Семинар
Илчлэл 21–22


Илчлэл 21–22

“Ялагч нь үүнийг өвлөнө”

A person standing on a mountain top

Бурхантай хамт селестиел хаант улсад амьдарч байна гэж бод доо? Агуу илчлэлтийнхээ эцсийн үзэгдлүүдэд Иохан “шинэ тэнгэр, газар” ба тэнгэрээс буун ирж буй ариун хотыг харсан (Илчлэл 21:1–2-ыг үзнэ үү). Тэрээр Бурхан “тэдэнтэй хамт нутаглаж, тэд Түүний ард түмэн болох болно” (Илчлэл 21:3) гэдгийг гэрчилсэн юм. Энэ хичээл нь селестиел хаант улсад Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой хамт амьдрах боломжийг олж авахын төлөө бүхий л зүйлээ зориулбал зохино гэдгийг ойлгоход танд туслах зорилготой.

Суралцагчдад Их Эзэний хүч, нигүүлсэл, нөлөөг ялган танихад туслах. Судрууд дээрх хүмүүсийг адислахад Их Эзэний мутар оролцсоныг олж харахад нь суралцагчдад тусал. Тэд үүнийг олж харснаар хувийн нөхцөл байдлаасаа Их Эзэний хайр, хүч, нигүүлслийг илүү сайн мэдрэх болно.

Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг селестиел хаант улс ямар байхыг мөн яагаад үүнийг өвлөн авахыг хүсэж байгаагаа тунгаан бодоход урь.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Эцсийн үр дүн

The next would be the team celebrating the goal.

Өөрийгөө спортын нэг багийн гишүүн бөгөөд танай баг улирлын эцэст зохиогдох тэмцээнд тэргүүн байр эзэлнэ гэдгийг урьдаас мэдэж байгаа гэж төсөөл. Гэхдээ уг улирал хэр удаан үргэлжлэхийг мэдэхгүй бөгөөд дасгалжуулагч бүх тоглогчоос багтаа үлдэхийн тулд бүхий л хүчин чадлаа дайчлахыг хүсэн хүлээж байв.

  • Үүнийг мэдэх нь тоглолт бүрд хэрхэн бэлтгэж, тоглоход тань хэрхэн нөлөөлөх вэ? Яагаад?

  • Хэрэв танай баг дараалан хэд хэдэн тоглолтод ялагдсан бол та үүнд хэрхэн хандах байсан бэ? Та эдгээр ялагдлын дараа багийнхнаа хэрхэн урамшуулан зоригжуулах вэ?

Одоо цаг гарган, эцсийн өдрүүд болон Хоёр дахь ирэлтийн талаар бод.

Суралцагчдад дараах асуултуудыг тунгаан бодох цаг өг. Асуултуудыг чангаар ярилцах нь тус болох эсэхийг тодорхойлохын тулд Сүнсний удирдамжийг дага.

  • Зөв шударга эцэст нь ёс бусыг ялан дийлнэ гэдэгт та хэр итгэлтэй байдаг вэ? Таны итгэлийг нэмэгдүүлэхэд юу туслах вэ?

  • Аврагчийг бүхий л чадлаараа тууштай дагахад харамсах зүйлгүй гэж та бодож байна уу? Яагаад тийм эсвэл яагаад үгүй вэ?

Бурхан сайн, муугийн хоорондох тэмцлийн эцсийн үр дүнг “Их Эзэний тал ялан дийлэх болно” хэмээн бошиглогчдоороо дамжуулан илчилсэн. Мянган жилийн үеэр Сатан хүлэгдэж, Есүс Христ дэлхий дээр мянган жил амар амгалан байдалд удирдах болно ( Илчлэл 20:1–4 -ийг үзнэ үү). Энэ мянган жилийн дараа Сатан үүрд “хүхэр бүхий галт нуурт хаягдах” бөгөөд Эцсийн шүүлт явагдана ( Илчлэл 20:7–15 -ыг үзнэ үү). Эцсийн шүүлтийн дараа зөв шударга, үнэнч хүмүүс селестиел хаант улсад мөнх амийг өвлөн авах болно.

Илчлэл 21–22-ыг судлахдаа мөнх амьдрал, селестиел алдар сууг олж авахын төлөө бүхий л хүчин чармайлт гаргах хүслээ нэмэгдүүлэхэд Тэнгэрлэг Эцэгийн тусламжийг эрэлхийл.

