Maтай 6:19–34
“Эхлээд Бурханы хаанчлалыг хайгтун”
Уулан дээрх номлолынхоо нэг хэсэг болгож, Есүс Христ Өөрийн шавь нарт “эхлээд Бурханы хаанчлалыг … хайгтун” (Матай 6:33) хэмээн заасан. Энэ хичээлээр та Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихын ач холбогдлыг тунгааж, хуваалцах боломжтой болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Аврагч шавь нартаа эхлээд “Бурханы хаант улсыг эрэлхийлэхийг заав”
Дараах бодит амьдралын жишээнүүдийг унш.
-
АНУ-ын Калифорнид амьдардаг серфингийн авьяаслаг тамирчин залуугийн семинарын хуваарь түүний ахлах сургуулийн серфингийн багийн сургуулилттай нэгэн зэрэг байхаар таарсан байна.
-
Бразилын нэгэн залуу эмэгтэй найзынхаа 15 насны төрсөн өдөрт хажууд нь суух хүндэт зочноор уригдсан боловч өөрийнхөө жишигт нийцэхгүй даашинз өмсөх хэрэгтэй болжээ.
-
Шинэ Зеландад амьдардаг регбигийн авьяаслаг тоглогч залуу эрэгтэй удахгүй мэргэжлийн багт тоглох урилга хүлээн авах гэж байгаа боловч бүрэн цагийн номлолд үйлчлэх насанд хүрсэн байлаа.
Эдгээр нь өсвөр үеийнхэн өөрсдийн амьдралд Бурханыг эн тэргүүнд тавих ёстой нөхцөл байдлууд бөгөөд энэ нь тийм ч амар биш юм.
-
Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихтай холбоотой ямар асуулт эсвэл асуудлууд эдгээр нөхцөл байдалд байгаа өсвөр үеийнхэнд тулгарах вэ?
-
Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихтай холбоотой ямар асуулт эсвэл асуудлууд танд эсвэл таны найз нөхдөд байж болох вэ?
Та энэ хичээлийг судлахдаа өөрийн асуудлуудыг шийдэх, Их Эзэнийг эн тэргүүнд тавихын ач холбогдлыг мэдрэхэд туслахыг Түүнээс хүс. Дараах бүлэг судраас нэгийг судлаарай. Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавихад туслах Аврагчийн заасан үнэнийг олж мэдэж, ойлгоход тань туслах Ариун Сүнсний зааварчилгааг эрэлхийл.
А сонголт: Матай 6:19–24. Эдгээр шүлэгт Аврагч бидний хамгийн их үнэ цэнтэйд тооцдог зүйлсийг илэрхийлэхдээ эд баялаг гэдэг үгийг, бидний амьдралын алсын хараа эсвэл төвлөрөх ёстой зүйлсийг илэрхийлэхдээ нүд гэдэг үгийг ашиглажээ. Иосеф Смитийн Орчуулгын 22-р шүлэгт Их Эзэний заасан зүйлсийг тодруулж өгдөг. “Нүд чинь Бурханы цог жавхланг харах саруул аваас бүтэн бие чинь гэрэлтэй байна” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 6:22 [Матай 6:22, зүүлт тайлбар b]-д буй; мөн Сургаал ба Гэрээ 88:67-г үзнэ үү). Мөн эд баялаг гэдэг үг нь материаллаг байдал эсвэл баян хүнийг илэрхийлж байна (Матай 6:24, зүүлт тайлбар e-г үзнэ үү).
