2021
Усны нүдний шилний талаарх залбирал
2021 оны 7-р сар


“Усны нүдний шилний талаарх залбирал,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 27

Бат бөх суурь

Усны нүдний шилний талаарх залбирал

Далайн эрэг дээр байгаа охин, хүү хоёр

Зургийг Тоби Ньюсам

Нэг удаа би аавтайгаа Фижи дэх Сигатока руу явсан бөгөөд энэ нь далайд сэлэхэд маш сайхан газар байв. Аав ээж хоёр маань салсан байсан бөгөөд ээж маань бидэнтэй хамт яваагүй. Биднийг явахаас өмнө ээж надад нил ягаан өнгөтэй усны шил авч өгсөн юм. Зүгээр л усны шил л дээ, гэсэн ч ээж намайг шилээ анхаарч, буцааж авчирна гэж найдаж байв.

Сигатокад өнгөрөөсөн хоёр дахь өдрийнхөө орой би шил маань байхгүй байгааг анзаарав. Би шилээ далайд алга болгочихлоо гэж санаа зовж байлаа. Хамгийн эхлээд би усны шилээ олохын төлөө залбирав. Би амар амгаланг мэдэрсэн бөгөөд бүх зүйл сайхан болно гэдгийг мэдэж байсан.

Би зөвхөн ахдаа л үүний талаар хэлсэн юм. Тэр Бурханд итгэдэггүй бөгөөд би ганцаараа гэр бүлээсээ Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байсан учраас тэр миний итгэл бишрэлд үе үе шүүмжлэлтэй ханддаг байв. Тэр “За, чи шилээ олохгүй ээ” гэж хэлэв. Би түүнд “Би үүний төлөө залбирсан бас залбирлын минь хариу ирнэ гэдгийг би мэдэж байна” гэж хэлсэн.

Маргааш нь би сэлж байхдаа усан дотор хайв. Явах цаг болоход би усны шилээ олоогүй л байв. Би шилээ олохгүй юм байна гэдгийг хүлээн зөвшөөрөөд, Тэнгэрлэг Эцэгт хандан тайтгарал, амар амгаланг өгсөнд нь талархсан.

Тэгтэл ах минь гэнэт чангаар дуу алдсан. Тэр усны шилийг маань бариад зогсож байв!

Ах минь одоо ч сайн мэдээнд итгэдэггүй. Харин би Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт итгэл найдвараа тавих үед ирдэг тайтгарал, хүч чадалд болон баталгаанд талархдаг.

Шрэйа С., Фижи, Сува