Семинар
1 Петр 3:18–22; 4:1–6


1 Петр 3:18–22; 4:1–6

Нас барагсдын төлөөх авралын ажил

Family members in Taiwan looking at old photograph albums.

Есүс Христийн талаар сонсолгүйгээр, Түүний нэрээр зөвшөөрөгдсөн ёслолыг хүлээн авах боломжгүйгээр амьдарч байгаад нас барсан Тэнгэрлэг Эцэгийн олон тэрбум хүүхдэд юу тохиох вэ? Есүс Христ нас барсныхаа дараа сайн мэдээг сүнсний дэлхийд номлосон бөгөөд сайн мэдээний адислалуудыг Тэнгэрлэг Эцэгийн бүх хүүхдэд хүртэх боломжийг олгосон талаар Төлөөлөгч Паул заасан. Энэ хичээл нь танд нас барагсдыг гэтэлгэх Аврагчийн ажилд туслах арга замуудыг олж нээхэд тусална.

Эх сурвалжуудтай урьдчилан танилцах. Хичээлд бэлдэхдээ бүх медиаг урьдчилан шалгаж, хичээлд ашиглах вэбсайт, үзүүлэнт хичээл эсвэл бусад материалтай танилцсан байхад анхаар. Ингэх нь заах арга барилдаа илүү их итгэлтэй болоход тусалж, суралцагчдын хэрэгцээ шаардлагад илүү төвлөрөх боломжийг олгоно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчид FamilySearch.org эсвэл FamilySearch Family Tree аппликэйшны тодорхой үйлдлүүд рүү орохын тулд гишүүнчлэлийн бүртгэлийн дугаартай нь холбоотой Сүмийн бүртгэлийнхээ хэрэглэгчийн нэр, нууц үгээрээ нэвтрэн орох хэрэгтэй. Хэрэв суралцагчдад өөрсдийн гэсэн хэрэглэгчийн нэр, нууц үг байхгүй эсвэл тэд мэдэхгүй бол тэднийг account.ChurchofJesusChrist.org руу орж үүсгэх эсвэл сэргээх эсвэл FamilySearch.org дээр бүртгэл үүсгэхэд урь. Шаардлагатай бол тойрог, салбарын гэр бүлийн түүхийн мэргэжилтэн, Шашны институт, семинарын зохицуулагч нараас тусламж хүс.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Бодлогошруулсан асуулт

Дараах мэдэгдлийг суралцагчдид ангидаа орж ирээд унших боломжтой газар тавьж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон ийн хэлсэн.

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Христэд итгэгч шашин судлаачид [эрдэмтэд] Есүсийн талаар ямар ч мэдлэггүйгээр амьдарч байгаад нас барсан тоо томшгүй олон тэрбум хүний хувь тавилан яах вэ? гэсэн асуултад хариулахыг удаан хугацаанд оролдсоор ирсэн юм.

(D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” Ensign, Nov. 2000, 9)

  • Энэ асуултыг танаас асуувал юу гэж хариулах вэ?

Хэрэв өмнөх асуултад суралцагчид хариулж чадахгүй байвал тэдэнд ариун сүмийн зураг, гэр бүлийн ургийн бичгийн хүснэгт гэх мэт сэжүүр өгөх ямар нэгэн зүйлийг үзүүлж болно.

Хэрэв суралцагчид асуултад амархан хариулсан бол олон хүнийг хэдэн зууны турш төөрөгдүүлсэн зүйлийн талаарх энэ хариултыг хэрхэн мэддэгийг нь асууж болох юм.

Ахлагч Кристоффэрсон цааш нь:

Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Есүс Христийн сайн мэдээний Сэргээлтийн ачаар баптисм хүртээгүй нас барагсад хэрхэн гэтэлгэгдэж мөн Бурхан хэрхэн ‘төгс, шударга Бурхан, мөн түүнчлэн нигүүлсэнгүй Бурхан байж болох’ [ Алма 42:15 -ыг үзнэ үү] тухай ойлголт ирсэн билээ.

(D. Todd Christofferson, “The Redemption of the Dead and the Testimony of Jesus,” 9)

Сүнсний дэлхий дэх Аврагч

Нас барагсдын авралын тухай мэдлэг бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн бол тэдгээр үнэнийг эртний төлөөлөгчид зааж, ойлгуулж байсныг бидэнд харуулдаг хэсгүүд Библид бий. Жишээлбэл: Төлөөлөгч Петр сайн мэдээний талаарх мэдлэггүйгээр нас барсан хүмүүст зориулж Есүс Христ юу хийсэн тухай заасан.