Б сонголт: Матай 6:25–34. Эдгээр шүлгийн Иосеф Смитийн Орчуулга нь Их Эзэн Өөрийн төлөөлөгчдөд “дэлхий ертөнцөөр … явж … хүмүүст сургаал айлдах” үүрэг хариуцлагынх нь талаар ярьж байсныг тодотгож өгдөг (Joseph Smith Translation, Matthew 6:25–26 [Bible appendix]). Их Эзэний зааварчилгаа энэ үед арван хоёр төлөөлөгчдөд зориулагдсан байсан бол Түүний заасан зарчим бидэнд ч мөн хамаатай. Бурхан биднийг багтаасан Өөрийн бүтээлүүдэд хэрхэн анхаарал тавьдаг тухай жишээг ажигла. Суралцаж байхдаа 33-р шүлэгт онцгой анхаарал хандуул. Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга нь “Энэ дэлхийн зүйлүүдийг бүү эрэлхийл, харин та нар юуны түрүүнд Бурханы хаант улсыг байгуул” гэж эхэлдэг (Иосеф Смитийн Орчуулга, Матай 6:38 [Bible Appendix]).
-
Та Аврагчийн үгсийг уншиж, Ариун Сүнсний удирдамжийг урих явцдаа өөрт утга учиртай санагдсан юуг олж харсан бэ? Энэ нь яагаад утга учиртай байсан бэ?
Аврагч эдгээр шүлэгт бид Бурханд болон эд баялагт (эсвэл материаллаг зүйлсэд) хоёуланд зэрэг үйлчилж чадахгүй бөгөөд хэрэв бид эхлээд Бурханы хаанчлалыг хайвал Тэр бидэнд хэрэгтэй гэж мэдэж буй зүйлсээрээ биднийг адислах болно гэсэн үнэн зарчмуудыг заасан.
-
Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрыг өөрийн амьдралд эн тэргүүнд тавих урам зориг өгдөг Тэдний талаар та юу мэдэх вэ?
Бурханыг эн тэргүүнд тавьдаг залуучууд
-
-
Та хэзээ Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавьж байсан бэ?
-
Та өөрийнхөө шийдвэрийн үр дүнд ямар адислалуудыг олж харсан бэ?
Бурханыг эн тэргүүнд тавихад бусдыг урамшуулах
Өөрийн амьдралд Бурханыг эн тэргүүнд тавих тухай Аврагчийн сургаалыг хэрхэн хэрэгжүүлдэг талаараа бод. Энэ хичээлийг үзэж дуусгахдаа Ариун Сүнснээс урам зориг авахаар үргэлжлүүлэн эрэлхийл.
Танай гадас эсвэл дүүргийн ерөнхийлөгчийн зөвлөлөөс чуулга эсвэл ангийг тань бүсийнхээ өсвөр үеийнхэнд Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавих сэдэл төрүүлэн туслах видео бүтээхэд урьсан гэж төсөөл. Ерөнхийлөгчийн зөвлөл уг видеог өсвөр үеийнхний арга хэмжээн дээр үзүүлэхээр төлөвлөжээ.
Видеоныхоо дэлгэрэнгүй тоймыг гарга. (Видео бүтээх шаардлагагүй бол та зөвхөн төлөвлөгөө гаргах хэрэгтэй.) Тоймдоо дараах зүйлсийг багтаа. Үүнд:
-
Аврагчийн Матай 6 дээр заасан дор хаяж нэг үнэн болон энэ нь Бурханыг амьдралдаа тавихад өсвөр үеийнхэнд хэрхэн туслах тухай тайлбар
-
Хэн нэгэн хүний Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавьж буй тухай орчин үеийн жишээ. Энэ жишээ нь таны хувийн туршлага эсвэл таны мэддэг хэн нэгний туршлага байж болно. Жишээнд энгийн дүгнэлт бич.
Мөн тоймдоо дараах санаануудын нэг эсвэл хэд хэдийг багтаа. Үүнд:
-
Сүмийн удирдагчийн гаргасан мэдэгдэл
-
Таны оруулж болох зураг эсвэл үзүүлэн болон тэдгээрийг хэзээ оруулж болох тухай
-
Таны хувийн гэрчлэл
Та видео бүтээх төлөвлөгөөгөө гэр бүл, найз нөхөдтэйгөө хуваалцаж болно. Ирээд, Намайг дага гарын авлагыг бие даан судлах цаг дээр энэ сэдвийн талаар гэр бүлийнхэнтэйгээ ярилцахдаа үүнийг гүйцэтгэх нь хамгийн тохиромжтой.
