Семинар
1 Петр 2–3


1 Петр 2–3

“Та нар бол сонгогдсон угсааныхан”

A group of young woman sit outside and socialize.

Яагаад та сайн мэдээний зарим үнэнд итгэдэг вэ гэсэн асуултыг танаас өмнө нь асууж байсан уу? Төлөөлөгч Петр гэгээнтнүүдийг үнэнийг гэрчлэхэд үргэлж бэлэн байхад уриалсан бөгөөд тэдэнд өөрсдийнх нь тэнгэрлэг өвийн талаар сануулжээ ( 1 Петр 2:9 ; 3:15 -ыг үзнэ үү). Энэ хичээл нь Есүс Христэд үнэнч байхыг үлгэрлэхийн ач холбогдлыг ойлгоход танд туслах бөгөөд итгэлийнхээ талаар бусдад хариулах дадлага хийх боломжийг олгоно.

Сайн мэдээний үнэнүүдийг тайлбарлахад суралцагчдад туслах. Хожмын үеийн гэгээнтнүүд итгэлийнхээ талаар тайлбарлахыг хүссэн асуулттай амьдралынхаа туршид тулгардаг. Хичээлээр сайн мэдээний үнэнүүдийг бие биедээ тайлбарлан дадлага хийх боломжийг суралцагчдад олгохоор төлөвлө. Энэ нь сайн мэдээний талаар ярилцан дадлага хийх аюулгүй орчныг суралцагчдад бүрдүүлнэ.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдөөс нь эсвэл таньдаг хэн нэгнээс итгэл үнэмшил, Есүс Христэд итгэх итгэлийнх нь талаар тайлбарлахыг хүсэж байсан үеэ гэр бүлийнхэнтэйгээ ярилцахад урь. Тэднийг өөрөөр хариулж болох байсан талаар бодож үзэхэд болон бодол санаагаа хуваалцах бэлтгэлтэй ирэхэд урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Есүс Христийн дагалдагчдыг дүрсэлдэг үгс

Дараах асуултуудын заримыг суралцагчидтай ярилцах замаар хичээлийг эхлүүлэхийг бод. Яагаад Их Эзэн Өөрийн гэгээнтнүүдийг бусдаас өөр байхыг хүссэн талаар бодож үзэхэд тэднийг урь.

  • Таныг Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн учраас зарим зүйлийг бусдаас өөрөөр хийдэг гэдгийг хэн нэгэн өмнө нь ажиглаж байсан уу?

  • Энэ тал дээр танд ямар туршлага байгаа вэ?

  • Дэлхий дээрх өөр олон хүнээс өөр байх нь танд ямар санагддаг вэ?

Өнөөдөр судлахдаа, Их Эзэн Өөрийн дагагчдыг бусдаас хэрхэн онцгой, өөр байхыг хүсдэг мөн яагаад гэдгийг тунгаан бод.

Онцгой хүмүүс

1 Петр 2:9 -ийг уншаад, Петр тухайн цаг үед амьдарч байсан гэгээнтнүүдийг хэрхэн дүрсэлсэн болохыг олж мэд.

  • Танд юу нь онцгой санагдсан бэ?

  • Эдгээр нь Тэнгэрлэг Эцэг бидний талаар ямар бодолтой байдаг тухай юу зааж байна вэ?

Өнөөдөр онцгой гэдэг үг нь ихэвчлэн “өөр” эсвэл “ялгаатай” гэсэн утгыг илэрхийлдэг. Хэдийгээр Их Эзэн Өөрийн дагалдагчдыг дэлхий дээрх бусад хүнээс өөр байгаасай гэж хүсдэг ч Петрийн амьдарч байсан цаг үед онцгой гэдэг нь өөр утгатай байсан байж болох юм.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Хуучин Гэрээн дэх онцгой гэдэг үгийн еврей нэр томьёог segullah буюу “үнэ цэнтэй хөрөнгө” эсвэл “баялаг” гэсэн утгаар орчуулжээ. Шинэ Гэрээнд онцгой гэдэг үгийн грек нэр томьёог peripoiesis буюу “эзэмшил” эсвэл “олж авах” гэсэн утгаар орчуулсан.