1 Петр 3:18–20 ; 4:6 -г уншаад, Есүс Христ нас барсныхаа дараа ч гэсэн Тэнгэрлэг Эцэгийнхээ хүүхдүүдийг аврах ажлаа хэрхэн үргэлжлүүлсэн талаар Петр юу гэж заасныг олж хар. Эдгээр шүлэг Иосеф Смитийн Орчуулгаас хэрхэн өөр байгааг ажигла ( 1 Петр 3:20 , зүүлт тайлбар a ба 1 Петр 4:6 , зүүлт тайлбар a-г үзнэ үү).

  • Сүнсний дэлхий дээрх Аврагчийн тохинууллын талаарх эдгээр шүлэг танд юу зааж байна вэ?

  • 1 Петр 4:6-д цэдэглэснээр яагаад нас барсан хүмүүст сайн мэдээг номлосон бэ?

Ийн хийснээр Бурхан шударга гэдгээ харуулсан болохыг тайлбарлах нь тустай байж болох юм. Тэрээр бүх хүнийг шударгаар шүүхийг хүсдэг. Тэрээр сайн мэдээг сонсоогүй хүмүүсийг зэмлэн буруушаахын оронд сайн мэдээг хүртэж, хүлээн авах боломжийг тэдэнд олгодог. Суралцагчид энэ шүлгээс Мөнх бус амьдралдаа сайн мэдээг сонссон хүмүүсийнхтэй адилхан боломжийг олгохын тулд сайн мэдээг нас барагсдад номлодог гэх үнэнийг мэдэж авч болох юм.

  • Нас барагсдын авралын талаарх сургаал нь Бурханы хүүхдүүддээ үзүүлдэг хайр, нигүүлслийг хэрхэн харуулж байна вэ?

Сүнсний дэлхийн талаарх орчин үеийн илчлэлт

Орчин үеийн илчлэлт бидэнд Аврагч сүнсний дэлхийд байхдаа юу хийсэн талаар илүү сайн сурч мэдэхэд тусалдаг.

Portrait of Joseph F. Smith

Ерөнхийлөгч Жозеф Ф.Смит (1838–1918) 1 Петр дээрх яг эдгээр шүлгийг уншаад, тунгаан бодсоноор нас барагсдын дунд хийсэн Аврагчийн тохинууллын талаарх үзэгдлийг харсан. Энэ илчлэлт Сургаал ба Гэрээ 138 -д цэдэглэгдсэн бөгөөд Сүмийн гишүүдийн урьд нь мэддэггүй байсан нарийн ширийн мэдээллийг агуулдаг. 1 Петр 4:6Сургаал ба Гэрээ 138 -тай холбогдох судар болгох юм уу холбон бичих талаар бодож үз.

Сургаал ба Гэрээ 138 -ын шүлгүүдийг судлахын өмнө энэ үзэгдлийн талаар мэддэг зүйлээ хуваалцахад суралцагчдыг урих нь тустай байж болох юм. Суралцагчдыг мөн Сургаал ба Гэрээ 138 -ыг бүхэлд нь бие даан судлаад, 1 Петрт заадаг сүнсний дэлхийн тухай үнэнүүдийн талаарх ойлголтыг нь гүнзгийрүүлэх шүлгүүдийг тодорхойлоход урьж болно.

Сургаал ба Гэрээ 138:29–34, 57–58 -ыг уншаад, сүнсний дэлхий дэх Аврагчийн тохинууллын талаарх нэмэлт ойлголтуудыг хайж ол.

  • Сургаал ба Гэрээ 138 -ыг судалснаар юу танд тун чухал санагдсан бэ? Яагаад?

  • Сүнсний дэлхийд юу болдгийг ойлгох нь ариун сүмийн болон гэр бүлийн түүхийн ажлыг хийснээр олж авах туршлагад тань хэрхэн нөлөөлөх вэ?

  • Та эдгээр шүлгээс Есүс Христийн хайр, нигүүлслийн ямар нотолгоог олж харж байна вэ?

Бидний үүрэг хариуцлага

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд нас барагсдыг гэтэлгэх Аврагчийн ажилд туслах бидний үүрэг хариуцлагын талаар ярьсан. Та ChurchofJesusChrist.org дээр байгаа “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт” видеог цагийн код 3:01-ээс 3:47 хүртэл үзэж эсвэл дараах мэдэгдлийг уншиж болно.

2:3
Official portrait of Elder Dale G. Renlund of the Quorum of the Twelve Apostles, January 2016.