Хэрэв та видео бүтээж чаддаг бол хийгээд, бусадтай хуваалцах талаар бодож үз.
Тайлбар ба нөхцөл байдлын тухай мэдээлэл
Бид Бурханыг амьдралдаа эн тэргүүнд тавьснаар ямар ямар адислал хүлээн авдаг вэ?
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон (1899–1994) ийн заасан.
Бид Бурханыг амьдралынхаа бусад юм бүхний өмнө тавих ёстой. …
Бид Бурханыг нэгдүгээрт тавьсан үед бусад бүх зүйл зохих байрандаа орох юм уу бидний амьдралаас алга болдог. Их Эзэнийг хайрлах бидний хайр бусдыг энэрэх, цаг хугацаагаа зохицуулах, өөрсдийн сонирхдог зүйлсийг хийх болон эн тэргүүнд анхаарах ёстой зүйлсийн маань дэс дарааг тогтоон өгч, удирдан чиглүүлж, туслах болно.
(Ezra Taft Benson, “The Great Commandment—Love the Lord,” Ensign, May 1988, 4)
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон ийн заасан.
Та Бурханыг амьдралдаа хамгийн хүчтэй нөлөөлөгч болгоход бэлэн үү? …
Ийнхүү бэлэн байх нь таныг хэрхэн адисалж болохыг бодоод үзээрэй. …
Хэрэв танд сайн мэдээний тухай болон Сүмийн талаар үнэхээр мэдэхийг хүссэн асуулт байвал Бурханыг амьдралдаа ялуулахыг сонгосноор та амьдралын тань замыг зааж, гэрээний зам дээрээ баттай зогсоход туслах өөрчлөгдөшгүй, мөнхийн үнэнийг олж, ойлгоход чиглүүлэгдэх болно.
Та уруу татагдахдаа, тэр бүү хэл туйлдаж, ганцаардаж эсвэл буруугаар ойлгогдсон үед тань уруу таталтууд ирэх үед Бурханыг амьдралдаа ялуулахыг сонгож, Түүнээс өөрийгөө хүчирхэгжүүлэхийг хүсэн гуйхад ямар их зориг шаардагдахыг төсөөлөөрэй.
… Та амьдралдаа Бурханыг ялуулах сонголтыг хийснээр Бурхан бол “гайхамшгийн Бурхан” [Мормон 9:11] болохыг өөрийн биеэр мэдэж авах болно.
(Рассэлл М.Нэлсон, “Бурхан ялах болтугай,” 2020 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 103)
Аврагч “Амийнхаа төлөө санаа бүү зов” мөн “Маргаашийн төлөө санаа бүү зов” хэмээн хэлэхдээ ямар утга санааг илэрхийлсэн бэ? (Maтай 6:25, 34).
“Хаан Жэймсийн хувилбарын Матай 6:25, 34 дээрх ‘санаа бүү зов’ гэж орчуулагдсан грек хэллэг нь хэт сэтгэл зовниж эсвэл санаа зовох хэрэггүй гэсэн утгатай” (Шинэ гэрээний суралцагчийн гарын авлага [Сүмийн Боловсролын Системийн гарын авлага, 2014], 29).
Аврагч “Өдөр бүрийн зүдүүр өдөртөө хангалттай” хэмээн хэлсэн нь ямар утгатай вэ? (Maтай 6:34)
Энэ хэллэг нь “Маргаашийн асуудлыг бүү авчир—танд өнөөдөр хангалттай асуудал байгаа” гэсэн утгатай (Шинэ Гэрээний суралцагчийн гарын авлага, 29).
Тохой гэж юу вэ? (Maтай 6:27)
Тохой гэдэг нь “еврейчүүдийн ашигладаг байсан уртын энгийн нэгж; гарын тохойноос хурууны үзүүр хүртэлх зай бөгөөд … Их Эзэний цаг үед [ойролцоогоор] 21½ инч байв” (Bible Dictionary, “Cubit”).