2021
АНУ-ын Сан Диегод
2021 оны 7-р сар


“АНУ-ын Сан Диегод,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 20–21.

Бид хэрхэн шүтэн биширдэг вэ?

АНУ-ын Сан Диего

Сан Диего

Getty Images-ээс авсан гэрэл зургууд

Залуу эрэгтэй гахайн хамт

Сайн байна уу! Миний нэрийг Чэйс Б. гэдэг. Би 14 настай, Сан Диегод амьдардаг. Сан Диего нь АНУ-ын Калифорни мужийн өмнөд захад байдаг. Газар нутгийн байдал нь маш олон янз байдаг. Сан Диего нь далайн боомт, тэгш оройт уул, хөндий, далан хавцал, толгодтой. Энд ерөнхийдөө жилийн турш дулаахан, нартай байдаг.

Манай гэр бүлийнхэнтэй танилцаарай

Гэр бүл Христийн мэндэлсний баяраар

Би гэр бүлийнхээ хамт Сан Диегогийн уулан дунд амьдардаг. Би ээж, 10 настай эмэгтэй дүү Пэйсли, abuelito болон abuelita (өвөө, эмээ хоёр) нартайгаа хамт олон амьтантай аж ахуйн эдлэн дээр амьдардаг. Бид маш энгийн, хуучны маягаар амьдрахыг хичээдэг.

Хөдөө тал дээгүүр татсан солонго

Ариун ёслолыг онцгой болгох нь

Залуу эрэгтэй

КОВИД-19-ийн хорио цээрийн үеэр бид гэртээ тухтай хувцас өмсөж, буйдан дээрээ суун, ням гаргийг дэндүү энгийнээр өнгөрүүлж болох байсан. Ням гаргийг онцгой байлгахад анхаарахын тулд би ямар нэгэн зүйл хийхийг хүссэн. Хүүхэд, өсвөр үеийнхний шинэ хөтөлбөрийн сүнслэг зорилгынхоо нэг хэсэг болгон би гэр бүлдээ ариун ёслол түгээх өөрсдийн тавиурыг хийхээр шийдсэн юм.

Дархны газарт буй залуу эрэгтэй

Эхлээд би нэг мод аваад нэг талд нь аяга тавихаар нүх цоолж, нөгөө талд нь талханд зориулан тавиур сийллээ. Аbuelita маань үүнийг ямар ч өөгүй болтол нь зүлгэхэд минь тусалсан. Тэгээд бид бариул тогтоон дараа нь модыг будсан юм.

Гэртээ хийсэн ариун ёслолыг түгээх тавиур

Дараагийн ням гарагт бид ариун ёслолыг бэлтгэхээр очихдоо тавиурын нүхэнд таарах аягыг олоогүй. Бид олон цагийн турш таарах аяга хайсан. Хэсэг хугацааны дараа бид тохирох аяга байхгүй ч ариун ёслолоосоо хүртье гэж шийдсэн юм. Хүндэтгэлийн өдрийг ариунаар хадгалахад маань ийм зүйл саад болохыг бид хүсээгүй.

Тэр ням гарагт бид ариун ёслолыг хүртэх үедээ илүү чимээгүй, чин хүсэл, бишрэлтэй байсан юм. Өөрийн тавьсан зорилгодоо мөн үүндээ хүрсэндээ би баяртай байв. Тэнгэрлэг Эцэг миний тавьсан зорилгод мөн үүнд хүрэхэд гаргасан сонголтуудад маань талархаж байгааг би мэдэж мөн мэдэрч байлаа.