Семинар
Илчлэл 15–22


Илчлэл 15–22

Тойм

Илчлэгч Иохан бошиглогдсон эцсийн өдрүүдэд дэлхийг дүүргэх сүйрэл, ёс бус байдлыг тодхон дүрсэлжээ. Агуу илчлэлтийнхээ эцсийн үзэгдэлд тэр “шинэ тэнгэр, шинэ газар” ба тэнгэрээс буун ирж буй ариун хотыг харсан ( Илчлэл 21:1–2 -ыг үзнэ үү). Тэрээр Бурхан энэ хотын хүмүүстэй хамт “нутаглаж,” “Тэд Түүний ард түмэн болох болно” ( Илчлэл 21:3) гэж гэрчилсэн.

Заахад бэлд

Дараах мэдээлэл нь хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Илчлэл 15–19

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь суралцагчдад эцсийн өдрүүдэд сорилт бэрхшээлтэй тулгарахдаа Есүс Христэд илүү их итгэж найдахад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг эцсийн өдрүүдэд болох сорилт бэрхшээл, Есүс Христэд илүү их итгэж найдах шалтгаануудын талаар мэддэг зүйлээ тунгаан бодоход урь. 

  • Тараах материал: “Тэнгэр элч нар ба гай гамшгууд,” “Ёс бус явдал ба Аврагчийн хүч,” “Хурганы гэрлэлт”

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: A, B ба C сонголт бүхий үйл ажиллагааг хийж гүйцэтгэхдээ суралцагчдыг онлайн жижиг өрөөнүүдэд хуваа. Суралцагчдад хэнтэй хийж гүйцэтгэхээ сонгох боломж олгож эсвэл тэднийг бүлэглэн хувааж болно. Суралцагчдын юу ярилцаж байгааг шалган, шаардлагатай бол туслахын тулд онлайн өрөөнүүдээр тогтмол зочил. Онлайн өрөөнүүд дэх үйл ажиллагаа дууссаны дараа, бүлэг бүрийн ярилцсан зарим ойлголтыг ангийнхантайгаа хуваалцах нь тустай байж болох юм.

Илчлэл 20:11–15

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Эцсийн шүүлтийг илүү сайн ойлгож, тэр өдөр Есүс Христийн өмнө зогсох гайхамшигт үйл явдлыг өөрийн биеэр туулж үзэхээр бэлтгэхэд туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Илчлэл 20:12 -ыг уншаад, Эцсийн шүүлтийн талаар асуумаар байгаа асуултаа бэлдэж ирэхэд урь.

  • Үзүүлэх зураг: Хичээлийн эхэн хэсэгт байгаа Эцсийн шүүлтийг харуулсан зураг

  • Суралцагчдад зориулсан материал: “Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл“ хэсэг дээрх тус болж болох мэдэгдлүүдийн хуулбар

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг Эцсийн шүүлтийн талаар асуух асуултаа чаатаар хуваалцахад урамшуул. Энэ нь суралцагчдад ямар асуултуудыг илүү гүн гүнзгий судлахаа тунгаан бодохдоо ангийнхныхаа асуултуудыг харах боломжийг олгоно.

Төгс эзэмших сургаал: Илчлэл 20:12

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Илчлэл 20:12 -ын төгс эзэмших сургаалын судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжилж, сургаалыг тайлбарлаж, сүнслэг мэдлэг олж авах зарчмуудыг ашиглахад нь суралцагчдад тусална.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Илчлэл 20:12 -ыг уншаад, Эцсийн шүүлтийн талаар сурч мэдсэн зүйлээ мөн үүнд бид хэрхэн бэлдэж болох талаар ангийнхантай хуваалцахаар бэлдэж ирэхэд урь.  

  • Үзүүлэх материал: Сургаалыг тайлбарлахад нь суралцагчдад туслах таван асуулт

  • Суралцагчийн бэлтгэл: Хичээлийн өмнө гурван суралцагчаас тус бүр сүнслэг мэдлэг олж авах нэг нэг зарчмыг эргэн хараад, хичээлээр уг зарчмаа хураангуйлан хуваалцахаар бэлдэж ирэхийг хүс.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад цагаан самбар үйлдлийг ашиглах Эцсийн шүүлтийн талаар олж мэдсэн зүйлээ шивж оруулах боломж олгохыг бод. Дараа нь хэдэн суралцагчаас шивж оруулсан зүйлийнхээ талаар ангийнхандаа ярихыг хүс.

Илчлэл 21–22

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь селестиел хаант улсад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдрах боломжийг олж авахын тулд бүхий л чадлаа дайчлан хичээн чармайвал зохино гэдгийг ойлгоход суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг селестиел хаант улс ямар байх талаар мөн яагаад үүнийг өвлөн авахыг хүсэж байгаагаа тунгаан бодоход урь.

  • Тараах материал: Яагаад селестиел хаант улсад орохын тулд бүхий л чадлаа дайчлан хичээн чармайвал зохих вэ?

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Дэлгэцээ хуваалцан, “Яагаад селестиел хаант улсад орохын тулд бүхий л хүч чадлаа дайчлан чармайх нь зүйтэй вэ?” тараах материалыг харуулах талаар бодож үз. Энэ нь суралцагчдад үүнд багтсан эх сурвалжуудыг бие даан судлах боломжийг олгоно. Суралцагчдад жишээнд өгсөн хариултаа илгээхгүйгээр чаат дээр шивж оруулах зааварчилгаа өг. Хариултаа сайн дураараа илгээхэд нэг суралцагчийг уриад, бусад суралцагчаас хариултыг нь хараад, ярилцахыг хүс. Үүнийг нэг эсвэл хоёр удаа давтаж болно. Эсвэл бүх суралцагч хариултаа нэгэн зэрэг илгээж, суралцагчид таалагдсан нэг хариултаа сонгоод, яагаад гэдгээ хуваалцаж болох юм.

Суралцахуйгаа үнэлэх 12

Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээг энэ жил судлах явцад тавьсан зорилго, хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд нь суралцагчдад туслах зорилготой.

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Шинэ Гэрээнээс судалж дуусах үед энэ жил судалсан судрын хэсгүүдээсээ хамгийн их нөлөө үзүүлсэн 3-5 хэсгээ жагсааж бичихэд урь.

  • Үзүүлэх материал: Үйл ажиллагаанд зориулсан зааварчилгаа

  • Үзүүлэх зураг: Агрип хааны өмнө гэрчилж буй Паулын зураг

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдыг захидал бичиж эхлэхдээ камераа асаалттай байлгахад урих нь зүйтэй. Энэ нь тэдний зан байдлыг ажиглаж, даалгавраа хийж дуусгах дөхсөнийг харах боломжийг олгодог.