Сүмийн гишүүдийн хувьд бид өвөг дээдсээ эрж хайн, гэр бүлийн түүхээ эмхэтгэх тэнгэрлэг үүрэг хариуцлагатай. Бурханы бүх хүүхдэд авралын ёслолууд зайлшгүй шаардлагатай тул энэ нь урамшуулан дэмжих хоббигоос илүү чухал юм. Бид авралын ёслолуудыг хүлээн авалгүй нас барсан өвөг дээдсээ олж тогтоох ёстой. Бид ариун сүмд тэднийг төлөөлөн ёслолуудыг гүйцэтгэж болох бөгөөд өвөг дээдэс маань ёслолуудыг хүлээн зөвшөөрөх эсэхээ шийдэх юм. Бид мөн тойрог, гадасны гишүүддээ гэр бүлийнхээ нэрс дээр ажиллахад нь тусалж болно. Бид гэр бүлийн түүх, ариун сүмийн ажлаар дамжуулан нас барагсдыг гэтэлгэхэд тусалж чадна гэдэг нь үнэхээр гайхамшигтай.

(Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59–64)

  • Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажилд оролцох нь таны эсвэл бусдын амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ? Хэрэв та хараахан оролцоогүй бол энэ нь таны амьдралд хэрхэн нөлөөлнө гэж бодож байна вэ?

Хичээлийн үлдсэн цагт нас барагсдын авралын ажилд оролцож эхлэхэд нь суралцагчдад тусал. Дараах санаануудаас нэг эсвэл хэд хэдийг хуваалцах талаар бодож үз.

  • FamilySearch.org руу ор эсвэл FamilySearch Family Tree аппликэйшныг ашигла. Санваарын ёслолуудыг хүлээн авах хэрэгтэй өвөг дээдсийнхээ нэрсийг олж чадах эсэхээ шалга. Та тэдгээр нэрээр ёслол хийх захиалга өгч, өөрөө ариун сүмд авчрах аль эсвэл ариун сүмд нэрсийг өгч, өөр хэн нэгнээр ёслолыг нь үйлдүүлж болно. Санваарын ёслол хэрэгтэй байгаа өвөг дээдсээ хурдан тодорхойлохын тулд Гүйцэтгэхэд бэлэн ёслолууд үйлдлийг ашиглаж болно. (Энэ үйлдлийг хэрхэн ашиглах зааварыг авах бол “Family Tree App: Ordinances Ready,” New Era, Jan. 2019, 45-ыг үзнэ үү.)

  • Гэр бүлийн түүхийн талаарх тайлбар, судар, Ерөнхий чуулганы захиас, видеонуудыг харах бол Gospel Topics (topics.ChurchofJesusChrist.org) дээрх “Family History” хэсэг рүү орно уу.

  • Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцохыг урамшуулан сүнслэгээр өдөөх видеонуудыг авах бол Media Library (videos.ChurchofJesusChrist.org) дээрх “Family History” видео цуглуулга руу орно уу.

  • Эцэг эх, бусад хамаатан саднаасаа өвөг дээдсийнхээ талаар асууж болох асуултуудын жагсаалтаа гарга. Тохиромжтой үед асуултуудаа асууж, гэр бүлээрээ ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн оролцож болох талаар ярилц.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Би нас барсан өвөг дээдсийнхээ өмнө ямар үүрэг хариуцлага хүлээх вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Квинтин Л.Күк ийн заасан.

16:23
Official portrait of Elder Quentin L. Cook. Called to the Quorum of the Twelve Apostles on 6 October 2007.

Гэр бүлийн талаарх сургаал нь гэр бүлийн түүх ба ариун сүмийн ажилтай уялдаа холбоотой байх нь тодорхой. Их Эзэн эхэн үеийн илчлэлтээр өгсөн заавартаа ‘өөрсдийн нас барагсдын төлөөх баптисм’-ын [ Cургаал ба Гэрээ 127:5 ; тодотгол нэмэгдсэн] тухай дурдсан байдаг. Бид сургаалын үүрэг хариуцлагаа өвөг дээдсийнхээ өмнө хүлээнэ. Учир нь тэнгэр дэх селестиел байгууллага нь гэр бүл дээр үндэслэгдсэн байдаг. Тэргүүн Зөвлөл сүмийн гишүүдийг, тэр тусмаа өсвөр үеийнхнийг болон ганц бие залуучуудыг гэр бүлийнхээ юм уу салбар, тойргийнхоо гишүүдийн өвөг дээдсийн нэрээр гэр бүлийн түүхийн ажил, ёслолуудыг хийх тал дээр анхаарлаа хандуулахад уриалсан. Бид үндэс, мөчрийнхөө аль алинтай нь холбогдсон байх ёстой.

(Квинтин Л.Күк, “Үндэс ба мөчрүүд,” 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 64)

Ерөнхийлөгч Томас С.Монсон (1927–2018) ийн заасан.