Иймээс онцгой гэх судрын нэр томьёо ‘үнэ цэнтэй,’ ‘Бурханы бүтээсэн буюу Бурханаар сонгогдсон’ гэсэн утгатайг бид харж болно. Их Эзэний онцгой хүмүүсийн хувьд бидэнд үйлчлэгчид нь хэмээн бусдад танигдах нь хамгийн эрхэм дээд магтаал билээ.

(Russell M. Nelson, “Children of the Covenant,” Ensign, May 1995, 34)

  • Бурхан таныг онцгой бөгөөд үнэ цэнтэй баялаг хэмээн хардгийг мэдэхэд танд ямар санагдаж байна вэ?

1 Петр 2:9–12 -ыг уншаад, дэлхийнхнээс хэрхэн өөр байж болох талаарх ойлголтыг олж ав.

  • Та юу олж мэдсэн бэ?

  • 12-р шүлэгт цэдэглэснээр, бид бусдад хэрхэн нөлөөлж болох вэ?

Бид эдгээр шүлгээс Бурхан Өөрийн гэгээнтнүүдийг дэлхийнхнээс өөр байхад уриалдаг бөгөөд энэ нь бусдад тэдний үлгэр жишээг харж, Бурханыг алдаршуулах боломжийг олгодог гэх үнэнийг тодорхойлж болно.

Дараах мэдэгдлүүдийг тунгаан бодоод, 5-ыг бүрэн хүлээн зөвшөөрч байна гэсэн утгатай гэж үзээд, өөрийгөө 1-ээс 5 хүртэл үнэл.

1. Бусад хүн намайг хараад, Есүс Христийн дагагч гэдгийг шууд мэддэг.

2. Аврагчийн дагагчийн хувьд би дэлхий дээрх бусад хүнээс өөр байдагтаа дургүйцдэггүй.

Дараах асуултуудыг суралцагчдын дунд ангиараа эсвэл жижиг бүлгээр авч хэлэлцэж болно.

  • Яагаад эргэн тойрныхоо хүмүүсээс өөр байх заримдаа хэцүү вэ?

  • Бид дэлхий дээрх бусад хүнээс ялгаатай, онцгой байхаас эмээхгүй байхад өөрсдөдөө туслахын тулд юу хийж болох вэ?

  • Дэлхий дээрх бусад хүнээс өөр байснаараа бусдад Бурхан руу ойртож очиход нь тусалж байсан ямар жишээг өөрийн амьдралаас эсвэл судраас олж болох вэ?

 

3:12
2:51

Ямагт бэлэн бай

Петр захидлаа хүнд хэцүү хавчлага дарамт болон урвалтын дунд бичсэн. Өнөө үед Есүс Христийн дагагч байх хэцүү байдгийн адил, тэр үед ч мөн Христэд итгэгч байх хэцүү байв. Гэсэн ч бид мэддэг, мэдэрдэг зүйлсээ хуваалцахад бэлэн байснаар сайн мэдээний дагуу амьдрахын баяр баясгаланг мэдрэхэд бусдад туслах боломжтой. Дараах хоёр мэдэгдлийг ашиглан итгэлийнхээ талаар бусадтай хуваалцахад хэр бэлтгэгдсэн байгаагаа үнэл. Дээрхтэй ижил 1-ээс 5 хүртэлх хэмжүүрийг ашигла.

1. Би Есүс Христэд итгэх итгэл, гэрчлэлээ бусадтай хуваалцахыг хүсдэг.

2. Би итгэлийнхээ талаар тайлбарлаж, Аврагчийн сайн мэдээний талаарх асуултад хариулах өөрийн чадварт итгэлтэй байдаг.

1 Петр 3:14–15 -ыг уншаад, итгэлийнхээ талаар бусадтай хуваалцах Петрийн зөвлөгөөг олж мэд.

Дараагийн асуултыг тавихын оронд, 1 Петр 3:14–15 дээрх захиас дээр үндэслэн мэмэ эсвэл цамц хийх байсан бол ямар богино захиас ашиглах байснаа төсөөлөн бодоход суралцагчдыг урьж болно.