Эхлэл ба төгсгөл

Иоханы үзэгдэлдээ харсан чухал үйл явдлуудын нэг бол дэлхийн төгсгөлд Есүс Христ Сатаныг ялан дийлэх явдал байсан юм. Илчлэл 21–22-т Иохан ёс бусыг ялан дийлэхийн тулд Аврагчтай хамт тэмцсэн хүмүүсийн хувь заяаг дүрсэлжээ.

Илчлэл 21:1–7 -г уншаад, итгэлтэй хүмүүст өгөх Бурханы адислалуудыг олж мэд. Таны хувьд чухал санагдсан зүйлсээ тэмдэглэж болох юм.

Хэрэв та 2-р шүлэгт дурдсан Шинэ Иерусалимын талаар илүү дэлгэрэнгүй судлахыг хүсэж байгаа бол энэ талаар Судруудын удирдамж аас хайж олохыг бодоорой.

2-р шүлэгт нөхөр нь Аврагчийг, харин сүйт бүсгүй нь Сүмийн буюу Түүнийг итгэлтэй дагадаг хүмүүсийг бэлгэдэж байгааг анхаар.

7-р шүлэгт гарч буй Христийн хүү, охин бол Түүнтэй байгуулсан гэрээгээ сахидаг хүнийг хэлж байгаа юм.

Самбарт дараах асуултуудыг үзүүлж болно. Хүсвэл, ойлгосон зүйлээ ангийнхантайгаа хуваалцахад суралцагчдыг урь.

  • Бурханы итгэлтэй хүмүүст өгөх ямар ямар адислал таны хувьд юу юунаас илүү чухал вэ? Яагаад?

  • Та эдгээр шүлгээс Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын талаар юу сурч мэдсэн бэ? Тэдний талаар энэ бүхнийг ойлгох нь танд яагаад чухал байж болох вэ?

Суралцагчдыг хариулах үед дараахтай адил асуултуудыг тавих талаар бодож үз. Аврагч ямар арга замаар “бүх юмсыг шинэ болго[дог]” вэ? ( Илчлэл 21:5). Тэр хэрхэн “Эхлэл ба төгсгөл” нь вэ? ( Илчлэл 21:6). Есүс Христээр дамжуулан бид бүхнийг ялан дийлж, “бүх зүйлийг өвлөх” болно гэдэг нь юу гэсэн утгатай вэ? ( Илчлэл 21:7).

Селестиел хаант улсыг өвлөн авах

Суралцагчдыг Илчлэл 21:1–7 дээрээс селестиел хаант улсын талаар олж мэдсэн үнэнүүдээ хуваалцахад урь. Суралцагчид хэд хэдэн зарчмыг тодорхойлж болно. Суралцагчдын хуваалцсан үнэнүүдийг самбарт бичихийг бод. Цаг гарган, тэдгээр үнэний нэг эсвэл хэд хэдийг ярилц.

Эдгээр шүлэгт заасан олон үнэнд дараах зүйлс багтаж болно. Үүнд: Селестиел хаант улсад Бурхан Өөрийн хүмүүстэй хамт байж, тэднийг тайтгаруулах бөгөөд тэд үхэл, уй гашуу, өвчин зовлонг мэдрэхгүй төдийгүй мөнх бус амьдралын сорилтыг итгэлтэй байж даван гарч чадсан хүмүүс селестиел хаант улсад мөнхийн адислалуудыг өвлөн авах болно.

Color Handouts Icon

Дараах эх сурвалж, асуултуудыг харуулах эсвэл тэдгээрийг тараах материал хэлбэрээр өгөх талаар бод. Суралцагчдыг эх сурвалжуудыг судлан, асуултуудад хариулж байх үеэр нэмэлт тусламж, зааварчилгаа хэрэгтэй байж болох хүмүүст анхаарлаа хандуул.

Таны нэг найз селестиел хаант улсад орох шаардлагыг хангахын тулд бүхий л чадлаа дайчлан хичээн чармайх хэрэггүй хэмээн боддог гэж төсөөл.

