Семинар
Судруудыг судлах


Судруудыг судлах

Судруудаар дамжуулан Их Эзэний дуу хоолойг сонсох

Зураг
A row of hands holding scriptures or electronic devices.

Есүс судрууд Өөрийг нь гэрчилдэг хэмээн заасан (Иохан 5:39-ийг үзнэ үү). Энэ хичээл танд судраас суралцах ур чадвараа хөгжүүлэх мөн судраас суралцах зорилго тавих замаар Бурханы үгийг судалснаар Христэд ирж, Түүнийг илүү сайн мэдэхэд тусална.

Суралцагчийн бэлтгэл: Үүний өмнө заасан хичээлийн үеэр суралцагчдад дараах тараах материалыг өгөх талаар бодож үз. Тэднийг үүнийг нэрээ бичилгүй бөглөөд, буцааж хураалгахад урь. Суралцагчдын хариултууд танд энэ хичээлд бэлтгэхэд туслах болно.

Судар судлахуйн үнэлгээ

Дараах хэмжүүрийг ашиглан асуулт бүрд үнэнчээр хариулна уу.

(a) Хэзээ ч үгүй (б) Хааяа нэг (в) Заримдаа (г) Ихэнхдээ (д) Үргэлж

___ Би өдөр бүр судраас суралцдаг.

___ Би судраас өдөр бүр суралцахад цаг зарцуулахын үнэ цэнийг олж хардаг.

___ Би судрууд дахь үнэнийг ойлгоход маань туслах, судар судлах ур чадварын талаар мэддэг болж, түүнийгээ ашигладаг.

___ Судлах явцад надад ѳмнѳ нь бодогдож байгаагүй санаанууд орж ирдэг.

___ Би судлах явцад сүнслэгээр төрсөн сэтгэгдэл, бодол санаагаа тэмдэглэж авдаг.

Зураг
Scripture Study Evaluation handout

Энэ хичээлийн үеэр эшлэл болгож, тараах материалаас асуултуудыг харуул.

Боломжит суралцах үйл ажиллагаа

Яагаад судруудыг судалдаг вэ?

Оролцоог нэмэгдүүлэх үүднээс суралцагчдыг хос хосоороо эсвэл ангиараа энэ жишээг жүжигчлэн тоглуулах талаар бодож үз.

Найзуудынхаа нэгийг “Надад өчнөөн асуудал байна, судраас суралцах цаг алга. Би ойлгох ч үгүй юм байна!” гэж хэллээ гэж төсөөлье.

  • Та найздаа юу хэлэх вэ?

  • Хүмүүс судраас өдөр бүр суралцахгүй байгаа өөр бусад ямар шалтгаан байдаг вэ?

Судраас хэр судалж байгаагаа шалгахад нь суралцагчдад туслах үүднээс суралцагчийн бэлтгэх үйл ажиллагаан дээрх үнэлгээг ашиглах талаар бодож үз.

Судар судлахуйн үнэлгээг хий. Та өгсөн хариултуудаа дараа нь ангид дурдах болно.

Судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

  • Судраас суралцахад амжилттай байгаа зүйл тань юу вэ? Та юуг илүү сайн хийж болох вэ?

Дараах үг хэллэг болон урган гарах асуултуудыг харуул. Ангийн урд гарч хариулахаасаа өмнө өөрсдийн тэмдэглэл дээрх асуултуудад хариулах нь суралцагчдад илүү үр дүнтэй байж болно. Туршлагаа хуваалцаж буй суралцагчдыг илүү ихийг хуваалцахад урьж, дараагийн асуултуудыг тавь.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсоны хэлсэн, дараах үгийг уншаад, судраас тогтмол суралцахад цаг хугацаа зарцуулж, хүчин чармайлт гаргах нь яагаад ач холбогдолтой болохыг мэдэж ав.

Зураг
Official portrait of President Russell M. Nelson taken January 2018

Есүс Христийн шавь нарын хувьдбид үргэлж чин сэтгэлээсээ Түүнийг сонсохыгхичээх ёстой. Өдөр бүр амьдралаа Түүний үг, сургаал, үнэнээр дүүргэхийн тулд чин сэтгэлээсээ, байнга хичээж зүтгэх шаардлагатай. …

…Бид чухам хаанаасТүүнийгсонсож чадах вэ?

