Шинэ Гэрээний оршил
Шинэ Гэрээ Христэд ирэхэд бидэнд тусалдаг
Шинэ Гэрээ нь мөнх бус амьдралын тухай болон Есүс Христ, Түүний төлөөлөгчдийн тохинууллын үйл хэргийн тухай цэдэг юм. Энэ хичээл таныг Шинэ Гэрээг судлах явцдаа Есүс Христэд ирж, Түүнийг дагахад өөрийгөө бэлтгэхэд туслах болно.
Боломжит суралцах үйл ажиллагаа
Дараах асуултуудад юу гэж хариулахаа бод. Үүнд:
-
Та бие махбод эсвэл оюун санааны хувьд ядарсан үедээ юу хийдэг вэ?
-
Та айсан үедээ юу хийдэг вэ?
-
Танд хэн нэгний туслалцаа хэрэгтэй үед та хэн рүү очдог вэ?
-
Таны бодсон үйл ажиллагаа эсвэл хүмүүс таныг хүнд нөхцөл байдалд орсон үед хэрхэн тусалдаг вэ?
-
Ямар ч үйлдэл эсвэл хүн танд тус болж чадахгүй байсан хэрэгцээ шаардлага танд урьд нь гарч байсан уу?
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан, ерөнхийлөгч Жийн Б.Бингам бидэнд хамгийн чухал хэрэгцээгээ хэрхэн хангах талаар заасан.
Аврагч маань болох Есүс Христэд анхаарлаа төвлөрүүлж, Түүний үлгэрлэж заасан сайн мэдээний дагуу амьдрах үед мөнхөд үргэлжлэх баяр баясгалан ирдэг. Бид Есүс Христийн талаар суралцаж, итгэж мөн даган дуурайх тусам Түүнийг бүхий л эдгэрэл, амар амгалан, мөнхийн өсөлт хөгжлийн эх сурвалж гэдгийг илүү сайн ойлгодог.
(Жийн Б.Бингам, “Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” Ensign эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 80)
-
Энэ мэдэгдлээс харахад, бид Есүс Христийн ачаар ямар адислал хүртэж болох вэ?
-
Эдгээр адислалын аль нь яг одоо таны хувьд хамгийн чухал вэ? Яагаад?
Шинэ Гэрээн дэх Есүс Христийн амьдралыг судлах
Энэ жил биднийг Шинэ Гэрээг гэртээ, сүм дээр мөн семинарт судлахад урьсан. Биднийг Шинэ Гэрээг судалж, Ариун Сүнсээр суралцахаар хүчин чармайлт гаргах үед Есүс Христ гэж хэн болох тухай болон Түүний бидэнд санал болгож буй зүйлсийн талаарх ойлголт, гэрчлэл нэмэгдэх болно. Бид Түүний санал болгож буй баяр хөөр, эдгэрэл, амар амгаланг мэдрэхийн тулд юу хийж болохоо мэдэж авах болно.
-
Та Шинэ Гэрээний талаар юу мэдэж байгаа вэ?
-
Шинэ Гэрээний ямар зарим түүхэд та хамгийн дуртай вэ? Яагаад?
-
Та энэ жил Шинэ Гэрээг судлах нь яагаад үр дүнтэй байх болно гэж бодож байна вэ?
Шинэ Гэрээний эхний дөрвөн ном Аврагчийн амьдралын тухай дөрвөн түүхийг агуулдаг. Эдгээр нь Сайн мэдээ гэж танигдсан. Шинэ Гэрээний үлдсэн хэсэг нь Аврагчийн арван хоёр төлөөлөгч, Сүмийн эхэн үеийн бусад удирдагчийн тохинууллын үйл хэрэг, сургаалыг агуулдаг.
Нэмэлт мэдээлэл авахын тулд хичээлийн төгсгөл хэсэгт байх “Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл”хэсгийг үзнэ үү.
Аврагч Шинэ Гэрээн дэх, Түүний бидэнд өгөхийг хүсэж буй тусламжийг хүлээн авахын тулд авах ёстой урилгыг бидэнд санал болгодог.
Та Матай 11:28-ыг уншаад , Аврагчийн урилгыг олж мэд.
-
“[Христэд] ирэх” гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?
-
Биднийг Аврагчид ирэхэд Тэрээр бидэнд ямар төрлийн амралтыг өгч чадна гэж та бодож байна вэ?
-
Та Есүс Христэд ирэхдээ амьдралдаа ямар ямар адислал хүртсэн бэ?
Шинэ Гэрээг судлах явцдаа илүү хүчирхэг шавь болох
Энэ жил та Шинэ Гэрээг судалснаар Есүс Христэд ирж, Түүний шавь эсвэл дагалдагч болох олон боломжийг олж авах болно.
Суралцах явцдаа Есүс Христийн талаар уншиж, сонссон зүйлдээ төдийгүй Сүнсний Түүний тухай танд зааж буй зүйлд анхаарлаа хандуул. Та Түүний талаар юу сурч, мэдэрч, Түүнийг дагахын тулд юу хийж байгаагаа бичиж тэмдэглэхийн тулд судлах тэмдэглэлдээ цөөн хуудас үлдээхийг бод. Жилийн турш эдгээр хуудсанд шинэ зүйл нэмж, өсөлт хөгжлөө хянаарай.
