Иохан 14–16
Ариун Сүнсний зорилго
Аврагчийг тохинуулж байх үеэр төлөөлөгчид Ариун Сүнсний хүчийг мэдэрсэн боловч зөв шударга байх нөхцөлд Ариун Сүнстэй байнга нөхөрлөх боломжийг олгодог Ариун Сүнсний бэлгийг хараахан хүлээн аваагүй байсан юм (Судруудын удирдамж, “Ариун Сүнс”-ийг үзнэ үү). Есүс Христ тэнгэр өөд дээшлэн одсоныхоо дараа тэднийг Ариун Сүнсний бэлгээр адисална гэж амлажээ. Энэ хичээл нь Ариун Сүнс таны амьдралд гүйцэтгэх үүргээ хэрхэн биелүүлдэг болохыг тодорхойлоход тусална.
Ариун Сүнс танд хэрхэн тусалж чадах вэ?
-
Ариун Сүнс танд хэрхэн тусалж чадах талаар та юу ойлгож мэдсэн бэ?
-
Ариун Сүнстэй холбоотой ямар ямар туршлага танд байдаг вэ?
Ахлагч Гари Э.Стивэнсоны хүүхэд байхдаа олж авсан туршлагаа хуваалцаж буй ChurchofJesusChrist.org дээрх дараах видеог цагийн код 1:58-аас 3:10 хүртэл үзнэ үү.
-
Бидний амьдралд гүйцэтгэдэг Ариун Сүнсний үүргийн талаар танд ямар асуултууд байгаа вэ?
Судалж байхдаа та Ариун Сүнсний талаар болон үүний гүйцэтгэх үүрэг хэрхэн таны хувийн хэрэгцээ шаардлагад тусалж болох талаарх асуултынхаа хариултыг ол.
Есүс төлөөлөгчдөдөө Ариун Сүнсний талаар заасан
Аврагч ариун ёслолыг түгээснийхээ дараа, бидний өвчин зовлон, уруу таталт, гэм нүглийн төлөө зовж шаналан, цовдлогдоно гэдгээ мэдэж байсан ч төлөөлөгчдөдөө үргэлжлүүлэн заажээ.
Иохан 14:16–17-г уншаад, Аврагч төлөөлөгчдөдөө юу амласныг олж мэд.
-
Яагаад Есүс Христ Өөрийг нь явсны дараа удалгүй Ариун Сүнсний бэлгийг хүлээн авах болно хэмээн төлөөлөгчдөдөө амласан гэж та бодож байна вэ?
Дараах хүснэгтийг судлах тэмдэглэл дээрээ зур. Дараа нь гурав дахь баганыг нэмж зурах зай үлдээ. Жагсаасан шүлгүүдээс олж мэдсэн зүйлсээ бичин хүснэгтийг бөглө.
Шүлгүүд |
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг. |
---|---|
Шүлгүүд | Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг. |
Шүлгүүд | Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг. |
Шүлгүүд | Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг. |
Шүлгүүд | Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг. |
Шүлгүүд | Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг. |
Шүлгүүд | Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр биднийг …-ын тулд Ариун Сүнсийг бидэн рүү илгээдэг. |
Ариун Сүнснээс ирэх гэрч
Аврагч Ариун Сүнс Өөрийг нь гэрчилж, алдаршуулах болно гэж заасан (Иохан 15:26; 16:13–14-ийг үзнэ үү).
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн ажиглажээ.
Ариун Сүнсний танд гэрчлэх хамгийн чухал үнэн бол Есүс бол Христ, амьд Бурханы Хүү гэсэн үнэн юм.
(Рассэлл М.Нэлсон, “Сүмд болон бидний амьдралд зориулсан илчлэлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 115)
Ариун Сүнстэй холбоотой хувийн туршлага
Хүснэгтдээ гурав дахь баганыг нэмээд, “Ариун Сүнс миний эсвэл миний мэддэг хэн нэгний төлөө үүнийг хэрхэн хийсэн бэ?” гэж гарчигла. Танд болон гэр бүлийн тань гишүүнд эсвэл судар дээрх хэн нэгэнд тохиолдсон, Ариун Сүнсний үүргээ биелүүлж байсан талаарх туршлагыг бодож байгаад, хүснэгт дээрх судрын хэсэг тус бүрд бич. Хэрэв эдгээр шүлэгт Аврагчийн онцолсон Ариун Сүнсний үүрэг бүрийн талаарх хувийн туршлагаа ялган танихгүй эсвэл санаанд тань орж ирэхгүй байвал бүү санаа зов. Та итгэлтэй байж, амьдралаасаа эдгээр туршлагыг олж харахыг хичээх юм бол Тэнгэрлэг Эцэг танд тэдгээрийг таньж мэдэхэд туслах болно.
Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?
Ариун Сүнс юу хийдэг вэ?
Ахлагч Даллин Х.Өүкс ийн заасан.
Ариун Сүнс бол Бурхан тэргүүтний гуравдагч гишүүн бөгөөд Түүнийг Ариун Сүнс, Их Эзэний Сүнс, Тайтгаруулагч гэх мэт нэрлэдэг. Тэр бол хувийн илчлэлтийн зуучлагчийн үүргийг гүйцэтгэдэг, Бурхан тэргүүтний гишүүн юм. Сүнсэн хүний хувьд (С ба Г 130:22-ыг үзнэ үү) Тэр бидний дотор оршиж, Эцэг мөн Хүүг дэлхий дээрх Бурханы хүүхдүүдтэй холбох амин чухал үүргийг гүйцэтгэж чадна. Олон сударт Түүний номлол бол Эцэг, Хүүг гэрчлэх явдал хэмээн заадаг (Иохан 15:26; 3 Нифай 28:11; С ба Г 42:17-г үзнэ үү). Аврагч Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно (Иохан 14:26;16:13-ыг үзнэ үү) гэж амласан. Иймд Ариун Сүнс бидэнд үнэн худлыг ялгахад тусалж, чухал шийдвэр гаргахад удирдан чиглүүлж мөн мөнх бус амьдралын бэрхшээлүүдийг даван туулахад тусалдаг. Бид Түүгээр дамжуулан ариусгагддаг буюу нүглээс цэвэршдэг (2 Нифай 31:17; 3 Нифай 27:20; Moронай 6:4-ийг үзнэ үү).
(Даллин Х.Өүкс, “Бурхан тэргүүтэн ба Авралын төлөвлөгөө,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 90)
Ариун Сүнсийг бидэнд хандан ярьж байгааг таньж мэдэх нь яагаад чухал вэ?
Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч Даллин Х.Өүкс ийн заасан.
Ариун Сүнсээр дамжуулан Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах энэ хувийн суваг нь үнэний тухай бидний гэрчлэл, мэдлэгийн болон энэрэл хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгээсээ авдаг хувийн удирдамжийн маань эх сурвалж юм. Энэ нь Түүний сайн мэдээний төлөвлөгөөний салшгүй нэгэн хэсэг бөгөөд Түүний хүүхэд бүрд үнэний тухай хувийн гэрчлэлтэй болох боломжийг олгодог.
(Даллин Х.Өүкс, “Харилцааны сувгууд,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 89)
Иохан 14:27. Хэрэв би сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай бол Ариун Сүнснээс амар амгаланг хэрхэн мэдэрч болох вэ?
Хэрэв та сэтгэлийн зовуурь, сэтгэл гутрал зэрэг сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай тулгарч байвал Ариун Сүнсийг мэдрэхэд маш хэцүү санагдаж болох юм. Үүнд таны буруу байхгүй. Бидний Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христ хоёр эдгээр бэрхшээлийн талаар мэддэг төдийгүй танд туслахыг хүсэж байгаа. Сэтгэцийн эрүүл мэндийн хувьд асуудалтай байгаад Ариун Сүнснээс амар амгаланг хэрхэн мэдэрч болох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол дараах эх сурвалжуудын нэг, хоёртой нь танилцана уу.
Иохан 16:7. Аврагч “Би явахгүй бол Туслагч та нар дээр ирэхгүй” хэмээн хэлсэн нь ямар утгатай вэ?
Ямар учир шалтгаантайг сударт бүрэн тайлбарлаагүй ч Ариун Сүнс нь Есүсийн мөнх бус амьдралын он жилүүдэд иудейчүүдийн дунд бүрэн дүүрэн үйлчлээгүй (Иохан 7:39; 16:7). Мөн Есүсийн амилсны дараах үе хүртэл Ариун Сүнс ирээгүй гэсэн мэдэгдлийг зөвхөн тухайн эрин үеийн талаар ярих үедээ холбон ярих нь зүйтэй. Учир нь Ариун Сүнс өмнөх эрин үеүдэд үйлчилж байсан нь илт байдаг. Цаашилбал, энэ нь зөвхөн Ариун Сүнсний бэлэг байгаагүй гэдгийг хэлж байгаа юм. Учир нь Ариун Сүнсний хүч Баптисч Иохан, Есүс хоёрын тохинууллын үед үйлчилж байсан бөгөөд үйлчлэхгүй байсан бол хэн ч энэ хүмүүсийн заасан үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авахгүй байх байсан (Мат. 16:16–17-г мөн 1 Кор. 12:3-ыг үзнэ үү).
(Судруудын удирдамж, “Ариун Сүнс”)