“Илчлэл 20:11–15”-ыг авч үзсэн өмнөх хичээлээр та Эцсийн шүүлт болон бидний Шүүгчийн хувьд гүйцэтгэдэг Аврагчийн үүргийн талаар сурч мэдсэн. Энэ хичээл танд Илчлэл 20:12-ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад тусална.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дараах үйл ажиллагаа нь танд “Үхэгсэд үйлсийнхээ дагуу … шүүгдэв” ( Илчлэл 20:12) гэх судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тусална.
-
Судрын эшлэл, түлхүүр хэллэгийг таван удаа чанга хэл.
-
Дараа нь судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цаасан дээр цээжээр гурван удаа бич. Оролдлого бүрийнхээ дараа зөв бичсэн эсэхээ шалгаж, дараагийн оролдлогоор аливаа шаардлагатай засварыг оруул.
Та өмнөх хичээлээр Бурхан биднийг ажил үйлсийн минь дагуу бичигдсэн номоор шүүх болно гэсэн үнэнийг судалсныг сануул. Энэ үнэнийг хэр сайн ойлгосныг нь шалгахын тулд гэр бүлээрээ судраас судлах үеэр дүүгээ танаас дараах асуултуудыг асууж байна гэж төсөөл. Чадах хэрээрээ олон асуултад хариул.
-
Хэн шүүгдэх вэ?
-
Хэн бидний шүүгч болох вэ, яагаад?
-
Бид юугаар шүүгдэх вэ?
-
Бид ямар номуудаар шүүгдэх вэ? ( Илчлэл 20:12 -ыг үзнэ үү.)
-
Бид шүүлтэд хэрхэн бэлдэх вэ?
Одоо Илчлэл 20:12 -ын судрын түлхүүр үг хэллэгийг цээжилснээс хойш хэдэн минут өнгөрсөн тул үүнийг цээжээрээ уншиж чадах эсэхээ шалгаарай. Шаардлагатай бол зөв уншсан эсэхээ шалга.
Дадлага хийх үйл ажиллагаа
Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглах нь бодит амьдралын нөхцөл байдалд бидэнд тусалдаг. Сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг өөрийн үгээр хураангуйл. Дараа нь 2022 оны Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материал дээрх “Сүнслэг мэдлэг олж авах” гэсэн хэсгийн 5–12-р догол мөрийг уншаад, товч хураангуй дээрээ нэмэх аливаа үнэнийг хайж ол.
Дараах жишээнүүдийг уншаад, нэг жишээг сонгон, дараагийн үйл ажиллагаагаар үүнд төвлөр. Тухайн нөхцөл байдалд байгаа хүнд яагаад ийм бодол, мэдрэмж төрсөн байж болохыг бод. Та энэ хоёр залуу эмэгтэйд ямар байгааг ойлгож байна уу? Эцсийн шүүлтийн талаар ойлгоход нь тэдэнд тусалж болох ямар зүйлийг тэд хараахан ойлгоогүй байж болохыг тунгаан бод.
1. Стэфанид дэлхийн хэв маягаар амьдардаг хэсэг найз бий. Хэдийгээр тэд зарлигуудыг зөрчиж байгаа ч заримдаа тэдний хийж байгаа зүйлс хөгжилтэй харагддаг гэж тэр ярив. Тэр найзуудынхаа сонголтын тийм ч сүртэй сөрөг үр дагаврыг харахгүй байгаа бөгөөд тэдэнтэй нэгдэх талаар бодох болж.
2. Кайла бол алдаа гаргах бүрдээ даруухнаар наманчилдаг зөв шударга залуу эмэгтэй. Гэвч хүмүүсийг Эцсийн шүүлтийн талаар ярих үед түүнд айдас төрдөг. Тэр энэ талаар бодохгүй байхыг хичээдэг.
Та ирээдүйд харамсахаас эсвэл шаардлагагүй айдсаас зайлсхийхэд нь Стэфанид эсвэл Кайлад тусалж чадна гэсэн бодлоор захидал бич. Эсвэл та Эцсийн шүүлтийн талаар илүү сайн ойлгосноор амьдрал нь адислагдана гэдгийг мэдэж буй хэн нэгэнд захидал бичиж болно. Захидалдаа сүнслэг мэдлэг олж авах зарчим нэг бүр тэдний нөхцөл байдалд хэрхэн туслахыг багтаа. Та юу бичихээ шийдэхдээ дараахыг бодож үз.
-
Та Стэфанид эсвэл Кайлад асуудлыг мөнхийн талаас нь авч үзэхэд хэрхэн тусалж болох вэ? Энэ нь түүнд хэрхэн туслах вэ?
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар эсвэл авралын төлөвлөгөөний тухай сурч мэдсэн ямар зүйл Стэфани, Кайла хоёрт туслах вэ? Та тэдгээр үнэнийг хэрхэн сурч мэдсэн бэ?
-
Эцсийн шүүлтийн талаар үнэнийг олж мэдэхийн тулд тэнгэрээс томилогдсон ямар ямар эх сурвалжийг та түүнд санал болгох вэ? Илчлэл 20:12 -т заасан үнэнүүд түүнд хэрхэн туслах вэ?
-
Та түүнийг одоо болон ирээдүйд итгэлээр үйлдэхэд хэрхэн уриалах вэ?
Төгс эзэмших сургаалын давтлага