2021
Косэйгийн баяр хөөр
2021 оны 7-р сар


“Косэйгийн баяр хөөр,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 12–15.

Косэйгийн баяр хөөр

Японы энэ залуу эрэгтэй сайн мэдээг хуваалцах дуртай.

Япон, Нагасаки

Гэрэл зургийг Getty Images-ээс авав

Тэр төгөлдөр хуур тоглодог. Тэр ойрын зайн гүйлтэд гүйдэг. Тэр уртын харайлтаар хичээллэдэг! Гэхдээ эдгээр нь Японы Нагасакид амьдардаг 17 настай залуу эрэгтэйн талаарх сэтгэлд хоногшим бүх зүйл биш юм.

Төгөлдөр хуур тоглож буй залуу эрэгтэй
Гүйж буй залуу эрэгтэй

Косэйн амьдардаг газар Японд үйлчлээд буцаж ирсэн номлогч Маккенна Фрэжэ эгч “Тэр бол миний мэдэх хамгийн агуу номлогчдын нэг. Косэй номлогч нартай байх боломжийг эсвэл Сүмийн үйл ажиллагаагаар болон сошиал медиагаар дамжуулан Христийн талаар гэрчлэх боломжийг хэзээ ч өнгөрөөж байгаагүй” гэж хэлсэн юм.

Косэй номлогчдыг өөрийнх нь хамгийн дотно найзууд гэж үздэг. Мөн түүнийг сайн мэдээг хуваалцах хэр дуртайг нь ойлгосон цагт тэр яагаад ингэж боддогийг гайхах хэрэггүй болно.

Номлогчидтой хамт буй залуу эрэгтэй

Косэй “Номлогчийн ажил надад баяр хөөрийг авчирдаг. Амьдралын модны жимс нь ‘бүхнээс илүү, хамгийн ихээр хүслийг татагч’ (1 Нифай 11:22) гэж Нифай бидэнд заасан. Зарим хүн энэ жимсийг эсэргүүцэж магадгүй юм. Гэхдээ энэ жимсний амтыг мэддэг хүний хувьд би өөрийн эргэн тойронд байгаа хүмүүстэй сайн мэдээг хуваалцахыг хүсдэг” гэж хэлсэн.

Сайн мэдээний адислалуудыг хуваалцах нь Косэйн хамгийн том авьяас ч байж магадгүй.

Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээрх амжилт

Номлогчийг бэлтгэх ангид суусныхаа дараа найз нартаа сайн мэдээний баяр хөөрийг авчрах Косэйн хүсэл илүүтэй нэмэгджээ. Тэр онлайн суваг руу орж үүнийгээ хэрэгжүүлж эхлэв. Түүний сайн мэдээтэй холбоотой захиас, өгүүллийг хуваалцахаар ашигладаг гол хэрэгслийн нэг нь олон нийтийн мэдээллийн хэрэгсэл юм.

Ухаалаг утас барьсан залуу эрэгтэй

Түүний хэд хэдэн найз түүний сошиал медиа дээр тавьсан зүйлд хариулсан. Ялангуяа нэг найз нь Косtй дээр ирээд “Би танай сүмийг сонирхож байна” гэж хэлсэн байна.

Энэ найз нь эхлээд жирийн танил байсан боловч тэдний нөхөрлөл маш хурдан гүнзгийрчээ. “Тэр өөрийн болон миний итгэл бишрэлийн хоорондын ялгааг асууж эхэлсэн. Би түүнтэй ойр ойр ярьдаггүй байсан ч намайг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл дээр сайн мэдээг хуваалцсаны дараа бид сайн найз нөхөд болцгоосон” гэж Косэй тайлбарлав.

Спорт, сонирхол ба мөнхийн найз нөхөрлөл

Косейн итгэл бишрэлээ хуваалцдаг арга зам нь ганцхан олон нийтийн мэдээллийн хэрэгсэл биш юм. Тэр үйл ажиллагаагаар дүүрсэн завгүй амьдралтай гэдгийг санаж байгаа биз дээ. Түүнд хүмүүстэй танилцаж, найз нөхөд болох олон боломж гардаг. Мөн тэрээр уг боломжуудыг сайн мэдээний баяр хөөрийг түгээхэд ашигладаг юм.

“Нэг удаа би спортын клубын найзаа сүм дээр номлогч нарын заадаг англи хэлний хичээлд урьсан. Тэр номлогч нартай сайн найзууд болохын зэрэгцээ англи хэл сурч байсан” гэж Косэй тайлбарлажээ.

Гэхдээ тэдний яриа нь англи хэлний хичээлээр хязгаарлагдаагүй юм.

