“Холбогдох,” Өсвөр үеийнхний бат бөх байдлын төлөө, 2021 оны 7-р сар, нүүр хуудасны дотор тал
Холбогдох
Орин С.
17 настай, Канад, Бритиш Колумбиа
Манайх гэр бүлээрээ завиар аялах аялалд гарсан бөгөөд гурван долоо хоног гаруй хуурай газар хараагүй. Эхний хоёр долоо хоногийн дараа бид хүчтэй шуургатай тулсан. Салхинд далбаа маань эвдэрч, давалгаа завины шалан дээр бууж, завины урд хэсэг бүхэлдээ усанд автаж байсан юм. Энэ бүхнээс гадна бидний уух цэвэр ус дуусаж байсан ба бид энэ шуурганаас амьд гарлаа гэхэд ундны усны талаар санаа зовох хэрэгтэй болж байлаа.
Гэр бүлийнхэн маань завины үлдсэн ганц хуурай хэсэгт бөөгнөрөн суугаад, бараг бүтэн цагийн турш залбирсан. Бид шөнийг эсэн мэнд өнгөрөөх эсэхээ мэдэхгүй байсан ч гэр бүл маань хамтдаа лацдан холбогдсон учраас юу ч боллоо гэсэн би тэдэнтэйгээ хамт байна гэдгээ мэдэж байв.
Биднийг залбирч дуусахад шуурга намжиж, давалгаа зогссон байсныг бид харсан юм. Удалгүй ширүүн бороо орж эхэлсэн бөгөөд энэ нь тэнгисийн тэр хэсэгт маш ховор тохиолддог зүйл байв. Бид усны том саваа дүүргэхээр шуудай ашигласан бөгөөд аяллаа дуусгахад хангалттай усыг гайхамшигтайгаар нөөцөлж чадсан юм.
Энэ туршлага надад залбирал хэр хүчтэй байж болохыг мөн Тэнгэрлэг Эцэг биднийг ямар ихээр харж ханддаг болохыг үзүүлсэн юм. Би тэр шуурганы талаар бодох үедээ сайн мэдээ жинхэнэ бас үнэн гэдгийг мэддэг.