  • Та Петрийн сургаалыг өөрийн үгээр хэрхэн тоймлон хэлэх вэ?

  • Есүс Христ болон Түүний сайн мэдээ хэрхэн танд итгэл найдвар өгдөг вэ?

Суралцагчдыг суралцагчийн бэлтгэх ажиллагаанаас олж авсан туршлагуудаа хуваалцахад урих талаар бодож үз.

  • Аврагчийн тухай болон Түүний сайн мэдээний талаар ярих хүсэлтэй мөн ийн ярихад бэлэн байх нь бусдыг хэрхэн адислах вэ?

“Ямагт бэлэн байх” ( 1 Петр 3:15) нэг үр дүнтэй арга бол таны зан ааш, итгэл үнэмшил, Сүмийн талаарх асуулт, ажигласан зүйлсэд хэрхэн хариулах тал дээр дадлага хийх явдал юм.

Дараах үйл ажиллагаагаар дараах асуултуудын хэдийг самбарт жагсаан бичих эсвэл тэднээс асууж болох өөр бусад асуултын талаар бодоход суралцагчдыг урамшуул. Суралцагчдыг хоёр хоёроор нь хувааж, харилцан нэг нэгэндээ ээлжлэн хариулахад урьж болно.

Суралцагчдаас жүжигчлэн үзүүлэхийг хүсэхийн өмнө “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл” хэсэгт байх ийм төрлийн асуултуудад хэрхэн үр дүнтэй хариулах талаарх ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны зөвлөгөөг хуваалцаж болно.

1-р алхам: Дараах асуултуудаас сонирхолтой санагдсан дор хаяж хоёр асуултыг сонго эсвэл сүүлийн үед итгэлийн тань талаар танд тавьсан асуултуудаа бич.

  • Би хүмүүсийг “Есүс аварна” гэж хэлэхийг сонсож байсан. Энэ нь юу гэсэн үг вэ?

  • Танай Сүм кофе, цай уухыг яагаад хориглодог вэ?

  • Чи семинарын хичээлд явахын тулд яагаад өглөө эрт босдог вэ?

  • Бидний ямар үг хэллэг ашиглах нь Есүс Христэд яагаад хамаатай вэ? Энэ нь яагаад чухал вэ?

  • Бид яагаад Хүндэтгэлийн өдрийг ариунаар сахих ёстой вэ? Ням гараг бусад өдрийн л адил энгийн өдөр биш гэж үү?

2-р алхам: Та сонгосон асуултууддаа хэрхэн хариулахаа бодож үзээд, асуулт нэг бүрд хариул. Есүс Христэд итгэх итгэл, найдах найдвар тань таны өгөх хариултад хэрхэн нөлөөлөх талаарх санал бодлоо багтаа.

3-р алхам: Бусдаас онцгойрч, Есүс Христэд итгэх итгэлийнхээ талаар ярих нь яагаад чухал гэж боддогоо бич. Хэрэв та итгэлгүй байвал үүнд өөрийгөө хэрхэн бэлдэхээ залбирч байгаад бодож үзээрэй.

Суралцагчдыг дууссаны дараа, үйл ажиллагааны үеэр төрсөн бодлоо сайн дураараа хуваалцахад хэдэн суралцагчийг урь. Мөн суралцагчид хүсэж байвал, Есүс Христийн талаарх болон Түүний сайн мэдээтэй холбоотой “тэдэнд байгаа найдвар[ын]” ( 1 Петр 3:15) талаар гэрчлэлээ хуваалцахад тэднийг урих нь үр дүнтэй байж болох юм. Ярилцсан үнэнүүдийнхээ талаар гэрчлэлээ хуваалцан, хичээлээ дуусга.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

1 Петр 2:9 . Петрийн сургаалууд бидний энэ эрин үеийн Сүмийн гишүүдэд хэрхэн хамаатай вэ?

   

21:20

Залуу эмэгтэйчүүдийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлийн Бэки Крэйвин эгч ийн заасан.

Sister Rebecca L. Craven, second counselor, Young Women general presidency. Official Portrait as of October 2018.