Селестиел хаант улсын төлөө сайн мэдээний дагуу амьдрахад тавигддаг шаардлагыг бүхий л хүч чадлаа дайчлан дагахад харамсах зүйлгүй гэдгийг найздаа ойлгуулахад тус болох, хуваалцах богино хариулт бэлд. Хариултаа бэлдэхэд тань туслах дараах асуултуудад хариулж, дараах эх сурвалжуудын заримыг ашиглаж болно.

Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Л.Том Пэрри (1922–2015) ийн заасан.

Final official portrait of Elder L. Tom Perry of the Quorum of the Twelve Apostles, 2004. Passed away 30 May 2015.

Хэрэв бид мөнх амьдралын талаар тодорхой бөгөөд үнэн зураглалыг оюун санаандаа буулгаж чадвал биеэ өөрөөр авч явна гэж би итгэдэг. Бид тохинуулах, цуглаандаа явах, ариун сүмд явах, ёс зүйтэй амьдрах, залбирах эсвэл судруудыг унших зэрэг эцсээ хүртэл тэвчихэд шаардлагатай олон зүйлийг хийхээр албадуулахгүй байх болно. Бид эдгээр нь биднийг очихыг хүсдэг газартаа очиход бэлтгэх болно гэдгийг ухаарсан учраас эдгээр бүх зүйлийг болон түүнээс ч ихийг хийхээр хүсэх нь лавтай байсан.

(L. Tom Perry, “The Gospel of Jesus Christ,” Ensign or Liahona, May 2008, 44)

Илчлэл 7:13–17

Илчлэл 21:22–27

Moзая 2:41

Сургаал ба Гэрээ 76:51–52, 59–60, 69–70

Сургаал ба Гэрээ 130:2

Дараах асуултуудын зарим нь хариултаа бодож үзэж байх зуур бодол санааг тань удирдан чиглүүлэхэд тусалж болох юм. Үүнд:

  • Селестиел хаанд улсад амьдрах талаар бодох үед юу нь таныг баярлуулдаг вэ?

  • Аврагчийг дагаж, селестиел хаант улсад орохыг хичээх сэдлийг төрүүлдэг юуг та Түүний талаар сурч мэдсэн бэ?

  • Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой холбоотой ямар ямар туршлага Тэдэнтэй хамт дахин амьдрах хүслийг тань нэмэгдүүлж байсан бэ?

  • Тэдний таныг хайрлах хайр хэрхэн танд селестиел хаант улсад орох боломжтой юм байна гэдгийг мэдрэхэд тусалсан бэ?

New Testament Seminary Teacher Manaul - 2023

Найздаа хэлэх зүйлээ дөрвөөс таван өгүүлбэрээр бич.

Бичсэн зүйлээ жижиг бүлгээр эсвэл ангийнхантайгаа хуваалцах боломжийг суралцагчдад олго. “Тэрхүү адислал танд яагаад чухал вэ?” “Юу найзад тань селестиел хаант улсад орохоор хичээн чармайх урам зориг төрүүлнэ гэж та бодож байна вэ?,” “Таны хувьд чухал ямар зүйлийг та ангийнхаа гишүүнээс сонссон бэ?” зэрэг дагалдах асуултуудыг тавих нь тустай байж болно.

Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын таныг хайрлах хайр болон мөнх амьдралыг хүлээн аваасай хэмээн хүсэх Тэдний хүслийн талаар хэдэн минут эргэцүүлэн бод. Та Тэдний нигүүлсэл, ач ивээлд хэрхэн талархаж болохоо бод.

Цаг гарвал суралцагчдыг бодол санаагаа хуваалцахад урь. Энэ хичээлээр заасан үнэнүүдийн талаар хувийн гэрчлэлээ хуваалц.

Тайлбар ба нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Тэнгэрлэг Эцэг үнэхээр надад селестиел хаанд улсад орох боломжийг олгосон уу?

Товчхон бөгөөд үнэн хариулт бол үнэхээр тийм юм! Гэхдээ, хэрэв та илүү дэлгэрэнгүй судлахыг хүсвэл Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн 2021 оны 7-р сарын дугаар (24–26-р хуудас) дээрх Эрик Б.Мөрдокийн “Та үүнийг хийж чадна!” нийтлэлийг унших талаар бодоорой.

Селестиел хаант улс ямар болох талаар би хэрхэн илүү их зүйлийг сурч болох вэ?

