Төгс эзэмших сургаалын давтлага 1
Олох ба цээжлэх: Лук 2:10–12-оос Лук 24:36–39
Төгс эзэмших сургаалын зорилгуудын нэг бол төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг цээжлэхэд тань туслах явдал юм. Энэ хичээл нь Шинэ Гэрээний эхний 11 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн судрын эшлэл, түлхүүр үг хэллэгийг олох, цээжлэхэд танд туслах зорилготой.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Судрын эшлэл, түлхүүр үг хэллэг
-
Төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг яагаад мэдэж байх шаардлагатай вэ?
Та судруудыг цээжлэхийн ач холбогдлын талаарх Арван хоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын (1928–2015) дараах мэдэгдлийг санаж байгаа байх.
Судруудыг цээжлэх нь агуу хүчийг авчирдаг. Судрыг цээжлэх нь шинэ нөхөрлөл үүсгэж байгаатай адил. Энэ нь хэрэгцээтэй үед маань тусалж, тайтгаруулж, сүнсний нөлөөг өгч, өөрчлөлт хэрэгтэй үед урам дэм өгдөг шинэ танилтай болсонтой адил юм.
(Ричард Г.Скотт, “Судрын хүч,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 5)
Эхний 11 төгс эзэмших сургаалын судрын хэсгийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг сурахын тулд дараах хүснэгтийг судлах тэмдэглэлдээ хуулах эсвэл зөөврийн төхөөрөмж дээрээ Doctrinal Mastery аппликэйшныг татаж аваад, аппликэйшн дээрх цээжлэхэд туслах үйл ажиллагаануудыг ашиглах талаар бодож үз.
Судрын эшлэл |
Судрын түлхүүр үг хэллэг |
“Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ.” | |
“Хэн ус болон Сүнснээс эс төрнө, тэр Бурханы хаанчлалд орж үл чадна.” | |
“Бурхан ертөнцийг үнэхээр хайрласандаа цорын ганц Хүүгээ өгсөн.” | |
“Та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг.” | |
“Зүдэж зүтгэгсэд хийгээд хүнд ачаа үүрсэн бүгд ээ, Над дээр ир. Би та нарыг амраая.” | |
“Би чамд тэнгэрийн хаанчлалын түлхүүрийг өгнө” хэмээн Есүс хэлэв. | |
“Хэрэв хэн нэгэн нь Түүний хүслийг үйлдэхийг хүсвэл тэрээр энэ сургаалыг мэднэ.” | |
“Чи Бурхан Эзэнээ хайрла. … Чи хөршөө … хайрла.” | |
“Намайг дурсаж” ариун ёслолоос хүрт хэмээн Есүс Христ зарлигласан. | |
“Цорын ганц үнэн Бурхан Таныг болон Таны илгээсэн Есүс Христийг мэдэх нь мөнхийн амь мөн.” | |
“Учир нь сүнсэнд та нарын харж байгаа Над шиг яс, мах байдаггүй юм.” |
Хамгийн багадаа төгс эзэмших сургаалын судрын гурван хэсгийг сонгоод, дараахыг гүйцэтгэ.
-
Судрын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжээр бич.
-
Эдгээр шүлгийг яагаад чухал гэж бодож байгаагаа хуваалц.
Дараагийн хэдэн өдрийн турш хамгийн багадаа гурван төгс эзэмших сургаалын судрын хэсгийн судрын эшлэл болон судрын түлхүүр үг хэллэгийг цээжлэхээр чармайгаарай. Эдгээр шүлгийг мэдэж байх нь таны болон таньдаг хүмүүсийн тань амьдралыг ямар аргаар адисалж болохыг олж мэд.