2021
Амлалтуудаа сахих нь
2021 оны 7-р сар


“Амлалтуудаа сахих нь,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 32

Сүүлийн үг

Амлалтуудаа сахих нь

Түрийвч буцааж өгч байгаа хүү, гэрчилгээ барьсан охин, ууланд авирч буй хүү

Зургийг Эмили Дэвис

Өсвөр насанд минь, нэгэн орой ээж маань орныхоо хөлд надтай хамт суугаад, мэргэн ухааны үгийг дагаж амьдрахын чухлыг үнэн сэтгэлээсээ ярьж өгч билээ. Тэр миний нүд рүү ширтэж байсан бөгөөд би түүний үгс зүрх сэтгэлд маань шингэхийг мэдэрсэн. Тэр: “Ронни, чи мэргэн ухааны үгийг үргэлж дагаж амьдрах болно гэж өнөөдөр надад амла” гэж хэллээ. Би түүнд тэр амлалтыг баттай өгсөн бөгөөд өнгөрсөн хугацааны турш би тэр амлалтдаа хүрсээр байгаа.

Би Бурханы хуулиудыг дагах шийдвэрийг урьдчилан гаргасан бөгөөд тэр шийдвэрийг ахин гаргах хэрэггүй байсан. Их Эзэн, “Миний хэлснийг та нар хийхэд Их Эзэн бибээр үүрэг хүлээдэг; гэвч миний хэлснийг та нар үл хийхэд та нарт амлалт байх нь үгүй” (Cургаал ба Гэрээ 82:10) хэмээн хэлсэн.

Их Эзэн Есүс Христийн төлөөлөгчийн хувьд, та нар үг тань тангараг болдог гэдгийг санаж, Их Эзэнд болон бусдад амладаг амлалт, Тэдэнтэй байгуулдаг гэрээнүүдээ чин шударгаар бодож үзээсэй гэж би урьж байна. Та нарыг үүнийг хийх үед мөн амьдрал, гэр бүлээ болон Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийг өсгөн бэхжүүлэхээр цуцашгүй чармайлт гаргах үед Их Эзэн үгсийг тань баталж, үйлдлийг тань зөвтгөх болно гэдгийг би амлаж байна. Тэрээр та нартай хамт байх бөгөөд та нар итгэлтэйгээр “Бурхантай хамт хэзээ ч төгсөшгүй аз жаргалын байдалд оршиж болохын тулд [та] тэнгэрт хүлээн авагдах” (Moзая 2:41) үеийг тэсэн ядан хүлээх болно.