1–2 Петр
Тойм
Тэргүүн төлөөлөгч байсан Петр өөрийн анхны захиандаа гэгээнтнүүд ромчуудын гарт орсноор үзэж туулах хүнд хүчир сорилт бэрхшээлээр дамжуулан хэрхэн хүчирхэгжиж болох арга замууд дээр төвлөрсөн. Тэр үнэнийг гэрчлэхэд үргэлж бэлэн байхад уриалаад, тэнгэрлэг өвийнх нь талаар гэгээнтнүүдэд сануулсан (1 Петр 2:9; 3:15-ыг үзнэ үү). Есүс Христ нас барсныхаа дараа сайн мэдээг сүнсний дэлхийд номлон сайн мэдээний адислалуудаас хүртэх боломжийг Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд олгосон болохыг заажээ.
Заахад бэлдэх
Дараах мэдээлэл нь хичээл бүрд урьдчилан заахад бэлдсэн байх ёстой зүйлсийн талаарх санааг багш нарт өгдөг.
1 Петр 1–5
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад сорилт бэрхшээлтэй тулгарах Бурханы зорилгуудыг илүү сайн ойлгоход туслах бөгөөд сорилт бэрхшээлийг итгэлдээ үнэнч байж даван гарах хүсэл эрмэлзлийг нь хүчирхэгжүүлж болох юм.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг дараах асуултад хэрхэн хариулахаа бодож үзэхэд урь. Яагаад бидний амьдралд сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр, шударга бус байдал тулгардаг вэ?
-
Зураг: Хайлуулах зуухны зураг
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хайлуулах зуухны зургийг үзүүлснийхээ дараа суралцагч бүрийг хайлуулах зуух зураад, дотор нь өөрт нь тохиолдсон сорилт бэрхшээлээ бичихэд урь. Суралцагчид дараа нь тулгарсан сорилт бэрхшээл нь хэрхэн тэдний Есүс Христэд итгэх итгэлийг сорьж, хүчирхэгжүүлж байгааг цаасныхаа ар талд бичиж болно. Хүсвэл суралцагчдыг зурсан зургаа камер луу харуулж бариад, бодол санаагаа ангийнхантайгаа хуваалцахад урь. Хэт хувийн шинж чанартай зүйлээ хуваалцахгүй байхыг суралцагчдад анхааруул.
1 Петр 2–3
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христэд үнэнч байхын жишээ байхын ач холбогдлыг ойлгоход нь суралцагчдад тусалж, итгэл үнэмшлийнхээ талаар бусдад хариулах дадлага хийх боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөөс нь эсвэл таньдаг хэн нэгнээс нь итгэл үнэмшил, Есүс Христэд итгэх итгэлийнх нь тухай тайлбарлахыг хүсэж байсан үеийнх нь талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад урь. Тэднийг өөрөөр хариулж болох байсан уу хэмээн бодож үзээд, бодол санаагаа хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд байх асуултуудыг суралцагчдын дунд хувааж өг эсвэл тэднийг Сүмийн болон өөрсдийнх нь итгэл үнэмшлийн талаар тэднээс асууж байсан асуултыг бодоход урь. Тэдэнд хэрхэн хариулах талаар бодох цаг өгөөд, хариултаа ээлжлэн хуваалцах боломжийг олго. Хэрэв камерын өмнө ярих нь суралцагчдад эвгүй байвал тэд чат бичих үйлдлийг ашиглан хариултаа илгээж болно.
1 Петр 3:18–22; 4:1–6
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь нас барагсдыг гэтэлгэх Аврагчийн ажилд туслах арга замыг олоход суралцагчдад тусална.