Бид судраас Түүнийг сонсож чадна. Судрууд бидэнд Есүс Христийн тухай, Түүний сайн мэдээ, Цагаатгалын цар хүрээ, Эцэгийн маань аз жаргалын болон гэтэлгэлийн агуу төлөвлөгөөний талаар заадаг. Өдөр бүр Бурханы үгэнд шимтэх нь гай гамшиг улам бүр ихсэж буй энэ үед сүнслэг байдлын хувьд амьд гарахад нэн чухал. Өдөр бүр Христийн үгэн дээр найрладаг байвал, Христийн үгс бидэнд төсөөлж ч байгаагүй саад бэрхшээлтэй тулгарах үед юу хийхийг хэлж өгөх болно. …

Аврагчийн хэлж байсан болон одоо бошиглогчдоороо дамжуулан хэлж буй зүйлсийг илүү чин сэтгэлээсээ сонсож, анхаарч дагавал танд юу тохиох бол? Би та бүхэнд уруу таталт, зовлон зүдгүүр, сул дорой байдалтайгаа тэмцэх нэмэлт хүч чадлаар адислагдах болно гэдгийг амлаж байна. Таны гэрлэлт, гэр бүлийн харилцаа, өдөр тутмын ажилд гайхамшиг тохионо гэдгийг би амлаж байна. Амьдралд тань саад бэрхшээл дүүрэн байсан ч баяр баясгаланг мэдрэх чадвар тань өсөн нэмэгдэнэ гэдгийг би амлаж байна.

Рассэлл М.Нэлсон, “Түүнийг сонс,” Ensign эсвэл 2020 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 109, 110

  • Таныг судар судалж байхад Аврагч хэрхэн адислах талаар та энэ үгээс юу сурч мэдсэн бэ?

  • Та судраас тогтмол суралцсанаар ямар ямар адислалыг хүлээн авсан бэ?

  • Судар судлах цагийг тасралтгүй гаргахад юу танд байнга тус болсон эсвэл тус болж чадах вэ?

Судраас суралцах чадвараа хөгжүүлэхэд нь туслах үүднээс суралцагчидтай хамт хийж болох үйл ажиллагаануудын талаар бодож үз. Дараах үйл ажиллагаанууд тэдэнд зүүлт тайлбарыг хэрхэн үр дүнтэй ашиглаж сурахад нь туслах хэдий ч хэрэв өөр чадвар эзэмших нь тэдэнд илүү ашигтай бол тэдний судраас суралцах чадварыг сайжруулах өөр үйл ажиллагааны талаар бодож үз. Зарим санааг хичээлийн төгсгөл хэсэгт байх нэмэлт материалуудаас олох боломжтой.

Би зүүлт тайлбарыг хэрхэн үр дүнтэй ашиглах вэ?

Судраас суралцах илүү үр дүнтэй аргуудын нэг нь зүүлт тайлбар ашиглах юм. Зүүлт тайлбаруудыг цаасан судруудын хуудасны доод хэсгээс мөн цахим судруудын шүлгүүд дээр, зарим үгийн хажуудах жижиг үсгүүд дээр товшиж олно. Зааж буй зүйлийг илүү сайн ойлгоход туслах бусад шүлгийн эшлэл, нэмэлт хэрэгслүүд эдгээр тайлбарт агуулагддаг.

Зураг
A portion of a page from the Bible. Line art for seminary manual

Та Шинэ Гэрээний зүүлт тайлбар дахь Иосеф Смитийн Орчуулгын тэмдэглэлүүдийг харах болно. Иосеф Смитийн Орчуулга нь Иосеф Смитийн орчуулсан Библийн орчуулга буюу түүнээс санаа аван дахин сайжруулсан хувилбар юм. Энэ орчуулга нь Библиэс алдагдсан үнэнийг сэргээж, библийн сургаалыг илүү тодорхой болгодог. Бошиглогч Библийн 3400 гаруй шүлгийг сүнсний өдөөлтөөр засварласан бөгөөд эдгээрийн ихэнхийг Библийн хожмын үеийн гэгээнтнүүдийн хэвлэлийн зүүлт тайлбараас олох боломжтой ч зарим урт хэсэг нь Библийн хавсралтад бий.

