Семинар
Иохан 14:1–6; 15:1–11


Иохан 14:1–6; 15:1–11

“Зам, үнэн, амь бол Би байгаа юм”

Есүс Христ голын цаад тал руу ширтэж буй нь

Есүс Христ шавь нартайгаа өнгөрүүлсэн сүүлчийн үдшийнхээ үеэр тэдэнд Өөрийн мөн чанар, зорилгын талаар заажээ. Тэрээр Өөрийгөө Тэнгэрлэг Эцэг рүү буцах зам хэмээн заасан бөгөөд шавь нартайгаа харилцах харилцаагаа усан үзмийн модны мөчрүүдтэй харьцуулсан байна. Энэ хичээл таныг Есүс Христтэй харилцах харилцаа холбооныхоо талаар болон Түүнийг хэрхэн дагаж, хүч чадал, дэмжлэгийг нь хүлээн авах талаар эргэцүүлэхэд тусална.

Аврагчийн шавь нартаа айлдсан сүүлчийн сургаалуудын зарим нь тэдэнд Түүнтэй харилцах харилцаа, хамаарлаа ойлгоход нь туслах зорилготой байсан. Аврагч Өөрийгөө зам харгуйтай мөн салаа мөчрүүд бүхий усан үзмийн болон жирийн модтой харьцуулжээ. Таны амьдралын ямар хэсэгт тусламж хэрэгтэй байгаа талаар ганц хором бод. Тэнгэрлэг Эцэг рүү эргэн очихоор оролдох үед тань тусламж хэрэгтэй санагдаж ч магадгүй. Танд амьдралдаа сорилтуудтай нүүр тулахад илүү их хүч чадал хэрэгтэй мэт санагдаж магадгүй. Аврагчийн сургаалыг судлахдаа, Түүний тухай мөн Түүний танд хэрхэн тусалж чадах талаар сурч болох зүйлсийг олж мэд.

Дараах хэсгүүдийн аль нэгийг эсвэл хоёуланг судал. Аврагч таны өдөр тутмын амьдралд хэрхэн тусалж чадах талаар тунгаан бодохоо мартуузай.

Есүс Христ бол “зам, үнэн, амь” (Иохан 14:6)

Ойгоор дамжин өнгөрөх шороон зам

Иохан 14:1–6-г уншаад, Аврагч Өөрийг нь дагадаг хүмүүст хэрхэн туслахаар амласныг олж мэд.

  • Аврагч эдгээр шүлэгт ямар үнэнийг заасан бэ?

  • 6-р шүлэгт Аврагч Өөрийгөө хэн гэж нэрлэсэн бэ?

  • Эдгээр нэр цол тус бүр танд Есүс Христийн тухай мөн Түүнтэй харилцах харилцааны тань талаар юу зааж байна вэ?

Хэрэв та өмнөх хичээлээр Есүс Христийн янз бүрийн нэр цол, үүргийг жагсаасан бол уг жагсаалтдаа Иохан 14 дээр нээн илрүүлсэн зүйлсээ нэмэх боломжтой.

Мормоны Ном нь Шинэ Гэрээнээс таны суралцаж байгаа зүйлсийн талаарх ойлголтыг нэмэгдүүлнэ. Мозая 3:17-г уншаад, энэхүү шүлэг нь Иохан 14:6-г илүү сайн ойлгоход бидэнд хэрхэн тусалж буй талаар эргэцүүлэн бод.

Тэргүүн зөвлөлийн ерөнхийлөгч асан Дийтр Ф.Угдорф ийн заасан.

Ахлагч Дийтр Ф.Угдорф

Бурхан таныг Өөр лүү нь буцаж очих замаа олоосой гэж хүсдэг бөгөөд тэр зам нь Аврагч болой [Иохан 14:6-г үзнэ үү]. Бурхан та бүхнийг Өөрийн Хүү Есүс Христийн талаар олж мэдэн, бурханлаг шавь байх замыг дагаснаар ирэх амар амгалан, баяр баяслыг мэдрээсэй хэмээн хүсдэг.

(Дийтр Ф.Угдорф, “Гэрэл ба үнэний талаарх гэрчлэлийг хүлээн авах нь,” 2014 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 22)

  • Та эсвэл таны таньдаг хэн нэгэн Есүс Христийг дагаснаар ирдэг амар амгалан, баяр баясгаланг хэзээ мэдэрсэн бэ?

 

5:2

Jesus Christ Is the Way

Our Heavenly Father sent His Son, Jesus Christ, to be our Savior and show us the way to live according to God's plan.

  • Бид Тэнгэрлэг Эцэг рүү буцаж очихын тулд ямар арга замуудаар Аврагчийг дагаж чадах вэ?

  • Бид зөв зам дээр байгаа эсэхээ хэрхэн тодорхойлох вэ?