-
Та энэ жил Есүс Христийн амьдрал, сургаалыг судлахдаа юуны талаар суралцаж эсвэл ямар туршлага олж авна гэж найдаж байна вэ?
-
Та Есүс Христийн дагалдагчийн хувьд ямар ямар тодорхой арга замаар өсөж хөгжинө гэж бодож байна вэ?
Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл
Шинэ Гэрээ ямар зохион байгуулалттай вэ?
Шинэ Гэрээний эхний дөрвөн ном (Матай, Марк, Лук, Иохан) сайн мэдээ гэдгээрээ танигдсан. Сайн мэдээ нь Есүсийн мөнх бус амьдрал, тохинууллын үйл хэргийн дөрвөн гэрчлэл юм. Грек хэлээр Сайн мэдээ гэдэг нь “сайн сайхан мэдээ” гэсэн утгатай. Дөрвөн сайн мэдээний тухай нэмэлт мэдээлэл авах бол Судруудын удирдамжаас “ Сайн мэдээнүүд ”-ийг мөн scriptures.ChurchofJesusChrist.org-оос энэ сэдвийг үзнэ үү.
Шинэ Гэрээний үлдсэн хэсэгт (Үйлс номоос Илчлэл ном хүртэлх) Аврагчийн Сүмийн гол удирдагчдын бичсэн зүйлс болон тохинууллын үйл хэргийн тухай бий. Үйлс номд төлөөлөгчдийн номлолын үйл ажиллагаа, тохинууллын үйл хэрэг, үзүүлсэн гайхамшгууд бүртгэгдсэн байдаг. Ром номоос Иуда хүртэлх номууд бол Паулын болон Сүмийн бусад удирдагчийн гэгээнтнүүдэд зааварлан, сэнхрүүлэхийн тулд бичсэн захиас буюу захидлууд юм. Илчлэл ном нь хожмын өдрүүдийн тухай Иоханы хэлсэн илчлэлтүүдийг агуулдаг.
Шинэ Гэрээг судлах явцад миний Есүс Христэд итгэх итгэл хэрхэн хүчирхэгжих вэ?
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч асан, ерөнхийлөгч Жийн Б.Бингам Аврагчийн амьдрал, сургаалыг судлах явцдаа итгэлээ хүчирхэгжүүлэх зарим арга замыг хуваалцжээ.
Та Христийн амьдрал, сургаалыг олон арга замаар судалснаар Түүнд итгэх итгэл тань өснө. Тэрээр хувь хүн нэг бүрийг хайрладаг бөгөөд төгс ойлгодог гэдгийг та мэдэх болно. Тэрээр 33 жилийн мөнх бус амьдралдаа эсэргүүцэл, хавчлага, бие махбодын өлсгөлөн, цангаа, зүдрэл, ганцаардал, үг хэлээр дайрах болон бие махбодын хүчирхийллийг амсаж, эцэст нь нүгэлт хүмүүсийн гарт тарчлагдан үхсэн. Гетсеманийн цэцэрлэгт, Калвари загалмай дээр Тэрээр бидний бүх өвчин, зүдгүүр, уруу таталт, өвдөлт, сул дорой чанарыг мэдэрсэн юм.
Бид ямар ч зовлон амссан бай, Тэрээр эдгэрлийн эх булаг билээ. Аливаа төрлийн хүчирхийлэл, хайрт нэгнээ алдсан цочирдом мэдээ, архаг өвчин, хөгжлийн бэрхшээл, хилс хэрэг, харгис хэрцгий хавчлагыг туулж эсвэл нүгэл хилэнц, буруу ойлголтоос болж сүнслэг бэртэл авсан хэнийг ч дэлхийн Гэтэлгэгч эдгээж чадна. Гэвч Тэр урилгагүйгээр орж чадахгүй. Бид Түүн рүү ирж, гайхамшгуудаа үйлдэх боломжийг Түүнд олгох хэрэгтэй.
(Жийн Б.Бингам, “Та нарын баяр баясгалан дүүрэн болохын тулд,” Ensign эсвэл 2017 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 81)
Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Л. Том Пэрри (1922–2015) Шинэ Гэрээг судлахын ач холбогдлын талаар ийнхүү гэрчилжээ.
Өнөөгийн дэлхий ертөнц Аврагчийн амьдрал, тохинууллын үйл хэргийн талаарх бүх чухал баримт бүхий Шинэ Гэрээнд итгэх итгэлийг алдруулж, мартуулахад хялбар сургаалуудаар дүүрчээ. Аврагч Өөрөө бидний амьдралын гол төв байх ёстой байдагтай адил ариун нандин ном нь судрын түүхийн гол төв юм. Бид үүнд суралцаж мөн хадгалан үлдэхэд өөрсдийгөө зориулах ёстой!
(Л.Том Пэрри, “Хүндэтгэлийн өдөр болон ариун ёслол,” Ensign, 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 5)