Official portrait of President Thomas S. Monson, 2008.

Түүний ажил мөнх бус байдлаар хязгаарлагддаг хэмээн Их Эзэн хэлж байсныг би санахгүй байна. Харин Түүний ажил мөнх оршихуйг бүрхдэг. Тэрээр сүнсний дэлхийд Өөрийн ажлыг яаравчлуулж байгаа гэдэгт би итгэдэг. Мөн Их Эзэн тэнд буй үйлчлэгчдээрээ дамжуулан сайн мэдээг хүлээн авахад олон сүнсийг бэлтгэж байгаа гэдэгт би итгэдэг. Бидний ажил бол нас барагсдаа эрж хайн, ариун сүмд очиж, хөшигний цаана байгаа хүмүүст бидэнд байгаатай адил тэгш боломжийг авчрах ариун нандин ёслолуудыг гүйцэтгэх явдал юм. …

Ах, эгч нар аа, бид энэхүү ажлыг хүлээн авч мөн хариу үйлдэл хийх үед Их Эзэн биднийг адислах болно гэдгийг би гэрчилж байна.

(Томас С.Монсон, “Ажлыг яаравчлуулах нь,” Ensign, 2014 оны 6-р сар, 4–5)

Би ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд хэрхэн оролцох вэ?

 

2:3

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн тунхагласан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Ямар ч үед, хөшигний аль ч талд байх хэн нэгэнд туслах ямар нэгэн ажлыг хийхэд буюу Бурхантай нэн чухал гэрээнүүдийг байгуулж, баптисмын болон ариун сүмийн нэн чухал ёслолуудыг хүлээн авахаар урагш алхахдаа та нар Израилыг цуглуулахад тусалж байгаа хэрэг юм. Энэ бол ийм л энгийн зүйл.

(Рассэлл М.Нэлсон, Вэнди В.Нэлсон, “Израилын найдвар” [өсвөр үеийнхэнд зориулсан дэлхий даяарх онцгой цугларалт, 2018 оны 6-р сарын 3], New Era, Ensign сэтгүүлийн хавсралт, 15, ChurchofJesusChrist.org)

Ариун сүм, гэр бүлийн түүхийн ажил намайг хэрхэн адисалдаг вэ?

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэйл Г.Рэнланд 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулганы захиасандаа ариун сүм, гэр бүлийн түүхийн ажилд оролцох замаар хүлээн авах боломжтой олон адислалыг жагсаасан. Энэ эшлэлийг үз эсвэл захиасыг бүхэлд нь унш (Дэйл Г.Рэнланд, “Гэр бүлийн түүх, ариун сүмийн ажил: Лацдан холболт ба эдгээлт,” Ensign, May 2018, 46–49 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 59–64).

2:3

 

2:3

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Хэлэх үг эсвэл хичээл бичих

Нас барагсдын авралын ажлын талаар юу олж мэдсэнээ нэгтгэн дүгнэхэд суралцагчдад туслахын тулд тэднийг 1 Петр 3:18 ; 4:6 ; Сургаал ба Гэрээ 138 дээрх үнэнүүдийг ашиглан богино үг эсвэл хичээл бичихэд урьж болно. Тэд мөн энэ ажилд оруулсан өөрсдийн хувь нэмэртэй холбоотой мөн энэ нь тэдэнд Их Эзэнд ойртоход хэрхэн тусалсан талаарх туршлагаа хуваалцаж болно.

“Relatives Around Me” (Миний хүрээлэлд байгаа хамаатан садан)

FamilySearch Family Tree аппликэйшны зугаатай үйлдлүүдийн нэг бол “Relatives Around Me” гэх үйлдэл юм. Хэд хэдэн төхөөрөмж дээр энэхүү үйлдлийг нээх үед аппликэйшн нь тухайн төхөөрөмжийн хэрэглэгчдийн хувьд нэг ижил өвөг дээдсийг нь олдог. Суралцагчдыг ангийн нь аль суралцагч хоорондоо холбоотой болохыг олж мэдэхийн тулд “Relatives Around Me” үйлдлийг олж, нээхэд урь. Суралцагчид өөр хоорондоо бодож байснаасаа ч илүү ойрхон холбоотой болохоо олж мэдэж болох юм. Суралцагчдыг хоёр хоёроороо хуваагдан, нэг ижил зарим өвөг дээдсийнхээ талаар илүү ихийг олж мэдэхэд урь. Хэрэв аль нэгэн өвөг дээдэст нь баптисм, гишүүнээр батлах ёслолыг гүйцэтгэх шаардлагатай бол тэдгээр нэрээр захиалга өгч, ариун сүмд авч очиход суралцагчдыг урь.