Бид бусдын таалалд нийцэхийн тулд эсвэл өөр хэн нэгнийг тааламжтай байлгахын тулд жишгүүдээ бууруулдаггүй. Бид Есүс Христийн шавь нар учраас бусдыг өөд нь татаж, тэднийг ч мөн илүү агуу адислалуудыг олж авч болох илүү өндөрлөг, ариун газар руу өргөхөд хувь нэмрээ оруулдаг. …

Бусад хүн Түүний дүр төрхийг бидний царай төрхөөс амархан олж харж, амьдралаа илүү хянамгай авч явж байгаагаар маань хэнийг төлөөлж байгааг маань мэдэж чадах уу?

Бид гэрээт хүмүүс учраас дэлхийн бусад зүйлтэй холилдон хутгалдах ёсгүй. Бид “онцгой ард түмэн” хэмээн дуудагддаг ( 1 Петр 2:9)—Ямар гайхалтай магтаал гээч! Дэлхийн нөлөө хилэнцийг хүлээн зөвшөөрч байхад бид амьдрал, дэлхийн нөлөө хоёрын дундах зайг холдуулан, Аврагч руу аюулгүй удирддаг зам дээр бат бөх зогсохоор хичээнгүйлэн зүтгэх ёстой.

(Бэки Крэйвин, “Хянамгай ба хайхрамжгүй,” 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 8)

Миний итгэл үнэмшлийн талаар асуух үед би хэрхэн бэлтгэлтэй байж үр дүнтэй хариулах вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.

Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Есүс Христийг дагагчдын хувьд та нарын хүн нэг бүр Түүний сургаалын дагуу амьдарч чадна. Та нар “ариун зүрх мөн цэвэр гартай” байж чадна. Та нар “Бурханы дүр төрхийг өөрийн [төрх байдалд] шингээж” чадна. Та нарын сайн үйлс бусдад илэрхий байх болно. Их Эзэний гэрэл та нарын нүднээс цацрах болно. Энэхүү цацарсан гэрэлтэйгээр асуултад хариулах бэлтгэлтэй бай. Төлөөлөгч Паул “Харин та нарын доторх найдварын талаар асуух хүн бүрт хариу өгөхөд ямагт бэлэн бай” ( 1 Петр 3:15) гэж зөвлөсөн.

Хариулт тань халуун дотно, баяр баясгалантай байг. Мөн хариулт тань тухайн хүнд хүндэтгэлтэй хандахуйц байг. Тэр ч бас Бурханы хүүхэд бөгөөд Бурхан түүнийг мөнх амьдралд орох зохистой болж, хэзээ нэгэн өдөр Түүнд эргэн ирэхийг хүсэж байгаа гэдгийг санаарай. Түүний авралын болоод Христийн сургаалын талаарх ойлголтын үүдийг нээх хүн нь та байж болох юм.

(Рассэлл М.Нэлсон, “Итгэгчдийн үлгэр жишээ бай,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48)

 

 

NaN:NaN

//media.ldscdn.org/webvtt/youth/mormon-messages-for-youth-2012/2012-05-005-dare-to-stand-alone-en.vtt

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

1 Петр 2:5–8 . “Амьд чулуунууд”

Суралцагчдад жижиг чулуунууд харуулахыг бод. Уг чулуунууд 1 Петр 2:5–8 дахь Петрийн заасан зүйлтэй хэрхэн холбогдож байгааг суралцагчдаас асуу. Тэдний хувьд хэнийг “булангийн чулуу” ( Ефес 2:19–20 -ийг үзнэ үү) гэж боддогоо мөн “амьд чулууны” ( 1 Петр 2:5) хувьд Есүс Христийг дэлхийд хэрхэн төлөөлж болох өөр өөр арга замыг тодорхойлоход урь. Амьд гэдэг нь сүнслэг эсвэл эрч хүчтэй гэсэн утгатай болохыг анхаар. Мөн суралцагчдаас сайн мэдээг бусадтай хуваалцахад “ямагт бэлэн байх[ыг]” ( 1 Петр 3:15) эрэлхийлэхдээ амьдралаа Аврагч дээр суурилуулах нь яагаад чухал талаар ярилцахыг хүсэж болох юм.