“Селестиел хаант улс үнэхээр ямар байдаг вэ?” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 31.
Нүдээ олсон хариулт
Селестиел хаант улс ямар байдаг вэ?
Хэдийгээр бидэнд селестиел хаант улсын талаар бүх нарийн мэдээлэл байхгүй ч Их Эзэн үүний талаар хэд хэдэн маш хүчтэй үнэнийг илчилсэн. Бидний мэддэг зүйлсийн заримыг жагсаав:
-
Тэнд амьдарна гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын оршихуйд төгс амилсан биетэйгээр Тэдний амьдардаг амьдралаар амьдарна гэсэн үг юм. Энэ амьдрал нь “хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд” (Moзая 2:41) байдаг бөгөөд “баяслын бүрэн дүүрнийг” (3 Нифай 28:10) эдэлнэ гэсэн үг юм.
-
Тэнд амьдардаг хүмүүс “Есүсээр дамжин төгс болгогдсон” бөгөөд “бүгд тэднийх болой” (Сургаал ба Гэрээ 76:59, 69).
-
Энэ нь бүх хаант улсаас хамгийн агуу сүр жавхлант юм. Үүний сүр жавхланг нарны гэрэлтэй зүйрлэсэн байдаг.
-
Бидний одоо энд байгаа гэр бүлийн харилцаа зэрэг холбоо харилцаа тэнд ч байх бөгөөд гэхдээ эдгээр нь “мөнхийн алдар суугаар хоёр дахин ихсэх болно” (Сургаал ба Гэрээ 130:2).
-
Энэ нь гурван зэрэглэлтэй. Мөнхийн гэрлэлтээр лацдан холбогдсон, гэрээнүүддээ үнэнч байсан хүмүүс хамгийн дээд зэрэглэлд амьдардаг (Сургаал ба Гэрээ 131:1–4-ийг үзнэ үү).
-
Дэлхий селестиел алдар сууг хүлээн авна (Сургаал ба Гэрээ 88:17–20-ийг үзнэ үү).