Лукийн 2-р бүлэгт Иосеф, Мариа хоёр 12 настай Есүсийг гурван өдөр хайсны эцэст сүмээс олж буй түүхийг дүрслэн харуулдаг ( Лук 2:40–45 -ыг үзнэ үү). Лук 2:46 бол энэ хэсэгт зааж буй зүйлийг Иосеф Смитийн Орчуулгаар тодруулсан жишээ юм. Мөн 47-р шүлэгт заасан зүйлтэй утгын хувьд адил байлгахад энэ нь тус болдог.

Лук 2:46 -г ямар нэг зүүлт тайлбаргүйгээр судлаад, Есүс Христийн талаар олж мэд.

“GR”-аар эхэлсэн болон бусад зүүлт тайлбарыг ашиглан уг хэсгийг дахин судал. “GR” нь “грек” гэдгийг илэрхийлж байгаа бөгөөд энэ нь ихэнх Шинэ Гэрээний анх бичигдсэн хэл юм. Энэхүү зүүлт тайлбар бидэнд грек бичвэрийн байж болох өөр утгыг ойлгоход тусалдаг.

  • Судраас суралцах эдгээр хэрэгсэл Есүс Христийн тухай уг шүлгүүдэд заадаг зүйлсийг ойлгоход хэрхэн тусалсан бэ?

Есүс Христтэй илүү адил болох зорилго

Семинарын үндсэн зорилгуудын нэг нь Есүс Христийг дагахад болон Түүний шавь болоход танд туслах явдал юм. Судруудыг тууштай судлах нь Есүс Христийн илүү үнэнч дагалдагч болоход туслах шилдэг аргуудын нэг билээ. Мөн энэ нь семинарын кредитийг хангах шаардлагуудын нэг. Хэрэв танд асуух зүйл байгаа бол судраас суралцахад тавигдах шаардлагууд гэж юу болох талаар мэдээлэл авахаар багшаасаа асууж болно.

Судраас бие даан суралцахад цаг гаргах нь төвөгтэй байж болно. Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Дэвид A.Бэднар ийм зөвлөгөөг санал болгосон.

Зураг
Elder David A. Bednar, Quorum of the Twelve Apostles official portrait. 2020.

Цаг завгүй амьдралаараа шалтаглан, сайн сайхан зүйлсийн талаар бодох болон судраас үр ашигтай суралцах цаг гарна гэдэгт “найдах” нь хангалтгүй юм. Аль болох өдөр бүр тодорхой, хуваарьт цаг гаргах, суралцах тогтсон газартай байх нь судраас эрэлхийлэх, судлах үйл явцын үр дүнг асар ихээр нэмэгдүүлдэг болохыг би туршлагаараа мэднэ.

(David A. Bednar, “Because We Have Them before Our Eyes,” New Era, Apr. 2006, 6)

Та өнөөдрийн суралцаж, мэдэрсэн зүйлийнхээ тухай бодоод, судар судлахуйн үнэлгээг хийхэд өгсөн хариултуудаа хянаж үзээрэй. Судлах тэмдэглэлдээ судраас суралцах зорилгоо бич. Та энэхүү сүнслэг зорилгоо Хүүхэд, өсвөр үеийнхний хөтөлбөрт зориулан тавь эсвэл тусдаа зорилго тавь. Та зорилгоо тодорхойлохдоо дараах асуултуудын талаар бод. Үүнд:

  • Та судруудын тухай юу мэддэг вэ эсвэл юунд итгэдэг вэ? Судруудын талаар таны мэддэг эсвэл итгэдэг зүйл судар судлах хүсэл эрмэлзлийг тань хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

  • Таныг судраас суралцах явцад ямар ямар сорилт тулгарсан бэ? Та тэдгээрийг хэрхэн даван туулж байна вэ?