-
Суралцагчийн бэлтгэл: FamilySearch.org эсвэл FamilySearch Family Tree аппликэйшны тодорхой үйлдлүүд рүү орохын тулд суралцагчид гишүүнчлэлийн бүртгэлийн дугаартай нь холбогдсон Сүмийн бүртгэлийн хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтрэх хэрэгтэй. Хэрэв суралцагчдад хэрэглэгчийн нэр, нууц үг байхгүй эсвэл тэд мэдэхгүй байвал тэднийг account.ChurchofJesusChrist.org дээр үүсгэх буюу сэргээхэд эсвэл FamilySearch.org дээр бүртгэл үүсгэхэд урь. Шаардлагатай бол тойргийн эсвэл салбарын гэр бүлийн түүхийн мэргэжилтнээс эсвэл Шашны институт, семинарын зохицуулагчаас тусламж хүс.
-
Эх сурвалж: Боломжтой бол интернэт орох эрхтэй компьютер эсвэл зөөврийн төхөөрөмж нь цахим төхөөрөмжгүй суралцагчдад хичээлийн цагаараа FamilySearch.org эсвэл FamilySearch Tree аппликэйшн руу орж хайх боломжийг олгоно.
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хэрэв суралцагчид FamilySearch.org дээрх Ordinances Ready үйлдлийг ашиглах боломжтой бол ариун сүмийн ажлыг нь гүйцэтгэх боломжтой хамаатан саднаа хайж олоход урь. Ангийнханд нэрийг нь олсон хүмүүсийнхээ өмнөөс баптисм хүртэж, гишүүнээр батлуулахын тулд ариун сүмд албан бусаар цугларах өдрөө товлож болох эсэхийг бодож үз.
Төгс Эзэмших Сургаал: 1 Петр 4:6
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь 1 Петр 4:6 -ийн төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд суралцагчдад тусална. Энэ нь мөн тэдэнд тухайн судрын хэсэгт заасан сургаал, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг бодит нөхцөлд ашиглах боломжийг олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг ариун сүмд баптисм, гишүүнээр батлах ёслолыг үйлдэх үед эсвэл нас барсан өвөг дээдсийнхээ төлөө гэр бүлийн түүхийн бусад ажлыг хийх үед нь ямар мэдрэмж төрж байснаа тунгаан бодож, хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.
-
Материал: Суралцагч бүрд зориулсан цаас, бичгийн хэрэгсэл
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад сүнслэг мэдлэг олж авах нэг зарчмыг оноож, тэд тухайн зарчмыг Жэйсонд туслахын тулд хэрхэн ашиглаж болох талаар ярилцахаар тусдаа өрөөнд орж хоёр хоёроороо эсвэл жижиг бүлгээр ажиллаж болох юм. Зарчмынхаа талаар ярилцаж дуусаад ангийнхандаа тайлагнаж болно.
2 Петр 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Есүс Христтэй илүү адилхан болоход туслах алхмуудыг хийхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Есүс Христийн ямар зан чанарыг хамгийн их хүндлэн биширдгээ мөн яагаад гэдгээ бодож үзэхэд урь.
-
Видео: “Түүнтэй адил болох нь” (10:21; цагийн код 2:34-өөс 3:09 хүртэл үзнэ үү)
-
Зураасан зураг: Хичээлийн туршид дээр нь эсвэл эргэн тойронд нь үг бичих боломжтой уулын бүдүүвч зураг
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Ангиараа цагаар самбар үйлдлийг ашиглан уулын бүдүүвч зургийг зурч, Христийнхтэй адил зан чанаруудыг жагсааж бичих талаар бодож үз. Суралцагчид мөн судлах тэмдэглэлдээ өөрсдийн бүдүүвч зургийг зурж, жагсаалтаа гаргаад, хэдэн суралцагчийг хийсэн ажлаа харуулахад урьж болно. Суралцагчдаас бүдүүвч зурган дээрээ хичээл зүтгэл гаргах ойлголтыг хэрхэн илэрхийлснийг тайлбарлахыг хүсэх үед тэднийг хуваалцахад урих нь хамгийн зохимжтой цаг байж болох юм.