Матай 6–7
Тойм
Есүс бусдын анхаарлыг татахын тулд бус, харин Тэнгэрлэг Эцэгийн таалалд нийцүүлэхийн тулд сайн үйлс хийх хэрэгтэй гэж бидэнд сурган, Уулан дээрх номлолоо үргэлжлүүлсээр байв. Тэр бас шавь нартаа “эхлээд … Бурханы хаант улсыг [байгуулахаар] эрэлхийлэх” (Матай 6:33) болон зөв шударгаар шүүхийг зааварлав. Энэ долоо хоногийн материалд суралцагчдад Шинэ Гэрээний эхний 11 төгс эзэмших сургаалын хэсгүүдийг олох, цээжлэхэд туслах үйл ажиллагаа мөн суралцахуй, ахиц дэвшлээ үнэлэхэд туслах хичээл багтсан.
Maтай 6:1–18
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь сайн үйлс хийх сэдлээ үнэлж, өөрийгөө хэрхэн хөгжүүлэхийг хүсэж байгаагаа тодорхойлох боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг хичээлийн өмнө 24 цагийн турш өөрсдийн үйлдлийн сэдлийн талаар бодоход урь.
-
Үзүүлэх материал: Сайн үйлсийн тухай хүснэгт
-
Видео бичлэг: “On Being Genuine (Чин үнэнч байх нь)” (цагийн код 17:51; 15:34-16:29 хүртэл үзнэ үү)
Maтай 6:19–34
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихын ач холбогдлыг тунгааж, хуваалцах боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихын ач холбогдол, адислалыг бусадтай хэрхэн хуваалцахаа тунгаан бодоход суралцагчдыг урь.
-
Видео бичлэгүүд: Дараах бичлэгээс нэгийг сонго. Үүнд: “No Regrets (Харамсах зүйлгүй)” (5:38), “Virtuous Young Women (Ёс суртахуунтай залуу эмэгтэй)” (3:50), “Your Day for a Mission (Номлолд үйлчлэх таны өдөр)” (3:31)
-
Үзүүлэх материал: Судрын эшлэл ба тайлбарууд
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Видео хурлын дэлгэцээ галлерейн горимд харуулах эсвэл дэлгэцэн дээр аль болох олон суралцагч харагдаж байхаар тохируул. Нэг суралцагч өөрийн бэлтгэсэн видео бичлэгийн төлөвлөгөөг хуваалцсаны дараа тэднээс дээш, доош, баруун, зүүн тийш заахыг хүс. Таны дэлгэцийн дээд, доод, баруун, зүүн талд харагдаж буй суралцагч дараагийнх нь болох болно. (Суралцагчдын таны дэлгэцэн дээр харагдаж буй байдал суралцагчдын харж байгаатай зарим үед тохирдоггүй болохыг мэдэх нь тустай байж болох юм.)
Матай 7:1–5
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь зөв шударга шүүхэд суралцах боломжийг суралцагчдад олгоно.
-
Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг өөрсдийн хийх ёстой болон хийхгүй байхад анхаарах ёстой шүүлтийн тухай мэддэг зүйлсээ тунгаан бодоход урь. Тэднийг шүүлтийн талаар өөрт байгаа асуултынхаа талаар бодоход уриал.
-
Үзүүлэн: Үртэс ба дүнз (эсвэл хоёулангийнх нь зураг)
-
Видео бичлэг: “Looking through Windows (Цонхоор харах нь)” (2:19)
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээлийн төгсгөлд суралцагчдын ярилцахаар сонгох боломжтой дөрвөн жишээг харуул. Нэг эсвэл хэд хэдэн суралцагчийг ангиараа ярилцахыг хүсэж байгаа дор хаяж нэг жишээг зургийн хэрэгслээ ашиглан дугуйлахад эсвэл суралцагчдыг өөрсдийн сонголтыг илэрхийлэх боломжтой санал асуулга зохиоход урь.
Төгс эзэмших сургаалын давтлага 1
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь Шинэ Гэрээний эхний 11 төгс эзэмших сургаалын судрын хэсгүүдийн эшлэл, түлхүүр үг хэллэгийг олох, цээжлэхэд суралцагчдад туслах зорилготой.
-
Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын эхний 11 судрын хэсгийг агуулсан хүснэгт
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчид судруудыг олж, судрын түлхүүр үг хэллэгийг цээжилж байх зуураа бие биенээ илүү сайн таньж мэдэх үүднээс жижиг онлайн өрөөнүүдийг ашиглах талаар бодож үз.
Суралцахуйгаа үнэлэх нь 2
Хичээлийн зорилго: Энэ хичээл нь энэ жил Шинэ Гэрээнээс суралцах явцдаа тавьсан зорилго, суралцаж буй зүйл болон хувийн өсөлт хөгжлөө үнэлэхэд тань туслах зорилготой.
-
Суралцагчийн бэлтгэл: Есүс Христэд итгэх итгэлээр дамжуулан уруу таталтыг эсэргүүцэж, даван туулах өөрсдийн хүчин чармайлтын талаар бодоход суралцагчдыг урь.
-
Суралцагчдад зориулсан материалууд: Хэрэв та байгууламж барих үйл ажиллагааг сонгосон бол шоо, аяга эсвэл ном, бат бөх гадаргуутай ширээ зэрэг эд зүйл байж болно
-
Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Суралцагчдад шоо эсвэл аяга ашиглан эхлээд хатуу гадаргуу дээр, дараа нь дэр зэрэг тогтворгүй гадаргуу дээр энгийн байгууламж барих хангалттай цаг гаргаж өгөх талаар бодож үз. Үлдсэн суралцагчид үүнийг видео хурлаар үзэх боломжтой.