“Найз маань яагаад бараг өөртэй нь чацуу шахуу эдгээр номлогч сайн дурын ажил хийж мөн Японд номлогчоор үйлчилж байгаа талаар бодож эхэлжээ. Түүний дараагийн асуулт нь номлогчид юунаас болж үйлчилдэг талаарх асуулт байсан юм. Одоогийн байдлаар тэр номлогчийн хичээлийг авсан бөгөөд видео чатаар дамжуулан номлогчидтой холбоотой хэвээр байгаа.”

Косэй найз нартаа сайн мэдээний талаар ярих үедээ өөрийн хуваалцаж байгаа зүйлийг тэдний сонирхдог зүйлтэй уялдуулахыг оролддог. “Жишээлбэл, би эхлээд үхлийн дараа юу болдог талаар, амьдралын зорилгын тухай эсвэл Бурхан амьд эсэх талаар ярьж эхэлдэг. Тэгээд би тэдний сонирхолд үндэслэн тохируулдаг” гэж тэр хэлсэн.

Мэдээж, тэр болгон хүн бүр сонирхоод байдаггүй гэдгийг би мэддэг ба бусдын л адилаар саад бэрхшээлтэй тулгарч байсан. Нэг өдөр, хэдэн найз нь түүнээс Сүмийн тухай асуусны дараа Косэй тэдний нэгэнтэй Сүмийн товхимлыг хуваалцахыг оролджээ. “Гэтэл тэр найз нь ангиас гүйн гарч, корридорт өөр рүү нь харан чанга инээсэн байна.

“Надад энэ нь их гунигтай байсан” гэж Косэй хэлэв.

Гэхдээ тэр урам хугарснаас болж зогсдоггүй. Хэрвээ тэд сонсвол түүний хуваалцаж байгаа зүйл нь тэдний амьдралыг мөнхөд адисална гэдгийг тэр мэддэг.

Түүнийг урамшуулдаг баяр хөөр

Косэй “Би Христийн сургаалаас баяр хөөрийг мэдэрдэг. Хэрвээ би энэ сургаалыг мэддэггүй байсан бол жинхэнэ баяр хөөр гэж үгүй амьдралаар амьдрах байсан” гэж хэлэв.

Судар уншиж буй залуу эрэгтэй

Косэй олон үйл ажиллагаа, сонирхолд цаг зарцуулахдаа өөрт чухал зүйлээ түрүүлж хийхээ мэддэг. “Есүс Христийн сайн мэдээ нь бидний амьдралд найдварыг авчирч, бидний хийх хэрэгтэй бүх зүйлийг илчилдэг. Биднийг гутарсан эсвэл хэцүү цагийг туулах үед маань ч чин сэтгэлийн залбирал амар амгаланг авчрах бөгөөд өөдрөг хандлагатай байхад тусалдаг” гэж тэр хэлсэн.

Ийм учраас тэр боломж олдох бүрд сайн мэдээг хуваалцахаар шийджээ. Тэр өөрийнх нь өдөр тутамдаа мэдэрдэг зүйлийг бусад хүн мэдрээсэй хэмээн хүсдэг. “Олон хүн энэ жинхэнэ баяр хөөрийг мэдрэх боломжтой байгаасай гэж би зүрх сэтгэлийнхээ гүнээс хүсдэг” гэж тэр хэлэв.

Ариун сүмд буй залуу эрэгтэй

Хамгийн чухал зүйл

Тэр бүхий л цагтаа сайн мэдээг хуваалцдаггүй нь мэдээж. Косэй өөрийн амьдралын бусад зорилгод хүрэхийн тулд маш шаргуу хөдөлмөрлөдөг. Тэр өдөр бүр гүйлт, хүндийн өргөлтөөр шаргуу хичээллэдэг ба амрах хэрэгтэй үедээ төгөлдөр хуур тоглодог. Тэр бас байгалиар аялж, гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөх дуртай. “Ах эгч дүү нартайгаа салхинд гарч, загас бариад, идсэнээ би хэзээ ч мартахгүй” гэж тэр дурсав.

гэр бүл
загасчилж буй гэр бүл
залуу эрэгтэй

Гэсэн хэдий ч Косэй хамгийн чухал зүйлд цаг гаргасаар байгаа.

Өөртэй нь адил үйлдэхийг хүсэж байгаа хүнд өгөх бяцхан зөвлөгөө түүнд бий: “Бид зарлигуудыг сахих үедээ удирдамжийг хүлээн авдаг. Ийн үйлдэх үедээ бид Их Эзэнээр хүчирхэгжүүлэгдэж чадна. Айдас, зовнил нь найдвар ба өөртөө итгэх итгэлээр орлуулагддаг. Бид сайн мэдээнээс ичиж зоволгүйгээр амаа нээх аваас хүмүүс Христийн хайрыг мэддэг болж, баяр хөөрөөр дүүргэгдэх болно.”