“Үзэгдэл,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 16–17. Ирээд, Намайг дага Үзэгдэл Өгүүллийг Паул Б.Мөрфи, зургийг Ланс Фрай Сургаал ба Гэрээ 76 Мормоны Номыг орчуулсных нь дараа Их Эзэн Иосеф Смитэд Библийг засварлахыг зарлигласан. Иосеф Библийг унших үедээ зарим өөрчлөлтийг хийхээр Их Эзэнээр өдөөгдсөн. Иосеф өөрт нь туслахыг бичээчдээс гуйжээ. Их Эзэн гэгээнтнүүдэд Огайо руу нүүхийг зарлиглах үед энэ ажил хойшлогдсон юм. Огайо руу нүүснийхээ дараа Иосеф Сидней Ригдоныг бичээчээр ажиллуулж туслуулан, засварлах ажлаа дахин үргэлжлүүлэв. “Бид Библи дээр ажиллах ажлаа дахин эхлүүлэх хэрэгтэй байна” 1832 оны 2-р сарын 16-нд Иосеф, Сидней хоёр Шинэ Гэрээн дэх Иоханы номд засвар оруулж байв. “… сайныг үйлдсэн тэд, шударга хүмүүсийн амилуулалтад, мөн хилэнцэтийг үйлдсэн тэд, шударга бус хүмүүсийн амилуулалтад …” “Энэ нь юу гэсэн үг вэ?” Гайхалтай үзэгдэл тэдэнд нээгдэн үзэгдэв. Тэд Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёрыг харсан. Тэд түүнчлэн тэнгэрт гурван хаант улс байдаг талаар сурч мэдэв. Селестиел хаант улсыг өвлөх хүмүүс хамгийн эхэнд амилуулагдах болно гэдэг нь тэдэнд үзүүлэгджээ. “Эдгээр нь … Есүсээр дамжин төгс болгогдсон … тэд бөлгөө.” Үзэгдэл дуусах үед тэд бүр гайхширсан байв. Сидней ядарсан байлаа. “Сидней үүнд над шиг дасаагүй байна.”