иосеф Смитэд зааварласан (Иосеф Смит—Түүх 1:36–41) зэрэг багтана.

  • Та эсвэл таны таньдаг хүн хэзээ бусдад заахдаа судруудыг ашигласан бэ?

  • Бусдад заахдаа өөрсдийн тайлбараас гадна судруудыг ашиглах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгүүдийн дараах жагсаалттай танилц. Та бусдад заахын тулд эдгээр судрын хэсгийг ашиглаж болох янз бүрийн нөхцөл байдлын талаар тунгаан бод.

Шинэ Гэрээний төгс эзэмших сургаал: 1 Коринт–Илчлэл

1 Коринт 6:19–20

“Та нарын бие бол Ариун Сүнсний сүм.”

1 Коринт 11:11

“Эзэн дотор эр хүнгүйгээр эм хүн гэж үгүй бөгөөд эм хүнгүйгээр эр хүн гэж үгүй юм.”

1 Коринт 15:20–22

“Адам дотор бүгд үхдэгчлэн Христ дотор бүгд амьд болгогдоно.”

1 Коринт 15:40–42

Амилалтад гурван төрлийн гялбаа байдаг.

Ефес 1:10

“Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд … бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.”

Ефес 2:19–20

Сүм бол “элч нар болон эш үзүүлэгчдийн суурин дээр босгогдож байгаа бөгөөд Христ Есүс Өөрөө булангийн чулуу нь ажээ.”

2 Тесалоник 2:1–3

“Эхлээд урвалт гарахаас нааш Христийн өдөр ирэхгүй.”

2 Тимот 3:15–17

“Авралд чамайг мэргэн болгох чадалтай ариун судар бичгүүд.”

Еврей 12:9

Тэнгэрлэг Эцэг бол “махбодын эцэг.”

Иаков 1:5–6

“Харин та нарын хэн нэг нь мэргэн ухаанаар дутвал, Бурханаас гуйг.”

Иаков 2:17–18

“Итгэл нь хэрэв үйлсгүй бол өөрөө үхмэл юм.”

1 Петр 4:6

“Сайн мэдээ нь үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан.”

Илчлэл 20:12

“Үхэгсэд үйлсийнхээ дагуу шүүгдэв.”

Цаасан дээр харандаа эсвэл балаар бич. 1. Дараах жишээнээс хоёрыг сонгоод, холбогдох асуултуудад судлах тэмдэглэлдээ хариулж бич.

Оршуулга

Танаас хайртай хүнийхээ оршуулгын ёслол дээр үг хэлэхийг хүссэн гэж төсөөл.

  • Та төгс эзэмших сургаалын судрын ямар гурван хэсгийг хуваалцаж болох вэ?

  • Та эдгээр хэсэг хэрхэн тус болно гэж бодож байна вэ?

Энэ жишээнд зориулж нэг судар сонгоод, тухайн хэсгийг бүхэлд нь унш.

  • Судрын түлхүүр үг хэллэгээс гадна та өөр юу сурч мэдсэн бэ?

Номлол

Бидэнд яагаад сэргээгдсэн сүм хэрэгтэй юм бол гэж боддог хүнд та номлолын хамтрагчтайгаа хамт зааж байна гэж төсөөл.

  • Та төгс эзэмших сургаалын судрын ямар гурван хэсгийг хуваалцаж болох вэ?

  • Та эдгээр хэсэг хэрхэн тус болно гэж бодож байна вэ?

Энэ жишээнд зориулж нэг судар сонгоод, тухайн хэсгийг бүхэлд нь унш.

  • Судрын түлхүүр үг хэллэгээс гадна та өөр юу сурч мэдсэн бэ?

Өсвөр үеийнхний онцгой цугларалт

Та гадас эсвэл дүүрэгт тань удахгүй болох гэж байгаа өсвөр үеийнхний онцгой цугларалтад зориулсан сэдвийг сонгох үүрэгтэй өсвөр үеийнхнийг хариуцсан хорооны гишүүн болжээ гэж төсөөл.

  • Та төгс эзэмших сургаалын судрын ямар гурван хэсгийг хуваалцаж болох вэ?

  • Та эдгээр хэсэг хэрхэн тус болно гэж бодож байна вэ?

Энэ жишээнд зориулж нэг судар сонгоод, тухайн хэсгийг бүхэлд нь унш.

  • Судрын түлхүүр үг хэллэгээс гадна та өөр юу сурч мэдсэн бэ?

Найз

Танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт ойртож чадахгүй байгаа нэг найз байдаг гэж төсөөл. Найз тань танаас зөвлөгөө авахыг хүсжээ.