Та Gospel Topics дээрх “Celestial Kingdom” (topics.ChurchofJesusChrist.org) сэдвийг судалж болно. Та мөн Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө сэтгүүлийн 7-р сарын дугаар (31-р хуудас) дээрх “Селестиел хаант улс ямар байдаг вэ?” нийтлэлийг уншиж болно.

Илчлэл 21:6 . Есүс Өөрийгөө “Альфа ба Омега” гэж нэрлэсэн нь ямар учиртай вэ?

Альфа бол грек цагаан толгойн эхний үсэг юм. Альфа гэдэг нь “эхний” буюу “эхлэл” гэсэн утгатай. Омега гэдэг нь “ямар нэгэн зүйлийн сүүлийнх нь” эсвэл “төгсгөл” гэсэн утгатай. Альфа ба Омега гэсэн хоёр үгийг нийлүүлэхэд тэдгээр нь “эхлэлээс төгсгөл хүртэл” эсвэл “эхнээс нь сүүлч хүртэл” гэсэн утгатай болно. Есүсийг Альфа ба Омега гэж нэрлэвэл, энэ нь Тэрээр эхлэлээс байсан бөгөөд бүх зүйлийн төгсгөлд ч байна; Тэрээр мөнхийн гэсэн утгатай.

(Dorothy Leon, “By These Names,” Liahona, Apr. 1996)

Есүс Христийг Альфа ба Омега гэж харах нэг шалтгаан бол Тэрээр Бурхан Тэргүүтэний гишүүн бөгөөд дэлхийг бүтээсэн явдал юм ( Мозая 3:8 ; Мозая 1:33 ; 2:1 -ийг үзнэ үү). Тэрээр мөн мөнх бус байдлын өмнөх дэлхийд бидний Аврагч болохыг зөвшөөрсөн ( Мосе 4:2 -ыг үзнэ үү). Бид Есүс Христээр дамжуулан амилуулагдана ( 1 Коринт 15:20–22 ; Алма 11:42–44 -ийг үзнэ үү), Тэрээр Эцэгийн өмнө бидний Шүүгч бас Өмгөөлөгч байх болно ( Ром 14:10–12 ; Алма 33:22 ; 3 Нифай 27:14–16 ; Сургаал ба Гэрээ 45:3–5 -ыг үзнэ үү).

Илчлэл 22:18–19 нь Библиэс гадна өөр ямар ч судар байж болохгүй гэсэн утгыг илэрхийлж байна уу?

Зарим хүн Мормоны Номыг болон хожмын үеийн бусад судрыг хүлээн авахгүй байх шалтгааныг тоочихдоо Илчлэл 22:18–19 -ийг эш татдаг. Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд энэ шалтгаан нь яагаад буруу болохыг өөрийн “My Words … Never Cease” (Ensign or Liahona, May 2008, 91–94) гэх захиасандаа тайлбарласан.

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Бурханы хотод байхад ямар байх вэ?

Суралцагчдыг Илчлэл 21:10–11, 23–27 -г уншихад урих талаар бод. Хотыг хүмүүстэй нь хамт дүрсэлсэн дүрслэлийг уншсаныхаа дараа “Эдгээр шүлгээс юу нь танд онцгой санагдсан бэ?” эсвэл “Тэр хотод амьдрахад ямар байна гэж та бодож байна вэ?” зэрэг асуултуудыг авч үзэн ярилц.

“Ирээрэй, Эзэн Есүс ээ” ( Илчлэл 22:20)

Суралцагчдыг Илчлэл 22:12–14 -ийг уншаад, эдгээр үг тэдэнд хэрхэн хамаатай болох талаар бодож үзэхэд урь.

“Тийм ээ, Би удахгүй ирнэ” гэсэн Аврагчийн эцсийн тунхаглалд Иохан “Ирээрэй, Эзэн Есүс ээ” ( Илчлэл 22:20) хэмээн уриалж хариулсан. Иохан Их Эзэнийг дэлхийд хурдан эргэж ирэхийг гуйж байжээ. Суралцагчдыг яагаад Аврагчийг “удахгүй ирээсэй” гэж хүсэж байснаа бодож үзэхэд урь.

Хичээлийг эхлүүлэх өөр хувилбар

&nbsp &nbsp

20:46