“Зугаатай зогсоол,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, 28–29.
Зугаатай зогсоол
Төөрдөг байшин үдэшлэгийн цаг
Ах эгч дүү гурав эмээгийнхээ 90 насны төрсөн өдрийн үдэшлэгийн урилгыг тараахаар хотыг хөндлөн туулах хэрэгтэй. Хоёр хүн адилхан гудамжаар явахгүйгээр, улаан дээвэртэй байшин бүрд очиж, төөрдөг байшинг туулах гурван өөр замыг олоход нь та тэдэнд тусалж чадах уу?
Ерөнхийлөгч Нэлсон Асуулт
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны талаар үнэн, худал асуултуудад хэрхэн сайн хариулахыг тань харъя.
Үнэн үү, худал уу?
-
Сүмийн идэвхгүй гишүүн байсан аав ээж хоёртоо Мэргэн ухааны үгийг дагаж амьдрахад нь туслахын тулд тэр аав ээж хоёрынхоо бүх архины шилийг хагалж, архийг нь асгав.
-
Тэр тархины мэс засалч байсан.
-
Тэр зүрх-уушигны тоног төхөөрөмжийг боловсронгуй болгоход тусалсан.
-
Ерөнхийлөгч Нэлсон Юта мужийн хамгийн анхны, зүрхний нээлттэй мэс заслыг хийсэн.
-
Тэр есөн хүү, нэг охинтой.
-
Тэр дууны аяыг төгс аялж чаддаг.
-
Тэр хожим нь Сүмийн ерөнхийлөгч болсон ахлагч Спэнсэр В.Кимбаллд зүрхний мэс засал хийсэн.
-
Нэг удаа тэр гэр бүлийн завин аяллын үеэр бараг живэх дөхсөн.
-
Тэр цанаар гулгаж сурахыг үргэлж хүсдэг байсан боловч сурах цаг огт гараагүй.
-
Дайн эхэлсэн учраас ерөнхийлөгч Нэлсон бүрэн цагийн номлолд үйлчлээгүй.
Наргиа
Хариултууд
Ерөнхийлөгч Нэлсоны тухай 1-р асуулт. Үнэн; 2. Худал—тэр зүрхний мэс засалч байсан; 3. Үнэн; 4. Үнэн; 5 Худал—есөн охин, нэг хүүтэй! 6. Үнэн; 7. Үнэн; 8. Үнэн; 9. Худал—тэр бүхий л амьдралынхаа туршид идэвхтэйгээр цанаар гулгасаар ирсэн; 10. Үнэн