  • Та хэр ихийг судлах вэ? Та хаана, хэзээ судлах вэ?

Тайлбар, нөхцөл байдлын талаарх мэдээлэл

Судраас суралцсанаар ирдэг зарим адислал юу вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон судраас суралцсанаар ирдэг адислалуудыг гэрчилсэн.

Би судраас хэрхэн үр дүнтэй суралцах вэ?

Арван хоёр Төлөөлөгчийн Чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон дараах ойлголтыг хуваалцжээ.

Зураг
Portrait of Elder D. Todd Christofferson. Photographed in March 2020.

Намайг “судлах” гэдэг үгийг хэлэх үед энэ нь уншихаас илүү зүйлийг хэлж байна гэсэн үг. Судруудын ерөнхий захиасыг ойлгохын тулд тодорхой хугацаанд үүнээс унших нь сайн хэрэг. Гэхдээ та тухайн цагт хэр их зүйл уншихаа бодохоос илүү судруудад ямар цаг хугацаа зарцуулж байгаагаа бодох хэрэгтэй. Би та нарыг цөөхөн шүлэг уншаад, тунгаан бодож, ахин дахин уншиж, утгыг нь тунгаангаа ойлгохын төлөө залбирч, оюун бодолдоо асуулт тавин, сүнслэг нөлөө авахаар хүлээж, хүлээн авсан нөлөөлөл, илчлэлтээ бичиж тэмдэглэж байгаагаар төсөөлдөг. Хэрэв ингэж чадвал та нар тэдгээрийг санаж, илүү сайн суралцаж чадна. Ийм аргаар суралцахдаа та хагас цагт маш олон бүлэг, шүлэг уншихгүй байж магадгүй, гэхдээ Бурханы үгсийг суулгах зайг зүрх сэтгэлдээ гаргаж өгснөөр Тэр тантай ярих болно.

(D. Todd Christofferson, “When Thou Art Converted,” Ensign,Liahona, May 2004, 11)

Судруудыг илүү үр дүнтэй судлахад туслах зарим хэрэгсэл ба эх сурвалж:

Дараах хэрэгслүүдийг Gospel Library апликэйшныхаа “Судлахад туслах материал” хэсгээс эсвэл өөрийн гурамсан судрын индексээс олох боломжтой. Үүнд:

  • Сэдвээр суралцах, харьцуулах эшлэл хайх, тодорхойлолт, хам сэдвүүдийн тайлбарыг олоход тань туслах Судруудын удирдамж .

  • Судрын хүүрнэлийн газар зүйн агуулгыг илүү сайн ойлгоход туслах Библийн газрын зураг .

  • Библийн түүхүүдийг илүү сайн төсөөлөн бодоход туслах Ариун газар дахь газруудын зураг бүхий Библийн гэрэл зургууд хэрэгсэл.

  • Сайн мэдээний түүх нэг бүр дээрх төрөл бүрийн түүхийг хаанаас олох тухай индекс буюу танд эдгээр үйл явдлын талаарх ойлголтыг тань нэмэгдүүлэхэд туслах Сайн мэдээний нэгтгэл .

Нэмэлт суралцах үйл ажиллагаа

Сайн мэдээний түүхүүдийг нэгтгэх

Иосеф Смитийн Орчуулгын зүүлт тайлбарын үйл ажиллагааны оронд эсвэл нэмэлтээр ийм давтлага хийх талаар бодож үз.

Хэд хэдэн бичээчийн харсан өнцгөөс Шинэ Гэрээн дээрх адил түүхийг судлах нь суралцагчдад ашигтай байж магадгүй. Энэ нь Аврагчийн талаар нэмэлт ойлголт олж авахад суралцагчдад туслах болно. Аврагчийн Гетсеманид зовж шаналсан талаар Матай 26:36–46 ; Марк 14:32–42 ; Лук 22:40–46 дээрх түүхээр дадлага хийж болно. Суралцагчид эдгээр түүхийг судалсны дараа, энэ аргаар судар судалснаар олж авсан ойлголтоо хуваалцаж болно.

Хэвлэх