Есүс Христ бол “усан үзмийн мод” (Иохан 15:5)

Усан үзмийн модон дээрх дарсны усан үзэм

Есүс Христ харьцуулалтыг ашиглан Өөртэй нь харилцах харилцааны талаар шавь нартаа заажээ. Иохан 15:1–11-ийг уншаад, энэхүү харьцуулалтыг олж мэд.

Хэрэв та өмнөх хичээлээр Есүс Христийн янз бүрийн нэр цол, үүргийг жагсаасан бол уг жагсаалтдаа Иохан 15 дээр нээн илрүүлсэн зүйлсээ нэмэх боломжтой.

  • Есүс Христ энэ харьцуулалтыг ашиглан юуны тухай зааж байна гэж та бодож байна вэ?

  • Та энэхүү харьцуулалтаас Есүс Христтэй харилцах бидний харилцааны талаар ямар үнэнийг олж мэдэж болох вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд Түүн дотор байгтун гэсэн Аврагчийн урилга нь “үлдэгтүн, … үүрд байгтун” гэж бидэнд өгсөн урилга юм хэмээн тайлбарласан (“Abide in Me,” Liahona, May 2004, 32). Ахлагч Холланд Түүн дотор байгтун гэсэн Аврагчийн урилгыг хүлээн авах нь бидэнд яагаад ийм чухал болохыг тайлбарлажээ. Та дараах мэдэгдлийг уншиж болно.

2:3

"Abide in Me"

For the fruit of the gospel to blossom and bless our lives, we must be firmly attached to Him, the Savior of us all.

Ахлагч Жэффри Р.Холланд

Есүс “Надаас ангид та нар юу ч хийж чадахгүй” [Иохан 15:5] хэмээн хэлсэн билээ. Энэ бол Бурханы үнэн гэдгийг би гэрчилж байна. Христ бол бидний хувьд бүх зүйл бөгөөд бид Түүний дотор үүрд мөнхөд бат бөх, тууштай, хөдөлшгүй оршин амьдрах хэрэгтэй. Сайн мэдээний үр жимс цэцэглэн дэлгэрч, бидний амьдралыг адисалж байхын тулд бид бүхний Аврагч болсон Түүнтэй, Түүний ариун нэрийг тээдэг Сүмтэй бат бөх холбогдсон байх ёстой. Тэр бол бидний хүч чадлын жинхэнэ эх үүсвэр, мөнх амьдралын цорын ганц эх булаг болох усан үзмийн мод юм. Бид Түүний дотор зөвхөн тэвчээд зогсохгүй, ялан дийлэх бөгөөд биднийг хэзээ ч үл орхих энэ ариун үйл хэрэгт ялалт байгуулах болно.

(Jeffrey R. Holland, “Abide in Me,” Liahona, May 2004, 32)

Мормоны Ном нь Шинэ Гэрээнээс судалж байгаа зүйлсийн тань талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тусална. Алма 26:12-ыг уншаад, энэ нь Иохан 15:1–11-тэй хэрхэн холбогдож буйг эргэцүүлэн бод.

  • Таны Есүс Христ дотор байхыг оролдох үедээ амьдралдаа олж харсан үр жимснүүдийн (үр дүн эсвэл адислал) зарим нь юу вэ?

  • Өөрийгөө Есүс Христ дотор байлгахын тулд таны хийх боломжтой ямар үйлдлүүд байна вэ?

тэмдэглэл хөтлөх дүрс 1. Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Та Есүс Христийн талаар юу сурч мэдэж эсвэл мэдэрсэн бэ?

  • Түүний талаар судалсны дараа танд юу хийх хүсэл эрмэлзэл төрсөн бэ?

  • Үүнийг хийх нь Түүнтэй харилцах харилцаанд тань хэрхэн нөлөөлнө гэж та бодож байна вэ?

Нэмэлт: Илүү ихийг судлахыг хүсэж байна уу?

Тэнгэрлэг Эцэгийн гэрт орон байр олон бий гэдэг нь ямар утгатай вэ?

Бошиглогч Иосеф Смит (1805–1844) ийн заасан.

Бошиглогч Иосеф Смит

“Миний Эцэгийн гэрт орон байр олон бий” [Иохан 14:2] … [хэмээх мэдэгдэл] нь —Та нар Бурханы өв залгамжлагчид мөн Надтай хамт өв залгамжлагчид байхын тулд ‘Миний Эцэгийн хаант улсад олон хаант улс бий’ гэсэн үг байх ёстой. Селестиел хуулийг дуулгавартай дагадаг хүмүүст зориулсан, бас дагадаггүй хүмүүст зориулсан гэх мэтчилэн хүн бүрд өөр өөрийнх нь нөхцөлд тохируулсан орон байрууд байгаа билээ.

(Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 58).