Семинар
Оршил материал


Оршил

Тойм

Энэ жил та Шинэ Гэрээг семинарын ангидаа судлах болно. Энэ долоо хоногийн хичээлүүд танд энэ жил Ариун Сүнсний хүчээр Есүс Христийн талаар суралцахаар бэлтгэхэд тусална.

Заахад бэлд

Дараах мэдээлэл хичээл тус бүрд урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай санаануудыг багш нарт өгдөг.

Шинэ Гэрээний оршил

Хичээлийн зорилго: Шинэ Гэрээг судлах явцдаа Есүс Христэд ирж, Түүнийг дагахад нь суралцагчдад туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Энэ жил Шинэ Гэрээг судлах нь яагаад үр дүнтэй байх талаар бодоход суралцагчдыг урь. Гэр бүлийнхээ хэдэн гишүүнээс яагаад үүнийг үр дүнтэй гэж бодож буй талаар асуухад тэднийг урих нь тустай байж магадгүй.

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрийг судлах тэмдэглэл болон Шинэ Гэрээний цахим эсвэл хэвлэмэл хувьтай байхад анхаар (зүүлт тайлбар, индекс ба бусад зүйл бүхий Хожмын үеийн гэгээнтний хэвлэл танай хэлээр байгаа бол).

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Өөрийгөө суралцагчдад танилцуулах болон суралцагчдыг бие биенээ таньж мэддэг болоход нь туслах үүднээс хичээлээ эхлэхээс өмнө багахан цаг гаргах талаар бодож үз.

Судруудыг судлах

Хичээлийн зорилго: Судраас судлах ур чадвараа хөгжүүлэхэд болон судраас судлах зорилго тавих замаар Бурханы үгийг судалснаар Христэд ирж, Түүний талаар илүү сайн мэддэг болоход суралцагчдад туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Хэрэв боломжтой бол хичээл эхлэхээс хоёр хоногийн өмнө суралцагчдаар судар судлахуйн үнэлгээг хийлгэ. Үнэлгээг цахим хэлбэрээр хийх юм уу суралцагчдад нэрээ нууцлан бөглөх үнэлгээний тараах материал өгч, хичээл эхлэхээс өмнө буцааж хураан авах талаар бодож үз.

Сүнсээр заалгаж суралцах

Хичээлийн зорилго: Ариун Сүнс өөрсдөд нь үнэнийг танин мэдэхэд мөн хувийн илчлэлт хүлээн авахад хэрхэн тусалдаг талаар ойлгоход суралцагчдад туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Суралцагчдыг Иохан 14:26–27-г уншаад, Аврагчийн эдгээр шүлэгт дүрсэлсэн арга замуудаар Ариун Сүнснээс ямар нэг зүйл мэдэрсэн эсвэл суралцсан туршлагаа эргэцүүлэн бодоход урь.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Цагаан самбарын функцыг ашиглах талаар бод. Ингэснээр суралцагчид энэхүү хичээлд жагсаасан судруудад Ариун Сүнсийг дүрсэлсэн арга замуудыг жагсаан бичих боломжтой.

Есүс Христэд итгэх итгэлээр суралцах

Хичээлийн зорилго: Семинарын ангид суралцах явцдаа Есүс Христэд итгэх итгэлээр үйлдэхийн ач холбогдлыг ойлгоход суралцагчдад туслах

  • Суралцагчийн бэлтгэл: Дараах асуултыг тунгаан бодоход суралцагчдыг урь. Та сайн мэдээнээс суралцахад хамгийн их тус болсон ямар зүйлийг хийсэн бэ?

  • Суралцагчдад зориулсан материал: Суралцагч бүрд зориулан, гурван баганад хуваахад хангалттай хүрэлцэх том хуудас цаас авчир.

Төгс эзэмших сургаалын оршил

Хичээлийн зорилго: Суралцагчдад төгс эзэмших сургаалын талаар мөн энэ нь тэдний амьдралыг хэрхэн адисалж, Есүс Христ дээр сүнслэг сууриа тавихад нь туслах талаар танилцуулах

  • Суралцагчийн бэлтгэл: Өөрсдөд нь сонирхолтой санагдсан, хувийн хэрэгцээнд нь тус болж чадах эсвэл асуултад нь хариулж чадахуйц нэг хэсгийг төгс эзэмших сургаалаас сонгоход суралцагчдыг урь. Хэсгүүдийн жагсаалтыг төгс эзэмших сургаалын аппликэйшнд эсвэл Төгс эзэмших сургаалыг судлах үндсэн материалын төгсгөл хавьд байрлуулсан.

  • Видео хурлаар хичээл заах зөвлөмж: Хичээл дэх нэг эсвэл хэд хэдэн асуултын талаар хэлэлцэхэд суралцагчдад туслах онлайн жижиг өрөөнүүдийг ашиглахыг бод.

  • Тараах материал: Суралцагч бүрд зориулан “Миний сүнслэг суурь” тараах материалыг бэлтгэ.

  • Үзүүлэх материал: Төгс эзэмших сургаалын хичээлүүдийн бүрэлдэхүүн хэсгүүдийг харуулсан диаграмм харуулахаар бэлтгэ.